Индэр    
2023 оны 10 сарын 9
Зураг
iKon.mn сэтгүүлч

Китанака Такэфуми: "Чингис хаан" олон улсын нисэх буудал зуны оргил ачааллын үед өдөрт 9,000 гаруй зорчигч хүлээн авлаа

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Аялал жуулчлал сэргэж, улс хоорондын нислэг, зорчигч урсгал энэ жил хэвийн нөхцөлдөө бүрэн орлоо.

Цар тахлын үед хамгийн их хохирол амссан салбаруудын нэг болох агаарын тээврийн салбар энэ жил нислэг, зорчигч тээврийн урсгал эрчимтэй сэргэж, ачаалал ихтэй байгаа гэх бөгөөд үүнтэй зэрэгцэн олон улсын хэмжээнд хүний нөөцийн хомсдол үүсэж байна гэх мэдээллүүд хэмжээнд гарсаар.

Тэгвэл манай улсад энэ байдал ямар байгааг тодруулахаар Хөшигийн Хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг зорилоо.

Уг нисэх буудал энэ оны тавдугаар сарын 1-нээс есдүгээр сарын 1-нийг хүртэлх хугацаанд олон улсын чиглэлд 587,061, орон нутгийн чиглэлд 157,070 зорчигч хүлээн авчээ. Хамгийн ачаалалтай үе нь наймдугаар сар байсан бөгөөд зөвхөн тухайн сард гэхэд 232,713 зорчигч хүлээн авчээ. Харин наймдугаар сарын 12-нд 9,085 хүнд үйлчилсэн нь энэ жилийн оргил үе юм байна.

Шинэ нисэх буудлын үйл ажиллагааны талаар "Улаанбаатар олон улсын шинэ нисэх буудал" (НУБИЭ) ХХК-ийн Гүйцэтгэх захирал Китанака Такефумитэй ярилцлаа.



зураг
 

- Танд энэ өдрийн мэнд хүргэе. Та байгууллагынхаа үйл ажиллагааны талаар танилцуулна уу?

- Манай "Улаанбаатар олон улсын шинэ нисэх буудал" ХХК нь "Чингис хаан" олон улсын нисэх буудлын үйл ажиллагааг хариуцдаг.

Нисэх буудлын үйл ажиллагаа нисэх буудлаас гадна төрийн тусгай чиг үүргийн байгууллагууд, хил гааль, гадаадын иргэн харьяат, иргэний агаарын тээврийн цагдаа, агаарын тээвэрлэгчид гэх мэт төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын олон талт хамтын ажиллагаанд тулгуурладаг онцлогтой юм.

Энэ жилийн хувьд олон улсын нислэг, зорчигч урсгалын тоо КОВИД-19 цар тахлын өмнөх үетэй харьцуулахад 10 гаруй хувиар нэмэгдэж 110 хувийн гүйцэтгэлтэй, орон нутгийн нислэг, зорчигч урсгал цар тахлын өмнөх үетэйгээ ойролцоо түвшинд очоод байна.

- Нисэх буудал бүрэн хүчин чадалдаа хүрч ажиллаж байгаа юу. Жилд дунджаар хэдэн хүнд үйлчлэх боломжтой вэ?

- Юуны өмнө Хөшигийн Хөндийн шинэ нисэх буудлын төсөл хоёр үе шаттай хэрэгжиж байгааг дурдах нь зүйтэй болов уу.

Эхнийх нь "Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны буудал барих төсөл". Монгол Улсын Засгийн газрын захиалгаар 2009 онд эхэлж, анх 1.6-1.7 сая зорчигч хүлээн авах хүчин чадалтайгаар тооцоолж, зураг төслийг боловсруулан баталж, 2017 онд нисэх буудлын барилгын ажил дууссанаар Улсын комисс хүлээн авсан байдаг.

Улмаар 2019 оны долдугаар сард "Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны буудлын менежмент төсөл"-ийг эхлүүлж, нисэх буудлын ашиглалт, менежментийн хэрэгжилтийг Концессын гэрээгээр манай Монгол-Японы хамтарсан "Улаанбаатар олон улсын шинэ нисэх буудал" ХХК-д шилжүүлсэн. Нисэх буудал 2021 оны долдугаар сард нээлтээ хийн гурав дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.

Тодорхой зохицуулалтуудыг хийснээр жилд 2.6 сая зорчигч хүлээн авах боломжтой гэж тооцоолол гаргалаа

Бид боломжит бүх гаргалгааг тооцоолж, нисэх буудлын үйл ажиллагаанд оролцогч холбогдох талуудтай хамтран цагийн хуваарийн зохицуулалт, үйлчилгээний түвшинг сайжруулах зэрэг үйл ажиллагаанд тодорхой зохицуулалтуудыг хийснээр жилд 2.6 сая зорчигч хүлээн авах боломжтой гэж тооцоолол гаргалаа. Үүний 2.3 сая нь олон улсын, үлдсэн нь орон нутгийн чиглэл гэсэн судалгаа бий. Энэхүү судалгаа, тооцооллыг бид Монгол Улсын Засгийн газарт танилцуулсан.

Монгол Улсын агаарын тээвэр, нисэх буудлын үйл ажиллагаа их өвөрмөц онцлогтой. Хөөрч буух нислэгүүд өглөө эрт, өдрийн тодорхой цагуудад нэг дор төвлөрч, ачаалал ихсэж, бусад цагт харьцангуй багасдаг. Түүнчлэн агаарын тээвэрлэгч компаниудын цагийн хуваарийг зөв зохицуулж, давуу талыг ашиглаж чадвал дээрх хүчин чадлыг нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байна.

Гэвч зөвхөн Монгол Улсаас хөөрөх цагаас гадна очих нисэх буудал, буцах цаг зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалдаг учраас цагийн хуваарийн зохицуулалт хараахан шийдэгдээгүй байна. Цаашид нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлэхийн тулд нислэгийн ачааллыг тогтвортой, хэлбэлзэлгүй байлгах чиглэлээр Засгийн Газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, агаарын тээвэрлэгч компаниудтай хамтран ажиллах болно.

- Ачаалал дээр тодотгож асууя. Энэ жилийн 6-8 дугаар сард жуулчдын хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Та бүхэн хэчнээн зорчигч үйлчлүүлэгч хүлээн авсан бэ?

- Зургаадугаар сараас эхлэн зорчигч урсгал эрс нэмэгддэг. Ялангуяа наймдугаар сар бол нисэх буудлын хамгийн ачаалалтай үе бөгөөд тухайн сард олон улс, орон нутгийн нийт 232,713 зорчигч хүлээн авсан. Наймдугаар сарын 12-ны өдөр 9,085 зорчигч хүлээн авсан амжилттай байна.

Өнгөрөгч наймдугаар сарын 17-ны өдөр олон нийтийн сүлжээнд нисэх буудал ачааллаа дийлэхгүй, зорчигчийн бөөгнөрөл үүсэж байна гэсэн зургийг иргэд оруулсан байсан.

Нислэгүүд хуваарийн дагуу явагддаг ч цаг агаарын нөхцөл байдал, ажил үүргийн хуваарилалт хангалтгүй зэрэг урьдчилан тооцоолоогүй олон нөхцөл байдлаас шалтгаалан нислэг саатах, давхцах тохиолдол гарч, бөөгнөрөл үүсэх нөхцөл болдог. Тодорхой хүчин зүйлээс шалтгаалж зорчигчид нэг дор ирэх нь хүлээлт, дараалал үүсэхэд хүргэдэг. Үүнийг бууруулахад анхаарч тодорхой ажлуудыг тооцож, төлөвлөсөн.

наймдугаар сар бол нисэх буудлын хамгийн ачаалалтай үе бөгөөд тухайн сард олон улс, орон нутгийн нийт 232,713 зорчигч хүлээн авсан

Энэ хүрээнд нисэх буудлын зүгээс энэ оны зургаадугаар сарын эхээр нэгдүгээр давхрын ирэгчийн танхимын ачаа тээш хүлээн авах гурван ширхэг туузан дамжуургын хоёр төхөөрөмжийг 36 метр байсныг 60 метр хүртэл буюу 1.5 дахин өргөтгөснөөр өргөн биет агаарын хөлгийн ачааг нэг туузан дамжуурга дээр гарган олон тооны тээшийг богино хугацаанд хүлээн авах давуу талтай болсон.

Мөн нисэх буудлын хоёрдугаар давхрын нийтийн эзэмшлийн бүсэд байрлах зарим үйлчилгээний байгууллагуудын байршлыг өөрчиллөө. Улмаар чөлөөлсөн талбайн ханыг буулган 150 м.кв-аар өргөтгөсөн. Нэгдүгээр давхрын олон улсын ирэгчийн танхимын хилийн хяналтын бүсийн зай талбайг өргөтгөж хүчин чадлыг тус тус нэмэгдүүлээд байна.

Ирэх онд зорчигч бүртгэлийн цэгийн тоог нэмэгдүүлэх, дахин зай талбайгаа өргөтгөх боломжийг судалж, төлөвлөгөө гарган ажиллаж байна.

- Ирэх жил ачаалал улам нэмэгдэх төлөвтэй байгаа. Энэ жилийн нөхцөл байдалд үндэслэн ирэх жил хийх ажил нь зай талбайгаа нэмэгдүүлэх, цагийн зохицуулалтыг боломжит түвшинд хийх зэрэг гэж ойлголоо. Зөв үү?

- Тийм ээ.

- Олон нийтийн сүлжээнд зарим хүн Чингис хаан нисэх буудалд олон улсын нислэгээ, Буянт-Ухаа нисэх буудлыг орон нутгийн нислэгээ хүлээн авдаг болбол ачааллыг бууруулна гэж байгаа. Харин нөгөө тал нь зөвхөн зундаа үүсэж байгаа ачааллын төлөө хоёр талд хуваагдах нь буруу ч гэдэг. Энэ асуудалд нисэх буудлын үйл ажиллагааг хариуцаж байгаа байгууллагын хувьд ямар байр суурьтай байна вэ?

- Нисэх буудалд олон улс болон орон нутгийн нислэгийн үйл ажиллагаа нэг дор явагдаж байж үр дүн, ач холбогдол бүхий цогц үйлчилгээ болно гэж харж байна. Төрийн тусгай чиг үүргийн байгууллагууд, агаарын тээвэрлэгчид ч мөн ийм байр суурьтай байдаг. Нисэх буудлын үйл ажиллагааг хоёр талд аюулгүй, тасралтгүй хэвийн явуулахад хүний нөөц бэлтгэх, техник тоног төхөөрөмжийн боломж, үйл ажиллагааны зардал гэх мэт зайлшгүй үүсэх нөхцөл байдлыг харгалзан үзэх ёстой болно.

зураг
 

Мөн аялал жуулчлал хөгжихийн хэрээр олон улсаас орон нутаг руу чиглэх зорчигч урсгал улам нэмэгдэх учраас олон улс орон нутгийн нислэг нэг дор байх нь илүү оновчтой. Түүнчлэн нийслэл хотоос алслагдмал, нийтийн тээвэр хөгжөөгүй байгаа одоогийн нөхцөлд олон улсаас орон нутаг руу явах зорчигч хугацаа алдах гэх мэт асуудлуудыг нэг дор байснаараа шийдэж байгаа юм.

- Хүн хүчний хомсдол, бэлэн байдал хэр байгаа вэ. Олон улсад энэ асуудал тулгамдаж байгаа?

- Манай компани 650 гаруй ажилтантай. Бид үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш КОВИД-19 цар тахлын маш хүнд үеийг даван туулсан. Хэдийгээр цар тахлын хүнд нөхцөл байдалтай тулж, салбарын үйл ажиллагаа зогсонги байдалд орсон ч нэг ч ажилтныг цомхотголгүйгээр ажлын байрыг нь хадгалж үлдэж чадсан.

Гаднын зарим улсад аюулгүй байдлын ажилтан хомсдсоны улмаас хилээр нэвтрүүлж чадахгүй байна, агаарын тээвэрлэгч компани нь газрын үйлчилгээний ажилтангүйн улмаас ачаа тээвэрлэх боломжгүй тул зөвхөн зорчигч авч явах боломжтой гэсэн мэдээллүүд гарч байсан. Эдгээртэй харьцуулбал манай компани цар тахлын өмнө болон дараа хүний нөөцийн хомсдолд ороогүй.

- Нисэх буудал гэхээр зөвхөн Зорчигч терминалын барилга гэж ойлгож болохгүй байх. Танай бохир ус цэвэршүүлэх байгууламж усыг 94 хүртэл хувь цэвэрлэж, лагийг дахин боловсруулан бордоо хийхээр туршиж байгаа тухай сонссон. Энэ мэтчилэн сайн жишээнээсээ танилцуулна уу?

- Манай бохир ус цэвэрлэх байгууламж бохир усыг 94 хувь цэвэрлэж, цэвэрлэгдсэн усыг зам талбайн тоос дарах, ариутгах татуургын тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ туршилт, онгоцноос гарч байгаа бохирыг зөөх автомашины дотор талын цэвэрлэгээ, суултуур зайлах зэрэгт дахин ашиглаж байна. Мөн усгүйжүүлсэн лагийг бордоо болгох туршилтыг хийж, лагийг бордоо болгох усны чанарын шинжилгээний арга зүйг сайжруулах, хог хаягдлыг бууруулах, дахин ашиглах чиглэлээр МУИС-ийн Хүрээлэн буй орчин инженерчлэлийн лабораторитой хамтран ажиллах “Санамж бичиг”-ийг гурван жилийн хугацаатай байгуулж хамтран ажиллаж байна.

Үүний зэрэгцээ нисэх буудал дээр үйл ажиллагаа явуулж буй хоол үйлдвэрлэлийн газруудаас гарч буй хаягдал тосыг цуглуулж, барааны саван хийхээр өнгөрсөн жилээс судалж, тодорхой үр дүнд хүрлээ.

Чингис хаан олон улсын нисэх буудлыг гялгар уутгүй нисэх буудал болох зорилтыг 2023 оноос дэвшүүлэн цаашид нисэх буудлын үйлчилгээнд гялгар уутыг хэрэглээнээс халж, цаасан ба даавуун уут ашиглах зорилттой ажиллаж байна.

Мөн нисэх буудлын хэмжээнд цаасны хэрэглээг бууруулахаар гар арчих цаасыг автомат хатаагчаар сольж хэрэглээнд нэвтрүүлсэн.

Орчны тоосжилтыг бууруулах, зорчигч үйлчлүүлэгчдэд ая тухтай орчноор хангахын тулд энэ онд анх удаа нийтийн талбайд зүлэгжүүлэлтийн ажлыг амжилттай хийж гүйцэтгэлээ.

Бид нисэх буудлын буудлын үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хэвийн хангахын зэрэгцээ Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлогод хувь нэмрээ оруулахыг зорилт болгон ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
25
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ХАХА
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
28 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [203.91.116.147] 2023/10/25
Японы нисэх буудлуудын хаана ч хүрэхгүй маш муу менежменттэй байгаа нь үнэн шүү. Халтайсан заваан, бүх үйлчилгээ нь очертой. Ядаж гадаа зам дээрээ машин тавиулахгүй байж чадахгүй хөлдүү гарууд. Япончууд Монгол руу сайн хүмүүсээ явуулахгүй, дандаа чадваргүй гологдлуудаа явуулдаг.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.184.242] 2023/10/10
ачааллаа дийлэхгүй лаалрын бууудал барьсан 1 тэрбум доллараар наргисан төслийн нэгж түүний удирдлагуудыг дахин шалгах хэрэгтэй дэээ яааралтаЙ
1 | 0 Хариулах
Changi Airport [66.181.190.184] 2023/10/10
Iig guitsehnvv. Energy
1 | 0 Хариулах
Green airport [103.57.95.84] 2023/10/9
Japan talaasaa shalgabal hahuuli ni garnaa
0 | 0 Хариулах
Green airport [103.57.95.84] 2023/10/9
Green
0 | 0 Хариулах
Green airport [103.57.95.84] 2023/10/9
Green airoort .50%,....jijig ambaar
0 | 0 Хариулах
Зочин [210.194.189.49] 2023/10/9
ЕХБ-с хамаагүй сайн нөхцөлтэй барих санал ирсэн. Даанч авилгалчид ... Одоо тэгээд хотоосоо тээр хол газар, нийтийн тээвэр явдаггүй ... Ийм ОУ-н нисэх буудал гэж лав хаана ч сонсож байгаагүй юм байна. Дэлхийд чукча онигоо гэдэг шиг монгол онигоо нэгээр нэмэгдлээ шүү.
0 | 1 Хариулах
Зочин [66.181.181.252] 2023/10/10
Сайхан худлаа шаах юмаа.
0 | 0 Хариулах
Зорчигч [202.9.40.69] 2023/10/9
Чингисхаан ОУ-ын нисэх онгоцны буудал гэж ёстой мяарчихсан газар баына лээ. Тэр Бургер кинг нь өдөт 11 цаг болж байхад ганцхан тахианы махтай бургертэй, түүнийгээ богино долгионы зууханд хийж халааж өгч байх жишээний... Ер нь бургер кингийнхэн дандаа ийм үйлчилгээ үзүүлдэг юм болов уудаа гэж бодогдсоншүү.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.175] 2023/10/9
Zarim neg yaponchuud maanag bdag tednii neg bh shig
0 | 0 Хариулах
сагсай [103.111.68.3] 2023/10/9
Буудлын хөрнгийг Сайханбилэг, Баярцогт, Хурц, Элбэгдорж нарын гараар орж цавчигдсан гэнэлээ. Төслийг хэрэгжүүлсэн / ам, хошногоор нь зэрэг гартал идсэн гэсэн/ Наваанцэдэнгийн Энхбат гэдэг нөхөр гардан үүрэг гүйцэтгэсэн гэсэн. 1 жийп машин 1000 000 000 /нэг тэрбум төгрөг/ өөр шахсан баримт нисэхийхэнд одоо ч бий. Нийтлэлд ч гарч байсан. За одоо Монголчууд аа, хариуцлага нэхээх ёстой бус уу? Мөнгөний луйвар хар мөрөө үлдээдэг гэсэн шүү дээ. Тэгвэл хамгийн жижиг хамгийн умгар, маш чанаргүй гээд олон шүүмж дагуулж байгаа чинь ердөөсөө л энэ хэдэн бүлэг дээрэмчин хулгайчдын шууд ажиллагаа юм шүү дээ.
1 | 0 Хариулах
Зочин [202.179.21.225] 2023/10/9
Тарекумид цалин хэрэгтэй тул яг манайхан шиг ширэн нүүрлээд байна. Ялгаа алга.
1 | 1 Хариулах
иргэн [202.126.90.99] 2023/10/9
чи очоод цалингүй ажиллаач, тэгээд ширэн нүүргүй болох юм байна. Цалинтай ажиллавал ширэн нүүртэй болох нь. Хаашаа янзын сонин дүгнэлт вэ?? эрүүл ухаантай хүнээс ийм дүгнэлт гармааргүй.
0 | 0 Хариулах
Зочин [202.179.21.225] 2023/10/9
Энэ буудлыг тэнд барих гол шалтгаан ердөө л Майдарынхан хурдан гэртээ харих гэсэн харалган бодол байлээ. Майдарыг санаачлагч тэр үед ажиллаж байсан. Майдар гэгч нь саяхан сонирхож хартал Богд уулын урд л байлээ. Буудал Зуун модоосоо ч хол харагдсан. Богд уулын урд гарах хэсэг бүлэг этгээд гэртээ хурдан харихад зориулсан буудал. Нийтийн эрх ашиг байхгүй. гадаадын иргэншилтэй түр ирэх жуулчин, Богд уулын урдах бүлэг этгээдүүдэд зориулсан. Нийтийн эрх ашиг байхгүй. Хөсөрт хаягдсан. Хэдэн хүний жижиг жижиг орлогыг дэмжсэн байх.
0 | 2 Хариулах
Зочин [66.181.181.252] 2023/10/10
Тэгээд хаана барих байсан юм бол таныхаар
0 | 0 Хариулах
Irgen [202.9.46.144] 2023/10/9
Ene alsiin haraagui het jijig barigdsan huuchnaasaa jijig. 2 nislegiin burtgel hiihed pig duurdeg. Arai denduu jijig barigdsan taaz namhan, teesh olhoh 2 hon zamtai geh met.
3 | 3 Хариулах
Зочин [202.179.21.225] 2023/10/9
Нисэх буудлыг зорчигч тээврийн нийтийн сүлжээтэйгээ холбоотой байхаар хийх зөвхөн наад захын шаардлага. Олон улсад хэвшээд оршин тогтноод олон жил болж байхад 2020-оод онд сүлжээнээс таслагдсан онгоцны буудал хөдөө барьсандаа ичсэн инженер дарга байна уу ? Энэ хүн ичихгүй бол Даэвүү busынхан шиг л ... 2020 онд хагардаг хурдны зам барихаасаа бас ичих хэрэгтэй.
2 | 2 Хариулах
Зочин [202.179.21.225] 2023/10/9
Моби гэж нэг хачин газар байна. Япондоо бол харилцагчтайгаа тэгж харьцдаггүй л байх. Японтой хамтарсан гэсэн нэг эмнэлэг хогийн сав нь дүүрчихсэн ил заваан байсан. Японд тийм эмнэлгийн үйлчилгээ байдаггүй л байх.
2 | 1 Хариулах
Зочин [202.179.21.225] 2023/10/9
Яаж шийдэж байгаагаа хэлээч. Нийтийн тээвэргүй яаж хүмүүс нэг дороос үйлчилгээ авч тал тал тийш явж байгаа вэ ? Боломжгүй. Тээврийн сүлжээгээ ашиглахын тулд заавал УБ орно. Жуулчид машиндаа суугаад шууд аяллаа эхлүүлж болох ч монголчууд бусад тээврийн сүлжээг ашиглахын тулд заавал тойрно. Буудлаа монгол зорчигчид зориулсан уу жуулчны 2 сард зориулсан уу? Японд нийтийн тээврийн сүлжээгүй газар буудал хэзээ ч барихгүй байх. Японд бол нисэх буудал нийтийн тээвэр галт тэрэгтэйгээ холдбогдсон л байдаг байх.
0 | 2 Хариулах
Зочин [202.179.21.225] 2023/10/9
Япондоо бол ийм юм хийхгүй л байсан байх.
2 | 1 Хариулах
Зочин [202.179.21.225] 2023/10/9
энэ шар зураасыг оромдож зурсан байна. яажгий саажгий. Ер нь бол зүүн германчуудын хийсэн буудлаас муухай буудал болсон. 80-аад оны Оросын БАМ-н байшин шиг нэг юм барьсан. Харахад өнгө, архитектур муу, ямар ч үзэмжгүй. Ямар гэрээ хийчихээд яалгуулахгүй байна гэлээ.
1 | 1 Хариулах
Зочин [103.57.95.146] 2023/10/9
Нисэх буудал руу бага оврын автобус эсвэл бүр микроавтобус 15-30 мин тутам тогтмол явуулдаг болгомоор байна. Хэт том автобус хүн нь дүүрэхгүй ашиггүй болоод байснаас зогсоочих юмдаа
7 | 0 Хариулах
Зочин [202.179.21.225] 2023/10/9
Нийтийн тээвэрт холбогдоогүй онгоцны буудал гэж байх уу? Анхнаасаа байршилаа бод холдоод байна гэж байсан.
1 | 1 Хариулах
ЖДҮ-чин Я.Содбаатар ЯЛТАН ХҮРЭЛСҮХ иргэнд [185.93.183.254] 2023/10/9
Шөнө ажлын бус цагаар, амралтын өдөр мөн архиа гудраад утсаараа, ордонд 3 давхарт дуудаж ЭМЭГТЭЙ-н иргэний эрх чөлөөний эсрэг гэмт үйлдлүүд, ноён зарцын хэлбэртэй харьцаатай,“луйврын”сонгуулийн ирөнхулгайч нэртэй Ухна овогт ХҮРЭЛСҮХ (1968 он) бузар энергитэй дарамтаа зогсоо, эмэгтэйг буцаад ЗГазарт нь ажиллуул ялтанаа!!!! ЯЛТАНД үйлчилдэг Тамгын гзрын Шагналын тасгийн дарга Ө.Мөнгөнцэцэг-ийн /1986/ амь нас ЯЛТАН чинийхээс үнэ цэнэтэй Хадгаламж банкны 14 тэрбумын БАНКНЫ казиночин хулгайч Ухна ХҮРЭЛСҮХ Ялтан
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.250] 2023/10/9
Өдөрт 9000 зорчигч хүлээн авдаг юм бол өдөрт бараг 9000 машин тийшээ явна гэсэн үг. Том бизнесийн хаялга ийм маягаар л илэрдэг юм байна.
0 | 1 Хариулах
Зочин [122.201.19.2] 2023/10/9
үнэн2 зуны 3 сар жаахан ачаалалтай л бсншдээ Сүржигнэхээр ачаалал биш Монголчууд цөөхүүлээ амьдраад сурсан учраас жаахан ачаалал олон хүн харахаараа гайхаж орилдог Энэ бол цөөн хүний траума юм
6 | 2 Хариулах
Зочин [59.153.86.92] 2023/10/9
Mash jijig ymdaa chaawaas
3 | 0 Хариулах
Зочин [203.17.23.177] 2023/10/9
ЭНЭ НИСЭХ БУУДАЛ БОЛ МЭДЭЭЖ БУСАД УЛС ОРНУУДЫХТАЙ ХАРЬЦУУЛБАЛ ХАМААГҮЙ ЖИЖИГ. ЗААНЫ ХАЖУУДАХ ШОРГООЛЖ Л ГЭСЭН. ГЭХДЭЭ ЯДУУ МОНГОЛДОО ХАВААСАГ. ХАРИН МОНГОЛ УЛСАД ТОМДОХООР НИСЭХ БУУДАЛ. ХӨНЖЛИЙНХӨӨ ХЭРЭЭР ХӨЛӨӨ ЖИЙ. ЕР НЬ БОЛ ЗУНЫ 2 САРД Л ГЭХЭЭС БУСАД ҮЕД ХҮНГҮЙ ШАХУУ Л БАЙДАГ ШДЭЭ.
7 | 3 Хариулах