ФОТО МЭДЭЭ: "Playboy" -ийн "халуухан" үдэш ...
“Playboy Night Fever” шоу буюу "Playboy Mongolia" сэтгүүлийн нэг жилийн ойд зориулсан арга хэмжээ боллоо. Энэ үдэш залуус Playboy -ийн банни охидтой зургаа даруулж, урлагийн сонирхолтой үзүүлбэрүүдийг үзэж өнгөрүүлсэн юм.
Мөн энэ үдэш шаргал үст DJ Катрин, Кристан нарын цоглог хөгжмийн хэмнэл дор залуус бүжиглэж өнгөрүүллээ.
"Playboy Mongolia" сэтгүүлийн нэг жилийн ойд зориулсан энэ арга хэмжээний үеэр тус сэтгүүлд зургаа татуулсан бүсгүйчүүдээс хамгийн шилдгийг нь шалгаруулсан юм. Playmate буюу өөрийнхөө гоо үзэсгэлэн биеийг гайхуулж, өөрийгөө нээсэн охидоос хамгийн шилдгээр н.Энхмаа шалгарсан юм.
Ингээд “Playboy Night Fever” шоуны фото зургийг хүргэж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

