Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/09-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Оюутан цэргүүд энэ сарын 13-нд халагдана

ikon.mn
2014 оны 8 сарын 9
iKon.MN

Монголын оюутны холбооноос санаачилсан “Оюутан-цэрэг” хөтөлбөрийг Засгийн газраас баталснаар өнгөрсөн хавраас хэрэгжиж эхэлсэн билээ.

Зэвсэгт хүчний 019 дүгээр ангийн харьяа Төв аймаг дахь сургалтын төвд болсон хамгийн эхний ээлжийн хөтөлбөрт 500 орчим оюутан хамрагдсан бөгөөд албаа амжилттай хаагаад энэ сарын 13-нд халагдах гэж байна.

Өнгөрсөн хугацаанд оюутан цэргүүд цэргийн дүрэм, мэргэжлийн бэлтгэл, тактик гээд номын дуу сонсож, “Оюутан цэрэг” сургалтын төвийн даргаар 119 дүгээр ангийн захирагч, хурандаа Д.Энхбаатар, сургалтын төвийн штабын даргаар дэд хурандаа С.Жаргалсайхан нар ажиллажээ.

Ийнхүү 2014 оны II улирал буюу дөрөвдүгээр сараас эхэлсэн “Оюутан-цэрэг” хөтөлбөр амжилттай хэрэгжлээ.

Дашрамд дурдахад, оюутан цэргүүд энэ сарын 13-нд Чингисийн талбайд тангарагийн баяраа тэмдэглэх юм.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: www.MPA.mn

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

Зураг
8

Зураг
9

Зураг
10

Зураг
11

Зураг
12

Зураг
13