52 мянга гаруй үзмэртэй Үндэсний түүхийн музей өнөөдөр нэгэн шинэ үзмэрээр бүл нэмлээ. Өөрөөр хэлбэл, “МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ ХУВЦАС, ГОЁЛ ЧИМЭГЛЭЛ”-ийн танхимд Баян-Өлгий аймгийн музейн даргаар 10 гаруй жил ажилласан Х.Хызылбай өөрийн эдэлж хэрэглэж байсан гоёлын дээлээ дурсгасан юм.
Хэдийгээр музейн сан хөмрөгт тус үндэстний хувцас хэрэглэл хадгалагддаг ч тооны хувьд маш цөөн аж. Иймд энэхүү Казак үндэсний дээлийг баяртайгаар хүлээн авч буйгаа Үндэсний түүхийн музейн захирал Д.Сүхбаатар уламжилж байлаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
|