Жил бүрийн нэгдүгээр сард зохиогддог бартаат замын Дакар Ралли уралдаан Өмнөд Америкт амжилттай болж байгаа билээ. Нийт 5 мянга 431 баг хоёр долоо хонгийн турш хурд хүчээ энэхүү уралдаан сорьж байна.
Уралдаанд оролцогчид мотоцикл, автомашин, куад, ачааны машин зэрэг 4 ангилалд оролцож байна. Уралдаан Аргентиний Росариогго эхлэн Чилийн Валпарайсод өндөрлөх билээ.
Одоогийн байдлаар нэг уралдаанч 2 хэвлэл мэдээллийн салбарын ажилчид золгүй байдлаар нас бараад байна. Тэмцээн эхэлсэнээс хойш 11 өдөр өнгөрөөд байгаа бөгөөд уралдаан дээр гарсан ховор агшиныг буулгасан гэрэл зургуудыг толилуулж байна.
Хонда багийн мотоциклчин Паоло Гонкалвесийн мотоцикл уралдааны 5 дах гараа буюу Чилецитогоос Тукуман хүртэл уралдах гарааны үеэр гал авалцан шатжээ. Мотоцикл шатаж байгааг харан Португал эрийн нулимс унагаж байгаа энэхүү зургийг 1 сарын 9 ны өдөр АП агентлагийн зурагчин Виктор Кайвано авчээ.
Галзуу хэмээх тодотголтой Робби Гордон 1 сарын 4- ний өдөр Аргентиний Росариогоос уралдааны гараагаа эхлүүлж байна.
КТМ багийн мотоциклчин Франциско Лопез уралдааны 6-р гараа буюу Тукуманаас Салта хүртэлх замд
Дакар раллийн үеэр нэгэн харамсалтай зүйл болсон нь Бельгийн мотоциклч Эрик Паланте зуурдаар нас барсан явдал байлаа. Уралдааныг зохион байгуулагчдийн мэдэгдсэнээр бол түүнийг 1 сарын 10 ны өглөө Чилецитогоос Сан Мигел де Тукуман хүртэлх замд олжээ. Одоогоор нас барсан шалтгааныг нь тогтоогүй байгаа ажээ.
Аргентинийн тамирчин Орландо Терранова болон түүний туслах нисэгч Паоло Фуизагийн хамт Тукуманаас Салта хүрэх замд 1 сарын 10 ны өдөр.
Өнгөрсөн жилийн аварга YAMAHA багийн уралдаанч Маркос Патронели тэмцээний 3 дах гараа буюу Сан Хуаны гараанд хүнд осолдсоны улмаас энэ удаагийн тэмцээнийг орхижээ.
Хонда багийн мотоциклчин Лаяа Сенз нутаг нэгт мотоциклчин Марк Коматай 4 дэх гарааны үеэр ярилцаж байгаа нь. Тэрбээр одоогоор нийлбэр үзүүлэлтээрээ 19 дүгээр байранд явж байгаа билээ.
Робби Гордон 4 дэх гараа буюу Сан Хуан – Чилецито хүртэл замд 1 сарын 8 ны өдөр.
Адуа Жогийн ахалсан /туслах жолоочид болох Марко Алкайн болон Мак Торресийн хамт/ Ивеко баг Сан Хуан – Чилецито хүртэлх 4 гарааны үеэр
ОХУ -ынн тамирчин Андрей Каргиновийн ахалсан Камаз баг Тукуман- Салта хүрэх замд 1 сарын 9 ний өдөр.
Сузукийн мотоциклчин Гилбэрт Эскал 5 дахь гарааны үед осолдсон бөгөөд уралдааны эмч нарын баг түүнд анхны тусламж үзүүлж байна.
Автомашины ангилалд оролцож байсан Казахстан тамирчид болох Байурзан Иссабаев болон Габдулла Ашамов нар уралдааны 2 дахь гараанд осолджээ. Дакар раллийн захирал Этиэн Лавин /зүүн гар талаас/ тэдэнд тусалж байна.
Хоёр удаагийн аварга Карлос Сайнз 2 дахь гарааны үеэр 1 сарын 6 ны өдөр
Хонда багийн мотоциклчин Паоло Гонкалвесийн мото уралдааны үеэр шатаж эхэлсэн бөгөөд тэрбээр галыг унтраахын тулд галтай тэмцэж байна.
Паоло мотоциклээ шатаж байгаад харамсаж байна.
Түүний мотоцикл галд бүхэлдээ шатжээ.
Түүний мотоцикл 5 дахь гарааны үеэр шатсанаас болоод тэрбээр тэмцээнийг цааш үргэлжлүүлэх боломжгүй болж хасагджээ.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!