Монгол Улсын Засгийн газраас 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Шинэ сум” хөтөлбөрийн хүрээнд Баянхонгор аймгийн Баянлиг, Бууцагаан сумдыг эхний ээлжинд сонгон авсан.
Ингэхдээ 10 сарын өмнө бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн билээ.
Харин одоо тус сумдын төв
Эдгээр сумдад хэрэгжиж байгаа “Шинэ сум” төсөл нь нийт 8 га газрыг хамарч байгаа. 14300 ам.метр барилгажих талбайд захиргаа, эмнэлэг, сургууль гэх мэт обьектуудыг Канад технологиор барьжээ.
Мөн халаалтын зуух, хаалттай дэд станц, цэвэрлэх байгууламж, автозам, явган хүний зам талбай, гэрэлтүүлэг зэрэг инженерийн байгууламж, дэд бүтцийг цогцоор нь шийдсэн байна.
Шинэ сумдын нээлтэд УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн Х.Баттулга, Д.Ганбат нар оролцоод иржээ.
Манай гэрэл зурагчны дуранд буусан "ШИНЭ СУМ"-ын нээлт
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!