Чингисийн талбайд үндэсний хувцас дээлээ өмсөхийг уриалсан өдөрлөг эхэллээ. Гадаа цас хаялж буй ч тэд цаг агаарын байдлыг үл ажран өдөрлөгөө зохион байгуулж байна. Харин өдөрлөгт оролцогчид дээлээрээ гоёсон байв. МУГЖ, дуучин С.Жавхлан энэ үйл ажиллагааг зохион байгуулахаа өчигдөр мэдэгдсэн билээ.
Тэрбээр хэлэхдээ “Монгол дээл бол монгол хүнийг дэлхийд илэрхийлдэг хамгийн том илэрхийлэл. Бид өнөөдөр дээлээ өмсөж ирлээ. Өнөөдөр их эзэн Чингис хааны хөшөө монгол дээлтэйгээ сүндэрлэж, МАН-ыг үүсгэн байгуулагч Д.Сүхбаатар цагаан дээлт Дамдины хүү хэмээн алдаршсан. Тиймээс Монгол хүн бүхэн монгол дээлээ дээдлэх ёстой, өмсөх ёстой” хэмээсэн юм.
Одоогоос яг долоо хоногийн өмнө энэ өдөр МАН-аас давхар дээлээ тайлахыг шаардаж Чингисийн талбай дээр жагсаал хийж байсан юм. ЭНД дарж зураг үзнэ үү. Ингэхдээ тэд сайдуудыг давхар дээлээ тайлж буйг дүрслэн дээлтэй гарч ирснийг санаж байгаа байх.
Харин өнөөдөр болж буй өдөрлөгийн зорилго нь үндэсний хувцасаа ингэж улс төрийн хэрүүл уруулд оруулж үндэсний өв соёлоо гутааж байгааг эсэргүүцэж буй юм.
Мөн тэд МАН-ынхныг буриад ахан дүүсээс албан ёсоор уучлалт гуйхыг шаардаж байгаа.
Учир нь жагсаалын үеэр буриад дээл өмссөн байсан. “Монголоо нэгтгэж, монголчуудыг сайхан амьдруулна” гээд байсан хүмүүс үндэстэн ястнаар нь доромжилж, улс төр хийж байна гэж үзэж буй. Энэ тухай
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!