Индэр    
2018 оны 3 сарын 26
Зураг
iKon.mn сэтгүүлч, Эдийн засаг, Санхүү

Улаанбаатар УСНЫ ХОМСДОЛД ОРОХООС ӨМНӨ

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Кейп Таун хот 90 хоногийн дараа усны нөөцгүй болох гэж буйгаа 2018 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр зарласан билээ. Тэдний усгүй болох өдөр 26 хоногийн дараа буюу дөрөвдүгээр сарын 22-н.

Үүнээс өмнө хотын дарга иргэдийнхээ усны хэрэглээг хязгаарлаж, нэг өрхийн өдрийн хэрэглээг 87 литрээр “норм”-ложээ. Харин дөрөвдүгээр сарын 22-ноос хойш энэ тоо 25 литр болж буурна. Кейп Таун хотод байх 200 усны цэгийг буутай цэргүүд хамгаална. Энэ бүхэн яг кинон дээр гардаг үйл явдал шиг санагдаж байна уу. Харамсалтай нь энэ бол 4 сая хүн амтай хотын усны хомсдлын бодит байдал юм.

 
Кейп Таун хот, ӨАБНУ

Улаанбаатар хот хэзээ нэг өдөр ийм аюулд орох эрсдэл бий юу? Энэ асуултад хамтдаа хариулцгаая.

Гэр хорооллын иргэд өдөрт 7-14 литр ус хэрэглэдэг бол орон сууцны оршин суугч 140-160 литр ус хэрэглэдэг. Өдрөөс өдөрт нэмэгдэж буй барилгажилт нэг талаараа агаар, хөрсний бохирдлыг бууруулахад чухал нэмэртэй боловч нөгөө талдаа усны эрэлтийг огцом нэмэгдүүлж байгаа юм.

Үүнээс өмнө бид юу хийх вэ?

Мянганы Сорилтын Корпорациас манай улсад хоёр дахь удаагийн компакт гэрээг Улаанбаатар хотын усан хангамжийг сайжруулах чиглэлээр олгох ажил үргэлжилж байна. Энэ гэрээний хүрээнд 350 сая ам.долларын буцалтгүй тусламж орж ирнэ. Үүнийг Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлэх өргөн хүрээний төсөлд зарцуулах ажээ.

Чухам яагаад усны салбарыг онцолж санхүүжилт олгох болсон талаар бид Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын МСК-ийн хооронд байгуулах хоёр дахь компакт гэрээ боловсруулах Үндэсний ажлын албаны дарга Э.Содонтогосоос тодрууллаа.

Тэрбээр “Эдийн засгийн өсөлтийг хязгаарлаж буй хүчин зүйлсийн судалгааг бид 2015 онд хийсэн. Судалгааны үр дүнд Улаанбаатар хотын усан хангамжийн эрэлт, нийлүүлэлт ойрын хугацаанд тэнцэж, цаашид хомсдол үүснэ гэсэн дүгнэлт гарсан байгаа. Манай хөтөлбөрийн хүрээнд үндсэн хоёр том капитал хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжинэ.

Нэгдүгээрт, Гүний усны эх үүсвэрийг ашиглалтад оруулах “Гүний худгийн систем” байгуулах ажил хийнэ. Газрын гүний ус хэрэв бохирдсон байвал усыг гүн цэвэршүүлэх үйлдвэр байгуулна.  

Хоёрдугаарт, шинээр баригдах Төв цэвэрлэх байгууламжаас цэвэрлэгдээд гарч буй бохир усыг дахин боловсруулах үйлдвэр байгуулна. Ингэж цэвэршүүлсэн усыг III, IV цахилгаан станцуудад нийлүүлнэ. Одоогоор унданд хэрэглэж болох цэвэр усыг өндөр цамхагаа хөргөх, үнс зайлуулах, угаалга хийхийн тулд ашиглаж байгаа нь харамсалтай боловч өөр сонголт байхгүй. Энэ нь Улаанбаатар хотын нийт усны хэрэглээний нэлээд хувийг эзэлдэг. Тэгэхээр ийм их хэмжээний цэвэр усыг дахин боловсруулсан усаар солих боломжтой.

МОНГОЛД УС АШИГЛАЛТ /салбараар, БОНХЯ, 2014 он/ 

Монголд Эрчим хүч, Уул уурхайн салбарт хамгийн их ус хэрэглэдэг байна.

Хоёр том үйлдвэр байгуулагдахад бид “recycling” гэдэг цоо шинэ эдийн засгийн нэр томъёо гаргаж ирнэ. Үүнтэй холбогдуулаад усны үнэ тарифт өөрчлөлт орох ёстой. Харин өөрчлөлт нь ард түмний амьдралд шууд сөрөг нөлөө үзүүлэх ёсгүй.

Бид тарифийн өөрчлөлтийг олон нийтээ соён гэгээрүүлэх, устай хандах шинэ хандлага, сэтгэлгээг бий болгох замаар хийнэ.  Бохирдлын өртөг, усны эдийн засгийн үнэ цэнэ гэсэн хоёр ойлголтыг хүмүүсийн ухамсарт ч, эдийн засагт ч бий болгох ёстой.

"Бохирдлын өртөг, усны эдийн засгийн үнэ цэнэ гэсэн хоёр ойлголтыг хүмүүсийн ухамсарт ч, эдийн засагт ч бий болгох ёстой"

Дүгнээд хэлэхэд Улаанбаатар хотын усан хангамжийн системийг тогтолцоогоор нь сайжруулах, сүлжээнд өгч буй усны хэмжээг нэмэгдүүлэх, саарал усыг аж үйлдвэрийн зориулалтаар ашиглах цоо шинэ эдийн засаг, сэтгэлгээний концепцыг оруулж ирэх ач холбогдолтой хөтөлбөр байх юм. Одоогоор Засгийн газар хоорондын хэлэлцээ үргэлжилж байна. Бид энэ зундаа багтаад гэрээнд гарын үсэг зурахаар ажиллаж байна" гэсэн мэдээлэл өглөө.

 
Гэрэл зургийг MPA.mn

Таны ширээн дээр байгаа нэг аяга кофе үнэндээ 200 мл усаар бүтээгүй. Учир нь кофег ургуулах ус, чанах цахилгааныг бий болгох ус гэх мэтээр явсаар 100 литрээс ч хол давах юм. Энэ зарчим бүх салбар, бүх бүтээгдэхүүн, тэр ч бүү хэл өдөр тутмын амьдралд хамаарна. Энэ бол усны жинхэнэ үнэ цэнэ. 

Усны ассоциацийн тэргүүн, доктор Д.Батмөнх "Монгол орны усны нөөц, ашиглалт, ус хэрэглээ" өгүүлэлдээ "Манай улсын хэмжээнд байгаа усныхаа нөөцийг хэрхэн зохистой ашиглах, усны үнэ, тариф ямар байх зэрэг асуудал тулгамдаж байдаг. 

Үүнд,

  • Нэгдүгээрт бид  хэрэглэж байгаа усныхаа нөөцийг бүртгэж, тоолж  байна уу, хэдий хэмжээний усыг газрын дороос, хэдий хэмжээтэйг гадаргын уснаас ашиглаж байгааг нарийн тооцоолохгүй байна.
  • Хоёрдугаарт усыг зохистой хэрэглэдэггүйгээс усны алдагдал их хэмжээтэй гардаг. 
  • Гуравдугаарт усны үнэ бодитой биш байгаа нь усыг хэмнэх тухай ойлголтыг хэрэглэгчдэд төрүүлж чаддаггүй их хэмжээний нөөцийг алдаж байна" хэмээн дүгнэсэн байдаг. 

Тиймээс ч Кейп Тауны дараа усгүй болсон хотоор нэрлэгдэхгүйн тулд Монгол Улс усны бодлогыг яг л уул уурхай, эрчим хүчний салбарыг анхаардаг шиг дээш нь гаргахын зэрэгцээ иргэн хүн бүр үнэ цэнийг нь мэдрэх цаг иржээ. 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
18
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
20 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Бямбадорж [64.119.21.186] 2018/3/28
Ажлын хэсэгтэй нь яаж холбогдох вэ?
1 | 1 Хариулах
gucci [103.229.121.1] 2018/3/27
Mongol 3sayuulla ene medeeg mni medher 19tsagin umnu oruulsan atal 69honhandalttai ikon badbna ghhe ghde mundag iim notstoi medeg ihenhn medhgu medsenn uhamsarlahgui bgad buhimdall bichlle sorry
2 | 0 Хариулах
Туяа [122.201.21.113] 2018/3/26
Сонгино амралтын урд голд шөнө болгон Хятадууд бохироо асгаж орой өглөө агаарыг маш бохиртуулж байна Ойрхон байна очоод нэг хараач арга хэмжээ яаралтай яваачээ арай дэндүү байна Тэнд өндөр настан эмзэг бүлгийн хүмүүс амарч байна агаар гэх юм алгаа
2 | 0 Хариулах
Зочин [77.218.243.16] 2018/3/27
Ene yagad iim zuiliig hench anhaardaggui yum be?hajuud ni amidardag humuus ni zugeer haraad baij baidag yasan aimshigtai archaagui ugee helj eseguutsej chaddaggui chingisiin mongol humuus ve!
1 | 0 Хариулах
Зочин [150.129.143.111] 2018/3/26
Улсын хэмжээнд нийт усны 50 хувийг уул уурхай, 50 хувийг л ард иргэд ахуй амьдралдаа хэрэглэж бн. Уул уурхайн усны үнийг нэмэх хэрэгтэй, мөн саарал усыг уул уурхайд ашиглуулах хэрэгтэй шд
5 | 0 Хариулах
Зочин [66.181.189.122] 2018/3/26
УСНЫ ҮНИЙГ БОДЬТОЙГООР НЭМЭХ ШААРДЛАГАТАЙ !!! НИЙТИЙН ОРОН СУУЦНЫ УСЫГ БҮГДИЙГ ТООЛУУРЖУУЛАХ , ҮНИЙГ НЬ ДОР ХАЯЖ ТАВ ДАХИН НЭМЭХ , А/А-Н НЭГЖИЙН УСЫГ МӨН АДИЛ ТАВ ДАХИН НЭМЭХ , ГЭР ХОРООЛОЛЫН УСЫГ ХОЁР ДАХИН НЭМЭХ НЬ ЗӨВ !!! МӨН УСНЫ ХУЛГАЙГ ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ. АРЬС , НООС УГААХ ЦЕХҮҮД БҮГД БАЙЦААГЧТАЙ ГАА ХУЙВАЛДАЖ ХҮЙТЭН , ДУЛААНЫ УС ХУЛГАЙЛДАГ ХУЛГАЙЧУУД !!!
5 | 0 Хариулах
Зочин [27.123.212.136] 2018/3/26
Энэ шуналтай солиотой авгайг солиочээ Цогтбаатар сайдаа. Энэ орчуулагч авгай АНУ-гаас орж ирэх бүх мөнгийг идэа болно.
0 | 3 Хариулах
Doljin [202.70.34.78] 2018/3/26
kkk ataarhaj uhehnee. Ene hunii achaar orj irj baigaa baih shuu ene ih mungo. Kkk, bitgii ataarh. ehleed ene hunii hemjeend bolovsor, tegeed huts
2 | 0 Хариулах
t [202.21.106.159] 2018/3/26
yadaj vann nd us duurgej tansaglaha bolih. shurshuurt orj baihda bie e savadchihaad ugaahdaa usaa haaj bailda. savanga zailahdaa l usaa goojuuul. bas bassein ntr d neg usand oroh gej 15 min shurshuurt zogsoh hereg bnu huuhdud n usaar toglotsgoogool tomchuul n boli ch gej helehgui uursdu adilhan us demii urlegdeel
0 | 0 Хариулах
Зочин [64.119.17.76] 2018/3/26
Ажил хариуцсан хүмүүс нь мэрэгжлийн бус байгаад туйлын харамсалтай ус олон салбарыг хамардаг учраас нарийн мэрэгжил шаардлагатай байдаг юм мөн техник техинологи их шаардана 80 иад онд усны хэрэглээг хянах зөв тооцох гээд тоолууржуулах гэж нийлээд цаг хугацаа шаардлаа Ахуйн хэрэглээгээ ерөнхийдөө хэрэглэснээр тооцдог болсонд бас дэвшилтэй байна харин үйлдврийн технологи усыг буцааж ашиглах асуудал хурцаар тавигдаж байна манайд азаар хүнд үйлдвэр байхгүй тул үйлдврийн усны асуудал хэрүүл багатай арьс ширний үйлдврүүдийг эс тооцвол харин цахилгаан станцууд хөргөлтийн системдээ усыг их хэмжээгээр ашигладаг бөгөөд 70% ийг буцааж ашиглаж байсан энэ систем хэвээрээ боловуу хүнсний үйлдврүүдийн усны чанарыг маш сайн анхаарах ёстой гадаргийн усыг манайхан хуримтлуулаж ашиглаж чаддаггүй юм даа үүнийг хөгжүүлэх хэрэгтэй хуримлагдсан усны эрүүл ахуй ариун цэврийн асуудлыг өндөрт тавиж техник технологийг шийдэх ёстой цэвэрлэх байгууламж өөрөө маш техинологитой учраас монголд тохирсон хэрэгтэй
3 | 0 Хариулах
Pee [202.131.225.197] 2018/3/26
Tuuliin ehend tom dalan bariya l daa?
0 | 0 Хариулах
Зочин [103.229.120.48] 2018/3/26
Ийм л болоод Сэлэнгэд Усан цахилгаан станцаа барьж усаа нөөцлий гэж байгаам шүү дээ Гэтэл оросоос айсан хэдэн ноёдууд ажлаа хийхгүй юм
5 | 0 Хариулах
Зочин [202.9.40.14] 2018/3/26
Ус уумаар бол мод тариа. 1950,60-аад оны үед голын эхэн хэсгийн ой, шугуйг ямар ч бодлогогүйгээр огтолж Улаанбаатар хотыг босгосон гэж бгаа.
6 | 0 Хариулах
Зочин [202.21.106.119] 2018/3/26
Одоо баригдаж байгаа барилгуудад саарал усны системийг хэрэглэхийг хуульчилах хэрэгтэй. Цэвэр гүний усаар баасаа урсгаж машинаа угааж байгаа тэнэг Монголчууд ядаж тэр усаа цэвэршүүлж хүн ууж болдоггүй юмаа гэхэд саарал усаараа баасаа урсгаж, машинаа угааж байх хэрэгтэй. Гадаргын усыг цэвэржүүлж тэр усаараа биеэ угааж байх хэрэгтэй. Ундны усыг бол гадаргын усыг маш сайн цэвэршүүлэх, эсвэл гүний усыг цэвэрлэн эрдэсжүүлж унданд зориулж нэмүү өртөг шингээн зарах хэрэгтэй. Дээрхи зүйлсиийг хийхэд мөнгө их орох ч хэдэн жилийн дараа улсаараа ангаж үхэж байснаас одоо эртхэн хийж эхлэх л хэрэгтэй юм.
5 | 0 Хариулах
Zochin [43.242.243.60] 2018/3/26
Mongolchuud usgui bolj baij l oilgonooo. Naana n oilgood seremjilne gj bhgui. Gunii us duusahgui gd heev neg yavj bdiin blee
1 | 0 Хариулах
Зочин [202.21.106.119] 2018/3/26
Туул голоосоо ус хэрэглэх бүү хэл цэвэрлэх байгууламжийн бохироороо заваартуулж байна. Монголын бүх том голууд Монголоос гадагш урсаж гарна. Том голуудаасаа 10 билүү тодорхой хувийг тухайн улс нь өөрсдөө усан сан байгуулах гэх мэт хэрэглэж болдог олон улсын хууль дүрэм бий. Тэр дүрмийн дагуу суваг Сэлэнгэ, Хэрлэн гэх мэт том голуудаасаа ус татаж Дундговь, Дорнод, Сүхбаатар зэрэг аймгууддаа том усан сантай болох хэрэгтэй. Том усан сан бол загас үржүүлэг, газар тариалан, цөлжилт, ойн түймэр, агаарын чийгшил, ан амьтан гээд л бүх зүйлд маш хэрэгтэй төсөл болно шүү дээ.
2 | 0 Хариулах
Зочин [202.21.106.119] 2018/3/26
Нэг усны зөвлөх инженер ах хүү "Оросууд өөрсдөө Москвадаа хүртэл гадаргын усыг цэвэршүүлж ундандаа хэрэглэдэг байж манай Улаанбаатарын ундны усыг гүний усаар шийдэж өгсөн. Ихэнх улсууд нөхөн сэргээгдэхдээ удаан гүний цэнгэг усаа хайрлах хамгаалж байхад манайх л гүний усаа уух битгий хэл жорлонд баасаа урсгаж, машинаа угааж урсгаад дуусаж байна. Ойрын хэдэн жил гүний ус дуусч гадаргын ус татарч Монгол улс усны хомсдолд орно. Энэ бүхнийг яаралтай шийдэх хэрэгтэй. Энэ талаар ярьж хэлэх дээр холбогдох яамд газрын дарга цэрэг нар нь бүгд мэргэжлийн бус хүмүүс, ойлгохгүй эсвэл ойлгохыг хүсдэггүй юмаа" гэж билээ.
20 | 0 Хариулах
Зочин [66.181.189.122] 2018/3/26
ДУЛААНЫ ШУГАМ СҮЛЖЭЭ , УС СУВГЫН БАЙЦААГЧИД ИХЭНХ НЬ УСНЫ ХУЛГАЙ ХИЙДЭГ АРЬС , НООС , ӨЛӨН УГААДАГ ҮЙЛДВЭРҮҮДТЭЙ ХАМТРАН ХАХУУЛЬ АВЧ ХУЛГАЙГ НЬ ДЭМЖИЖ БАЙНА !!! ХАН УУЛ ДҮҮРЭГТ БАРАГ БҮГД ХУЛГАЙЛЦГААНА !!! БҮГД ХУЛГАЙЧУУД !!!
4 | 0 Хариулах
ajil bolgo [103.14.38.130] 2018/3/27
naad helj bgaagaa ajil bolgood, manlailaad yav
0 | 0 Хариулах
Зочин [64.119.24.238] 2021/12/8
Хүн төрлөхтөн гол мөрөн бараадаж амьдарч ирсэн түүхтэй
0 | 0 Хариулах