• 6 сарын 14, Бямба
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/06-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхий сайдыг ОГЦРУУЛАХыг 5000 гаруй иргэний 75 хувь нь дэмжсэн гэв

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 10 сарын 6
iKon.MN

МАН-ын Шинэчлэлийн хороо, “Хүсэл зорилгоо нэгтгэе” Үндэсний хөдөлгөөн хамтран Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах нь зүйтэй эсэх асуудлаар иргэдийн дунд судалгаа явуулж дуусчээ.

Ингээд судалгааны дүнг өнөөдөр Чингисийн талбайд нээлттэй мэдээллээ.

Долоо хоног үргэлжилсэн тус судалгаанд хот, хөдөөгийн 5837 иргэн оролцсон бөгөөд 75 хувь нь “Ерөнхий сайдыг огцруулах нь зүйтэй” гэсэн байна.

Иймд Монгол Улсын Ерөнхий сайдад хариуцлага тооцох, огцруулах асуудлаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд нарт шаардлага хүргүүлж буйгаа МАН-ын Шинэчлэлийн хороо, “Хүсэл зорилгоо нэгтгэе” Үндэсний хөдөлгөөнийхөн өнөөдөр албан ёсоор мэдэгдэв.

МАН-ын Шинэчлэлийн хорооны дарга Т.Аюурсайхан:

-Иргэдийн амьдрал ахуй улам дордлоо. Төгрөгийн худалдан авах чадвар 30 орчим хувиар буурсан. Үүний сацуу Ерөнхий сайдын ойрын хүрээлэл болох ах дүү, хамаатан садан нь Төсвийн мөнгийг хувьдаа ашигласан, авлига албан тушаалын хэргээр хууль хяналтын байгууллагад шалгагдаж байна. Хэвлэл мэдээллээр зарим нэг нотолгоо ч олон нийтэд хүрлээ.

Ийм учраас судалгаанд хамрагдсан нийт иргэдийн 75 хувь нь Ерөнхий сайдыг огцруулах, Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах асуудлыг дэмжлээ. Одоо ч гэсэн иргэд гарын үсгээ идэвхтэй зурж байна гэсэн юм.

Харин Чингисийн талбайд цугласан ахмадуудын хэлж буйгаар Монгол Улсын өнөөгийн төр засгийн удирдлагуудад хяналт хэрэгтэй байгаа бөгөөд энэхүү хяналтыг иргэд тавьдаг байх ёстой байна гэж байлаа. 

Эс бөгөөс манай улсын эдийн засаг улам хүндэрч, дээр суусан хэдэн дарга нарын халаасыг л дүүргэх болоод байна гэв.

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

Зураг
8

Зураг
9

Зураг
10

Зураг
11

Зураг
12

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг