Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/14-НД НИЙТЛЭГДСЭН

СБД-т хамгийн ҮНЭТЭЙ орон сууцнууд борлуулагдаж байна (1м2 = 2.9 сая төгрөг)

ikon.mn
2014 оны 8 сарын 14
iKon.MN

REAL PROPERTIES ULAANBAATAR Үл хөдлөх хөрөнгийн худалдаа зуучлалын компаний хийсэн "УЛААНБААТАР ХОТЫН ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ - 2014 ОНЫ 7 САР " -ийг танилцуулж байна.

 

Судалгааны зорилго нь УБ хотын орон сууцны болон оффис, хаусын барилгыг албан ёсны хаягаар бүртгэж улмаар бүх барилгын мэдээллийг цуглуулж тэдгээрийн арилжаанд орж буй мэдээллийг үнэн зөв, бодитой гаргахыг зорьж байгаа


 

1. ХУУЧИН ОРОН СУУЦНЫ ЗАХ ЗЭЭЛ

УБ хотын хэмжээнд нийт хуучин орон сууцны хэмжээг дүүргээр ангилж харвал

График №1: УБ хотын орон сууцны тархалт /%/

Эх сурвалж: RPU

Нийт орон сууцны барилгын 51.8%-ийг БГД болон БЗД -ийн орон сууц эзэлж байна.

БГД-ийн орон сууцны барилга 32.1% эзэлж байгаа нь тус дүүрэгт хамгийн их орон сууц байдаг нь харагдаж байна.

Энэ хэмжээгээрээ энэ хоёр дүүргээс хамгийн олон орон сууц арилжаанд ордог нь харагдана.

Өөрөөр хэлбэл нийт зарын 62%-нь эдгээр хоёр дүүргээс тавигдсан байгаа нь 7 сарын зараас тодорхой харагдаж байна.

7 сарын хуучин орон сууцны зарын мэдээллээс харахад

  • 2 өрөө байрны зар хамгийн их буюу нийт зарын 45.5% байсан бол
  • 1 болон 3 өрөө 47.6%,
  • 4 болон 5 өрөө байрны зар 6.9%-г эзэлж байна.

Харин үнийн хувьд СХД -т 1-3 өрөө байр хамгийн хямд, БЗД -т 3,4 өрөө байр хамгийн үнэтэй байгаа бол 1,2 өрөө байр хямд байна.

Хуучин орон сууцны дундаж үнийг өрөөний тоогоор ангилан харвал дараах байдалтай байна.

Хүснэгт №1: Хуучин орон сууцны дундаж үнэ /2014.07 сар ₮ /

 

Дүүрэг Түүврийн тоо 1 ӨРӨӨ 2 ӨРӨӨ 3 ӨРӨӨ 4 ӨРӨӨ 5 ӨРӨӨ
Үнэ ₮ Зарын тоо Үнэ ₮ Зарын тоо Үнэ ₮ Зарын тоо Үнэ ₮ Зарын тоо Үнэ ₮ Зарын тоо
БГД 113 80,617,765 34 109,425,333 48 150,257,692 26 165,000,000 4 255,000,000 1
БЗД 78 69,647,059 17 103,418,538 39 187,386,667 12 211,333,333 9 195,000,000 1
СБД 28 80,166,667 9 125,095,833 12 158,817,143 7 - - - -
СХД 67 65,833,333 18 86,365,294 34 114,214,167 12 161,666,667 3 - -
ХУД 36 69,332,500 10 135,212,846 13 182,342,222 9 145,000,000 1 413,666,667 3
ЧД 18 84,226,200 5 118,944,444 9 151,006,667 3 15,000,000 1    
Дүн 340 74,970,587 93 113,077,048 155 157,337,426 69 139,600,000 18 287,822,222 5

Хуучин орон сууцны барилгын хийцийг

  1. Бүрэн цутгамал
  2. Төмөр бетон карказ
  3. Угсармал
  4. Тоосгон гэж ерөнхийд нь ангилсан болно. 2-3 зар тавигдсан байрыг авч үзвэл

Нийт зард тавигдсан орон сууцны барилгын хувьд барилгын хийц, барилгын байршилыг авч үзье. Байршилыг 2 ангилсан

  1. Хотын төв
  2. Хотын төв бус

Хотын төвд Баруун 4 замаас Баянбүрдийн уулзвар Сансарын аюулгүйн тойрог Зүүн 4 замыг өнгөрөн Нарантуулын баруун урд уулзвар Шинэ нарны гүүрний уулзвар баруун 4 зам гэсэн авто замаар зааглан энэ тойрог дотор орших орон сууцны барилгыг хотын төв гэж үзэж цаашид судалгаанд ашиглана. Үүнийг дүүрэг хороогоор тайлбарлавал:

  • ЧД-ийн 1-6-р хороод
  • СБД-ийн 1-8-р хороод
  • БЗД-ийн 1, 3, 6, 15, 25-р хороод тус тус багтана.

Түүврийн хувьд барилгын хийц, байршилыг ерөнхийд нь авч үзвэл

Хүснэг №2: Барилгын хийц, байршил /2014.07 сар/

Дүүрэг Түүврийн тоо Бүрэн цутгамал Карказ Тоосго Угсармал Хотын төв Хотын төв бус
БГД 113 13 44 13 43   113
БЗД 78 15 35 12 16 22 56
СБД 28   5 8 15 22 6
СХД 67 2 22 9 34   67
ХУД 36 5 21 4 6   36
ЧД 18 2 6 8 2 18  
Дүн 340 37 133 54 116 62 278

Одоо харин хуучин орон сууцны үнийг

  • Ашиглалтанд орсон он
  • Өрөөний тоо
  • Дүүргээр ангилж харъя

Энэ мэдээг гаргахад 1960-1999 онд ашиглалтанд орсон орон сууцыг өрөөний тоогоор нийт үнийг гаргасан ба 2000-2014 оны орон сууцыг байрны талбайн хэмжээ м2 –аар тооцон харуулсан болно.

Хүснэгт №3: Хуучин орон сууцны дундаж үнэ, орон сууцны насжилтаар

    Байрны үнэ ₮ 1 мкв -ийн үнэ ₮
Дүүрэг Өрөөний тоо 1960-1969 1970-1979 1980-1989 1990-1999 2000-2005 2006-2010 2011 2012 2013 2014
БГД 1 өрөө   85,000,000 86,666,667 80,285,714 3,571,429 2,211,047 2,016,080 2,288,970 2,234,615 2,400,000
2 өрөө   105,000,000 109,545,455 115,428,571 1,991,870 2,130,087 2,155,403 2,227,252 2,234,455 2,169,819
3 өрөө     141,666,667 130,000,000 2,300,000 2,226,230 2,400,000 2,085,714 2,600,000 2,357,143
4 өрөө     160,000,000 150,000,000 1,360,544          
5 өрөө   255,000,000                
БЗД 1 өрөө     68,000,000 70,000,000 2,272,727 2,003,397 1,944,444 2,048,387 2,107,307 2,000,000
2 өрөө   85,000,000 97,333,333 115,000,000 1,821,429 2,048,586 2,158,054 2,228,982 2,306,135 2,292,068
3 өрөө     145,000,000     1,800,000 2,900,000 2,174,590 2,200,000  
4 өрөө     135,000,000 147,500,000   2,427,434 2,500,000     3,300,000
5 өрөө         1,772,727          
СБД 1 өрөө 60,000,000   84,833,333 90,000,000 1,789,672 1,977,778        
2 өрөө 110,000,000   135,000,000 124,000,000 1,300,000 1,926,473        
3 өрөө   155,000,000 167,000,000 145,000,000   1,883,333        
4 өрөө                    
СXД 1 өрөө 50,000,000   72,000,000 65,000,000   2,220,464     2,094,896  
2 өрөө 65,000,000   96,750,000 83,166,667 1,913,043 1,855,685 1,708,015   1,885,396 1,750,000
3 өрөө   95,000,000 120,625,000 115,000,000   1,450,000     1,627,907  
4 өрөө     152,500,000   2,500,000          
ХУД 1 өрөө 65,000,000 68,500,000       2,256,159 2,500,000     2,125,000
2 өрөө   88,000,000   110,000,000   2,220,094   2,346,570 2,275,000 2,848,340
3 өрөө       135,000,000 2,562,500   2,333,333 2,600,000 2,225,000  
4 өрөө   145,000,000                
5 өрөө           2,150,000        
ЧД 1 өрөө 83,000,000   72,000,000     2,571,559        
2 өрөө 114,000,000 115,000,000 116,000,000   3,500,000 2,313,830        
3 өрөө 115,000,000         1,981,081        
4 өрөө   150,000,000                
Нийт 1 өрөө 64,500,000 76,750,000 76,700,000 76,321,429 2,544,609 2,206,734 2,153,508 2,168,679 2,145,606 2,175,000
2 өрөө 96,333,333 98,250,000 110,925,758 109,519,048 2,105,268 2,082,459 2,007,157 2,267,601 2,175,247 2,265,057
3 өрөө 115,000,000 125,000,000 143,572,917 131,250,000 2,431,250 1,868,129 2,544,444 2,286,768 2,163,227 2,357,143
4 өрөө   147,500,000 149,166,667 148,750,000 1,930,272 2,427,434 2,500,000     3,300,000
5 өрөө   255,000,000     1,772,727 2,150,000        

ХУУЧИН ОРОН СУУЦНЫ ҮНЭНД НӨЛӨӨЛСӨН ХҮЧИН ЗҮЙЛС

Энэ оны 7 сарын байдлаар хуучин орон сууцны үнэнд 6 хүчин зүйл нөлөөлж байгаа бөгөөд 88.6% тайлбарлагдаж байна. Үүнд

  • АЧИ буюу тухайн байрны байрлал дахь агаарын чанарын индекс нэмэгдэхэд байрны үнэ буурах
  • Тухайн байрны барилгын нийт давхар өндөр болох тусмаа байрны үнэ нэмэгдэх
  • Өрөөний тоо 1-ээр нэмэгдэхэд байрны үнэ нэмэгдэх
  • Тухайн орон сууцны ашиглалтанд орсон он 1 оноор залуужхад байрны үнэ буурах
  • Тухайн байрны барилгын хийц хэрэв бүрэн цутгамал бол байрны үнэ нэмэгдэх
  • Өрөөний хэмжээ 1м2-аар нэмэгдвэл байрны үнэ нэмэгдэх хамааралтай байна.
  • Дүгнэж хэлэхэд хуучин орон сууцны үнэнд тухайн орон сууцны нийт давхар өндөр байх, барилгын хийц бүрэн цутгамал байх, өрөөний тоо хэмжээ нэмэгдэхэд үнэ өсөх бөгөөд харин агаарын бохирдол ихтэй бүсэд тухайн орон сууц байрлах, мөн ашиглалтанд орсон он залуужих тусам үнэ буурахад нөлөөлж байна.

 

2. ШИНЭ ОРОН СУУЦНЫ ЗАХ ЗЭЭЛ 

Улаанбаатар хотын хэмжээнд 2014 оны 07 сарын байдлаар нийт 186 төсөл хэрэгжиж байна. Нийт төслийн 65 гаруй хувийг нийслэлийн Баянзүрх болон Хан-уул дүүрэг дангаараа эзэлж байна.
График №2: Шинэ орон сууцны төслийн тоо дүнд эзлэх хувиар, дүүргээр /2014.07 сар/

ОРОН СУУЦНЫ ТӨСЛИЙН ХАНШИЙН МЭДЭЭ

Зах зээл дээр борлуулалт хийж буй ашиглалтанд орсон болон ашиглалтанд ороогүй орон сууцны 1м2–н дундаж үнийг авч үзэхэд энэ оны 7-р сарын байдлаар 2390.41 мянган төгрөг байна.

Шинэ орон сууцны дундаж үнийг дүүргээр авч үзэхэд хамгийн өндөр үнэтэй дүүргээр нийслэлийн Сүхбаатар дүүрэг 7-р сарын байдлаар 2,936 мянган төгрөгийн дундаж үнэтэй, Хан-уул дүүрэг 2,745 мянган төгрөгийн дундаж үнэтэй, Баянзүрх дүүрэг 2,323 мянган төгрөгийн үнэтэй байгаа бол бусад дүүргийн шинэ орон сууцны дундаж үнэ 2 сая ба түүнээс доош үнэлгээтэй гарлаа.

График №3: Шинэ орон сууцны дундаж үнэ /мян.төг/

График №4: Үнийн ялгаатай байдал барилгын явцаар

График №5: Үнийн ялгаатай байдал барилгын хийц, зэрэглэл, байршлаар

 

ОРОН СУУЦНЫ ТӨСЛИЙН ҮНЭНД НӨЛӨӨЛСӨН ХҮЧИН ЗҮЙЛС

Энэ оны 7 сарын байдлаар 5 хүчин зүйл нь төслийн орон сууцны 1м2-н үнэнд нөлөөлж байна. Үүнд:

  • Тухайн төслийн байрлал хотын төвд бол байрны 1м2 үнэ нэмэгдэх
  • Тухайн төслийн нийт давхар 1-ээр нэмэгдэхэд байрны 1м2 үнэ нэмэгдэх
  • Тухайн төслийн барилгын явц 1%-иар нэмэгдэхэд байрны 1м2 үнэ нэмэгдэх
  • Тухайн барилгын байрлал дахь дундаж АЧИ нэмэгдэхэд байрны 1м2 үнэ буурах
  • Тухайн төслийн зэрэглэл тансаг болон дээд бол байрны 1м2 үнэ нэмэгдэж байна.

Дүгнэж хэлэхэд орон сууцны төслийн үнэнд тухайн төслийн зэрэглэл өсөх, байрлал хотын төвд байх, барилгын нийт давхар өндөр байх, барилгын явцын хувь нэмэгдэх нь үнэ өндөр байхад нөлөөлөх бөгөөд мөн агаарын бохирдол ихтэй байрлалд тухайн төсөл хэрэгжих нь барилгын үнэ бага байхад тус тус нөлөөлж байна.

3. ОФФИСЫН ХАНШИЙН МЭДЭЭ

Оффисын зах зээлийг 07 сарын байдлаар зар сонин, өдрийн сонин болон бусад эх үүсвэрээс 25 зарын мэдээ цуглуулж анализ хийж үзлээ.

Энэхүү ЗЗ-ийн хувьд хотын төвд байрладгаараа онцлог юм. Төвийн 6 дүүргээс СХД-т оффисын барилгын мэдээлэл байхгүй байгаа нь дээрх онцлогийг харагдуулж байгаа ба мөн байршилын хувьд 25 оффиссоос 69% нь хотын төвд байрлаж байгаа бөгөөд үлдсэн хэсэг нь хотын төвтэй маш ойр байрласан байна.

Зарах буюу түрээслэх оффисын хувьд 2008 оноос хойш ашиглалтанд орсон оффис байгаа бөгөөд 65,7% нь 2014 онд ашиглалтанд орж байгаа барилга эзэлж байна.

Хүснэгт №4: Оффисын ханшийн мэдээ

Шалгуур Ангилал Зарах: Зарын тоо Зарах: 1м2-н дундаж үнэ Түрээслэх: Зарын тоо Түрээслэх: 1м2-н дундаж үнэ
Дүүрэг БГД 2 2,250,000    
БЗД 6 3,358,333 4 34,375
СБД 9 5,355,774 7 50,922
ХУД 2 6,938,192 3 50,000
ЧД 5 3,470,000 5 33,900
Байршил Хотын төв 16 4,537,623 14 41,712
Хотын төв бус 8 4,084,548 5 45,700
Ашиглалтанд орсон/орох огноо 2008 2 3,538,760 1 5,000
2010 1 2,500,000    
2011 1 2,400,000    
2013 6 3,931,140 2 46,500
2014 12 4,858,142 16 44,716
2015 1 3,200,000    
2016 1 8,216,280    
ДҮН   24 4,386,598 19 42,813

 

ХАУСЫН ХАНШИЙН МЭДЭЭ

УБ хотын төвийн инженерийн шугам сүлжээнд холбогдсон таун хаус болон хаусын 07 сарын үнийг төлөөлөл болгон 18 хаусын мэдээллийг цуглуулж хүргэж байна.

Хүснэгт №5: Хаусын ханшийн мэдээ

# Дүүрэг Төрөл Үнэ м2₮ Нийт үнэ Өрөөний хэмжээ
1 СБД Хаус               443,548         55,000,000 124
2 СБД Хаус            1,375,000       110,000,000 80
3 ЧД Хаус               612,245         60,000,000 98
4 ЧД Хаус               882,353         75,000,000 85
5 БЗД Хаус               866,142       110,000,000 127
6 СХД Хаус            1,000,000       120,000,000 120
7 ХУД Хаус            1,304,348       120,000,000 92
8 ХУД Хаус            1,358,696       125,000,000 92
9 СХД Хаус               975,610       160,000,000 164
10 СХД Хаус            1,125,000       189,000,000 168
11 СХД Хаус            1,107,527       206,000,000 186
12 БЗД Хаус            2,307,692       300,000,000 130
13 ХУД Таун хаус            4,444,444       800,000,000 180
14 ХУД Хаус            2,800,000       840,000,000 300
15 ХУД Хаус            5,000,000   1,050,000,000 210
16 БЗД Хаус               666,667         50,000,000 75
17 СБД Хаус               209,953       135,000,000 643
18 СХД Хаус               694,444       100,000,000 144
    ДУНДАЖ            1,509,648       255,833,333 168

 

Уг судалгааны тайлантай холбоотой асуудлаар тодруулга авахыг хүсвэл доорх хаягаар холбогдоно уу.

REAL PROPERTIES ULAANBAATAR - Үл хөдлөх хөрөнгийн худалдаа зуучлалын компани

Утас: 77113311

И-мэйл: info@ubrealestate.mn