Сүхбаатар дүүргийн 42-р цэцэрлэгийн өргөтгөл 100 хүүхдийн цэцэрлэг өнөөдөр үүдээ нээлээ. Канад технологиор баригдсан тус цэцэрлэгийг БШУЯ, дэлхийн банктай хамтран “Сургуулийн өмнөх боловсрол” төслийн хүрээнд барьж ашиглалтад өгч байна.
Жил бүр 2-5 насны 1700 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах боломж бүрдэж байна.
Дээрх төслийн хүрээнд энэ онд Улаанбаатар хотын 8 дүүрэгт нийт 17 цэцэрлэг барьж , тавилга, тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, хивс, зөөлөн эдлэл, дотор ба гаднах тоглоомуудын хамт нь нийлүүлжээ.
Одоогоор 10 цэцэрлэгийн барилгыг улсын коммис хүлээн авч, цэцэрлэгүүд нь байнгын үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Үлдсэн 7 цэцэрлэг нь энэ сарын сүүлчээр ашиглалтад орно.
Иж бүрэн тавилга, тоног төхөөрөмж бүхий цэцэрлэгүүд ашиглалтад орсноор хүүхдэд ээлтэй сургалтын орчин бүрдэж, жил бүр 2-5 насны 1700 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах боломж бүрдэж байгаа юм.
Гэрэл зургийг Б.Бямба-Очир
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|