Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/13-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: “Оюутан-цэрэг”-үүд тангаргаа өргөлөө

Г.Номин, iKon.mn
2014 оны 8 сарын 13
iKon.MN

“Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдан цэргийн албанд татагдан ирсэн дайчдын цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаа  Чингисийн талбайд боллоо.

“Оюутан цэрэг” хөтөлбөрийн эхний ээлжинд хамрагдаж, “Цэргийн ерөнхий бэлтгэл” хичээлээр онолын мэдлэгээ эзэмшин шалгалт өгч, эрүүл мэндийн үзлэгт ороод тэнцсэн залуус “Цэргийн тусгай бэлтгэл” сургалтанд хамрагдсан байна.

Тусгай бэлтгэлд нийслэлийн есөн дүүргийн, 42 их дээд сургуулийн нэгдүгээр дамжааны 418 оюутан-цэрэг хамрагдаж өнөөдөр ийнхүү тангаргаа өргөж байна.

Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий Командлагч Ц.Элбэгдорж оролцож хэлсэн үгэндээ "Эх орныхоо төлөө тангараг өргөснөөр та бүхний жинхэнэ цэрэг болох үйл явц эхэлж байгаа. Цаашид та бүхэн дуудсан цагт бэлэн байж, тавигдаж байгаа шаардлага шалгуурын дагуу жинхэнэ цэргийн алба хаасанд тооцогдоно.

Цэргийн тангараг өргөнө гэдэг бол зүгээр нэг ёслол биш ээ. Тангараг өргөсөн эр цэргийн зүрхэнд эх орон жинхэнэ ёсоороо багтдаг. Учир нь цэргийн тангараг эх орны үнэтэй, цэргийн тангараг амины үнэтэй. Үүнийг зөрчих, тангаргаасаа няцах эрх хэнд ч байхгүй. Би энэ үгийг тангараг өргөсөн цэрэг хүний хувьд хэлж байна.

Энэ хөтөлбөрийг цаашид үргэлжлүүлэх, өргөжүүлэх болно" хэмээнд онцоллоо. 

Тэд  дөрөвдүгээр сарын 15-наас хоёр сарын турш "Цэргийн ерөнхий бэлтгэл” хичээлийг танхимаар үзэж судласан бөгөөд  зургаадугаар сарын 15-наас  мөн хоёр сарын хугацаанд Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн сургалтын төвд  хээрийн байрлалд  12 кредит буюу 560 цагийн есөн төрлийн хичээлийг судалжээ. 

Үүнд:  Тактик, цэргийн дүрэм, биеийн тамир, жагсаал, холбооны бэлтгэл, инженерийн бэлтгэл, үй олноос хамгаалах зэвсгийн бэлтгэл, амьд гарах арга ухаан, галын бэлтгэл хичээлүүд багтсан байна.

Гэрэл зургийг \мра\ Б.Бямба-Очир

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

Зураг
8

Зураг
9

Зураг
10

Зураг
11

Зураг
12

Зураг
13

Зураг
14

Зураг
15

Зураг
16

Зураг
17