Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/06-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхий дахинаа 5-ныг тольдов

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2014 оны 11 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Пап Францис олон түмэнтэй уулзах үеэр салхи салхилж, түүний хувцас нүүрийг нь таглажээ. 2014.11.05

Дэлхийн өнцөг булан бүрт өчигдөр /2014.11.05/ болсон үйл явдлын гэрэл зургуудыг сонгон хүргэж байна. Өнгөрсөн 24 цагт хаана юу болсныг эндээс хараарай.

Эх сурвалж: BBC

Зураг
1
АНУ-ын Нью-Йоркд байрлах Эмпайр Стэйт барилгыг улаан гэрлэн чимэглэлээр гоёжээ. АНУ-ын сенатын сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэвшигчийн ялалтыг дүрсэлж буй аж. 2014.11.05

Зураг
2
Пап Францис олон түмэнтэй уулзах үеэр салхи салхилж, түүний хувцас нүүрийг нь таглажээ. 2014.11.05

Зураг
3
Хятадын Гуанжу дахь паркад буй гурван ихэр хулсны баавгайн нэг нь. Энэхүү гурван ихэр бамбарууш төрөөд ердөө 100 хонож байгаа юм. 2014.11.05

Зураг
4
Эдинбургийн галын наадмын хүлээж буй Европын холбооны экс Ерөнхийлөгч Мануел Барросогийн хөрөг. Жил бүр тус хотод арваннэгдүгээр сарын 5-ны орой галын наадам тэмдэглэдэг юм байна. 2014.11.05

Зураг
5
Өмнөд Африкт далайн эрэг дээр тоглож буй ноход. 2014.11.05

Зураг
6
Амрицар дахь Сих хүүхдүүд. Энэтхэгчүүд хамгийн анхны Сих Гуругийн төрсөн өдрийг энэ өдөр тэмдэглэдэг. 2014.11.05

Зураг
7
Францын фермерүүд өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтийг эсэргүүцэж Страсбург дахь засгийн газрын ордныхоо өмнө ачааны тэрэгтэй жагсаал хийж байна. 2014.11.05

Зураг
8
Гадаа суралцаж буй Афган хүүхдүүд. 2014.11.05

Зураг
9
Ливаны тэмцэгч Парламентын гишүүдийн бүрэн эрхийг сунгах үеэр тэдний машин руу өндөг, улаан лооль шидэх гээд хүлээж байгаа нь. 2014.11.05