Жил бүр зохион байгууллагддаг "World Bikini Model" тэмцээнд Монгол улсыг төлөөлөн оролцсон Н.Ану дэд байр эзэлжээ. Тэрбээр 2013 онд "Мисс Монголиа" тэмцээний тэргүүн миссээр шалгарч байсан билээ.
Наймдугаар сарын 12-29-ны хооронд байгуулагдсан "World Bikini Model" тэмцээний ялагчаар Словак улсын бүсгүй шалгарсан бол дэд байрт Н.Ану оржээ.
"World Bikini Model -2014" тэмцээний гэрэл зургуудаас:
Монгол улсыг төлөөлөн оролцсон Н.Ану "21" гэсэн дугаартай оролцсон болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!