Индэр    
2024 оны 1 сарын 29
Зураг
iKon.mn Сэтгүүлч

Аппликэйшний зээлээ сунгах гэсэн юм. Мөнгө зээлээч?

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Аппликэйшний зээлээ сунгах гэсэн юм. Мөнгө зээлээч?" гэх асуултыг та ойр дотнынхон эсвэл танилаасаа нэг биш удаа сонсож байв уу? Цалингаасаа өөр орлогогүй хүмүүсийн цалин буух өдөр л мөнгөтэй золгодог үеийг ард үлдээсэн цахим зээлийн аппликэйшний тоо сүүлийн жилүүдэд хурдтай нэмэгдсээр байна.

Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ буюу олны хэлж заншсаар ломбардын үүргийг аппликэйшний зээл ноёрхож эхлэх шиг... 

Зээл авна, зээлээ зээлээр дарна...

Үүнийг дагаад иргэд санхүүгийн боловсрол дутуу дулимгаасаа болж урд хормойгоороо хойд хормойгоо нөхсөөр аппликэйшний зээлийн өрөнд баригдах нь ихэсжээ. Зээл авна, зээлээ зээлээр дарна. 

Түүнчлэн зээл олгож буй аппликэйшнүүдийн гэнэтийн дампуурлаас болж зээлдэгч нар хохирох нь ихсэж зээлийн аппликэйшнүүдийн цахим хуудас эдгээр сэтгэгдлээр дүүрэх болжээ. 

Аппликэйшний зээлтэй 1.2 сая зээлдэгч байна 

Хамгийн анх 2017 онд аппликэйшнээр зээл олгох үйлчилгээг хоёр Банк бус санхүүгийн байгууллага (ББСБ) нэвтрүүлж байснаас хойш энэ тоо тасралтгүй өссөөр өнгөрсөн оны III улирлын байдлаар Санхүүгийн Зохицуулах Хороо (СЗХ)-нд 40 зээлийн АПП бүртгэгдсэн байна. 

Аливаа шинэ зүйлийн араас түүнтэй адил бүтээгдэхүүн олноор нэмэгддэгийн жишгээр зээлийн аппликэйшнүүд шил шилээ даган хөөсөрч зээл авах хүмүүсийн тоо ч нэмэгдсээр өнгөрсөн оны III улирлын байдлаар 1.2 сая зээлдэгч нийтдээ 570 тэрбум төгрөгийн зээлийг гар утсаараа авчээ. 

Аппликэйшнээр зээл авсан нэг зээлдэгчид ногдох зээлийн дүн 2018 онд 210 мянган төгрөг байсан бол өнгөрсөн онд 500 мянган төгрөг болж өссөн байна. 

График#1 Зээлийн аппликэйшний өсөлт /Санхүүгийн салбарын тойм 2017-2023 III улирал/

Нийт 72 зээлийн аппликэйшн шил шилээ даган хөөсөрсөн ч эхнээсээ хагарч эхлэв... 

Зохих журмын шаардлага хангасан доорх 40 аппликэйшнээс гадна СЗХ-нд бүртгүүлээгүй ч Playstore, Appstore-оос тоолж үзвэл 32 зээлийн АПП байгаа юм. Ингээд нийтдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа болон зогсоосон 72 зээлийн аппликэйшн хэрэглээнд гарчээ. 

Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь шинэ программ хангамж ашиглан финтек зээл гаргах бүрд СЗХ-нд бүртгүүлэх ёстой байдаг аж. 

Журмаараа бол заавал СЗХ-нд бүртгүүлж байж үйл ажиллагаагаа явуулах ёстой байдаг. Иймд зөвшөөрөлтэй 40 аппликэйшнээс бусад нь СЗХ-нд бүртгүүлээгүй эсвэл зохих журмын шаардлага хангаагүй гэсэн үг мөн 2023.12.21-нээс хойш энэ тоо одоогоор шинэчлэгдээгүй байна гэдгийг СХЗ-ноос мэдээлэв. 

Баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн, Зээлийн мэдээллийн санд зээлийн мэдээллээ нийлүүлсэн байдал дутуу мөн зээлдэгчийн нууцад хамаарах мэдээллийг задруулсан, хууль бусаар ашигласан нь тогтоогдсон зэрэг зээлийн аппликэйшнийг СЗХ бүртгэж авдаггүй аж. 

Ийнхүү шил шилээ даган гарч ирсэн зээлийн аппликэйшний хөөс эхнээсээ хагарч эхэлжээ.

График#2  СЗХ-нд бүртгэлтэй болон бүртгүүлээгүй зээлийн аппликэйшнүүд /СЗХ-нд Бүртгэлтэй финтек аппликэйшн 2023.12.21-ний байдлаар/ мөн /Appstore, Plastore дээр байршиж буй бүртгэлгүй зээлийн аппликэйшнүүд 2024 оны I сарын байдлаар/

ББСБ-аас зээл авсан нийт зээлдэгчдийн 86.3% буюу 1,261,023 нь онлайнаар зээл авсан байгаа нь онлайн зээлийн үйлчилгээг иргэд ихээр сонгож буйг харуулж байна. 

График#3 ББСБ-аас зээлсэн авсан зээлийн хэлбэр /Банк бус санхүүгийн байгууллагуудын санхүүгийн тайлангийн нэгтгэлийн танилцуулга 2023 оны III улирлын санхүүгийн тайлан/

Санхүүгийн үйлчилгээнд технологийн дэвшил ашиглаж буй ББСБ-уудын зээлийн үлдэгдлийн 89.8 хувийг хэвийн, 3.5 хувийг хугацаа хэтэрсэн, 6.7 хувийг чанаргүй зээл бүрдүүлж байна.

График#4 Аппликэйшнээр олгосон зээлийн төлөв /Санхүүгийн салбарын тойм 2023 III улирал/

Зээлийн аппликэйшнээс зээл авсан иргэдийн дийлэнх нь дээд боловсролтой 18-35 насны залуучууд байна. 

График#5 Аппликэйшнээр зээл авсан иргэдийн нас болон боловсрол /Банк бус санхүүгийн байгууллагуудын санхүүгийн тайлангийн нэгтгэлийн танилцуулга 2023 оны III улирлын санхүүгийн тайлан/

Зээл авах үйл явцын зардал, цаг хугацааг хэмнэж барьцаа хөрөнгөгүйгээр, орлогоо нотолж зээл авах үйлчилгээ олон хүний цаг зав, хөрөнгө мөнгийг хэмнэсэн ч хэт хөөсөрсөн зээлийн аппликэйшнүүдийн өндөр хүү, дампуурлаас шалтгаалж гэрээгээ зөрчих зэрэг үйлдлүүд нь  зээлдэгчдээ хохироож байна. 

Нөгөө талаас зээлдэгч өөрөө санхүүгийн боловсролгүйгээсээ болж хэрхэн буцааж төлөх, тооцогдох хүү болон гэрээний нөхцөлийг тооцоололгүйгээр амархан олдож байгаа гэсэн үндэслэлээр зээлийн аппликэйшнээс зээл авсаар эцэстээ нэг зээлээ дарахын тулд өөр зээлийн аппликэйшнээс зээл авч өрийн дарамтад орсоор байгаа нь худал биш. 

Энэ байдал нийгэм даяараа ажиглагдаж зээлийн аппликэйшний тамын тойрогт орсон хүмүүс олон болсон нь нийтээрээ санхүүгийн боловсрол дутмаг байгаагийн тод жишээ юм

Хувь хүн хэдэн зээлтэй байх нь тухайн хүний эрх ч энэ байдал нийгэм даяараа ажиглагдаж зээлийн аппликэйшний тамын тойрогт орсон хүмүүс олон болсон нь нийтээрээ санхүүгийн боловсрол дутмаг байгаагийн тод жишээ юм. 

Санхүүгийн байгууллага ашгаа бодох нь зүйн хэрэг ч зээл авах хэрэгцээтэй, өрийн дарамттай иргэд нэмэгдэхийн хэрээр зохих шаардлага хангагдсан үгүй нь мэдэгдэхгүй зээлийн аппликэйшнүүд олноор нэмэгдэж эхнээсээ дампуурч эхэлж буйг дээрх тоо баримтууд баталж байна. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
28
Зураг
ХАРАМСАЛТАЙ
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
27 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
nar [192.82.66.30] 2024/8/28
ok
0 | 0 Хариулах
Tumur Lee Haru [211.109.6.251] 2024/3/21
Sainuu Jiina. Minii naiz mundag setguulch boljee. Mongol news haraagvi udsan baisan, naiziinhaa achaar ayguu undur chanartai medee olj unshlaa. Hamtdaa surguuliin sonind medee bichdeg baisan ve sanaand tod baina. Naiz ni odoo irgenshilee soliulaad endee suurishih gej baigaa. Mongoliin tuhai dursamjuud maani jil ireh bolgond budegseed l baih yum, gunigtai shvv. Gehdee Oyuka egch, chi, Saraa bagsh maani vrgelj setgeld tod baidag aa. Geriinhen bish bol mongoloor yrih ch hvn baihgvi yumdaa. Hamtdaa setguulch bolno gej muruuddug baisan san, naiz ni aylal zuulchlaliin management eer suraad flight attendants boloh geed beldej baina. Ene semester suuliin semester 8 sard tugsunduu. Uulzagvi udsan yrih yum ih baigaa bolhoor ter yumuu haa hamaagvi yum bichchihlee. Ymartaich eruul enh sain suuj baigaarai. Haaya oyukaagch, saraa bagshtai taardag bol namaig mend hvrgej baina lee, zunduu sanadag shvv, mundag amjiltand hvreed goy restaurant urinaa geed damjuularai. Naizdaa vrgelj amjilt !!!
6 | 0 Хариулах
Үйлчилгээ Цахим болох нь зөв! [202.131.230.251] 2024/1/31
Цахим үйлчилгээ улам хөгжөөсэй. дэлхий даяараа тийшээ явж байгаа. Бид санхүүгээ мэдээд, төлж чадах зээлээ л авхад болно. Энэ талхны үйлдвэрүүд бидний ходоодонд гурил шахаж байна, талх боов их хийгээд давраад байна гэдэггүй биз дэ бид?!
1 | 0 Хариулах
Лхагва [103.140.10.196] 2024/1/30
Зээлгүй байхад дампуурвал хохирох юмгүй, зээлтэй байхад дампуурвал бүр ч хохирохгүй биздээ..кк
1 | 0 Хариулах
Зочин [122.201.31.144] 2024/1/30
Kmobi gej lalriin gazar zeelee darchaad baihad heviin bolgoj uguhgui bgamda
0 | 0 Хариулах
Зочин [202.21.120.102] 2024/1/30
Мандуулж байноо
0 | 0 Хариулах
Аавынх нь амины өртэй иргэн Хүрэлсүх [146.70.109.50] 2024/1/30
Ноён зарцын барьцаалсан харьцаатай,“луйврын”сонгуулийн ёрынхулгайч хочтой Ухна овогт ХҮРЭЛСҮХ (1968 он) эмэгтэйд үзүүлдэг бузрын ажлын дарамтаа даруй ЗОГСОО. ТАМГА ОДОНГОО больчих, Эмэгтэйг буцаад ЗГазарт нь буцааж ажиллуул. Хулгайчийн үүр болсон Ялтанд үйлчилдэг Тамгын газрын Шагналын тасгийн дарга Ө.Мөнгөнцэцэг чамд ӨРГҮЙ, ДЭМЖИГЧ бүр биш, мөлжигч ХҮРЭЛСҮХЭЭ, авлигын төлөө амиа өгсөн ЯЛТАН. ЭМЭГТЭЙН амь нас чинийхээс үнэ цэнэтэй лал ар аа. Хадгаламж банкны 14.2 тэрбум улсын БАНКНЫ хулгайч, буугүй хамгаалагчдын ард нуугдсан тогос шиг гоёсон, хөхөө шиг донгодсон төсвийн ХУЛГАЙЧ бас НҮҮРСЧИН жоом ХҮРЭЛСҮХ УХНА лалр аа Шөнө орой, ажлын бус цагаар, амралтын өдөр архиа гудраад утсаараа залгадгаа, ордонд 3 давхарын оромжиндоо дуудаж ЭМЭГТЭЙ-н иргэний эрх чөлөөний эсрэг ичмээр гэмт дээрэнгүй үйлдлүүдээ БОЛЬ лал араа
0 | 1 Хариулах
Ingeh tusam [59.153.113.50] 2024/1/29
Yag unendee app-r yum avahad zarj bga humuusn nemj bgashde une ee 10%aar app zeeleh uu lombardah uu gvl lombard 3% bga shude Tglech hun app bh tusam hurdan olon dahin zeelne Harin belneer bol barag tghgui
0 | 0 Хариулах
Зочин [139.5.217.78] 2024/1/29
Энэ олон зээлийн аппууд зарим нь нүүрсний хулгайн мөнгө угааж байгаа байх .
1 | 1 Хариулах
nuurs bas end yuv haha. [202.131.230.251] 2024/1/31
ugaasan bol hyanalt tavij baigaa turiin baiguullaguud n yugaa hiij baij taarah uu...
0 | 0 Хариулах
Зочин [124.158.90.3] 2024/1/29
819993 мянган иргэн зээлээс зээлийн хооронд амьдарч байхад цахилгааны үнэ нэмэх хэрэгтэй гэж солиороод байдаг хүмүүсийг бодхоор уур хүрээд байх юм.
0 | 3 Хариулах
Зочин [103.145.234.76] 2024/1/29
Хэрэгтэй, хэрэггүй хог авахын тулд өндөр хүүтэй зээл авдаг тэнэг улс манайхаас өөр байхгүй.
7 | 0 Хариулах
Zochin [103.254.123.197] 2024/1/29
Тэгээд авсан юмаа ашиглахаа больдог, үүнээс үүдэн байгаль экологийн хор уршгийг дурьдахгүй өнгөрч болохгүй.
4 | 0 Хариулах
Зочин [202.21.120.102] 2024/1/30
tegeed ter ooor goyo ulsruugaa zail daa
0 | 1 Хариулах
Зочин [202.126.91.87] 2024/1/29
Ичдэггүй луйварчид, донтонгуудад зээл өгөөд ах дүүсээс нь нэхдэг
3 | 1 Хариулах
HUUK [203.23.199.253] 2024/1/29
"эхнээсээ дампуурч эхэлж буйг дээрх тоо баримтууд баталж байна." Хаана дампуурсан гэсэн баримт байна. Чанаргүй зээлийн хувь тийм ч их биш л байна. Яг ямар баримт ?
1 | 0 Хариулах
Зочин [103.212.119.125] 2024/1/29
ЭНЭ ОЛОН БОЛСОН БОЛООГҮЙ ББСБ -ЭЭ ХААЛДАА ТЭГЭЭД. ЯДАЖ ЭНЭ БҮРТГЭЛГҮЙ БАЙГАА 30, 40-ӨӨ ХААЛДАА. ЮМ БОЛГОН ДЭЭР ХУУЛЬГҮЙ ЭЗЭНГҮЙ УЛС ГЭДЭГ НЬ ГАРЧ ИРЭХ ЮМ. ББСБ-УУДЫН 90% НЬ НҮҮРСНИЙ ХУЛГАЙН МӨНГӨ ЭРГЭЛДҮҮЛЖ БАЙГАА
5 | 1 Хариулах
Зочин [202.21.127.165] 2024/1/29
Манайх гадны импортын барааны татвараа нэмэх хэрэгтэй. Тэгж байж дотоодын үйлдвэрлэл хөгжинө. Үгүй бол монголд үйлчилгээ, банк санхүүгийн бизнес л хөлөө олно бусад нь яагаад ч хөгжихгүй. Үүний нэг жишээ бол ломбард, зээл ББСБ шүү дээ. Үйлдвэрлэл хийгээд ашиггүй юм чинь тэднийг буруутгах аргагүй. Харин бид буруутай.
7 | 9 Хариулах
Wavy [202.55.188.92] 2024/1/29
Bitgii shaa, gadnaas baraa orj irehiig boliulchihaar ursuldugchgui heden psdanuud undur une togtoogood zah zeeld monopoli bolno bzde, dotoodiin uildwerlel chin hunsnii tal dr haa ochij hugjchihuud bna, buh tal dr hugjuulne gj bhgui ugaasaa.
13 | 3 Хариулах
Зочин [103.57.94.64] 2024/1/29
Бүх юмыг хийж чадахгүй гэсээр 30 жил боллоо. Инфляци ч гаарлаа. Бүтсэн юм байгаа юм уу? Энэ хугацаанд хятад урт богино цоорхой өнгө нь өөр гэх мэт янз бүрийн оймс, зүсэн зүйлийн юм монголчуудын хараалыг идэж хийсээр байгаад хөгжлөө. Манайхан хятадыгаа л харааж сурсан байх. Дотоодын үйлдвэрлэл хөгжихөөр тодорхой хугацааны дараа инфляци багасаад үнэ буурдаг жамтай. Надруу шүлсээ үсчүүлж байхаар эдийн засгийн онолоо унш.
1 | 1 Хариулах
Зочин [202.21.120.102] 2024/1/30
ugaasaa omno ni chaddag baisan yum uu odoo harin gaigui hgjij bna.
0 | 0
Зочин [103.57.94.64] 2024/1/30
Хүн гарц хэлж өгөөд байхад тэнэг юмнууд ойлгохгүй юмаа. Чөтгөрийн тойрогтоо импортын бараагаа хэрэглээд жаргаарай.
0 | 0 Хариулах
Зочин [202.21.97.170] 2024/1/30
Бараа бүтээгдхүүний үнэ улам өснө. Дотоодын үйлдвэрүүд бүгд гаднаас түүхий эд, бараа материалаа авдаг импортын татвар өсвөл мэдээж дагаад түүхий эдийн үнэ өснө. Давхар өрсөлдөөн султай жижиг зах зээлтэй манай оронд монополь бий болох эрсдэлтэй.
0 | 0 Хариулах
Зочин [139.5.217.46] 2024/1/29
САНХУУГИИН БОЛОВСРОЛ МАШ МУ МАЛНУУД ИХ БАИНА
3 | 0 Хариулах
Зочин [103.212.118.221] 2024/1/29
Монголчуудын 90% нь зээлээс зээл өрнөөс өрний хооронд хойд хормойгоороо урд нөхөж амьдарч байна.
6 | 3 Хариулах
Зочин [103.11.192.46] 2024/1/29
харин тиймэ
1 | 0 Хариулах
Зочин [66.181.191.83] 2024/1/29
Чиний л буруу шд.
4 | 2 Хариулах