Азийн хөлбөмбөгийн холбооны “Ерөнхийлөгчийн цом”-ын тэмцээний С хэсгийн өнөөдрийн тоглолт Монголын хөлбөмбөгийн төв талбайд болж өндөрлөлөө.
Үндэсний лигийн долоон удаагийн аварга Эрчим клуб Непалийн аварга Мананг Маршианди клубтэй тоглож 0:0-ийн харьцаатайгаар тоглолтыг дуусгалаа.
Ингэснээр Эрчим клуб дөрвөн оноотойгоор хэсгийн хоёрдугаар байраар дараагийн шатанд шалгарч, цааш тоглох эрхээ авлаа.
Тэдэнд баяр хүргэе.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!