Одоогоос яг 25 жилийн өмнө Бээжин хотод ардчилсан өөрчлөлтийн төлөө оюутнуудын тэмцлийг Хятадын эрх баригчид цус урсган дарсан юм. Уг гашуун дурсамжийг сэдрээхгүй байхын тулд БНХАУ бүх хориг арга хэмжээ авч байна.
Тэгвэл 25 жилийн өмнө юу болсон талаар барууны эх сурвалжуудаас цуглуулсан гэрэл зургуудыг тайлбартай хүргэж байна.
Тэмцэл 1989 оны дөрвөн сард албан тушаалаасаа зайлуулагдсан ерөнхий нарийн бичгийн дарга Ху Яобангийн үхлийн дараа эхэлжээ.
Ху бол оюутнуудын дэмжлэгийг авсан шинэчлэгч байсан юм. Оюутнууд түүнийг ардчилсан өөрчлөлт хийнэ гэж итгэж байлаа.
Хугийн оршуулгын дараа Тянаньмэний талбайд 100 мянга орчим оюутан цуглажээ.
Гэтэл дөрвөн сарын 26-нд гарсан Ардын Өдрийн сонины дугаарт тэмцэгчдийг буруутгасан нь тэдний уур бухимдлыг төрүүлсэн байна.
Таван сарын 13-нд оюутнууд өлсгөлөн зарлаж талбайд цуглагсдын тоо 300 мянга хүрчээ.
Эрх баригчид таван сарын 20-нд онц байдал зарлав.
Үүний дараахан Ардын Чөлөөлөх Армийн цэргүүд талбайд орж иржээ. Босогчид тэднийг өөрсөдтэйгээ нэгдэхийг ятгаж байна.
Энэ үед лидергүй болсон оюутнууд хуваагдаж эхлэв.
Гэхдээ л оюутнууд болон босогчид Төв талбайг бүрэн эзэлсэн байв.
Тэд есөн метр орчим өндөр эрх чөлөөний хөшөө хөөсөнцрөөр хийгээд байжээ.
Эрх баригчдыг шүүмжилсэн жагсаалууд өрнөсөөр байв.
Зургаан сарын эхээр цэргүүд талбайг цэвэрлэж эхлэв.
Босогчид цэргүүдийг эсэргүүцэж эхлэв.
Ихэнх нь зэвсэггүй ч чулуу, модоор зэвсэглэсэн байлаа.
Хүчирхийлэл эхлэв.
Албан ёсоор 241 хүн алагдсан гэдэг ч бодит байдал дээр 1000 давсан гэж үздэг.
Цэргүүд босогчид руу шууд гал нээж байжээ.
Шархадагсдын тоо маш их байв.
Түүхэн зураг. Үл таних хүн армийн танкуудын цувааг зогсоож байгаа нь.
Дээрх хүнийг өөр өнцгөөс авсан зураг. Түүнийг цэргүүд хүчээр холдуулсан гэдэг. Хэн байсан, хувь заяа нь хэрхсэн талаар мэдээлэл байхгүй.
Бослогын дараа хэдэн арван мянган хүн баривчлагдаж тэднээс хэдийг нь цаазалсан нь тодорхойгүй.
Эрх баригчид энэ эмгэнэлт явдлыг мартуулахын тулд өнөөдөр Google-ын хайлт, Weibo микроблогийн үйлчилгээнүүдийг блоклоод байна.
Өнгөрөгч Баасан гарагт энэ явдалд оролцож байсан таван иргэн АНУ-ын хууль тогтоогчдын өмнө 25 жилийн өмнө болсон явдлыг гэрчилж мэдээлэл хийжээ.
Энэ аллагыг төрийн мэдээллийн хэрэгслүүд ихээхэн гуйвуулж дамжуулсныг Хятад иргэд одоо ч дурсдаг.
Босогчдыг дарсны дараа Бээжингийн иргэд талбайгаар зорчихдоо олон танкыг сонирхон харж байгаа нь.
Хэдийгээр эх газрын Хятадад энэ явдлыг нуун дарагдуулж байгаа ч Хонг Конгод илүү хүчтэй санан дурсацгааж байна.