Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/12/22-НД НИЙТЛЭГДСЭН

"Монголын Алт" (МАК) ХХК-ийн нийгмийн хариуцлага, бүтээн байгуулалтын ОНЦЛОХ 30 ТӨСӨЛ

ikon.mn
2023 оны 12 сарын 22
Сурталчилгаа
Зураг

"Монголын Алт" (МАК) компани өнгөрсөн 30 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн төслүүдээс ОНЦЛОХ 30 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ-ыг нэрлэж байна. Орон нутгийн хүүхдүүдийн боловсролыг дэмжихээс эхлүүлээд бүсийн хэмжээний дэд бүтцийн асуудлыг МАК өөрийн хөрөнгө оруулалтаар тууштай санхүүжүүлэн шийдвэрлэж, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлж байна.

“Бумбат” үйлдвэрийг ашиглалтад оруулав

1997 оны есдүгээр сарын 21-нд Монгол Улсын алтны үндсэн ордыг ашиглах анхны үйлдвэр болох “Бумбат” үйлдвэрийг ашиглалтад оруулав.

зураг
 
1997 он
Элдэвийн уурхайн 10кВт-ийн өндөр хүчдэлийн шугамыг хүлээн авлаа

2001 оны арванхоёрдугаар сарын 8-нд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Элдэвийн уурхайн 10кВт-ийн өндөр хүчдэлийн шугамыг хүлээн авлаа.

2001 он
БНХАУ-аас Нарийнсухайтын уурхай хүртэлх 35 кВт ЦДАШ байгуулав

2006 онд БНХАУ-аас Нарийнсухайтын уурхай хүртэлх 35 кВт цахилгаан дамжуулах агаарын шугам /ЦДАШ/ байгуулж, Өмнөговь аймгийн Гурвантэс, Ноён, Сэврэй сумд болон Овоотын цэргийн ангийг 24 цагийн тасалдалгүй эрчим хүчээр хангав.

зураг
 
2006 он
Нүүрсний хуурай баяжуулалтын үйлдвэрийг ашиглалтад оруулав

2007 онд Элдэвийн нүүрсний уурхайд FGX-12 тоног төхөөрөмжөөр тоноглогдсон Монголын анхны нүүрсний хуурай баяжуулалтын үйлдвэрийг ашиглалтад оруулав. 

2007 он
Шивээхүрэнгийн боомтоос Нарийнсухайтын уурхай хүртэл зам барив

2010 онд Шивээхүрэнгийн боомтоос Нарийнсухайтын уурхай хүртэл 55 км урт хатуу хучилттай, 60 хүртэлх тонны даац бүхий авто зам барив. 

зураг
 
2010 он
Хагас коксын үйлдвэр байгуулж, ашиглалтад орууллаа

2010 онд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дахь Элдэвийн нүүрсний уурхайд түшиглэн Хагас коксын үйлдвэр байгуулж, ашиглалтад оруулав. 

зураг
 
2010 он
120 хүүхдийн цэцэрлэг барьж, хүлээлгэн өглөө

2011 оны 8-р сард Дорноговь аймгийн Даланжаргалан суманд 120 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай иж бүрэн тохижуулсан цэцэрлэг барьж, орон нутагт хүлээлгэн өгөв

зураг
 
2011 он
Овоотын хилийн цэргийн 0166-р ангийн төвд 12 айлын тохилог орон сууц барьж, хүлээлгэн өгөв

2011 оны арваннэгдүгээр сард хилийн цэргийн алба хаагчид, тэдгээрийн ар гэрийнхнийг тав тухтай амьдрах боломжоор хангах зорилгоор Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Овоотын хилийн цэргийн 0166-р ангийн төвд нам даралтын зуухаар халдаг 12 айлын тохилог орон сууц барьж, хүлээлгэн өгөв.

зураг
 
2011 он
110кВ хүчин чадалтай дэд станц барив

2012 оны арваннэгдүгээр сарын 3-нд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт байрлалтай Цементийн үйлдвэрийг эрчим хүчээр хангах 110кВ хүчин чадалтай дэд станцыг улсын комисст хүлээлгэн өгөв.

зураг
 
2012 он
Шивээхүрэн боомтод дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хийж гүйцэтгэв

2012 онд Нарийнсухайтын бүлэг ордод үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдтэй хамтран гаалийн хяналтын 8 урсгалтай барилга, хилийн шалган нэвтрүүлэх 8 гарц, ариутгалын байгууламж, эрчим хүч, шилэн кабель зэрэг дэд бүтцийн бүтээн байгуулалтыг Шивээхүрэн боомтод хийж гүйцэтгэв.

зураг
 
2012 он
Элдэвийн уурхайн нөхөн сэргээлтийн ажлыг хийв

2011-2014 онд Элдэвийн уурхайн нөхөн сэргээлтийг гүйцэтгэж, 2021 он хүртэл хяналт мониторинг, арчилгааны ажлыг хариуцан, орон нутагт хүлээлгэн өглөө.

зураг
 
2011-2014 он
Бүрэн автомат МАК Евро Блок үйлдвэр ашиглалтад орлоо

2015 онд ХБНГУ-ын “Topwerk Group”-ийн “Hess AAC Systems”-ийн технологиор тоноглогдсон, бүрэн автомат МАК Евро Блок үйлдвэрийг ашиглалтад оруулав.

зураг
 
2015 он
₮2.3 тэрбумын өртөг бүхий 120 хүүхдийн дотуур байрыг ашиглалтад оруулав

2016 онд Өмнөговь аймгийн Гурвантэс суманд 320 хүүхдийн сургууль, сумын төвөөс алслагдсан бүс нутагт амьдардаг сурагчдад зориулан 120 хүүхдийн дотуур байрыг нийт 2.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж, ашиглалтад орууллаа.

зураг
 
2016 он
Оюутолгой - Цагаансуварга чиглэлийн 160 км 220 кВ-ын шугам, дэд станцыг байгуулав

2017 онд Оюутолгой - Цагаансуварга чиглэлийн 160 км 220 кВ-ын шугам, дэд станцыг ₮51.3 тэрбумаар байгуулж, Дорноговь аймгийн Мандах, Хатанбулаг сумыг төвийн бүсийн тасалдалгүй эрчим хүчинд холбов.

зураг
 
2017 он
МАК Евро Цементийн үйлдвэрийг ашиглалтад оруулав

2017 онд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт Евро стандартын, бүрэн автомат робот лаборатори бүхий МАК Евро Цементийн үйлдвэрийг ашиглалтад оруулав.

зураг
 
2017 он
Шохойн үйлдвэрийг байгууллаа

2017 онд МАК Евро Цементийн үйлдвэрийг түшиглэн жилд 100,000 тн шохой үйлдвэрлэх хүчин чадал бүхий Шохойн үйлдвэрийг байгуулав. 

зураг
 
2017 он
Нэг сая тонны хүчин чадалтай нүүрс баяжуулах үйлдвэр байгуулав

2018 онд гидроциклонт хөвүүлэн баяжуулах технологи бүхий нэг сая тонны хүчин чадалтай нүүрс баяжуулах үйлдвэр байгуулав.

зураг
 
2018 он
Зэрлэг ан амьтан ундаалах ухаалаг худаг гаргав

2019 онд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Гилбэнтийн нурууны Өлийн аманд 24.5 сая төгрөгөөр зэрлэг ан амьтан ундаалах 32м гүн, 2.5л/cекундын ундарга бүхий ухаалаг худаг гаргав.

зураг
 
2019 он
Барилгын материалын борлуулалтын MAK WEST төвийг нээв

2019 оны зургаадугаар сарын 1-ний өдөр Монголын Алт МАК ХХК-ийн Барилгын материалын борлуулалтын MAK WEST төвийг нээв.

зураг
 
2019 он
МАК Евро Виндоор хаалга, цонхны үйлдвэр ашиглалтад орлоо

2019 онд Евро стандартын МАК Евро Виндоор хаалга, цонхны үйлдвэрийг ашиглалтад орууллаа.

зураг
 
2019 он
Үерийн усыг дахин ашиглах 4384м урттай шугам хоолойг байгуулав

2020 онд Нарийнсухайтын ил уурхайд хуримтлагдсан үерийн усыг дахин ашиглах 4384м урттай шугам хоолойг ₮317.8 саяар байгууллаа.

2020 он
40м гүн, 3л/сек ундарга бүхий ухаалаг худаг байгуулав

2020 онд Дундговь аймгийн Баянжаргалан сумын “Аргийн хад” хэмээх тусгай хамгаалалттай газарт ₮23 саяар 40м гүн, 3л/сек ундарга бүхий ухаалаг худаг байгууллаа.

зураг
 
2020 он
Барилгын материалын борлуулалтын MAK EAST төвийг нээлээ

2021 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр “Монголын Алт” (МАК) ХХК-ийн Барилгын материалын борлуулалтын MAK EAST төвийг нээв.

зураг
 
2021 он
Дөрвөн гарцтай хилийн шалган нэвтрүүлэх байр барьж, хүлээлгэн өгөв

2021 оны долдугаар сарын 25-нд Шивээхүрэн боомтод чингэлэгт тээврийн зориулалт бүхий 4 гарц, хилийн шалган нэвтрүүлэх байр барьж, хүлээлгэн өгөв.

зураг
 
2021 он
Монгол улсын хамгийн анхны эко сургуулийг барьж, улсад хүлээлгэн өгөв

2022 оны есдүгээр сарын 16-нд Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 960 хүүхдийн суудалтай, олон улсын стандартад нийцсэн Монгол улсын хамгийн анхны эко сургуулийг 11 тэрбум төгрөгөөр барьж, улсад хүлээлгэн өгөв.

зураг
 
2022 он
Даланжаргалан суманд 8 айлын орон сууц барив

2022 оны арванхоёрдугаар сарын 6-нд Дорноговийн Даланжаргалан суманд төрийн албан хаагчдад зориулсан 8 айлын орон сууц хүлээлгэн өгөв.

зураг
 
2022 он
МАК Евро Венти агааржуулалтын хоолойн үйлдвэр байгууллаа

2022 онд жилд 111,000 м2 дөрвөлжин, 40,000м2 дугариг агааржуулалтын ган хоолой үйлдвэрлэх хүчин чадалтай МАК Евро Венти агааржуулалтын хоолойн үйлдвэр байгуулав.

зураг
 
2022 он
5G, AGV чингэлэгт тээврийн терминал байгуулж, ашиглалтад орууллаа

2023 онд Шивээхүрэн боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг 17 сая тонноор нэмэгдүүлэх 5G, AGV чингэлэгт тээврийн терминал байгуулж, ашиглалтад оруулав. 

зураг
 
2023 он
“MAK Concrete” бетон зуурмагийн үйлдвэрийг байгуулав

2023 онд Япон улсын салбартаа тэргүүлэгч, 90 жилийн туршлагатай Aizawa компанитай хамтран “MAK Concrete” бетон зуурмагийн үйлдвэрийг байгуулав.

зураг
 
2023 он
“Аяан Залаат” өндөр зэрэглэлийн зочид буудлын цогцолборыг ашиглалтад орууллаа

2023 онд аялал жуулчлалыг шат дараатай хөгжүүлэх бодлогынхоо хүрээнд Богд хан уулын Залаатын аманд “Аяан Залаат” өндөр зэрэглэлийн зочид буудлын цогцолборыг ашиглалтад орууллаа.

зураг
 
2023 он
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.