Индэр    
2025 оны 6 сарын 19
Зураг
iKon.mn сэтгүүлч

"Тэтгэвэр тогтоолгох иргэдийн 44% нь хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоолгодог. Тэтгэвэр авагчдын 54% нь доод хэмжээний тэтгэвэр авч байна"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийгмийн даатгалын тогтолцоогоо шинэчлэх шаардлагатайг иргэд хэлж шаардсаар буй. Шимтгэлийн хэмжээ өндөр, насаараа шимтгэл төллөө ч тэтгэвэр авах эсэх нь тодорхойгүй байна зэргээр олон асуудал хөндөгдсөн хэвээр байна. 

Түүнчлэн зарим нь насаараа шимтгэл төлөн ажиллаж байхад нэг хэсэг нь хөнгөлөлттэй нөхцөлөөр эрт тэтгэвэрт гарч байгаа нь шударга бус байна хэмээн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Л.Энх-Амгалан нэг бус удаа онцлон хэлж байв.

Иймд тэтгэврийн сангийн өнөөгийн нөхцөл байдал, өндөр насны тэтгэвэр тогтооход тавигдах шаардлагын талаар Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар(НДЕГ)-ын Бодлогын хэрэгжилт төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн М.Бямбадуламтай ярилцсанаа хүргэж байна. 

- Өндөр насны тэтгэврийг ямар тохиолдлуудад хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоодог вэ. Ярилцлагаа энэ талаар эхлүүлье?

- Нийгмийн даатгалын сангаас гурван төрлийн тэтгэвэр тогтоон тогтоодог.

Нэгдүгээрт өндөр насны тэтгэвэр. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасны дагуу нийтдээ 20 ба түүнээс дээш жилийн хугацаанд шимтгэл төлж ажилласан эрэгтэй 60, эмэгтэй 55 насанд хүрсэн даатгуулагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрхтэй. Гэхдээ 2018 оноос эхлэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд тэтгэвэр тогтоолгох нас болон шимтгэл төлж ажиллах доод хугацааг жил тутамд гурван сараар нэмэгдүүлэх зохицуулалт хэрэгжиж байна. 

2025 оны тухайд өндөр насны тэтгэвэр тогтоолгох даатгуулагч нь хамгийн багадаа 22 ба түүнээс дээш жил шимтгэл төлсөн байвал эрэгтэй 60, эмэгтэй 55 нас хүрээд өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно. Учир нь 2023 оны долдугаар сарын 7-ны өдөр Нийгмийн даатгалын багц хууль өөрчлөгдөж, 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж байна.

Ингэснээр өндөр насны тэтгэвэр тогтоолгох даатгуулагчид нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байвал зохих доод хугацаагаа хангасан тохиолдолд өөрөө хүсвэл эмэгтэй 55, эрэгтэй 60 настайдаа тогтоолгоно. Хэрэв ажиллах хүсэлтэй байвал 65 нас хүртлээ ажил хөдөлмөр эрхлэх боломж нь нээлттэй.

Нийгмийн даатгалын сангаас олгох өөр нэг тэтгэвэр нь хөдөлмөрийн чадвараа алдсаны тэтгэвэр. Хөдөлмөрийн чадвараа алдсаны тэтгэвэр тогтоолгогч иргэн нийтдээ 20-оос доошгүй жил шимтгэл төлж ажиллаад, үүнээс өмнөх таван жилийн гуравт нь тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, ердийн өвчин, ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 50-аас дээш хувиар алдсан бол энэ тэтгэврийг тогтоолгоно. Өндөр насны тэтгэвэр нь олон төрөлтэй, хэвийн болон хэвийн бус гэх мэтчилэн.

Одоо мөрдөгдөж буй хууль тогтоомжоор

  • олон хүүхэдтэй эхийн нөхцөл,
  • хөдөлмөрийн хэвийн бус буюу хортой, халуун, хүнд нөхцөлд ажиллаж буй хүмүүс,
  • мэргэжлийн урлагийн байгууллагын ажилтнууд болон малчид
  • төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалтад ажиллаж буй хүмүүс ердийн нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгож буй хүмүүсээс арай эрт тэтгэвэр тогтоолгож байна. 
Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авагч 500 мянга орчим хүн бий. Тэдний 44-өөс дээш хувь нь хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгож буй хүмүүс. Эдгээр хүн нь хуульд заасан нөхцөлийг хангаж байж тэтгэврээ тогтоолгох бөгөөд энгийнээр тэтгэвэр тогтоолгож буй хүмүүсээс 5-10 жилийн өмнө тогтоолгодог. 

Хөдөлмөрийн хэвийн нөхцөлд ажиллаж байгаа даатгуулагч нь энэ оны хувьд 22 жилээ хангасан эмэгтэй 55, эрэгтэй 60 насандаа тэтгэврээ тогтоолгоно.

Олон хүүхэдтэй эх нь 20-оос доошгүй жил шимтгэл төлж ажилласан, дөрөв ба түүнээс хүүхэд төрүүлж өсгөсөн болон гурав хүртэлх настайд нь үрчлэн авч зургаан нас хүртэл нь өсгөн бойжуулсан 50 нас хүрсэн бол олон хүүхэдтэй эхээр тэтгэвэр тогтоолгох боломжтой болно.

Хөдөлмөрийн хортой нөхцөлд ажиллаж буй хүмүүсийн хувьд нийт шимтгэл төлсөн хугацаа нь 20-оос доошгүй жил байх ёстой бөгөөд хортой хүнд нөхцөлд ажилласан байх хугацаа нь 10-аас доошгүй жил байвал эрэгтэй хүн 50 настайдаа тэтгэврээ тогтоолгоно. Харин эмэгтэй даатгуулагчийн тухайд нийт ажилласан жил нь 20-оос доошгүй, хүнд хортой нөхцөлд ажилласан хугацаа нь долоон жил, зургаан сар байвал 45 настайдаа тэтгэврээ тогтоолгох эрх нь нээгдэнэ.

Малчид 20-оос доошгүй жил шимтгэл төлж, малчнаар 15-аас доошгүй жил ажилласан эрэгтэй 55 нас хүрээд, эмэгтэй бол нийт ажилласан хугацаа нь 20 жил, малчнаар ажиллах хугацаа нь 12 жил зургаан сар байвал 50 нас хүрээд тэтгэврээ тогтоолгох эрхтэй. 

Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авагч 500 мянга орчим хүн бий. Тэдний 44-өөс дээш хувь нь хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгож буй хүмүүс

- Хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн тэтгэвэр тогтоолгох нас нь болсон ч шимтгэл төлсөн хугацаа нь хүрэхгүй байх тохиолдол бий. Энэ үед яах ёстой вэ. Хууль эрх зүйн ямар зохицуулалт байгаа талаар тайлбарлана уу?

- Даатгуулагч нь 10 ба түүнээс дээш жил шимтгэл төлөөд ажиллачихсан тохиолдолд нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүснэ. Энэ нөхцөлийг хангахгүй буюу жишээ нь нэг даатгуулагч найман жил шимтгэл төлсөн 55, 60 нас хүрсэн байлаа гэхэд халамжийн сангаас тэтгэвэр авна.

Гэхдээ дээр дурдсанчлан 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж байгаа Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулиар тухайн даатгуулагч 10-аас дээш жил шимтгэл төлсөн, 20 жил арай хүрээгүй тохиолдолд тухайн даатгуулагч төрсөн ондоо харгалзах тэтгэвэр тогтоолгох нас хүрч байж хувь тэнцсэн тэтгэвэр тогтоодог. 

Тэтгэврийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэвэр нь өндөр насны бүрэн тэтгэвэр ба хувь тэнцүүлсэн гэдэг хоёр төрөлтэй.

Бүрэн тэтгэвэр гэдэг нь 20 ба түүнээс дээш жил шимтгэл төлж ажилласан хүмүүсийн хувьд үүсээд байгаа.

Хувь тэнцүүлсэн тэтгэвэр нь 10-19 жил шимтгэл төлсөн хүмүүс шимтгэл төлж ажилласан хугацаандаа ногдох хувь тэнцүүлсэн тэтгэврийг авч байгаа.

Өөрөөр хэлбэл 10 ба түүнээс дээш жил нийгмийн даатгалын шимтгэл төлж, ажилласан 20 жил арай хүрэхгүй эдгээр хүн нь хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгоно. Гэхдээ төрсөн ондоо харгалзах өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас хэд вэ гэдгээсээ шалтгаална. Хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгох нас нь мөн жил тутамд гурван сараар хойшилж байгаа.

2025 оны хувьд тухайн даатгуулагч 10 ба түүнээс дээш жил шимтгэл төлчихсөн байвал эрэгтэй даатгуулагчийн хувьд 1965 онд төрсөн эрэгтэй 62 нас хүрээд, 1970 онд төрсөн эмэгтэй даатгуулагчийн хувьд 57 нас хүрч өндөр насны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгоно.

- 25 жил шимтгэл төлчихсөн бол түүнээс цааш шимтгэл төлөх шаардлагагүй гэх яриа сонсож байсан. Энэ ямар учиртай вэ?

- Тэтгэвэр тогтоох нас болон шимтгэл төлөх доод хугацааг гурав, гурван сараар нэмэгдүүлсэн зохицуулалт үргэлжилсээр 2038 оноос эхлэн 25 жил шимтгэл төлж ажилласан эрэгтэй, эмэгтэй ялгаагүй 65 нас хүрч байж өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүснэ.

25 жил гэдэг бол сайн дурын даатгал төлж буй хүмүүсийн ярьж байгаа асуудал болов уу. Албан журмын даатгуулагчийн хувьд бол өөр.  

Сайн дураар даатгуулж байгаа даатгуулагч нь нийгмийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулдаг. Хэдий хэр хугацаанд, ямар хэмжээгээр төлөхөө сайн дурын үндсэн дээр нийгмийн даатгалд даатгуулж байгаа тул хамгийн багадаа 25 жил төлчихсөн байхад тэтгэвэр тогтоолгож болно гэж үзэхийг үгүйсгэх аргагүй.

2024 оны жилийн эцсийн байдлаар нийт дүнгээрээ 973.9 мянган даатгуулагчийн 212.3 тэрбум төгрөг мөнгөн хэлбэрээр хуримтлагдсан

Харин аль нэг өмчийн хэлбэрийн аж ахуйн нэгж, албан байгууллагатай хөдөлмөрийн гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ, ажил гүйцэтгэх гэрээгээр ажиллаж байгаа бүх хүн албан журмаар нийгмийн даатгалд хамрагддаг.

- 2030 онд хүртэл хүн амын цонх үе явагдаж байна, түүнээс цаашаа тэтгэврийн санд хүндэл үүснэ гэсэн тооцоолол байгааг өмнө нь Гэр Бүл, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамнаас ч, НДЕГ-аас ч өгсөн байсан. Тэгвэл одоогоор нөхцөл байдал ямар байна вэ. Сангийн орлого, зарлагын талаар тодруулъя?

- Нийгмийн даатгалын сангийн орлого, зарлагыг Улсын Их Хурлаас баталдаг. Тухайлбал Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулиар 2025 онд Нийгмийн даатгалын санд 6.9 их наяд төгрөгийн орлого оруулж, 5.8 их наяд төгрөгийн зардлын төсвийг зарцуулахаар батлагдсан. Нийт зардал 5.8 их наяд төгрөг байгаагийн 5.4 их наяд төгрөг нь тэтгэвэрт зориулагддаг. Үлдсэн нь бусад тэтгэмж, төлбөрт зарцуулагдаж байна.

- Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлээр даатгуулагчийн нэрийн дансанд 2% хуримтлагдахаар болж байсан. Энэ талаар ямар тайлбар өгөх вэ?

- Нэрийн данс гэхээсээ илүү тогтолцооны ойлголт юм. Нийгмийн даатгалын тогтолцоо нь хуваарилалтын буюу ажил хөдөлмөр идэвхтэй эрхэлж байгаа хүмүүсийн шимтгэлээр орлогоо бүрдүүлээд, тэр сангаасаа тэтгэвэр, тэтгэмж авч байгаа хүмүүстээ олгодог. Энэхүү тогтолцоог шинэчилж, хагас хуримтлалын тогтолцоонд, цаашилбал бүрэн хуримтлалын тогтолцоонд шилжих шинэчлэл хийгдсэн. Өөрөөр хэлбэл бодит мөнгөн хуримтлалыг бий болгож байна.

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд заасны дагуу ажил олгогч болон албан журмын даатгуулагч хоёулаа тэтгэврийн даатгалын санд 8.5%-аар шимтгэл төлдөг. Тэтгэврийн даатгалын санд төлж байгаа шимтгэлийн Ажил олгогчийн 1%, албан журмын даатгуулагчийн 1%, нийт 2%, сайн дурын даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийн хоёр хувийг бодит мөнгөн хэлбэрээр 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хуримтлуулж байна.

2024 оны жилийн эцсийн байдлаар нийт дүнгээрээ 973.9 мянган даатгуулагчийн 212.3 тэрбум төгрөг мөнгөн хэлбэрээр хуримтлагдсан. Даатгуулагч нь сар бүр хуримтлагдах бодит мөнгөн хуримтлалтай болж байна гэсэн үг.

Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгийг Нийгмийн даатгалын ерөнхий хуульд заасны дагуу даатгуулагчийн саналд үндэслэн Засгийн газрын үнэт цаас, Банкны тухай хуульд заасны дагуу “банкны системд нөлөө бүхий банк”-нд мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулах, мөнгөн хадгаламжийн хүүгийн хэмжээг Монголбанкны тухайн үеийн бодлогын хүү, арилжааны банкуудын хугацаатай хадгаламжийн хүүгийн дундаж хэмжээ, арилжааны банк хоорондын захын хүүгийн дундаж хэмжээнээс тооцсон жигнэсэн дундаж хүүгээс доошгүй байхаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл батлахаар зохицуулсан.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

- Сайн дураар даатгуулагчдын тоо сүүлийн жилүүдэд хэр нэмэгдэж байна вэ. Нийгмийн даатгал бол таны нийгмийн баталгаа гэдгийг холбогдох байгууллагууд сурталчлаад байгаа. Бодит байдал дээр хэр үр дүнтэй явагдаж байгаа вэ?

- 2024 оны жилийн эцсийн байдлаар 171 мянга орчим сайн дурын даатгуулагч байна. 2023 оны жилийн эцсийн байдлаар нийгмийн даатгалд 158 мянга орчим иргэн нийгмийн даатгалд сайн дураар даатгуулсан судалгаа байна.

Жил бүр нийгмийн даатгалд даатгуулах хүний тоо нэмэгдэж байна. Энэ нь эргээд иргэд нийгмийн даатгалд даатгуулснаар даатгуулагчид учирч болох нийгмийн шинжтэй эрсдэл хөдөлмөрийн чадвараа алдах, эмэгтэй даатгуулагчийн хувьд жирэмсний, амаржсаны амралт эдлэх, ажилгүй болох, цаашилбал өндөр наслах, хэрэв даатгуулагч нас барвал түүний асрамжид байсан гэр бүлийн гишүүнд хууль тогтоомжид заасан тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, зардал авах боломжтой.

Харин албан журмын даатгуулагчийн хувьд 2023 оны жилийн эцсийн байдлаар 1,315,000 орчим байсан бол 2024 оны жилийн эцсийн байдлаар энэ 1,332,000 орчим болсон тоон мэдээлэл байна. Ямар ч байсан иргэн нийгмийн даатгалд даатгуулснаар дээр дурдсан нийгмийн шинжтэй эрсдэл тохиолдоход тодорхой хэмжээний даатгуулагчид учирсан эрсдэлийг хуваалцаж байгаа арга хэмжээ юм.

Статистик үзүүлэлтээр 200-300 мянган малчин байгаа ч 2025 оны дөрөвдүгээр сарын байдлаар нийт 28 мянга орчим малчин нийгмийн даатгалын сайн дурын хэлбэрт хамрагдаж байна

Сайн дураар нийгмийн даатгалд хамрагдах иргэдийн тоог нэмэгдүүлэхэд Нийгмийн даатгалын байгууллага ажиллаж байна. Тухайлбал бидний хамгийн эхний зорилт бол хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс, малчдын нийгмийн даатгалын хамралтыг зайлшгүй нэмэгдүүлэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл Нийгмийн даатгалын байгууллага хуулиар хүлээсэн нэг үүрэг бол хууль тогтоомжийг сурталчлах, тухайлбал өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас нь дөхсөн иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгөх, нийгмийн даатгалын хууль тогтоомжийг сурталчлах зорилгоор бүх аймаг дүүргийн нийгмийн даатгалын газар нь баг хороо, сумаараа яваад даатгалын ач холбогдлыг сурталчлах ажил тогтмол хийгдэж байна.

- Малчдын нийгмийн даатгалын талаар тодруулъя. Хэрэв малчид нийгмийн даатгалын шимтгэл төлбөл эхний таван жилд 50%-ийг төрөөс даана гэдэг зохицуулалт орж байсан. Үүнээс хойш малчид сайн дураар шимтгэл төлөх нь хэр нэмэгдэв, энэ хуулийн зохицуулалтын үр дүн бодит байдал дээр хэрхэн илэрсэн бэ?

- НДЕГ-ын судалгаагаар 2025 оны дөрөвдүгээр сарын байдлаар нийт 28 мянга орчим малчин нийгмийн даатгалын сайн дурын хэлбэрт даатгуулсан байна. Гэтэл статистик мэдээллээр Монгол Улсын хэмжээнд 200-300 мянган малчинтай тоон мэдээлэл байна. Энэ статистик үзүүлэлттэй харьцуулбал сайн дураар даатгалд хамрагдсан малчны тоо харьцангуй бага.

Нийгмийн даатгалын шинэчилсэн багц хуульд зааснаар Малчин болон туслах малчин нийгмийн даатгалд сайн дурын даатгуулсан тохиолдолд тухайн үед мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд ногдох тэтгэврийн даатгалын шимтгэлийн 50%-ийг төрөөс таван жил хүртэл хариуцаж байна. Нийгмийн даатгалд даатгуулахгүй тохиолдолд эдгээр хүмүүс тодорхой хугацааны дараа халамжийн тэтгэвэр авагч болно гэсэн үг юм.

2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 6% нэмэгдүүлж, бүрэн тэтгэврийн доод хэмжээг 689 мянган төгрөгөөр, хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 572.4 мянган төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоосон

Халамжийн тэтгэврийг санхүүжүүлж байгаа эх үүсвэр нь татварын орлого, төсвөөс бүрдэнэ. Тэгэхээр дээрх хуулийн зохицуулалт нь хамралтыг нэмэгдүүлэхийн тулд малчид руу чиглэсэн арга хэмжээ юм. Нийгмийн даатгалын шинэчилсэн багц хуулийн хүрээнд хэрэгжиж байгаа нэг зохицуулалт нь эмнэлгийн хяналтад байдаг, байнгын асаргаа шаардлагатай 18 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч ажил хөдөлмөр эрхлээгүй эцэг эх нийгмийн даатгалд сайн дураар даатгуулсан тохиолдолд тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд ногдох тэтгэврийн даатгалын шимтгэлийг улсын төсвөөс хариуцаж байна. Энэ мэтчилэн зайлшгүй шаардлагатай зохицуулалтуудыг хуульд тусган хэрэгжүүлж байгаа.

- Давхар хөдөлмөр эрхэлдэг, аль алинд нь нийгмийн даатгалын шимтгэл төлбөл зохицуулалт нь яаж явагдах вэ. Жишээлбэл 2025 оны тавдугаар сард хоёр удаа нийгмийн даатгал төлчихлөө гэхэд нэг сарынхаар тооцогдох юм уу, эсвэл хоёр сар гэж тооцогдох уу. Өөрөөр хэлбэл хугацааны хувьд ашигтай тусах уу, төлсөн мөнгөн дүнгийн хувьд ашигтай байдаг уу?

- Албан журмын даатгуулагчийн хувьд зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээгээр ажил хөдөлмөр эрхлэх нь нээлттэй. Үндсэн ажил дээрээ энэ хүн нийгмийн даатгалын 5 төрөлд шимтгэлээ төлж байгаа. Харин үндсэн ажлаасаа гадуур Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа тохиолдолд нийгмийн даатгалын тэтгэврийн болон эрүүл мэндийн даатгалд шимтгэл төлж байгаа.

Дундаж тэтгэвэр 832.7 мянган төгрөг болсон

Даатгуулагчийн нийгмийн даатгалд даатгуулах хэлбэрээс хамаарч нийгмийн даатгалын хэдэн төрөлд хамрагдах талаар Нийгмийн даатгалын ерөнхий хуулиар тодорхой заасан. Жишээлбэл би үндсэн байгууллагадаа үндсэн ажилтан байх бөгөөд харин үндсэн ажлаасаа гадна хэд хэдэн аж ахуйн нэгж, байгууллагад Хөдөлмөрийн хуульд заасны дагуу зэрэгцэн хөдөлмөрийн гэрээгээр ажил хөдөлмөр эрхэлсэн тохиолдолд давхар ажил эрхэлсэн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос тэтгэврийн болон эрүүл мэндийн даатгалд шимтгэл төлөх зохицуулалттай. Харин сайн дурын даатгуулагчийн хувьд Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах гэрээгээр тохирсон цалин хөлснөөсөө нийгмийн даатгалын шимтгэл төлнө. Өөрөөр хэлбэл иргэн нийгмийн даатгалд сайн дураар даатгуулсан хугацаандаа дээр дурдсан гэрээний дагуу ажил хөдөлмөр эрхэлж болно гэсэн үг.

Үндсэн ажлаас гадуур гэрээгээр ажилласан тохиолдолд даатгуулагчид ямар давуу тал үүсэж болох вэ гэхээр, тухайлбал хөдөлмөрийн чадвараа түр алдах, тэтгэвэр тогтоолгох үед цалин хөлсний нийлбэр дүнгээс тэтгэвэр тэтгэмжийг тогтоож олгодог. Гэхдээ энэ цалин хөлсний нийлбэр нь тухайн онд мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээнээс их байвал дээд хэмжээг баримтлан тогтоодог. Өөрөөр хэлбэл даатгуулагчийн тухайн үед мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээнээс илүү цалин хөлс орлогод нийгмийн даатгалын шимтгэл ногдуулдаггүй.

- Насаараа шимтгэл төллөө гээд хангалттай тэтгэвэр авч чадахгүй байна гэх хүн их бий. Тэтгэврийн мөнгөн дүнгээр нь үзвэл хэдэн хувь нь тэтгэврийн доод хэмжээг авдаг вэ?

- Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэврийн хэмжээг тооцоход тухайн даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацаа, тэтгэвэр тогтоолгохоор сонгосон таван жилийн дундаж цалин хөлснөөс шууд хамааралтай байдаг. Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа Нийт тэтгэвэр авагчийн 54% нь тэтгэврийн доод хэмжээний тэтгэвэр авдаг хүмүүс байгаа.

Өөрөөр хэлбэл тэтгэврийн хэмжээг тогтооход тухайн даатгуулагчийн цалин хөлс шууд хамааралтай байдаг. Тухайлбал уул уурхайн компани, олон улсын байгууллага, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид ажилладаг хүмүүсийн цалин харьцангуй өндөр учраас тэтгэвэр нь мөн түүнтэй уялдан тогтоогдоно.

2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж байгаа Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд зааснаар тэтгэврийг жил бүр инфляцын түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэхээр зохицуулсан. Уг хуулийн зохицуулалтын дагуу Засгийн газрын 2024 оны “Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэврийн доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 221 дүгээр тогтоолоор нийгмийн даатгалын сангаас болон цэргийн алба хаасны тэтгэвэр авагчийн тэтгэврийг 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн зургаан хувиар нэмэгдүүлж, бүрэн тэтгэврийн доод хэмжээг 689 мянган төгрөгөөр, хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 572.4 мянган төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоосон.

Уг тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд 505.6 мянган тэтгэвэр авагчийн тэтгэврийг нэмэгдүүлж, дундаж тэтгэвэр 832.7 мянган төгрөг болсон.

- Ярилцаж, дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
26
Зураг
ТЭНЭГЛЭЛ
7
Зураг
ХАРАМСАЛТАЙ
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
2
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
2
Зураг
ГАЙХМААР
2
Зураг
БУРУУ
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
64 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [59.153.112.243] 2025/6/23
1982 оноос нийгмийн даатгал төлжинө байна аа.Социализмын үед бүр эхнэр,хүүхэдгүйн татвар хүртэл төлж байлаа.Одоо тэтгэвэрт гарах болж бна аа. Нийгмийн даатгалын байцаагчтайгаа уулзлаа.Гэтэл сүүлийн хэдхэн жил сайн дурын даатгал төлсөн хүнээс бага тэтгэвэр олгогдох нь ээ.Энд хариулж өгөөч Одоо 43 жил татвар төлжээ
0 | 0 Хариулах
Altai [66.181.160.22] 2025/6/23
Угаасаа төр тэгж зохион байгуулдаг юм биш үү 31 жил байсаар байхад ийм бичиг ,тийм бичиг гэсээр бүр юү ч хэлахгүй харсаар байтал 26 жил болгосон орвол ор байвал бай гэх чүү лэ. Уг нь НД хүнээр хувиараа үзүүлж тоолуулаад очсон чинь тэр. Олон олох юм нь НД дэвтэр дээрэ тамгатай, очоол шүүсэн ч ил тод байхад яг яа гээд байгааг ч ойлгоогүй. Бүр нэг ам арчаал хаядаг цаас шиг харьцдаг тоодоггүй,ялгаварлан гадуурхдаг хүний төлөа бус нэг тийм хүйтэн газар байна лэ дэ Төр тэг ч гэсэн юм шиг санагдсан.
2 | 0 Хариулах
Зочин [202.126.89.194] 2025/6/22
ХАМГИЙН ХҮНД ҮЕД АХМАДУУДААР ОРОЛДОХОО БОЛЬ ШИВЭГЧИН
1 | 0 Хариулах
Зочин [103.229.120.65] 2025/6/22
Тэтгэврийн зээлийн хугацааг уртасгаж 100 хувиар олговол ахмадуудад энэ хүнд үед их л нэмэр болно доо
2 | 1 Хариулах
Зочин [59.153.87.51] 2025/6/22
Хүүхэддээ машин авахад нь туслах нь уу
1 | 1 Хариулах
Тэтгэвэр авагч [66.181.182.27] 2025/6/23
Жимс, ногоо тарьж намар арвин ургац авч зарж борлуулаад амьдралдаа хүргэе.Тэтгэврийн зээлийг хуучин хэвэнд нь оруулахыг хүлээсээр байтал оройтчихлоо… Хэдэн янцагласан юмнуудыг харсаар байтал ургац оройтоод “ Бухын доодохыг харсаар байгаад үнэг турж үхнэ” гэдэг үлгэр шиг боллоо!!! Зээлийг -100% бүтнээр нь -36-н сараар -Зээлийн хүүг ядахнаа 0,5-1% хүртэл бууруулах хүсэлтэй байна!
0 | 0 Хариулах
Иргэн [66.181.183.132] 2025/6/22
10 жилийг ажил хийж шимтгэл төлөөгүйгээр бөглүүлсэн хэсэг ахмадууд малчид 50 хувиа сангаас төлүүлнэ. Ингээд сангаа хоосолчихдог төр юм аа.Шудрага бус байна аа.Хөнгөдөлт нэрээр дампууруулж байна шүү
3 | 0 Хариулах
Наранбямба [203.91.115.51] 2025/6/22
Бараг ажил хийгээгүй 4 хүүхэдээр гарч бхад, 20, 30 жил ажилаад шимтгэл төлөөд 3 хүүхэдтэй гэдгээр .... арай шударга бус юм
2 | 0 Хариулах
Наранбямба [203.91.115.51] 2025/6/22
4 хүүхэдтэй 50 настай тэтгэвэрт гарч бгаа. Тэгвэл 25 жил шимтгэл төлсөн 3 хүүхэд 52 настай гарч болохгүй юу. Ийм зохицуулалт бвал бас зүгээр юм
1 | 0 Хариулах
Данко [96.248.41.119] 2025/6/21
Эмэгтэйчүүдийн ихэнхи нь одон авах гээд дор хаяж 4 хүүхэдтэй. Иймээс бараг 10 жил ажил хийхгүй, халамж авна. Тэгээд 50-тайдаа тэтгэвэрт гарна. Нөхрүүд нь ихэнхи тогтсон ажил байхгүй, нэлээд нь салж сарнина. Монголын одоогийн тэтгэвэрийн систем бол халамжийн даатгалын систем шүү. Нэрийн данс гэж байх ёсгүй. Даатгалд өгсөн мөнгөө хэн ч хэзээ ч буцааж авдаггүй. За, тархины тураалтанууд ч ийм зүйл ойлгохгүй л дээ.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.64] 2025/6/21
Х
0 | 0 Хариулах
x [202.179.18.92] 2025/6/21
Niigmiin daatgaliin ajiltnaas iluu medeelel ugluu bayarlalaa,jilee nuhuud tetgever avah erhtei bolii gesen humuus bhad yagaad avdaggui yum bol
0 | 0 Хариулах
Zochin [202.72.245.207] 2025/6/21
Baga tetgeveree nemeechee, umnii une gej aimaar unetei, tegeed ornoosoo Salhouse chadachgui bna
2 | 1 Хариулах
Больчоорой [59.153.115.70] 2025/6/22
Тэгвэл шитгэлээ өндөр төлж байх нь яасан юм. Өчнөөн өндөр шимтгэл төлсөн хүмүүс өөрсдөө бага тэтгэвэр авч хажуугаар нь бага авснуудын тэтгэвэрийн нэмэгдэл, халамжийн баахан тэтгэвэр, тэтгэмж авсан улсуудыг тэжээж өөрсдөө хохирч байгаа шүү. Өгөх болохоороо өгөхгүй байж, авна гээд арзаганаад байх хэрэггүй байх шүү.
0 | 0 Хариулах
НДШ [202.9.41.29] 2025/6/21
Тэтгэвэрт гарахаас нь өмнө 3-5 жилийн өмнө материалуудыг нь аваад системд оруулаач, тэгвэл тэтгэвэрт гарахад нд-ын ажилтануудыг царай алдаж, таньдаг хүн хайхгүйгээр, цагаа болоход л коноп дараад л гардаг болмоор бнаа, хүмүүсийг маш их чирэгдүүлж бна, зарим материалыг шүүх архивийн материал байсаар байхад тооцдоггүй учраас хүмүүс нд-д таньдаг хүн бна уу гээд байдаг юм бна, таньдаг хүн байвал тооцдог, хүн танихгүй бол тооцдоггүй , ийм балай системтэй байж болохгүй ш дээ
8 | 1 Хариулах
Зочин [103.229.121.82] 2025/6/21
Гал түймэрт ажилладаггүй, гэмт хэргийн газарт очдоггүй, харуул хамгаалалтад зогсдоггүй суудлын бөглөөс болсон сэвстэй гүзээнүүд цагдаа, онцгой, цэрэгт маш их шигдсэн байгааг эрт тэтгэвэрт гаргахаа болиочээ
8 | 2 Хариулах
Зочин [59.153.87.51] 2025/6/21
Тэдэнтэй заргалдахаар эрт тэтгэвэрт гардаг малчидтай заргалд.
6 | 6 Хариулах
Тэтгэвэр авагч [66.181.182.27] 2025/6/23
Малчид бол ямар ч амралтын өдөргүйгээр насаараа гадаа гандаж хүйтэнд даарч байж хүн амыг махтай байлгаж байгаа буянтай улсууд шүү!
0 | 0 Хариулах
x [202.179.18.92] 2025/6/21
chinii tuluu yavsan bolohoor tegj bhaar uuriinhuu maliig usguj bgaa dandaa zeel tuslamj avdag malchidtai ochood margald ,chinii ger shatahad malchin irj untraah uu? mal mini
2 | 0 Хариулах
Зочин [66.181.161.110] 2025/6/21
Гүйцэд бодоод өгөхөөр яадаг байнаа шулаач нар чинь арай л юм даа гомдолтой байдаг.
3 | 0 Хариулах
Ггг [202.126.91.253] 2025/6/21
Хувиараа ажиллагсад болон ажил эрхэлдэггүй хүмүүс НДШ төлөх дургүй нарийлж нарийлчаад бага тэтгэвэрт тогтоолгочоод тэтгэвэр хүрэлцэхгүй бна гээд бдаг юм билээ. НДШ төлж сурах хэрэгтэй шд. Бүүр янз бүрийн халамж аваад гаршсан.
6 | 0 Хариулах
Зочин [66.181.189.73] 2025/6/20
Насаараа шимтгэл төлчөөд тэр нь нд-ын дэвтэр дээрээ тамга тэмдэгтэйгээ байсаар байхад хэн нэгний буруугаас архивт байхгүйгаас болж тэтгэврээ гүйцэт тогтоолгож чадахгүй байгааг шийднэ үү
11 | 0 Хариулах
Нийгмийн даатгал [66.181.183.245] 2025/6/20
Нийгмээрээ ажил хийх татвар төлөх дургүй байгаа нь нийгмийн даатгал нэртэй дампуу газар бодлогоо боловсруулж чаддаггүйн үр дүн юм. Хүн ам зүйн судалгаагаа зөв хийгээгүй хэдэн хөгшчүүлийн залуу нас хүч хөдөлмөрөө зориулж цаг хугацаанд нь татвар төлж тухайн нийгмээ дэмжиж явсныг шууд үгүйсгэж нийтээр нь халамжтай хольж хүнд мэргэжил хөдөлмөрийг нийгмийн халамжтай хольж хутгаж тэнцүүлж байгаа нь гутамшиг, толгой муутай хүмүүс энэ салбарт ажилладаг болохыг харуулж байна
2 | 0 Хариулах
Оюунцэцэг [122.201.31.194] 2025/6/20
Би одоо 55 нас10сард хүрнэ 9 жил групп байсан ажил хийсэн жил 14 байгаа ИЙМ хүнд энэ онд тэтгэвэрт гарах уу
0 | 1 Хариулах
Зочин [103.229.123.63] 2025/6/20
Цэрэг цагдаа 80% -р ч гэх шиг ....энэ арай дэнднэ ээ 60% бхад бно Үрэлсү мэтийн Поп юмнууд сайд дарга болхорр оо ингэж өвчигнөөд бгаа юм
10 | 0 Хариулах
Больчоорой [59.153.115.70] 2025/6/22
Ядаж байхад шимтгэл төлдөггүй гэж байгаа. Тнгээд шимтгэл төлдгүүд нь 45%. Арай л шударга бус юмаа.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.171.141] 2025/6/20
hungululttei nuhtsul ene teree bolih yostoi shd eee. ND shimtgel baga tulsun hun chin baga tetgever avah chin shudarga yos shdee. hedii boltol busdiigaa shimegchilj amidrah yum be?
0 | 0 Хариулах
Багшийн нөхөр [59.153.113.193] 2025/6/20
Бага ангийн багш нар болон цэцэрлэгийн багш нар ёстой хүнд нөхцөлд оруулмаар Тэр чимээ шуугианы улмаас 30, 40 гараад дүлий болцгоож ,мэдрэлийн ядаргаанд орцгоож байна. Орой гэртээ ирээд зурагтаа сулла, хүүхдүүдээ чанга ярихаар чимээгүй чимээгүй аяархан зөөлөн ярь гээд бүр шуугианы бохирдолд орсон байдаг. Тэгээд шөнөжин ком,принтер ажиллуулна. Амралтын өдөр ч цаасан дунд л сууна. Түүнийх нь чимээ гэж бас л чанга. Нийт багш нараа чихний үзлэгт оруулж судалгаа хийж энэ асуудлыг шийдмээр байна. Ядаж л 50,55 болгох хэрэгтэй. Тэр сунгалтын насыг гүйцэхэд энэ хүмүүс яаж эрүүл мэндээрээ хохирохыг мэдэхгүй.
9 | 0 Хариулах
Зочин [103.229.123.63] 2025/6/20
Цэцэрлэг, Багын багш шиг хэцүү ажил байхгүй энэ хүмүүс яаагаад ийм бага үнэлэгддэг юм бол ер ойлгодоггүй ёстой чанга ажилдаа !!!
4 | 1 Хариулах
Зочин [81.9.119.148] 2025/6/20
;)))))) Халуун охид таныг хүлээж байна - - Sexy24.mom
0 | 0 Хариулах
Зочин [66.181.184.80] 2025/6/20
ндаатгалд өндөр насны тэтгэвэр тогтоолгоод ажилбн шаардлагаар сард 178000 төг тушааж бна жилд ойролцоогоор 2 сая гариу төг тушаачаад тэтгэвэр дээр нэмж сард 20.000 иөг нэмж өнч луйвараа зогсоогооч жилд 2 сая төг нд тушаачаад жилд буцааж авах нь240000 төг өгч бна энэ жинхэнэ луйвар ш тэ ядаж 50 хувь буцааж өгөөчээ
3 | 0 Хариулах
Зочин [103.212.119.191] 2025/6/20
Өндөр хөгжилтэй орныхон ба Монголын орон сууцныхан хүмүүс өөрсдийг нь дууриана гэж бодоод, албаар буруу юм хийдэг. Үүнийг томрох галзуу өвчин буюу delusional superior mentality гэдэг юм.
0 | 0 Хариулах
Зочин [207.139.8.27, 136.226.55.116] 2025/6/19
Niigmiin daatgalin ajilchid ni hugshin zaluugui aimar ih zantai, medeelel ni il tod oilgomjtoi bish bolohoor asuuhaar hariuldaggui, hamart ni baas turhchihsen ayatai, haritsaa muutai baih yum. Turiin ajilchid bidniihee tulsun tatvaraar tsalinjij tatvar tulugchidduu uilcilj baigaa ard tumniihee l uilchilgeenii ajilchin shuudee. Eniigee zasch saijruulmaar l baina shuu!
6 | 0 Хариулах
Зочин [66.181.161.128] 2025/6/19
Нийгмийн даатгалаа төлж чадаагүй жилүүдээ алдангитай нь тооцож сайн дураараа төлж болно.гэсэн хууль гаргаачээ .Нийгмийн даатгалын сандаа ч,хувь хүндээ ч ашигтай юм бишүү!
7 | 0 Хариулах
Зочин [103.212.118.11] 2025/6/19
Олон жил төлсөн хүн өндөр тэтгэвэр авна шүү дээ. 15 жил шимтгэл төлсөнхүн хувь тэнцүүлсэн тэтгэвэрл авна шүү дээ. 35 жил шимтгэл төлсөн хүн сүүлчийн цалингийнхаа 45% (20жилд нь), 15х1,5=22.5% (15 жилд нь), нийт 67.5% авна шүү дээ. Гэхдээ бага цадинтай ажилхийж байсан хүн өндөрцалинтай ажил хийж байсан хүнтэй барьцаж болохгүй шүү дээ. Бүхл юм тооцоотой байгаа байх. Бид л болсон хойно хүнд атаархаад л хэл ам хийрээ л урьтал болгох юм.
6 | 0 Хариулах
Н.Энхээ [66.181.161.112] 2025/6/19
Би 10 жилтэй надад тэтгэвэр тогтоож өгөх болвуу
0 | 0 Хариулах
Иргэн [59.153.112.144] 2025/6/19
Энх-Амгалан сайдын ярьсан зүйлүүд зөв ш дээ насаараа шударгаар олон жил төлсөн нь хохироод бусдыгаа шимэгчилдэг хэсэг нь хожоод наад заваан халамж шиг тогтолцоогоо болиоч бүгд хичнээн төгрөг төлсөн хэдэн жил төлснөөрөө авах ёстой цэргийн албан хаагч гээд шимтгэл төлдөггүй мөртлөө 80% тогтоолгодог хэсэг байна бас малчид бусдын адил төлөөд л явах ёстой олон хүүхэд төрүүлсэнд урамшуулал олгох гээд байгаа бол нийгмийн халамжийн сангаас зохицуулах ёстой хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр авагчид нийт тэтгэвэр авагчдий 44% дээш гэхээр арай юу наад ажил мэргэжлийн жагсаалтаа дахиж нягтлаач НД байгууллага ажлаа хийгээчээ эцэст нь шударгаар төлж ирсэн нь хохироод шимэгчид хожоод ингэхлээр залуучууд НД төлөх сонирхолгүй байх нь араггүй шүү дээ
6 | 0 Хариулах
Зөв2 [66.181.183.245] 2025/6/20
Яг зөв. Хаана хөгжил дэвшил гарч урагшлахгүй байна. Тэнд шудрага ёс тогтоогүй хуурамч нийтэднь тэгшитгэсэн бодлоготой...
2 | 0 Хариулах
Зочин [103.212.162.15] 2025/6/19
Нэгэнт хуулиудад ингэж оруулаад яг тэтгэвэр. Өгөх болохоор нэмэгдлийг өгдөггүй гэж энхтүвшин ярьж бх юм Үнэхээр тэнэг. эрүүл өвчтэй нь мэдэгдэхгүй.ийм сөйдаар юу хийнэ басл ьмөнгө идэх аргагүй сайн сэддэг бх нь. Нэгэнт хууль тогтоолоор авах ёстой юмыг хасч өг, бсан бна шүү дээ Яг ажилласан нь ингэж хохирох ёстой.юм тэтгэвэрт бгаа хүмүүст ажил огт хийгээгүй хүмүүс ч бгаа. Харин ажил хийгээгүй нь хожиж бгааюм биш үү Ийм алаг үзэж ажилласандаа.ингэж.алаг үзэж бх гэж Муу новш.
2 | 1 Хариулах
С. Оюунчимэг [202.55.188.99] 2025/6/19
Таньдаг хүн маань соц үед 10 хүрэхгүй жил ажиллаад тэтгэвэр авдаг байсан нь арын хаалгатай холбоотой юу. Шуудхан хэлэхэд С. Батболдын хүн гээд өндөр насны тэтгэвэр авдаг байсан. Гэх мэтчилэн судалбал том дарга нартай холбоотой эмэгтэйчүүд тэтгэвэр авдаг байсан нь нууц биш.
5 | 0 Хариулах
Зочин [202.9.46.15] 2025/6/19
Ямар ч шимтгэл төлөлгүй нөхөн даатгал нэрээр 11 жил 78000 төгрөгөөр худалдаж аваад 6 хүүхэд төрүүлсэн гээд 9 жил тооцуулаад 20 жил гээд тэтгэвэр тогтоолгож байгаа нь шударга бус байгаа биздээ.
9 | 1 Хариулах
М [66.181.190.28] 2025/6/19
Тгд багал авнашд
2 | 0 Хариулах
Зочин [202.9.46.15] 2025/6/19
Насаараа ажил хийж шимтгэлээ төлсөн тэтгэвэр авагчийн тэтгэврийг тусад нь өндөр нэмдэг баймаар байна
13 | 0 Хариулах
Зочин [202.9.46.15] 2025/6/19
Хөнгөлөлттэй нөхцлөөр малчин буюу хүүхдийн болзлоор тэтгэвэр тогтоохоо болимоор байна.1.Малчид хамгийн баян хамгийн их мөнгөтэй байхад төрөөс шимтгэлийн 50%-г төлдөг энэ бол маш буруу.2.Хүүхэд төрүүлэх өвчин биш 4 хүүхэдтэй гээд одон авч бна бас мөнгө ч хүртэл авч бна.Өшөө дээрээс нь жил нэмж тооцуулж бна энэ арай бишээ бид ч гэсэн 8,10...22 хүртэл төрүүлсэн байхад жил нэмж өгөхгүй байна энэ бол ялгаварлан үзэж байгаа хэрэг шүү бүх хүүхэд төрүүлсэн ээжүүдэд жилийг нэмж өгөх хэрэгтэй.
8 | 2 Хариулах
Зочин [103.212.116.207] 2025/6/20
Хүүхдийн мөнгө болон олон хүүхэд гаргасан эхчүүдтэй бүү марга ... Тэр малчидтайгаа маргалд .....
4 | 1 Хариулах
Zochin [202.9.46.241] 2025/6/19
Ulsad 2,3 jil ajlaad,gadaadad olon jil bolj ireed ,olon jil daatgal tulduggyi gazruudaar ajiljee tanidag egch .odoo 60 hyreh gj bna.tetgever togtoolgono gh yum.tiim yum bhgyi biz dee??
4 | 2 Хариулах
Zochin [122.201.31.164] 2025/6/20
Uuriiguu hichee hinii muud durdai s.t.b ch
1 | 1 Хариулах
Zochin [122.201.31.164] 2025/6/20
Hunii muu uzej bah tavan hanaj bg hun hog
1 | 1 Хариулах
Зочин [59.153.115.70] 2025/6/22
Халамжийн тэтгэвэр гэж тогтоодог юм бна дээ. Татвар төлсөн хүмүүст төлсөн хэмжээгээр олгохгүй 45% гээд байгаа чинь иймэрхүү төлөөгүй улсуудад халамжийн тэтгэвэр өгөх гэж бид нарынхыг хасаж тооцож өшч байгаа гэсэн үг юм бна л гэж ойлгосон.
0 | 0 Хариулах
Нийгмийн даатгал [103.57.94.243] 2025/6/19
Малчид болон олон хүүхэдтэй эхчүүд тусдаа өөр нэршлээр тэтгэвэр авдаг байвал шудрага. Хөлөлмөр эрхэлж татвар төлчихөөд дараа нь мөнгөө авах бол нийгмийн халамж биш
7 | 0 Хариулах
[66.181.186.164] 2025/6/19
нд гэж юу ч хийдэггүй нэг ийм мэлийсэн царайтууд. татан буугдоо.
4 | 0 Хариулах
[66.181.186.164] 2025/6/19
гүйцэт тэтгэврийг нь бодож өгөөгүй. алдаагаа ганц удаа засна гэчихээд баахан бичиг авдаг, ерөөсөө засдаггүй.
1 | 0 Хариулах
Зөв тэтгэврээ нэмж байгаач! [202.55.188.90] 2025/6/19
6 хувь гэж 6 хувиар бүгдэнд нь тэтгэвэр нэмэх шударга бус байна. Ямар дахин тэтгэвэр тогтоолгож байгаа биш. Бүгдэнд нь ижил мөнгөн дүнтэй жишээ нь бүгдэнд нь 100 мянгаар нэмж байх ёстой шүү. Өндөр авдагууд өндөр нэмэгдээд бага тэтгэвэр авдагууд бага нэмэгдээд эрх тэгш бус хүний эрхийн мэдрэмжгүй шударга бус байна. Толгойгоо ажиллуул. 35 жилжин ийм тэнэг байлаа. Ялгаатай амьдрал бий болгож ядуусаа улам нэмээд тэтгэврийн доод хэмжээ авдагуудаа яллаад байх юм. Эрх тэгш байгаач!
5 | 3 Хариулах
Зочин [202.126.90.38] 2025/6/21
Hiisen buteeseneeree avdag yum malaa
1 | 0 Хариулах
Зочин [59.153.115.70] 2025/6/22
Бид нарыг өндөр татвар төлж байхад та нар тэгээд бид нар өндөр төлье гэж барьцаж байхгүй яасан юм. Солиороод байгаарай. Татвараа өндөр төлж байх чинь яасан юм. Зарим нь татвар төлөхгүй цалингаа бүтнээр нь аваад л явдаг биз дээ. Паразитууд чинь.
1 | 0 Хариулах
Иргэн [103.57.92.229] 2025/6/19
НДын байцаагч нар ямар ч мэдлэггүй юм бна лээ.Хүнд зөв юм хэлж өгдөггүй.4 жил НДШ өндөр төлсөн байхад үзчихээд чи 500.000 гарах юм байж өндөр төлсөн бна гээд болиулсан.Гай болсон энэ авгайбол Баянзүрхийн НД -ын ногоон нүдтэй туранхай хар авгай Пүрэвсүрэн ч гэл үү новш байсан.гай болмор
4 | 1 Хариулах
BUSDIIN ALDAAG DAVTAH BOLOHGUI TURGEN [66.181.180.232] 2025/6/19
undur huutei hadgalamjind 30 jil hadgalval
0 | 0 Хариулах
[66.181.186.164] 2025/6/19
хадгаламж болгох
0 | 0 Хариулах
[66.181.186.164] 2025/6/19
зөвхөн ндш 2%, 4% -ийг чинь хадгална. бусадыг намчид авна гэсэн.
0 | 0 Хариулах
Зочин [64.119.30.210] 2025/6/19
Хаа газрын НД-н байцаагчид гэж хүний гар харсан арчаагүй авгай нар байдаг даа. Юм асуухаар хамарт нь баас түрхчихсэн юм шиг хөдөлнө гэж байхгүй. Юм өгөхгүй бол гөлөөг ч гэж харахгүй. Тэгдэг байж бас юу гэнээ Тэтгэвэрт гарах нас дөхөхөөр зөвлөлгөө өгдөг ч гэх шиг
10 | 0 Хариулах
Зочин [66.181.168.82] 2025/6/19
хар наймаа хийж яваад хэдэн төгрөг төлөөд насаараа тэтгэвэр.
3 | 0 Хариулах
Зочин [202.21.117.2] 2025/6/19
халамжаар тэтгэвэр тогтоолгочдын тэтгэвэр нэмээд байж бусад насаараа төлсөнг бага өсгөдөг тэгээд насаараа31 жил татвар төлөөд хохироод бйахуу насаараа ажиллаад утгагүй тогтолцоо эргүү хувиараа бизнес малчин чинь ч ялгаагүй сонгуульд гарах гэсэн эргүүнүүдийн амлалтаар хүн хохироохоо болимоор
6 | 0 Хариулах
Зочин [202.21.117.2] 2025/6/19
энэ балай юмнуудаас насаараа ажилласан улсууд инфляциар тэтгэвэр нь өөрчлөгдөхгүй бараг адил тэтгэвэр авч бгаа эргүүнүүдээс болж, тэгээд наад хувийн компаниуд 2 баланс гаргаж аль бага доод цалингаар ндш төлж хүмүүсийг хохироодог тэтгэвэр нь доод тэтгэвэртэй адил тогтдог энийгээ ажил хийж бгаа бүл цэгцэл
5 | 0 Хариулах
Зочин [103.242.47.254] 2025/6/19
юу ч ойлгосонгүй
10 | 0 Хариулах