Төсвийг хүнээр бодвол үнэхээр өөдрөг нэгэн аж. Аливаа эрсдэл, тодорхой бус байдал ярих л юм бол өөдөөс “өө чи юун муу амтай юм” гэдэг. Жаахан төлөвлөгөөтэй урагшаа харъя гэхээр “амьдрал төлөвлөснөөр болдоггүй юм даа, аяндаа бүх юм болно” гэнэ. Ерөөсөө л иймэрхүү байдлаар аашилж аяглана.
Бүгдээрээ хэрхэн төсөв шигээ өөдрөг хардаг болох уу? Сүүлийн 2 жил инфляц 2 оронтой тоонд орж, Монголын 2 иргэн тутмын 1-нь ядууралд өртлөө. Нүдэн дээр нүүдлийн шувуу шиг нутгаасаа дайжлаа. Ийм байхад бид болж, бүтэж байна хэмээн худал хуурмагтайгаа эвлэрэх үү? Яаж ч бодсон төсөв шиг өөдрөг харж чадахгүй.
Төсөв яагаад ийм өөдрөг юм бэ?
Сонгуулийн жил дайрвал төсвийн зардлыг тултал нь гаргана. Тэгэхийн тулд их орлого олох ёстой. Ирэх онд бүх юм сайн сайхан болно гэх таамаглал дээр тэр өндөр орлого бүрдэнэ. Тэд дараах таамаглалыг тавьжээ.
Эцэст нь 27 их наяд төгрөгийн төсвийн зарлага нь эдийн засгийн 40 хувьтай тэнцэх дүн юм. Мэдээж ийм өөдрөг төсөөлөл тавиад хүрэхгүй байх магадлалтай ч зарлага гардгаараа гарна. Төсвийн тэнцэл нь улам бүр алдагдалтай л болно гэсэн үг. Тэр алдагдал ард иргэд, ААН дээр тасхийтэл бууна.
Хэт өөдрөг төсвийн хор уршиг юу байна?
Төсвийн зарлага хэт тэлэхээр дараах сөрөг үр дагавар бий болно.
Дээр дурдсан гурван үзүүлэлт бол эдийн засгийн гол хэмжүүр юм. Энэ хэмжүүр хэвийн үед иргэдийн амьжиргаа боломжийн, ажил тогтвортой, амар тайван амьдрах суурь нөхцөл бүрдэх юм. Харин хэвийн хэмжээнээс халин одоход хэчнээн хичээгээд хүрдэггүй тийм л хувь тавилантай тулна.
Төсөв шиг өөдрөг амьдрах боломж алга. Өөдрөг төсөв чинь өр өшиглөнө.