Дэлхийн өнцөг булан бүрт өчигдөр /2014.11.06/ болсон үйл явдлын гэрэл зургуудыг сонгон хүргэж байна. Өнгөрсөн 24 цагт хаана юу болсныг эндээс хараарай.
Эх сурвалж: BBC
Уэлсийн хунтайж Мексикийн Монтеррейд зочлох үеэрээ илтгэл тавьж байна.
Өчигдөр Ромын сургуулиуд аадар борооны улмаас хичээллээгүй байна.
Эсэргүүцэгчид Будапештын Эрх чөлөөний гүүрэн дээрх сая масктай жагсаалын үеэр гартаа өөрсдийн маскаа барьцгаажээ. Энэ нь нэр нь тодорхойгүй бүлэг хүмүүсийн дэлхий даяар зохион байгуулдаг үйл ажиллагаа юм.
Москвагийн Улаан талбайд болж буй зэвсэгт хүчний парадны сургуулилт хийж буй ёслолын хувцас өмссөн цэргүүд. Арваннэгдүгээр сарын 7-нд Зөвлөлтийн цэргийн марш ойн баяраа тэмдэглэх юм.
Олон улсын үсчний фестивальд оролцож буй оролцогч.
Олон мянган хүн Их Британийн хамгийн том галын наадамд анхаарлаа хандууллаа. Ойролцоогоор 30 гаруй цуваа хүмүүс гартаа галт бамбар, шатаж буй загалмай барьсаар нарийхан гудамжаар алхаж байна.
Өмнөд Германд нутгийн уламжлалт хувцас өмссөн эмэгтэйчүүд ариун мөргөлийн үеэр морин тэргэнд суусан байна.
Шотландын Гретна Грин орчимд үдшийн бүрий болж хэдэн мянган хар тодол шувуу шулганан нисч байна.
Амстердам дахь хоосон үйлдвэрийн агуулахад хамгаалалтын хувцас өмссөн эмнэлгийн ажилтнууд Эбола вируст нэрвэгдсэн орнууд руу хөдлөхийн өмнө сургуулилт хийж байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!