Индэр    
2017 оны 4 сарын 14
Зураг
iKon.mn сэтгүүлч, Эдийн засаг, Санхүү

Хэлэлцэж хэлэлцэж 2.7 их наядын ДУТАГДАЛ

Зураг
Гэрэл зургийг MPA.mn

Төсвийн дутагдал /deficit/ буюу АЛДАГДАЛ нь Засгийн газрын өр үүсэх үндсэн шалтгаан. Манай парламентын гишүүд сүүлийн 10 жилийн хугацаанд төсвийн дутагдлаар 11.3 их наядын өр үүсгэсэн.

Хүмүүст төсвийн дутагдлыг хангалттай хэмжээнд бууруулах хүлээлт байсан хэдий ч "Бүсээ чангалъя, зардлаа танъя, ОУВСандъя" гэсэн уриатай энэ их хурал 2017 оны төсвийн тодотголыг 2.7 их наяд төгрөгийн дутагдалтай баталлаа. 

Дутагдал хэмээн нэрийдэхийн гол шалтгаан нь төсөв бол компанийн ашиг, алдагдлын тайлан биш. Үүсгэсэн нэг төгрөгийн дутагдал бүрийг нөхөхийн тулд бид зээл авч, өрөө нэмдэг. Энэ нь байгаа баялгаасаа алдаад байгаа биш угаасаа байхгүй зүйлийг "хэрэглэж" ирээдүйд төлөх процесс юм. 

Төсвийн тодотголоор Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого 6 их наяд 35.7 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 23.2 хувь, нийт зардал 8 их наяд 750.2 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 33.6 хувь, нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн алдагдал 2 их наяд 714.4 тэрбум төгрөг болж батлагдлаа.

Энэ нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслөөс 59.7 тэрбум төгрөг буюу 0.2 хувиар буурсан байна. Буурсан нэр зүүсэн ч хангалтгүй ТАНАЛТ байлаа. Учир юу вэ?

Төсвийн дутагдлыг хамгийн бага түвшинд барих цорын ганц арга байдаг нь төвийн зарлагыг орлогоос бага байлгах, бууруулах. Харамсалтай нь Засгийн газар дутагдлаа 2017 оны төсвөөс 220 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх төсөл өргөн барьсан. Гэтэл парламент үүнийг хангалттай хэмжээнд бууруулахгүй хэвээр нь баталж "чадав". 

220 тэрбум төгрөгийн нэмэлт дутагдлыг үүсгэж байгаа шалтгаан нь төрийн бараа үйлчилгээний зардал, татаас, хөрөнгийн зардал зэрэг.  Гэтэл тэд ард түмнээсээ гурван төрлийн татвар нэмж авч, хүүхдийн мөнгийг хассан. Хүүхдээсээ харамласан 30 тэрбум төгрөгөөсөө хэд дахин давсан хэмжээний зардлыг төр өөрөө хэрэглэх гэж байгаа нь шударга явдал мөн үү. 

ГРАФИК 1: Төсвийн дутагдал /2007-2017/ ам.доллар

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
25
Зураг
ТЭНЭГЛЭЛ
4
Зураг
БУРУУ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
14 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [59.153.113.239] 2017/4/17
Komunistuudiig tord zalsnii gai uugeer duusaxgui.
0 | 0 Хариулах
Зочин [130.88.240.126] 2017/4/16
Одоо тэгээд яах вэ? Бид энд дэмий орилолдоод л дуугай болж эвлэрдэг,үүнийг нь мэддэг болохоор тэд ингэж зардлаа хэтрүүлж батлаад зөрүүг нь элдэв өр тавьж нөхдөг. Тэр зардал гэгчийг хэн гэгч ямар шахаа хийж хулгайлаад байгаа нь баримттайгаа үлдэж байгаа гэж найдая. Эрүүл цаг ирэх үед 10 жилийн өмнөх Нямдоржийн шахаа шиг бүгд ил болж түүхийн шүүлтүүрт орно. Хэн ч хариуцлагаас зугтахгүй шүү.
0 | 0 Хариулах
Зочин [122.201.21.226] 2017/4/15
Төсөвийг батлахадаа зардлаа хас гэхээр үгүй гээд алдагдалтай батлаад байдаг ямар учиртай хүмүүс вэ тэгсэн мөртлөө ард түмнийг татварын дарамтанд олоэ хүн ажмлгүй болоод хоолны савууд ауилтай зуралдаад байх юм ямар учиртай юм хамуурсан толгойнууд
0 | 0 Хариулах
Зочин [202.131.225.20] 2017/4/14
алдагдал гээч мангар пацаан минь
0 | 1 Хариулах
Зочин [202.9.41.15] 2017/4/15
Iim bogino text buten unshij chadku humus yaj internet technology ezmshed bdg bnaa
1 | 0 Хариулах
Зочин [66.181.164.235] 2017/4/14
ард иргэдийнхээ бүсийг л чангалаад байхын.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.140] 2017/4/14
ЛАВ 20% НЬ АВИЛГААР АЛГА БОЛСОН ХИЙ ЗАРДАЛ БАЙГАА ДАА!!! БАРИЛГЫН ТЕСЕВЕЕС ЭХЛЭЭД.. ИЙМ АСУУДЛЫГ 2018 ОНООС ЯДАЖ ЭХЛЭЭД 0 БОЛГОХ ХУУЛЬ ХЭРЭГТЭЙ. ЮУ ГЭСЭН YГ ВЭ? 1 ТЭРБУМ ИЛYY ДОЛЛАР ШYY ДЭЭ!!!!!!!!! ИНГЭЖ УДИРДДАГ ЮМ УУ
0 | 0 Хариулах
Зочин [203.169.50.104] 2017/4/14
сонгуулийн циклээр явсан байгаа биз. 12 оны сонгуулийн жил нэг солиоруулж өгөөд, 13 оноос арай дээр, тэгээл тувт өсөөл 16 онд аймар гарч байгааг
1 | 0 Хариулах
Зочин [202.131.226.86] 2017/4/14
Гусагдахаасаа өмнө идэж авах гэж төсөвөө өндөр тавьж өгдөг юм байна л даа
0 | 0 Хариулах
Зочин [66.181.191.156] 2017/4/14
цавчаа хиймээр л байсийм байлгүй дээ. хэхэ
0 | 0 Хариулах
Зочин [43.242.242.28] 2017/4/14
Алдагдал гээч
0 | 0 Хариулах
Зочин [27.123.214.2] 2017/4/14
Энэ байдлийг хэдүүлээ зогсооё. Дахиж битгий АН болон МАН-ийг сонго. Тэд бол луйварчид.
1 | 0 Хариулах
зоч [202.70.46.217] 2017/4/15
Оронд нь сонгох нам хүн гэж даанч алгадаа.Бүх л улс орныг бузралчихжээ ла лала
0 | 0 Хариулах
Eegii [202.72.246.106] 2017/4/14
Arai ym bee
1 | 0 Хариулах