Индэр    
2024 оны 2 сарын 6
Зураг
Эдийн засагч

Долларын хадгаламж ашигтай юу?

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улс банкны бүтээгдэхүүний хувьд сонголт олонтой, хадгаламжийн нэршлээсээ хамаарч нөхцөл өөр өөр байдаг. Энгийн иргэд байтугай санхүүч хүмүүс тооцоолол хийхээс залхах магадлалтай.

Хэдий Монголбанк иргэдийн төгрөгт итгэх итгэлийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч байгаа ч иргэдийн төгрөгт итгэх итгэл зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш байнга буурч байгаа. Энэ нь ч аргагүй юм. Төгрөг нь бусад валюттай харьцуулахад хэлбэлзэл өндөртэй, үүнийгээ дагаад эрсдэл өндөр валют. Тиймдээ ч иргэд гар дээрх мөнгөө доллароор хадгалах уу, төгрөгөөр хадгалах уу гэж эргэлздэг.

Мэдээж энэ тооцооллыг хийхэд Монгол Улсын инфляц, тухайн улсын хэрэглээний үнийн индекс, эрсдэл зэрэг олон хүчин зүйл тооцоолох хэрэг гарна. Тэр бүрийг нуршихгүйгээр хялбар тооцоолол хийж үзье.

Төгрөгийн хадгаламжийн өгөөж VS Долларын хадгаламжийн өгөөж:

Энэхүү харьцуулалтыг хийхийн өмнө амьдралд ойр байх үүднээс нэг сая төгрөг (MNT) ба түүнтэй адилтгах 294 доллар (USD)-тай байсан гэж үзье. (Ханшийг 1USD=3,400MNT авч үзсэн болно).

Хүснэгт 1: Системийн нөлөө бүхий банкнуудын хүү /2024.2.5/

 

MNT хадгаламж

USD хадгаламж

Голомт банк

12.50%

3.20%

Төрийн банк

12.90%

1.80%

Хаан банк

12.70%

2.80%

Хас банк

11.57%

1.81%

ХХБ

13.20%

3.00%

Жич: MNT-хадгаламжийг хүүхдийн хадгаламж, USD хадгаламжийг энгийн хадгаламжаар тухайн банкнуудын сайтаас авсан болно.

Дээрх хүснэгтээс харахад төгрөгийн хадгаламж ашигтай юм шиг боловч, төгрөгийн долларын эсрэг ханш алдах эрсдэл байгаа гэдгийн мартаж болохгүй. Тэгвэл дээрх бүх банканд нэг сая MNT болон нэг сая төгрөгтэй дүйцэхүйц USD нэг жилийн хугацаатай хадгалсан гэж үзвэл, өсөлтийг Хүснэгт 2-оос харж болно.

Хүснэгт 2: 1жилийн дараах өгөөж

 

MNT хадгаламж

USD хадгаламж

Голомт банк

12.50%

1,125,000MNT

3.20%

303.41USD

Төрийн банк

12.90%

1,129,000 MNT

1.80%

299.29 USD

Хаан банк

12.70%

1,127,000 MNT

2.80%

302.23 USD

Хас банк

11.57%

1,115,700 MNT

1.81%

299.32 USD

ХХБ

13.20%

1,320,000 MNT

3.00%

302.82 USD

Хүснэгт 2-оос харахад нэг жилийн дараах USD хадгаламж өнөөдрийн ханшаар тооцвол алдагдалтайг харж болно (Бодолт 1). Гэхдээ USD-ын ханшийг Монголбанк тогтвортой барина гэдэг хүндрэлтэй.

Бодолт 1

303.49USD*3,400MNT=1,031,866MNT

Тэгвэл USD хэдэн хувиар өсөхөд USD хадгаламж төгрөгөөс илүү ашигтай болох вэ гэсэн асуулт гарч ирнэ.

Арилжааны банкнууд өөрсдийн гадаад валютыг өсгөх, хөрөнгийн хүрэлцээ, зардал зэрэг хүчин зүйлсийг тооцон, эдийн засгийн тооцоолол хийж хадгаламжийн хүүг тогтдог.

USD хүлээлтийн ханшийг тооцоолох томьёо нь F=S*(1+i_p)/(1+i_b ) буюу Голомт банкны зарласан хүүн дээр жишээ авбал 3400*(1+12.50%)/(1+3.20%)=3706.40MNT .

Хүснэгт 3: USD хүлээлтийн ханшийн тооцоолол

 

MNT хадгаламж

USD хадгаламж

USD хүлээлт

USD өсөлт

Голомт банк

1,125,000MNT

303.41USD

3,706.40MNT

9.02%

Төрийн банк

1,129,000 MNT

299.29 USD

3,770.73MNT

10.90%

Хаан банк

1,127,000 MNT

302.23 USD

3,727.43MNT

9.63%

Хас банк

1,115,700 MNT

299.32 USD

3,742.94MNT

10.09%

ХХБ

1,320,000 MNT

302.82 USD

3,736.70MNT

9.90%

Өөрөөр хэлбэл та нэг сая төгрөг хадгалах уу доллар болгон хадгалах уу гэдгийг тооцоолохын тулд доллар жилийн дараа хэдэн хувиар өсөх вэ гэдэг таамгийг дэвшүүлж байж хадгална гэсэн үг.

Хадгаламжийн даатгал:

Монголбанкнаас долларжилтыг хязгаарлаж, иргэдийг төгрөг хэрэглэх сэдлийг төрүүлэх, төгрөгт итгэх итгэлийг нэмэгдүүлэх арга хэмжээг зогсолтгүй авч байдаг. Тиймдээ ч Монгол Улсад гадаад валютаар төлбөр тооцоо хийхийг хориглох зэрэг арга хэмжээг зогсолтгүй авч байдаг.

“Банкан дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай” хуульд зааснаар 2013 оноос “Хадгаламжийн даатгалын корпорац” иргэний банкан дахь 20 сая хүртэлх төгрөг валютын хадгаламжийг батлан даадаг.

Харин “КОВИД-19” цар тахлын түр хуульд валютын батлан даалтыг түр зогсоож, тэр байтугай хүү тооцохгүй заалт оруулж өгч байсан.

Шимтгэл:

Банкнууд өөрсдийн эрсдэлийг хаахын тулд бас нэгэн арга хэмжээ авдаг нь гадаад валют худалдан авахад бэлэн болон бэлэн бус дээр шимтгэл авах явдал юм.

Жишээ нь та Хаан банканд бэлэн бус USD худалдан авч дансанд байршуулсан тохиолдолд бэлэн бусын ханшаар тооцож авна. Харин данснаасаа бэлэн доллар гаргах тохиолдолд нэмэлт шимтгэл төлнө. Тиймээс хэрэв та гадаад валютаар харилцах, хадгаламж нээх хэрэгцээ үүсвэл дараа нь ямар хэлбэрээр (бэлэн эсвэл бэлэн бус) ашиглахаа тооцоолох хэрэгтэй.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
19
Зураг
ХАХА
12
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
28 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.9.46.213] 2024/2/7
Луйварчдаас салж хөрөнгийн хурааж байж л ₮ тогтворжно төр нь хулгай хийгээд банкууд нь угаагаад бхаар хэн ч тоохгүй
0 | 0 Хариулах
Зочин [59.153.114.34] 2024/2/7
МОНГОЛ БАНКДУУДАД БОЛЖ ӨГВӨЛ МӨНГӨ ХАДГАЛАХГҮЙ БАЙСАН ДЭЭР ШҮҮ ! БҮГД ДЭЭРЭМЧИД, ХУЛГАЙЧИДТАЙ ХОЛБООТОЙ БАЙДАГ. НААД ЗАХЫН ЖИШЭЭ: ГОЛОМТ - НҮҮРСНИЙ ХУЛГАЙН МӨНГИЙГ УГААЖ БАЙСАН НЬ ИЛ БОЛСОН
3 | 0 Хариулах
GG [103.9.88.115] 2024/2/7
Доллартай хүмүүс хадгаламж биш бонд авдаг. Ам.долларын бондын өгөөж дунджаар 5-6%тай байгаа. Өгөөжнөөс авдаг татвар ч бага. Тиймээс төгрөгийн хадгаламж RIP!
3 | 18 Хариулах
Зочин [202.21.107.17] 2024/2/7
tolboriin tentsel ashigtai bgaa bolohoor togrog changaraad bgaa um.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.178.14] 2024/2/7
Нүүрс маш их зарж зогсоо зайгүй валют орж ирж 3550 төгрөг хүрч байсан доллар өнөөдөр 3999 рүү орж ирж бууж байна цаашид ч буух нь тодорхой бгаа.Монгол улсын валютын нөөц 2 тэрбум доллар болтлоо багассан байсан одоо анх удаа 5 тэрбум болж нэмэгдэж бна 2024 оны сүүлрүү доллар 3150 хүрэх боломжтой бгаа 2022 онд Монгол улс анх удаа 36 сая тонн нүүрс зарж рекорд тогтоож байсан бол нэгхэн жилийн дараа 2023 онд 69 сая тонн буюу 2 дахин их тонн нүүрс зарсан 2024 онд 80-90 сая тонн нүүрс зарах боломжтой байгаа бүх дэд бүтэц Төмөр замын холболт гаалийн нэвтрүүлэх шугамын ажил дуусах шатандаа орж байна.Энэ их нүүрс зарах болгонд доллар орж ирж ханш унана.
3 | 1 Хариулах
Зочин [202.21.107.17] 2024/2/7
3399 shy
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.176] 2024/2/7
Яасан ч гэнэн орк вэ? Энэ жилийн сонгуулиар УИХ 126 гишүүнтэй болно. Тэгэхлээр ирээдүйд төгрөгийн ханш чангарах тогтворжино гэсэн ямар ч баталгаа байхгүй. Төгрөгийн ханш улам суларч оркууд валют худалдан авах чадваргүй болно.
4 | 1 Хариулах
Зочин [103.212.162.173] 2024/6/6
өнөөдөр бэлэн бус 3382₮ байна
0 | 0 Хариулах
Зочин [207.167.90.64] 2024/2/7
Монгол Америкийн хоорондын худалдаа нийт худалдааны эргэлтийн 2-3% орчим байдаг гэтэл бид бараг бүх улстай худалдаагаа заавал ам.доллараар хийж төгрөгийн ханшаа унагааж байна
4 | 0 Хариулах
Зочин [77.100.182.196] 2024/2/7
jhg unen chanartaa bol alt hadgal terni deer
0 | 3 Хариулах
Зочин [202.9.46.176] 2024/2/6
Төрд суугаа луйварчид доллартой учраас төгрөгийн ханшийн уналтанд санаа зовдоггүй. Харин төгрөгөөс маш их хамааралтай ядарсан ард түмэн төгрөгийн ханшийн сулралд санаа зовж байна.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.187.54] 2024/2/6
Доллар өдрөөс өдөрт суларч бгаа цаг үед төгрөг нь дээр шүү. БРИКС ын орнууд аажмаар татгалзаад эхэллээ гэдэг нь том сануулга. Дээр нь Араб.
7 | 9 Хариулах
Зочин [202.9.46.176] 2024/2/6
Долларын дарлалаас гармаар байгаа бол Бриксыг дэмжих хэрэгтэй. Харин долларын дарлалд баймаар байгаа бол америкийг дэмжих хэрэгтэй.
1 | 6 Хариулах
Зочин [202.179.21.213] 2024/2/6
hudaldaa hugjil busdaas undur bolovch shaaaal hudlaa udahgui dampuurna
2 | 0 Хариулах
hha [202.21.109.11] 2024/2/6
bank uud covid iin uyd yaalaa, dansandah mungu gargahgui. odoo bol dahij hezee ch mongoliin bank d munguu hadgaluulku.
3 | 0 Хариулах
РАВДАН [66.181.160.110] 2024/2/6
Ш.БАДМАА! ЧИНИЙ ДАНСАНД ЮУ Ч БАЙХГҮЙ ГЭДГИЙГ ФСБ ОЛООД ТОГТООЧИХСОН ШД!
2 | 3 Хариулах
Зочин [202.131.235.179] 2024/2/8
haha
0 | 2 Хариулах
Зочин [95.168.164.194] 2024/2/6
Мөнгөтэйнүүд нь доллар ч биш алт авч дарж байгаа шүү !
6 | 0 Хариулах
Иргэн [66.181.190.93] 2024/2/6
иргэд 1 сая бүр 100.000₮ хадгалуулсан ч орлогын татвар гээд 10% авдаг гэтэл яадаг гээч нүүрсний хулгайчууд бусад луйварчдын өч төчнөөн сая бүр хэдэн тэр бумаас ялгаагүй л мөн л адил 10% татвар авдаг . Энэ шулаагаа жирийн бага хадгаламжтай иргэдийн хувьд больж зохицуулалт хийчээд дараа нь $ гэж шуналт за!!!!
5 | 0 Хариулах
Зочин [139.5.218.189] 2024/2/6
МАН сүүлийн 8 жил үнэмлэхүй олуулаа төр барих хугацаанд доллар хэрхэн өсөв??? Төгрөгт итгэх итгэл алдарсан
6 | 0 Хариулах
Зочин [95.168.164.194] 2024/2/6
МАН сая коронагийн үед баллаад хаясан. арай л ухаантай удирдагчид байсан бол өөр арга хэмжээ авах байсан. Гэхээр дэлхий даяар ийм байна гэж бүү хариулаарай. Өөрчлөлтийг багад барих боломжтой байсан. Хүрэнсүкийн толгой хүрэх биш.
4 | 2 Хариулах
Зочин [59.153.113.191] 2024/2/6
XXБ энэ хүснэгтэн дээр 13.2% гэсэн байхаар нь сайт руу нь ороод харсан чинь 12.5% гэж бна шүү
4 | 0 Хариулах
Зочин [192.82.64.52] 2024/2/6
Жич: MNT-хадгаламжийг хүүхдийн хадгаламж, USD хадгаламжийг энгийн хадгаламжаар тухайн банкнуудын сайтаас авсан болно. гэсэн байна
0 | 0 Хариулах
Зочин [202.126.91.49] 2024/2/6
Engiin hadgalamjiig engiintei n l haritsuulah heregtei shd. Golomtiin hyyhdiin hadgalamj 13.1 bhad end yaagaad 12.5 gsen bgam bol tailbarlaach hamaa
3 | 0 Хариулах
РАВДАН [66.181.160.110] 2024/2/6
ЦЭНЭГГҮЙ ШААЖЭЭН! ИЙМ ХҮМҮҮС Л МОНГОЛЧУУДЫН ТОЛГОЙ ДЭЭРЭЭС ШҮЛСЭЭ ХАЯАД БАЙГАА ЮМ ДАА!
6 | 0 Хариулах
Зочин [66.181.184.23] 2024/2/6
ХХБ-ны сурталчилгаа юм уу? Жилийн 32%-ийн хүүтэй банк билүү?
5 | 0 Хариулах
Зочин [202.9.47.7] 2024/2/6
Энэ жил УИХ 126 гишүүнтэй болно. Тэгэхээр төгрөгийн ханш чангарах тогтворжих ямар ч найдвар баталгаа байхгүй.
12 | 0 Хариулах
Зочин [66.181.177.188] 2024/2/9
yagaad
0 | 0 Хариулах