Индэр    
2024 оны 2 сарын 21
Зураг
iKon.mn сэтгүүлч

Яам, хүчний байгууллагуудын дэргэд таван Спортын хороо, дөрвөн Дуу, бүжгийн чуулга байна

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Яам, хүчний байгууллагуудын дэргэд спортын хороо, дуу бүжгийн чуулгууд байх шаардлагатай юу?

Соёлын яам, спортын асуудал хариуцсан газар байсаар байхад манайд байгууллагууд дэргэдээ чуулгатай, хүчний байгууллагууд нь спорт хороотой явж ирсэн. 

Тэгвэл энэ зөв тогтолцоо юу, үнэхээр байх шаардлагатай юу?

Өнөөдрийн байдлаарх яам, Засгийн газрын харьяа агентлагуудын дэргэдэх спорт хороо, дуу бүжгийн чуулгуудыг түүж харлаа. Ийнхүү харвал дөрвөн дуу бүжгийн чуулга, таван спортын хороо байна.

ЯАМ, АГЕНТЛАГ, ГАЗАР ЧУУЛГА СПОРТ ХОРОО
Батлан хамгаалах яам Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга "Алдар" спорт хороо
Цагдаагийн ерөнхий газар "Сүлд" чуулга "Хүч" спорт хороо
Хил хамгаалах ерөнхий газар Хилийн цэргийн дуу, бүжгийн чуулга “Хилчин” спорт хороо
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар “Соёмбо” чуулга “Сүлд” биеийн тамир спортын хороо
Онцгой байдлын ерөнхий газар - "Аврагч" биеийн тамир, спортын хороо

Зэвсэгт хvчний жанжин штаб

 Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим  

Байгууллагуудын дэргэдэх спортын хороод анх байгуулагдахдаа тухайн газрын үндсэн ажилчид бэлтгэл сургуулилалт хийх зориулалттай байв. Гэхдээ энэ байдал өөрчлөгдөж үндсэн ажилчдаас гадна тамирчид харьяалагдаж, орон тоонд нь багтах болсон.

Гэсэн мөртлөө дээр хүснэгтэд үзүүлсэнчлэн спорт хороо, чуулгууд нь харьяа байгууллагуудынхаа үндсэн чиг үүрэгт хамаардаггүй.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны 2022 оны дөрөвдүгээр сарын 26-ны хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр энэ асуудал нэг удаа хөндөгдөж байв.

Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15.1.8-д үндсэн чиг үүрэгт хамаарахаас бусад тохиолдолд спорт, урлагийн арга хэмжээ, баг, тамирчин, урлаг соёлын хамтлаг, дуучин ивээн тэтгэх, цалин хөлс олгох, сургалтын төлбөр санхүүжүүлэх, хөдөлмөрийн дотоод журам заагаагүй хандив, тусламж, дэмжлэг өгөхийг төрийн байгууллагуудад хориглоно гэх нэмэлт заалт орохоор яригдаж байсан.

Тодруулбал Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга асан Ж.Ганбат "Хилийн цэргийн дуу, бүжгийн чуулга, Сүлд чуулгын харьяалал Соёлын яамд очно. Спорт хороодын хувьд чиг үүргийн хүрээн дэх бэлтгэл сургуулалт нь үлдэж, тамирчид нь Биеийн тамир, спортын үндэсний хороо руу шилжих нэгтгэл, зохион байгуулалтын арга хэмжээ авна. 

Цагдаагийн Ерөнхий газар, Батлан хамгаалах яамны дэргэдэх спортын хороодын анх тусгай хүчний байгууллагуудын бэлтгэл хийх зориулалттай байгуулагдсан байсан. Үндсэн ажилтан нь биш бол бусад тамирчид бэлтгэл хийх нь буруу. Үндсэн орон тоон дээр нь тамирчид орж ажиллаад байдаг. Тэр тамирчид цагдаагийн харуул хамгаалалтад гардаг уу үгүй юу гэдэг бас асуудал.

Мөн Соёлын яам гэж байгуулчхаад эдгээр байгууллагуудын дэргэд чуулга байлгах нь зөв үү, буруу юу гэх асуудлыг тавьж байна. Нэгтгэн зохион байгуулах асуудлыг 2023 оны төсөв дээр авч үзэж, шийднэ" гэж хэлсэн.

Ийм байх нь ямар асуудал үүсгэж байна вэ гэвэл тухайн байгууллагын чиг үүрэгт хамаарахгүй нэг том бүтэц орон тоо үүсгэж, цалин хангамж авч байна. Гэвч тухайлбал спорт хорооны тамирчид харуулд гарч, үүрэг хүлээдэггүй нь шударга бус юм.

Зүй нь чуулга Соёлын яаманд, спорт хороо нь Биеийн тамир, спортын үндэсний хороондоо хамаарч, харин ажилчид нь сургуулилалтаа хийх нь зарчмын хувьд зөв юм. Тиймээс цаашид үүнийг цэгцлэх цаг болжээ. 

ВИДЕО: 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
28
Зураг
БУРУУ
12
Зураг
ЗӨВ, ГОЁ
7
Зураг
ТЭНЭГЛЭЛ
4
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
65 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
зочин [66.181.177.160] 2025/1/5
элдэв муухайгаар харааж зүхээд ч яахав гэхдээ төсөв төсвийн байгууллагын үндсэн зардалдаа төсвийн ажилчид нь байх ёстой ур чадвараа дээшлүүлдэг байх нь яаг зөв тамирчид урлагийнхан ч энийг зөвөөр хүлээж авах нь эх орон ч үзэл шүү тэр тамирчид дуучид цэргийн цол авдаг цолны нэмэгдэл юм авдаг нь ч хууль бус
0 | 0 Хариулах
Зочин [103.212.117.21] 2024/2/24
Татвар төлөгчдын мөнгийг шимэгчлэн амьдрагч хүмүүсийн бөөгнөрөл
3 | 0 Хариулах
Зочин [66.181.188.72] 2024/2/23
Bugdiig n tatan buulgaad uursdiig n sportoor hicheelluul. Suugaad jagsaj baihdaa l duulna biz. Huuchin niigemiin uldegdel
1 | 0 Хариулах
Зочин [91.108.32.150] 2024/2/23
Хүчний байгууллагад Спортын хороод байх ёстой. Олимпын төрлийн олон тамирчид байж л өрсөлдөөн бий болно. Харин үндэсний бөхийн тамирчдаа багасгах, хасах хэрэгтэй.
2 | 0 Хариулах
1 [59.153.112.155] 2024/2/23
Тамирчид болон төрийн байгууллага 2 хоорондоо яг ямар хамааралтай вэ?
1 | 0 Хариулах
Зочин [202.131.229.162] 2024/2/22
Үлээвэр хөгжмийн хүмүүс гэж ажил дээрээ уусан хүмүүс байна даа. Очоод уулзсан согтуу. Ер нь цэргийнхэн гэж ажил дээрээ архидсан хүмүүс
4 | 0 Хариулах
Зочин [174.234.20.220] 2024/2/22
Ха Ха Бөхчин, Дуучингууд сонгоод л Монгол улс ингэж доройтоод байгаа штээ.
4 | 0 Хариулах
Хахаха [202.9.46.229] 2024/2/22
НИЙГЭМД БАЯЛАГ БҮТЭЭДЭГГҮЙ ХООЛНЫ САВНУУД ЕР НЬ ЯМАР ХЭРЭГТЭЙ ЮМ БЭ? ЯС ЮМ ДЭЭРЭЭ НЭГ ХАЧИН БҮРЭЭНҮҮД СОНССОНООРОО ЭСВЭЛ ОЛИМПИЙН МЕДАЛ АВСАН ТООГООРОО УЛСЫН ДНБ ӨСДӨГ БОЛ ХАМАА АЛГА, НААД ХООЛНЫ САВНУУДРУУ ЧИНЬ ШАВХРУУ ХИЙЕ. ШУУД ХЭЛЭХЭД ДУУЧИД, БӨХЧИД БҮГД ЗАЙЛААРЙ:::
3 | 0 Хариулах
Зочин [174.192.68.31] 2024/2/21
Tatan buulgawal asar ih mungu hemnene dee
3 | 0 Хариулах
Болор [66.181.161.132] 2024/2/21
Бүгдийг нь татан буулгаа ямар ч хэрэггүй хоолны савууд шүү дээ!!!!
5 | 0 Хариулах
Зочин [66.181.188.146] 2024/2/21
маш зөв
3 | 0 Хариулах
хүннү [202.9.46.200] 2024/2/21
Маш зөв. Хүч, Сүлд, Аврагч, Соёмбо, Хилчин гэх урлаг, спортын байгууллагууд огт хэрэггүй. Харин ЦДБЭЧ, Алдар спор хороо, ХЦДБЧ байх нь зөв.
3 | 0 Хариулах
Зочин [103.57.94.57] 2024/2/21
бүх цэргийн чуулга ардын арми хилийн цэргийн чуулга хэрэггүй. арми эгнээ юугаа жигдрүүлэх бөмбөр үлээвэр найрал хөгжимтэй. гансүх гялс тийш шилжчихсэн. тэгээд ч 2023 оны 1с 1нд хэрэгжчихсэн байх ёстой байж.
0 | 0 Хариулах
Зочин [103.57.94.57] 2024/2/21
францын легион “алсад суугаа” дууг цэргүүд өөрсдөө дуулаад болоод байсышд. цэрэг соёл, номын сан, дугуйлан байх ёстой болохоос биш оперын дуучин авчаад хоолойг нь эвдээд, хөгжим бүжгээс бөөнөөр нь илгээлтийн эзэдээр авч орлогогүй театр ажиллуулах хэрэггүй.
2 | 0 Хариулах
иргэн [202.179.26.159] 2024/2/21
Цэргийн алба олон жилээр хааж байхад хэрэгтэй байсан байх орчин үед шаардлагагүй болсон. Батлан хамгаалах яам ч ямар хэрэгтэй юм. Цөмийн зэвсэгтэй ОХУ, БНХАУ 2 той манайх байлдах юм уу. Танкаа асааж амжааргүй байхад 2 дрон ирээд үгүй хийгээд өгнө ш дээ. 2 хөршийг давуулж манай руу дайралт хийх үү . ёстой ац байлгүй. Хэрэггүй нэгжүүдийг цөмийг нь татан буулга.
10 | 1 Хариулах
Зочин [59.153.114.12] 2024/2/21
Татан буулгах хэрэгтэй.
5 | 1 Хариулах
зочин [59.153.112.99] 2024/2/21
Дээр үед Алдар, хүч хоёр л спортын хороо байдаг байв. Хилчин, Сүлд, Аврагч бүр сүүлд байгуулагдсан. Уг нь гурвуулаа Хүч-д харьяалагддаг байв. Ийм олон сул цалинтангууд тэжээх хэрэггүй юм. Тэтгэвэртгарахдаа хүртэл цэргийн жишгээр маш өндөр 80 хувиар тогтоолгоно. Арай хэтрч байгаа юм. Бараг ажилгүй улс шүү дээ. Спортод дуртай, энүүгээ явья гэж бодвол хүмүүс өөрсдөө л бүх юмаа амжуулах ёстой. Спорт хороод бол танил талтай нь ордог зүгээр л тусгай хангамж юм. Бусад хангамж муутай сайн дурын тамирчид ийм хүмүүстэй өрсөлдөхөд хэцүү л дээ.
11 | 0 Хариулах
Haha [202.126.88.66] 2024/2/21
Bi 22 jil tanaas iluu tatvar toljee gehdee bi demjij baina chuulgatai baihiig
0 | 6 Хариулах
Зочин [103.57.94.57] 2024/2/21
😂
0 | 0 Хариулах
Зочин [103.57.94.57] 2024/2/21
цэргийн тэтгэврээс хасаад олимпизмын тэтгэвэрт хамрагдах. вадмаанямбуун хүү цэрэг үү, олимбчин уу, циркчин уу. хуульч, ноолуурчин гэвэл малчин, бас даатгалаа даалгах.
1 | 0 Хариулах
Зочин [203.145.94.181] 2024/2/21
Онцгой байдлын хурандаа, хошууч цолтой бөхчүүд гал унтраах ажиллагааны сургалтад амжилттай хамрагддаг болов уу
5 | 0 Хариулах
Зочин [103.57.94.57] 2024/2/21
галын шат 9р давхар руу л хүрдэг, бүдүүн бөх шатаар 5, 6р давхар хүрэхгүй хүнддээд шат махийлгаад хугалах байлгүй, унаж байхдаа ч хүн дарж гэмтээнэ. дуучин бүжигчин түргэн авах. сая цистерн шидэгдэхэд харин хоёр бөх үлдээд цистер хонхойж хэмхрэх байсан байх. гэхдээ тэд балетчид тул онцгойн үүрэгт явахгүй.
2 | 0 Хариулах
🩰 [103.57.94.57] 2024/2/21
ма ээж аав балетчин видео чэллэнж явсышд. ма бөхчүүд ч балетчин.
0 | 0 Хариулах
Зочин [103.57.94.57] 2024/2/21
цас зуд үер түймэрт явахгүй
0 | 0
зочин [66.181.178.169] 2024/2/21
Яг үнэндээ спорт хороо нэрийн доор бөх, чуулга нэрийн доор дарга нар нөгөө юунуудаа улсаас цалинжуулж тэжээдэг нь нууц биш ш дээ, ийм байгууллагууд хэрэггүй дээ, алдар, хүч, сүлд гээд хүчний байгууллагуудын дэргэд спорт хороод байдаг нь утгагүй бүүр утгаггүй, спортыг хөгжүүлэх нь хүчний байгууллагуудын үндсэн үүрэг нь биш ш дээ, соц үеийн сэтгэхүйгээсээ салаагүй яваагийн л нэг илрэл юм даа
8 | 0 Хариулах
Татвар төлөгч [202.55.191.130] 2024/2/21
Жишээ нь би гэдэг хүн тасралтгүй 18 жил НДШ, Татвар төлсөн байна. Нилээд багагүйг төлчээ. Гэтэл татвар маань нийгэмдээ ямар ч ашиггүй хэдэн спорт хороод, чуулгад байдаг хүмүүсийг тэжээж байна гэхээр. Яаралтай татан буулгах хэрэгтэй санагдаж байна
14 | 0 Хариулах
Зочин [103.57.94.57] 2024/2/21
зэвсэгт хүчний ерөнхий командлагч хувьдаа чуулгатай болох гээд байгаамуу чуулга нэмнэ гэсэн шүү дээ. бурхан гончигсумлаа мөр доржлувсан шарав минь. өөрөө болхоор фитнесд штанганд яваад байх шиг цэрэг офицер нь гэдсээ унжуулаад заал тоног олдохгүй.
1 | 0 Хариулах
🏋🏻‍♂️🥋🤼‍♂️ [103.57.94.57] 2024/2/21
ма энд нэг өрөө байдгийн. дотроо тоног, дүштэй. оронгуут шууд 2, 4 маттай. өдрөөр 10 мянга. өдөржингөө бүлгээрээ, ганцаараа ч байсан 10, бөөнөөрөө ч цаг уу өдөржин уу.
0 | 0 Хариулах
202222222 [66.181.166.134] 2024/2/21
Улсын цолыг худал үнэн янз бүрийн аргаар авсан бөх нэртэй түүхий махнуудын хөлжин хөлсжих бууц үүц, нөөц нууц, хаац даац газар юм. Татан буулга аа. Бөхчүүдийг төсвийн мөнгөөр давхар угжих шаардлага байхгүй ээ.
5 | 0 Хариулах
Зочин [202.9.47.22] 2024/2/21
Маш зөв асуудал хөнджээ. Хурдхан цэгцэлье.
10 | 0 Хариулах
Зочин [139.5.219.66] 2024/2/21
tatan buulgaach. kommunist ulamjlal
8 | 0 Хариулах
Зочин [174.192.71.247] 2024/2/21
Bvgdiig ni tatan buulgah heregtei. Yamarch vr ashiggvi tusuwiin mungu vreed
11 | 0 Хариулах
Зочин [202.55.188.33] 2024/2/21
Бөхчүүд төсвөөс хурандаа цолны мөнгө бас цалин авна. Мөнгөтэй хүмүүсийн газрын маргаан хөрөнгө булаацалдах асуудалд сүр хүчийг үзүүлж оролцоно. Буруу аргаа хоолны мөнгө олдог хүмүүс.
13 | 0 Хариулах
Зочин [202.55.188.114] 2024/2/21
Зөв асуудал хөнджээ цэрэг цагдаа ямарч урлагын тоглолтыг тв эсвэл очоод үзэх боломжтой асар зардал гарган бараг 100 орон тоо бүхий бүжигчин дуучинтай байж болохгүй лдээ цэрэг цагдаа бол мэргэжлийн байгуулага тэр их төсөвөө машин техник мэргэжлийн ур чадвар дээшлүүлэх зүйлээ зарцуулж байж чанаржина
17 | 0 Хариулах
1 [202.131.238.26] 2024/2/21
Яааг зөв
5 | 0 Хариулах
Зочин [103.57.94.57] 2024/2/21
онцгой галын хувцасгүй. тиркотой балет бүжиг санхүүжүүлээд дуурь дуучны урлагийн бас цэрэг хувцасны зардал ч гэх шиг, китель малгай тэмдэг, савхин дээл.
4 | 0 Хариулах
Зочин [174.192.68.31] 2024/2/21
👍
0 | 0 Хариулах
Зочин [66.181.189.41] 2024/2/21
Уг нь аль 2012-2016 онд АН байхдаа энийг цэглэх гэж их оролдсон. Энэ Ганбат гэж нөхөр одоо л сүрхий хүн болж жүжиглэж байгаан олон жил төрд байлаа аль эрт цэгцлэхгүй яасий. Жинхэнэ худлаа гар, олон ч жил Сангийн яам, Монголын төсвийг самарлаадаа.
7 | 0 Хариулах
Зочин [66.181.186.130] 2024/2/21
Наадуул чинь сул цалин аваад л төсвийн мөнгө үрээд сууж байдаг. Ядаж Оросоо дууриагаад спорт клубуудээ хувьчлаачээ. Женко, Унагалдай гэх мэт хувийн клубууд манайд зөндөө л байна шт.
9 | 0 Хариулах
zochin [202.21.104.98] 2024/2/21
хурандаа цолтой жиба болон явдаг жорлонгууд монголоор дүүрэн
9 | 0 Хариулах
Зочин [103.41.93.60] 2024/2/21
Татан буулгах хэрэгтэй
12 | 0 Хариулах
Зочин [59.153.112.155] 2024/2/21
Ард түмнээс хураасан элдэв татвар, торгуулиар шимэгчлэгдийг бүгдийг нь т атан буулгаачээ.
12 | 0 Хариулах
Зочин [66.181.179.26] 2024/2/21
Маш зөв асуудлыг хөндсөн бна. Энэ бол шударга бусын асар том хонгил. Мөн бөх Түвшинбаяр тэргүүтэй бүх насаараа зүгээр цалинждаг хэсэг тамирчид бий. Хүн алчихаад шоронд сар бүр 10 саяын цалин авна гэж юу гэсэн үг вэ? Цэгцэл!
19 | 0 Хариулах
Зочин [202.126.91.23] 2024/2/21
Онцгой байдлын газрын бөх ч гэх шиг!!!! Тэр хүн гал сөнөөх үү үгүй л байхгүй юу?
21 | 0 Хариулах
zochin [202.21.104.98] 2024/2/21
хошногоноосоо долоон дор тэнэг золбин монголчууд ийм л хүмүүс дээ
10 | 0 Хариулах
Зочин [103.57.95.144] 2024/2/21
Авч үзэх л асуудал даа
9 | 0 Хариулах
Зочин [103.212.118.208] 2024/2/21
Мөнгө идэх бас нэг арга лдаа
12 | 0 Хариулах
зочин [66.181.189.36] 2024/2/21
Авч үзэх асуудал мөн байна шүү. Нөгөө санал авдаг юмандаа оруулаач Одоо спортынхоныг улс эх орны туг өргүүлсэн гэж насаар нь өндөр тэтгэвэр өгдөг юм байна. Хүн алсан ч насаараа авдаг юм байна. Алив юм цагтаа л байдаг байх шүү. Хэтэрхээрээ түмний дургүйцэл болно. Бөхөөс Батсуурь аврага ахлагч Бээжин аврага хошууч байсан мундаг гээд хурандаа өгөөгүй ээ
11 | 0 Хариулах
Зочин [139.5.219.137] 2024/2/21
спорт хороод , чуулгаас гадна наад байгууллагуудад чинь тусдаа, өөрсдийн гэсэн ТВ студитай байдаг. ер нь тухайн байгууллагын чиг үүргийн хүмүүс л ажиллах ёстой. мөн төрийн өмчийн байгууллагууд ч өөртөө баахан дуучид , тамирчидтай байдаг . жишээ нь хөвсгөлийн хүмүүс МЦХ ны дарга болоход арслан мөнхбаатар компаны бөх гээд сар бүр 1 500 000 төгрөг авдаг байтал, үндсэн ажилчид нь дунджаар 980 000 төгрөгийн цалинтай байв. УСУГазар , УБЦТС, ДШСГазруудад ч тэнд нь ажилладаггүй дуучид , тамирчид зөндөө байгаа. сагс , волейбол , бөхийн хүмүүс
12 | 0 Хариулах
Зочин [174.192.71.247] 2024/2/21
👍
1 | 0 Хариулах
Зочин [103.57.94.57] 2024/2/21
тв студитай
0 | 0 Хариулах
Зочин [103.57.94.57] 2024/2/21
цэргийн соёл, бие бялдар биш өөр мэргэжилийн ажил хийгээд явчихсоон. соёл урлагийн яам хийх ажил олдохгүй солонгос дуучид авчирсан шиг, тэднийг санхүүжүүлээд суух.
0 | 0
Зочин [203.98.76.69] 2024/2/21
Нэг өдөр цэргийн алба хааж үзээгүй баахан хурандаа нар. Өсөхбаяр аваргаас эхлээд л. Тэгээд 45 хүрэнгүүтээ 5 сая төгрөгийн тэтгэвэр тогтоолгож аваад арилна. Ёстой шударга бусийн хонгил
20 | 0 Хариулах
Зочин [103.57.94.57] 2024/2/21
“олимпизм” нь циркд байрладаг болчихсон. амьтад нь гишүүдийн уяа сойлгонд.
0 | 0 Хариулах
Уншигч [66.181.185.227] 2024/2/21
Үндсэн ажлаа хийх нь зөв шүү. Хил, Батлан хамгаалах 2 дундаа 1 чуулгатай байхад л болно. Спорт хороодыг бол нэгтгээд 1 л хүчний байгууллагын хороо болгоход хаваасаг. Ажил хийдэггүй сул цалин цохидог бөхчүүд л том том цол зүүгээд л татвар төлөгчдийн мөнгөөр таахалзаж өгдөг газар шд. Энэ балиар тогтолцоог засах ёстой.
8 | 2 Хариулах
Зочин [66.181.191.147] 2024/2/21
ганц ч байх хэрэггүй шд. бүгдийг нь тараах хэрэгтэй
5 | 0 Хариулах
Зочин [66.181.179.59] 2024/2/21
Ганц ч эргүүлд гарч үзээгүй цагдаа нэртэй гүзээнүүд,бас нэг ч дуудлаганд явж үзээгүй нээх том цолтой гүзээнүүд сул цалин аваа л хэвтэж байдаг.
20 | 0 Хариулах
Зочин [103.57.94.221] 2024/2/21
Болиоч наадуулаа сул мөнгөн идсэн юмнуудыг
13 | 0 Хариулах
Зочин [66.181.189.160] 2024/2/21
Энд гуагчаад хэн сонсох вээдээ. Хийцэн юмыг, Угаасаа хийдэг юмыг яахын тэгээд???? gesen huuli bdagdaa.
1 | 4 Хариулах
Хахаха [202.9.46.229] 2024/2/22
Цаг агаар, тэгээд салхины чиглэл байнга нэг чигтэй байдагггүй байгаа шүү...
0 | 0 Хариулах
1 [202.131.238.26] 2024/2/21
Цэргийн байгууллагуудын үндсэн мэргэжлийн боловсон хүчнийг чадваржуулах, бие бэлдэр, тусгай бэлтгэлийг нь хангуулах зорилготой байхад баахан бөхчүүд ирээд зүгээр бэлтгэл хийгээд цалин аваад суужыдаг. Тэгээд бас жирийн офицер, ахлагч нарыг мөрөөдөөд авдаггүй цолыг наадамд найраагаар давсан болоод шууд авчдаг, дарга нар нь бөхөө дагуулж энд тэндхийн найр хэсэх дуртай гэх мэт....
26 | 0 Хариулах
Зочин [174.192.71.247] 2024/2/21
👍
3 | 0 Хариулах
Зочин [133.106.35.62] 2024/2/21
Ed nar Asramjiin gazar ymuu
12 | 0 Хариулах
Зочин [59.153.86.195] 2024/2/21
Групп сэксдэхээс өөр ажилгүй
15 | 1 Хариулах
Зочин [174.192.71.247] 2024/2/21
Eniigee odoo bolimoor yumdoo. Tgd bvgdeeree tsoltoi ch bh shig
19 | 0 Хариулах