Скайтел групп Samsung Galaxy Alpha ухаалаг rap утасны нээлтийн үйл ажиллагааг дэлхийн нээлттэй зэрэгцэн Төв Азидаа анх удаагаа Монгол улсад албан ёсоор хийлээ.
Samsung Galaxy Alpha гар утас нь өөрийн гэсэн үнэлэмжтэй, дизайны мэдрэмжтэй тэргүүлэгч нарт зориулагдсан премиум ангиллын ухаалаг гар утас болох нь харагдаж байлаа.
Самсунг корпорацийн Төв Азийн гар утасны бизнес хариуцсан захирал Seong Chan Yoon “Galaxy Alpha rap утас нь PREMIUM буюу дээд зэрэглэлийн гар утас бөгөөд энэхүү гар утасныхаа LIMITED EDITION хувилбарыг худалдаалах онцгой эрхийг Скайтел группд олгосон юм.
Samsung корпорациас Скайтел групп-тэй хамтран ажилласан олон жилийн амжилттай үйл ажиллагааг өндрөөр үнэлэн цаашдын хамтын ажиллагаагаа улам бататгаж буйн илрэл болж байна. Тиймээс өнөөдөр дэлхийн нээлттэй хамтатган нээлтээ хийж байна” гэлээ.
Энэхүү гар утсыг авах захиалга өгсөн хэрэглэгчийн тоо өндөр байгаа бөгөөд нээлтийн үйл ажиллагаанд ирсэн зочдоос олон хүн шууд газар дээр нь худалдан авалт хийж байв.
Galaxy Alpha rap утас нь PREMIUM буюу дээд зэрэглэлийн гар утас бөгөөд энэхүү гар утасныхаа LIMITED EDITION хувилбарыг худалдаалах онцгой эрхийг Скайтел группд олгосон.
Скайтел группийн зүгээс худалдан авалт хийсэн хүмүүсдээ нэг жилийн дата эрх, нэг жилийн VIP сервис эрх болон Samsung Galaxy Alpha гар утасны илэрхийлэл бүхий гоёмсог жаазтай тусгайлсан зураг бэлэглэсэн юм. Энэхүү арга хэмжээнд олны танил салбар салбарын тэргүүлэгчид ирсэн байлаа.
Скайтел группийн гүйцэтгэх захирал Д.Болор “Samsung Galaxy Alpha нь дээд зэрэглэлийн утас. Энэхүү утасны дэлхийн нээлттэй зэрэгцэн Скайтел групп оруулж ирэн нээлтээ хийж байгааг нэр төрийн хэрэг гэж үзэж байна.
Мөн Скайтел группийн зүгээс 15 жилийнхээ ойн хүрээнд технологийн төслийг хэрэгжүүлж Монгол орныхоо сум суурин газар бүрт өндөр хурдны интернэтийн төхөөрөмж суурилуулж дуусч байна. Тохиргооны ажил арваннэгдүгээр сарын 1-н гэхэд дуусч манай групп улсын хэмжээнд өндөр хурдны 3G технологи нэвтрүүлсэн анхны дата компани болох юм” гэлээ.
Манай групп улсын хэмжээнд өндөр хурдны 3G технологи нэвтрүүлсэн анхны дата компани болох юм.
Скайтел группээс PREMIUM ангиллын Samsung Galaxy Alpha LIMITED EDITION хувилбарыг худалдаалахдаа 15 жилийн ойн бэлэг болгож азын дугаарын хамт санал болгож байгаа бөгөөд http://www.skytel.mn/book/index хаягаар хандан захиалга өгч гар утсаа, гоёмсог хайрцаг, дагалдах хэрэгслүүдтэй нь хүлээн авах боломжтой юм байна.
Дөнгөж сая компаниас лавлахад энэхүү гар утсыг авах захиалга өгсөн хэрэглэгчийн тоо өндөр байгаа ажээ.