Энэ жил Их Монгол улс байгуулагдсаны 808 жилийн ой, Юнител групп байгуулагдсаны НАЙМАН жилийн ой тохиож Юнител групп гурван НАЙМ давхцсан баяр наадмаа өргөн дэлгэр тэмдэглэжээ.
Баяр наадмын өдрүүдэд Хүй долоон худагийн дэнж дээр Их Гүрэн, Алтайн ятга, Дөрвөн бэрх, Монгол гэр, Хааны тамга зэрэг Монгол түмний бахархал болсон 12 эд зүйлсийг биетээр хийн наадамчин олондоо сонирхуулжээ.
Мөн монгол, англи хэлээр тайлбар бичиж гадаадын жуулчдад ч Монголынхоо бахархлыг танилцуулсан байна.
Хүй долоон худагт Юнителийн отгоор айлчилсан хүмүүс нум сум харвах, дөрвөн бэрх орхих, шагайгаар морь уралдуулах зэрэг ардын тоглоом наадгай тоглож, тэр өдрийнхөө азыг сорьжээ.
Та бүхэн илүү дэлгэрэнгүй мэдээллийг Юнител группын Facebook-ийн албан ёсны хуудас болох Unitel Official – аас аваарай.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!