Индэр    
2023 оны 9 сарын 7
Зураг
iKon.mn сэтгүүлч

Т.Пүрэвтүвшин: Халзан бүрэгтэй төслийг барууны орнуудтай хамтран хэрэгжүүлэх нь чухал. Газрын ховор элементийг мөнгө гэж харах нь буруу

Зураг

Газрын ховор элементийн Халзан бүрэгтэй ордын өнөөгийн нөхцөл байдлын талаар төслийн удирдагч Ц.Пүрэвтүвшинтэй ярилцлаа. 

- Танд өдрийн мэнд хүргэе. Халзан бүрэгтэй төслийн талаар танилцуулна уу? 

- Газрын ховор элементийн Халзан бүрэгтэй төсөл нь Ховд аймгийн Мянгад сумын Гахайт багийн нутагт байрладаг. Манай төслийн анхны хайгуул 2013 онд хийгдсэн. Энэхүү хайгуулын үр дүнгээр 2015 онд нөөц нь тогтоогдож эрдэс баялгийн санд бүртгэгдсэн. 2018 онд техник эдийн засгийн үндэслэл буюу ТЭЗҮ батлагдсан бөгөөд энэ оны нэгдүгээр сард ТЭЗҮ-ийн тодотгол нь батлагдсан юм.

2013 оны судалгаагаар Хазлан бүрэгтэй орд нь эдийн засгийн үр өгөөж багатай гэх дүгнэлт гарсан. Тиймээс манай төсөл 2021 он хүртэл зогссон юм. Учир нь Австралийн "Lynas" компанийн "Mount Weld" орд нь найман хувийн, АНУ-ын MP Materials орд нь 4-5 хувийн газрын ховор элементийн агуулгатай байдаг.

Гэтэл Халзан бүрэгтэй орд 0.4%-ийн газрын ховор элементийн агуулгатай байна. Үүнийг яаж үр ашигтай болгох вэ гэдэг асуудал бидэнд тулгарсан. 

Засгийн газрын "Шинэ сэргэлт" бодлогод газрын ховор элементийг эдийн засгийн эргэлтэд оруулах төлөвлөгөө багтсан. Тиймээс 2021 онд Мянгад сумын иргэдтэй төслийнхөө талаар танилцуулга уулзалт хийж эхэлсэн.

2022 оны хавраас зөвшөөрлөө батлуулж, тухайн оныхоо аравдугаар сараас хайгуулын ажлаа эхлүүлсэн. Нэг сарын дараа иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч үйл ажиллагаа зогссон. Үүний дараа 2023 оны нэгдүгээр сард шинэчилсэн төлөвлөгөө баталж, иргэдэд зөв мэдээлэл хүргэхээр ажиллаад явж байна. Одоогоор хайгуулын ажил явагдаж байгаа. 

- Алт, зэс, нүүрсний талаар иргэд тодорхой хэмжээнд мэдээлэлтэй байгаа. Харин газрын ховор элемент гэж юу вэ? 

- Газрын ховор гэх ангилалд 17 төрлийн элемент багтдаг. Алт, зэс, нүүрс нь бие даасан элемент учир боловсруулах, ялган авахад хялбар байдаг. 

Дэлхийд өргөн хэрэглэгдэж буй газрын ховор элементийг хүнд болон хөнгөн гэж хоёр ангилдаг.

  • Хөнгөн ангилалд ниодим, празеодим гэсэн элемент багтана. Энэ хоёр элемент нь цахилгаан дамжуулдаг бөгөөд байгалиасаа өндөр хэмжээний соронзтой металл юм. Үүнийг цахилгаанаар эргэдэг бүхий л зүйлд ашиглаж байна. Жишээлбэл машин, онгоц, утас гэх мэт.  
  • Хүнд ангилалд диспрози болон терби гэсэн элемент багтдаг. Энэ нь магнетик чанар өндөр, халуунд тэсвэртэй. Тиймээс өндөр температурт тэсвэртэй байдлыг бий болгохын тулд пуужин, нисэх онгоц гэх мэт зүйлсэд ашиглаж байна. 

Дээрх элементүүдийг дэлхийд Япон, БНХАУ гэсэн хоёр улс л салгаж, эцсийн бүтээгдэхүүн болгож байгаа. Хятад улс нь газрын ховор элементийг ухахаас эхлүүлээд эцсийн бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэдэг. Харин Япон нь ислээс газрын ховор элементийг салган эцсийн бүтээгдэхүүн болгож бүх төрлийн соронз үйлдвэрлэж байна. 

"Дэлхийд 2040-2050 онд газрын ховор элементийн хэрэглээ өснө"

зураг
 
Зургийг Халзан Бүрэгтэй төслийн цахим хуудаснаас авав.

- Газрын ховор элементийн дэлхийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдлыг тайлбарлана уу? 

- БНХАУ 2013-2014 онд газрын ховор элементийн 90 хувийг экспортолдог байсан. Тухайн үед нийлүүлэлтийг хангах зорилгоор Өмнөд Америк, Африк, Австрали, АНУ-д газрын ховор элементийн уурхайнууд ашиглалтад орж эхэлсэн. Ингэснээр БНХАУ-ын нөлөөлөл харьцангуй буурсан гэж болно. 

Зах зээлийн ханш 2013-2020 он хүртэл маш уналттай байсан. Харин 2020 оноос барууны улс орнууд газрын ховор элементэд анхаарч эхэлсэн учир буцаад сэргэсэн. 2022 онд зах зээл хамгийн өндөр таазандаа тулсан. Одоогоор 2022 оны өсөлтөөс 50 гаруй хувийн уналттай явж байна. 

Барууны орнууд газрын ховор элементийн тогтвортой ханган нийлүүлэлт бий болгоход анхаарч эхэлсэн. Дэлхийд 2040-2050 онд газрын ховор элементийн хэрэглээ өснө гэж байна.

Гэхдээ маш олон төсөл эхэлсэн явж байгаа. Тэр төслүүд 2025 он хавьцаа зэрэг ашиглалтад орно. Үүний нөлөөгөөр нийлүүлэлт нь ихэсвэл газрын ховор элементийн үнэ буцаад унаж магадгүй. 

Манай улс газрын ховор элементийн тухай баримтлах бодлого зөв тодорхойлох хэрэгтэй байна. Баяжуулах уу, исэл гаргах уу гэдгээ бодлогоороо зохицуулах хэрэгтэй. Цахилгаан их зарцуулдаг учир салгах технологийг Монголд оруулж ирэх боломжгүй. 

Халзан бүрэгтэй төслийг ойрын 4-5 жилийн хугацаанд ашиглалтад оруулбал манай улсад ашигтай байх магадлалтай гэж үзэж байгаа. 

- Халзан бүрэгтэй төсөл одоогоор ямар үе шатандаа явж байгаа вэ? 

- Энэ жил доошоогоо 11 мянган тууш метр өрөмдөх төлөвлөгөө дуусах гэж байна. Хайгуулын ажил 90 хувьтай байгаа бөгөөд хоёр долоо хоногийн ажил үлдсэн. Хайгуулын ажлын тайлан ирэх жилийн зургаадугаар сард гарах байх. Түүний дараа цаашдаа хийх ажлын төлөвлөгөө гарна. 2024 онд ямар нэгэн хайгуулын ажил хийгдэхгүй. 

Монголын хэмжээнд газрын ховор элементийн зургаан орд байдаг. Одоогоор бүх орд хайгуулын шатандаа явж байгаа. 

- Халзан бүрэгтэй ордод ямар нэр төрлийн газрын ховор элементүүд байгаа вэ? 

- Урьдчилсан байдлаар диспрози болон терби, ниодим, празеодим гэсэн дөрвөн элементийг гаргаж авна. Халзан бүрэгтэй ордод бүх төрлийн газрын ховор элемент байгаа. Гэхдээ бүгдийг нь гаргаж авах боломжгүй.

Эдийн засгийн хувьд үр ашигтай гэсэн дээрх дөрвөн элементийг л гаргаж авах технологийг боловсруулж байна. 

"Монголд газрын ховор элементийг баяжуулах, исэл үйлдвэрлэх боломж байгаа"

зураг
 
Зургийг Халзан Бүрэгтэй төслийн цахим хуудаснаас авав.

- Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд газрын ховор элемент олборлох арга технологи нууцын зэрэглэлтэй. Газрын ховор элементийн судалгааны төв 2026 онд ашиглалтад орно гэж байна. Тэгэхээр танай төсөл дээрх дөрвөн элементийг ямар аргаар олборлох вэ? 

- Уул, уурхай маш олон үе шаттай. Уурхайг ухах буюу олборлох нь хамгийн эхний үе шат. Дараа нь баяжуулах буюу баяжмал үйлдвэрлэх юм. Эрдэнэт үйлдвэр зэсийн баяжмал зардаг. Газрын ховор элементийг баяжуулах арга, технологи нууц биш. Дэлхийн ихэнх уурхайнууд газрын ховор элементийн баяжмал экспортолдог. 

Харин исэл доторх газрын ховор элементүүдийг салгах нь нууц арга технологи юм.

Баяжмалыг цааш нь исэлдүүлэх буюу оксид болгох арга нь нууц биш. Австрали, Вьетнам, АНУ-д газрын ховор элементийг исэл болгох ажлыг хийж байна. Исэл гэдэг нь 90-95 хувийн агуулгатай, нунтаг цагаан өнгөтэй химийн биет юм. 

Энэхүү 90-95 хувь дотор газрын ховор элементүүд тодорхой хувь хэмжээгээр агуулагдаж байдаг. Түүнийг лабораторийн шинжилгээгээр ямар элемент хэдэн хувийг эзэлж байгааг тодорхойлдог. 

Харин исэл доторх газрын ховор элементүүдийг салгах арга технологи нь нууц юм. Өнөөдрийн байдлаар БНХАУ, Япон, Энэтхэг, Солонгос, Вьетнамд ислээс газрын ховор элементийг нууц аргаар салгаж байгаа. 

Манай улсад газрын ховор элементүүдийг салгах боломжгүй. Салгах шаардлага ч байхгүй. Ерөнхийдөө салгана гэдэг нь зэсээр яривал зэсийг хайлуулах үйлдвэр барина гэсэн үг. 

Бидэнд газрын ховор элементийг баяжуулах, исэл үйлдвэрлэх гэсэн боломж байгаа. Тиймээс манай улс газрын ховор элементийг салгах уу, исэл үйлдвэрлэх үү гэх мэт бодлогоо тодорхой болгох шаардлага үүсээд байна. 

- Халзан бүрэгтэй төсөл гаднын хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллаж байгаа вэ? 

- АНУ, Япон, Австралийн хөрөнгө оруулагчдад төслийг танилцуулж, хамтран хөгжүүлэхээр ажиллаж байна. Гэхдээ гаднын хөрөнгө оруулагчид татвар, цахилгаан, иргэдийн хандлагыг асууж байгаа. 

- Танай төсөл Монгол Улсад хэр хэмжээний эдийн засгийн үр өгөөжтэй байх вэ? 

- Нөөц тогтоосны дараах ТЭЗҮ хийх ажил явагдана. Урьдчилсан байдлаар 30-40 жилийн хугацаанд төсөл уурхайн үйл ажиллагаагаа явуулна. 500-600 ажлын байр бий болно.

Газрын ховор элемент нь зэс, алт шиг хэдэн тэрбум ам.долларын яригдах зах зээлтэй биш. Гэхдээ улсдаа хууль тогтоомжийн дагуу татваруудаа төлнө. Ер нь орон нутагт дорвитой төсөл болох байх. 

Өнөөдрийн байдлаар манай улс тоотой хэдэн байгалийн баялгийг олборлож байна. Тиймээс газрын ховор элемент, уран хоёрыг нэмж, байгалийн баялгаа төрөлжүүлэх шаардлагатай. Ашигт малтмалуудын үнэ нэг өдөр бүгд унахгүй, ээлж дараатай явна. 

Газрын ховор элементээр Эрдэнэт, Оюу толгой шиг томоохон ашиг олохгүй ч гэсэн шинэ бүтээгдэхүүн бий болгох нь манай улсын стратегид чухал юм. Халзан бүрэгтэй төслийг барууны орнуудтай хамтран хэрэгжүүлснээр манай орны стратегийн бодлогын хувьд чухал асуудал. Газрын ховор элементийг мөнгө гэж харах нь буруу. 

- Халзан бүрэгтэй ордыг 1.2 сая тонн газрын ховор элементийн нөөцтэй хэмээн салбарын сайд танилцуулсан. Төслийн удирдагчийн хувьд тус ордын нөөцийн талаар ярина уу? 

- Байгалийн баялгийн нөөцийг тав ангилдаг. Халзан бүрэгтэй орд нь байж болзошгүй буюу хамгийн бага ангилалд багтдаг учир нөөц нь 1.2 сая тонноос доошлох магадлалтай. 

Манай улсад эдийн засгийн хувьд үр өгөөжтэй, ашиглах боломжтой гэсэн ангилалд багтах газрын ховор элементийн орд бараг байхгүй. 

- Халзан бүрэгтэй ордоос жилд хэдэн тонн газрын ховор элементийн баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтай вэ? 

- Манай ордын газрын ховор элементийн агуулга нь 0.4 хувьтай байгаа. Гэтэл гаднын уурхайнууд 0.8-5 хувийн агуулгатай хүдрээс 20-30 хувийн баяжмал үйлдвэрлэдэг. 

Халзан бүрэгтэйн ордын 0.4 хувийн агуулгатай хүдрээс 5-8 хувийн баяжмал гарахаар байгаа. Энэ тоог яаж 10 хувь руу оруулах вэ гэдгийг судалж байна. 

Урьдчилсан байдлаар манай төсөл 40-50 сая тонн хүдэр ашиглах боломжтой . Эрдэнэт үйлдвэр жилд 38 сая тонн хүдэр боловсруулдаг. Тэгэхээр Халзан бүрэгтэй орд Эрдэнэт үйлдвэрийн нэг жилд боловсруулах хүдрийн хэмжээг 15 жилийн турш ашиглана. 

"Манай уурхайгаас гарах дөрвөн газрын ховор элемент нь цацрагт идэвхт бодис биш"

зураг
 
Зургийг Халзан Бүрэгтэй төслийн цахим хуудаснаас авав.

- Олон нийтийн сүлжээгээр танай хайгуулыг уран олборлож байна гэх мэдээлэл явж байсан. Мянгад сумын иргэдтэй хэрхэн хамтарч байгаа вэ. Хайгуулаас илүү нутгийн иргэдэд газрын ховор элементийн талаар зөв мэдээлэл өгөх нь хүндрэлтэй байгаа болов уу? 

- Анх очиход нутгийн иргэд ямар ч ойлголтгүй, уран олборлох талаар л ярьж байсан. Мянгад сумын бараг бүх иргэн манай төслийн талбай дээр ирсэн. Юу ч гэсэн байсан ухаагүй, хайгуул хийж байгааг ойлгосон байх.

Газрын ховор элементэд ураны агуулга тодорхой хэмжээгээр байдаг. Гэхдээ үүнийг дэлхий даяар цацрагт идэвхт бодис гэж үзэхгүй байгаа. Цацрагт идэвхт бодист уран, тори багтдаг. Уран нь эдийн засгийн эргэлтэд ордог бол тори нь энерги багатай учир хаягддаг. 

Халзан бүрэгтэй ордоос гарах дээрх дөрвөн элемент нь цацрагт идэвхт бодис биш. Бие даасан тусдаа элементүүд юм. Монгол Улсын цөмийн энергийн тухай хуульд цацрагт идэвхт бодист уран, тори орно гэж заасан. Газрын ховор элементийг нөлөөллөөс нь хамаараад тус хуульд оруулж тооцож болно гэж байгаа. 

Шинэ хуулиар газрын ховор элементийг салгаж тодорхойлох ёстой. Газрын ховор элементийг дэлхийд мөрдөгдөж буй энгийн ашигт малтмал гэж авч үзэх хэрэгтэй. Хэрэв цацрагт идэвхт бодис гэж үзвэл манай улс тээвэрлэж, олборлож чадахгүй, стандарт нь хамаагүй өндөр тавигддаг. 

Манай ордод уран тодорхой хэмжээнд байгаа. Гэхдээ эрүүл аюулгүй, орчинд амьдралд халдах хэмжээнд байхгүй. Үүнийг бүх төрлийн судалгаа шинжилгээ хийж тогтоосон. 

Монголчууд "Зөөгч-Овоо" гэх ураны ордыг ашиглаж байгаа. Халзан бүрэгтэй нь ураных биш газрын ховор элементийн орд юм. 

Мянгад суманд анх очиход нутгийн бус өөр аймгаас ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс ирж жагсдаг байсан. Янз бүрийн ТББ-ууд ирж нутгийн иргэдийг турхирдаг. Одоо хүртэл иргэдэд зөв суртал ухуулгыг хийж байгаа. 

- Засгийн газар иргэдээс санал авах хүртэл танай хайгуулын ажлыг зогсоож буйгаа зарласан. Манай улс газрын ховор элементийг яаж ашиглах бодлогоо тодорхойлоогүй байгаа гэсэн. Энэ асуудлууд дээр танай компанийн ямар байр суурьтай байна вэ? 

- Манай төсөл газрын ховор элементийн салбарт дотооддоо хамгийн амжилттай явж байгаа. Шинэ салбар учир бэрхшээл их байна. Газрын ховор элементийн чиглэлээр олон жил ажиллаж байгаа учир иргэдийг зөв мэдээллээр хангах асуудалд онцгой анхаардаг. 

Төр засаг иргэдтэй уулзаад та нар дэмжээрэй гэвэл дэмжих нь ойлгомжтой. 

Гэхдээ иргэдэд зөв ойлголт өгөх гэдэг зүйлийг зөвхөн хувийн хэвшил хийж чадахгүй. Төр засгийн зүгээс бидэнтэй хамтран ажиллаж, иргэдэд зөв мэдээлэл өгөх боломжтой. 

Зөвхөн хувийн хэвшил дугарвал чи компаниа өмөөрлөө гэх ойлголтыг төрүүлдэг. Эцэст нь иргэд төр засгаас хортой, хоргүй, ашиглах эсэхийг асуудаг.

Иргэдийн дунд газрын элементтэй холбоотой танин мэдэхүйн ойлголт дутмаг байдаг. Төр засаг иргэдтэй уулзаад та нар дэмжээрэй гэвэл дэмжих нь ойлгомжтой. 

Жишээлбэл Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг иргэд дэмжихгүй байгаа. Гэхдээ төр засгаас бодлогоо баримтлаад ажлаа явуулж л байна. 

- Өнөөдрийн засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр танай төслийн гаргасан таван зөрчлийг ярилаа. Энэ асуудалд төслийн удирдагчийн зүгээс ямар байр суурьтай байна вэ? 

- Энэ оны дөрөвдүгээр сарын 30-нд төслийн талбай дээр Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яамны ажлын хэсэг ажилласан. Зөрчил гарч, төслийн үйл ажиллагааг хязгаарласан нь үнэн. Гэхдээ манай төсөл зөрчлийг арилгаж үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн. 

Даан ч Мянгад сумын ИТХ шийдэж чадахгүй байна. 

Жишээлбэл төслийн талбай дээр гүний ус ашигласан гэх асуудлыг ярьсан. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Ховд голоос ус зөөх төлөвлөгөөтэй хайгуулын ажил эхэлсэн. Гэтэл гол бохирдуулсан, зам заасан гэх мэт асуудал яригдаж иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан. 

Орон нутгийн удирдлагууд голоос ус авч хэрэггүй гэсэн шаардлага тавьсан. Төслийн зүгээс дөрөвдүгээр сард орон нутгаас худаг гаргах зөвшөөрөл авч ажлаа үргэлжлүүлсэн. 

Гэхдээ сайдын ярьж буй таван зөрчлийг тавдугаар сарын 22-нд арилгаад УУХҮ-ийн яам руу албан бичиг явуулсан. Хууль зүйн хувьд бол зөрчил арилсан бол үйл ажиллагаа явах ёстой. Үүнээс хойш манайд маш олон шалгалтын баг ирсэн. 

Мөн ашигт малтмалын тухай хуулиар орон нутагтаа гэрээ байгуулах ёстой. Орон нутаг руу хамтран ажиллах саналыг энэ оны нэгдүгээр сарын 3-нд явуулсан. Даан ч Мянгад сумын ИТХ шийдэж чадахгүй байна. 

- Халзан бүрэгтэй орд малтлагын ажил эхлүүлбэл жилд хэр хэмжээний цахилгаан шаардлагатай болох вэ? 

- Анхан шатны тооцооллоор жилд гурван сая тонн хүдэр боловсруулна гэвэл ямар шатны үйлдвэр барихаас хамаарна. Баяжмалын үйлдвэр 15-20 мега ватт, исэл үйлдвэрлэвэл 20-30 мега ватт цахилгааныг нэг жилд хэрэглэх байх.  

Ховд аймаг нэг жилд 40 мега ваттын цахилгааныг хэрэглэдэг гэсэн. Манай төсөл бараг нэг аймгийн хэмжээний цахилгаан хэрэглэхээр байгаа. Эрдэнэбүрэнгийн УЦС ашиглалтад орвол манай төсөл баяжмал, ислийн үйлдвэр барих боломжтой.

Эрдэнэбүрэнгийн УЦС нь жилд 90 мега ватт цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай. түүнээс 40-50 мега ваттаар орон нутгийг хангана. Харин үлдсэн цахилгаанаар нь газрын ховор элементийн үйлдвэрийг хангах боломжтой. 

Одоогоор манай төслийн хайгуулын талбай цахилгаангүй байгаа. Төслийн талбайд зургаан туслан гүйцэтгэгч компанийн 60-70 гаруй ажилтан дизель түлшээр цахилгаанаа шийдээд хайгуулын ажлаа үргэлжлүүлж байна. 

- Танай төслийн байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн судалгаа хийгдсэн үү? 

- Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг уурхай эхлэхээс өмнө батлуулах ёстой байдаг. Энэхүү бичиг баримтыг хайгуулын явцад батлуулах шаардлагагүй. Учир нь хайгуул хийх явцад байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл бага юм. 

Гэхдээ байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн судалгааг ТЭЗҮ-тэй зэрэгцүүлж олон улсын стандартын дагуу хийх гэж байгаа. Өнөөдрийн байдлаар зөвхөн хайгуулын ажил явагдаж байна. Уурхайн үйл ажиллагаа эхэлж малтлагын үе шатанд очих болоогүй. 

- Ярилцсанд баярлалаа. Халзан бүрэгтэй төсөлд нь амжилт хүсье. 

- Баярлалаа. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
30
Зураг
ЗӨВ, ГОЁ
14
Зураг
ТЭНЭГЛЭЛ
12
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
87 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.168.8] 2023/9/11
ЛУЙВАРЧИН БАНЬД
2 | 0 Хариулах
Ари [103.212.119.132] 2024/12/6
Энэ угаасаа ухсан болоод шууд гаргаад зарья л гэж бгаагаас мөнгө цагаан нүд улаан болсон гар бна, Монголд ер нь ашиг олох уурхай бхгүй л гэнэ, боловсруулаад бх шаардлага бхгүй баяжуулсан болоод гаргая л гэнэ, тийм ашиггүй юм бол ухаж яах гээд ч бгаан, мэдээж ашигтайгаар барах уу болоод л ухах гээд улайраад бгаа, ухаад шууд зарвал нөгөө ноолуураа угаахгүй зараад хэдэн төгрөг болох эцсийн бүтээгдэхүүн болгоод хэдэн төгрөг болохтой л адил шүү дээ, би эрдэнэтэд төрж өссөн хүн эрдэнэтийнхэн бүгд л зэсээ боловсруулаад гаргасан бол хамаагүй ашигтай, оросууд хямд авах гээд боловсруулах биш баяжуулах үйлдвэр барьж өгсөн гэж ярьдаг бж билээ
0 | 0 Хариулах
Монгол [66.181.165.225] 2023/9/11
Та нар мафи цагдаа хууль шүүх дээр өөрсдийн хүмүүсийг тавьж мафи сүлжээ үүсгэн Монголын ард түмний аз жаргалыг булааж буй хулалзууд анх танай сахал гүн тэнгис гэдэг компаниараа налайхын уурхайг авч тонон дээрэмдсэн та нар мафи мафиоз
2 | 0 Хариулах
Ш@@Д@г [43.228.130.118] 2023/9/8
Сахал эрдэнэбилэгийн үнэнч хулгайч бацаан чи ХАЛЗАН БҮРГЭДЭЙ -н ордыг МОНГОЛЫН АРД ТҮМЭНД буцааж өгөөрэй! Сахал хулгайчаар газар нутгаа ухуулахгүй шүү
5 | 1 Хариулах
Onoch [66.181.161.242] 2023/9/10
Ипотёкийн корпорацаас зугтдаг бүдүүн байцаан харагдахгүй бх чинь. Хэдэн ийм нөхөд бна тэй. Сахлын хамаг юмыг хийдэг.
1 | 0 Хариулах
Zochin [190.2.138.16] 2023/9/15
Энэ нусан таглааг эзэнтэй нь хамт шоронд нь хийж шонд нь дүүжлэхгүй юм уу, Оюун-Эрдэнэ ээ?! Худлаа попроод, хэдэн луйварчдаа ч шоронгоос нь гаргаж УИХ-д суулгаад юу л болоод байна даа, Данхаа?!
1 | 0 Хариулах
Зочин [139.5.216.90] 2023/9/8
Mongolchuud uul uurhaid shanjtaajaa hiigeed malaa mallaad amidraad yavtsgaaya
1 | 0 Хариулах
Зочин [202.21.121.236] 2023/9/8
Хүн муулахдаа номер 1 ард түмэн хэн бэ? Өөрсдөө А ч байхгүй байж муулаал байна муулаал байна бие биенээ.
2 | 2 Хариулах
Зочин [43.242.241.151] 2023/9/8
Энэ нөгөө Хөтөл, Дархан төмөрлөг, Эрдэнэтийг төрд буцааж өгөхгүй гээд "сахал" Д.Эрдэнэбилэгээ эзнээ өмөөрөөд хэдэн сар Оюун-Эрдэнийн өөдөөс салаавч өгдөг Пүрэвтүвшин гэдэг дурак мөн байх шив дээ. Шүүхээс 3 тэрбумын барьцаагаар Сингапур руу зугатаалгасан "сахал" Эрдэнэбилэг хаа холоос удирдаад Ховд руу хүзүүгүй Элбэгдорж, Пүрэвтүвшин хоёроо явуулж Ерөнхий сайдыг сая Ховдод очиход нь "Болормаатайгаа зайл" гээд хурал, уулзалтыг нь хүмүүс оруулж үймүүлээд байна гэсэн үнэн болж таарлаа шүү. Энэ бацаан бол шууд Ховдын Мянгадын Халзан бүргэдэй бол манайх шүү гээд ил цагаан зарлаж байна шд. Бүүр улаан цаймдаа гарчээ бүүр. Оюунэрдэнэээ эд нарт битгий бууж өгөөрэй, тэрний оронд төр нь аваад ашиглавал шаал өөр шд.
4 | 4 Хариулах
Тамгагүй төр [103.57.92.164] 2023/9/8
Дээрэмчин луйварчид дуугүй зайл аа.
2 | 1 Хариулах
хэрэгтэй [202.131.225.53] 2023/9/8
Хэрэгтэй зүйлээ хэрэглээд хэрэгтэй зүйлд зарцуулах, Зарим хүмүүс хойч үедээ үлдээ л гэхийн, Хойч үе маан ухаг л гэхийн, 1-рт Бид нар яасан үеийнхэн бэ? Ядуу чигээрэй хоёр идэхгүй хоосон хонохгүй утаандаа хордож, түгжрэлдээ стресстэж, бие нь муудаж дуусах тавьлантай юм уу хаашаа юм. Ашиглаж болох зүйлийг ашиглаад илүү их бүтээн байгуулалт хийж хойч үеээ улам боловсролтой мэдлэгтэй гол нь эрүүл болгох ёстой юм биш үү, Нэг л их "хойч үедээ үлдээ тэд ухаг харин бид гаднаас мөнгө зээлээд тэгээд амьдарч байя, зарим маань гадаадад очиж боол болж амьдраг" гэх юм. Эрүүл ухаанаар бодвол бид энэ үедээ мөнгөтэй, ухамсартай боловсролтой эрүүл байж хойш үе маань биднээс хүчирхэг бол2-рт Улс төрийн гар орсон бүхэн балаг болж дуусаж байна. Улсын их хурлын гишүүдийн хөрөнгө оролгын мэдүүлгийг харсан л биздээ. 3-рт хоёр хөршийн гар харалгүй гуравдагч эх үүсвэрээр хөрөнгө оруулалт хийх нь эдийн засгийн аюулгүй байдал ч бас эерэг нөлөө үзүүлнэ. 4-рт Оюу Толгой шиг олонд танигдсан эдийн засагт тустай байх.
1 | 3 Хариулах
Зочин [202.21.124.130] 2023/9/8
Энэ пиздануудын нүүрний маск болсон хүү нээрээ яваад л байгаа юм байна даа. Хөөрхий дөө. Энэ хүүгийн амьдрал хар мөрөөр ороод дуусаж дээ.
5 | 1 Хариулах
Зочин [27.123.214.2] 2023/9/8
Уншсангүй,уучлаарай гэхдээ л гарчигнаас газрын ховор элементийг мөнгө гэж хараагүй юм бол ухахаа л болчихсон нь дээр юм биш үү? Ухах гээд байгаа зорилго нь мөнгө олох биз дээ? Эсвэл биш юм уу?
2 | 0 Хариулах
зочин [104.28.71.89] 2023/9/8
сахлын зарц пүрэвтүвшин бацаан эхлээд гоё гоё шаанаа. эрдэнэтийн 49 дээр гоё шааж байгаад тэгээл дампуураад аашдаг гаралдаа. эрдэнэтийн 49 дээр мундаг 400 сая доллараар оруулаад ирлээ чухам гэсэн 2 өрөө байрныхаа зээлээ дуусгаагүй зарц гэдгээ баталсан. байрныхаа зээлийг дуусгасануу бацаанаа хаха
3 | 1 Хариулах
Дорж [66.181.161.86] 2023/9/8
Ухах цаг нь болоогүй, ирээдүйдээ хойч үедээ үлдээх нь зөв. Бүх төрлийн ховор элементээс 4хөнийг нь л авах гэж байгаа, бусдыг нь шал дэмий ухаад хаях юм бол хайран юм болох нь. Олон жилийн дараа бидний хойч үе газартаа ямар ч баялаггүй болчихсон, энэ мэт сэглээд орхисон газрыг дахин ухаж үлдсэн ховор элементүүдийг салгаж авах гэж асар их зардал гаргана. Иймээс одоо энэ ордын бүх ховор элементүүдийг нэгэнт салгаж чадахгүй, тийм чадал байхгүй бол зүгээр хойч үедээ орхиод чаддаг болсон цагтаа ухаж улс орондоо өндөр ашигтай ажиллах нь зөв шүү.
1 | 0 Хариулах
Зочин [59.153.115.238] 2023/9/7
Уншсангүй. Зүгээр л энэ хүн хулгайч. Тиймээс юу ч ярьсан итгэхгүй байна. Хүн нэг л удаа ард түмний хөрөнгөөс хулгай хийсэн хулгайч болсон бол хулгайч хэвээрээ л үлдэнэ. Итгэхгүй байна.
4 | 0 Хариулах
Зочин [139.5.217.80] 2023/9/7
Сахал Эрдэнэбилэг гуайн Туслах, Гарын Хүн АН ын хүн бн ш дээ, Шалгаж байгаа болов уу?
2 | 0 Хариулах
Халзан бүргэдтэй [103.57.95.104] 2023/9/7
Уг нь холоос харахад халзан бүргэд шиг харагддаг тул халзан бүргэдтэй гэж тэр уулыг нэрлэдэг гэдэгсэн
3 | 0 Хариулах
Зочин [110.9.221.144] 2023/9/7
Уул усыг нь сайн тахиад ухах гэж байгаа юмнуудыг сайн хорлуулах хэрэгтэй
4 | 6 Хариулах
Зочин [206.83.125.203] 2023/9/7
Тэнэг2 юм бичих юмаа. Хэддүгээр зуун бэ?
4 | 2 Хариулах
Зочин [202.9.40.46] 2023/9/7
Орос хятад хоёроос өөр орны эрх ашгийг Монголд бий болговол бидний тусгаар тогтнолд маш их хэрэгтэй. Мардай, Тамсаг хоёрыг л харчих.
3 | 2 Хариулах
Зочин [103.212.117.113] 2023/9/7
Харин ч хоорондоо идшээ булаалдаад украйн юу болж бна?
1 | 0 Хариулах
Зочин [59.153.113.186] 2023/9/7
Тийм ч ийм ч ашигтай л гэдэг.Түрийчийн ордуудаа ч магтаж л байсан.Гадаадынханд идүүлээд өөрсдөө хортой нутагтай үлдэнэ зүгээр.Больёо.
5 | 2 Хариулах
Ашигт малтмал судлаач [206.83.125.203] 2023/9/7
Хэрэв төр засаг нь дэмжээд, үйл ажиллагаа нь ил тод олон улсын жишгээр явж чадвал бол орон нутгийн эдийн засаг битгий хэл, шинэ ашигт малтмал гэдэг утгаараа маш өндөр ач холбогдолтой. Гол нь хариуцлагатай уул уурхай. Оюу Толгойг хар. Дэлхийн жишгээр үйл ажиллагаа явуулаад болоод л байна. Өмнөговь, Ханбогд сумынхны амьдрал өнгөрсөн 10-н жил хэд дахин дээшилснүү гэхээс биш доошлоогүй л байх
3 | 2 Хариулах
Зочин [103.212.117.113] 2023/9/7
Үрсэн үлий чинь
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.99] 2023/9/7
Хүдриин агуулга нь тиим бага байхад ашиглана гээд байгаа нь үнэн боловуу Агуулгыг нь багасгаж хэлсэн байх Ашиггүй юм юунд хиихэв дээ Үнэхээр ашигтай болоод л зүтгээд байгаа байх Сахал эрдэнэбилэг ч төсвиин мөнгө , газрын баялаг 2ыг ч их л луйвардсан хүн гэсэн Монголд түүнии оролцоогүй луйвар бараг байхгүй л юм яригдах юм
5 | 1 Хариулах
Зочин [103.212.117.113] 2023/9/7
Ховор элемэнтйиг мөнгө гэж харахгүй гэж бгаа нь энэ баялаг бас нохойн ам руу орлоо гэсэн үг. Монголын ард түмэнд үнэр нь ч мэдрэгдэхгүй дуусна. Ховдын Сайханбилэг ОТ алдсан энэ залуу одоо Халзагбүргэдтэйг. Мянгад сумын ард түмэн дарөа нь орох орон оочих аягагүй хоцорно оо. Өнөөдрийг хүртэл Монголд ашигтай гэрээ хийж чадсан ганц ч аавын хүү гараагүй бгаа шүү!
6 | 0 Хариулах
Зочин [203.91.115.44] 2023/9/7
Одоо ухахгүй ээ. Төсөл гэдэг ондоо. Тодорхой шат дараатайгаар явдаг. Хөрөнгө мөнгө босгоно гэдэг ийм адармаатай ажил байдаг юм гэдгийг л сайн ойлгуул. Ухахгүйгээр хайгуулын шатандаа мөнгө босгоод Орон нутгаас иргэд авч ажиллуулая. Сургалтын төлбөр өгөе. 20:80 харьцаатай хувьцаат компани байгуулая. Ухтал дор хаяж 5-н жилийн зай байна. Тэр болтол орон нутагт тодорхой ажлууд хийе л гэлдээ. Ааль социйн үед хийгдсэн хайгуул ба нөөц тогтоолт ЖОРК стандартад угаасаа нийцэхгүй. Нэмэлт өрөм тавина. Хүдрийн биетийг нэмж тооцоолж бодно. Эцсийн ТЭЗҮ гартал 1 жилийн зай байна. Тэрнээс наана угаасаа төсөл хөдлөх боломжгүй. Ийм байдлаар зөвөөр ойлгуулмаар байгаан. Мэргэжлийн хүний хувьд хэлхэд.
7 | 4 Хариулах
Зочин [203.91.115.44] 2023/9/7
Гравитаци ба Флотацийн дамжсан процесстой баяжуулах технологийг газрын ховор элементэд ашиглах үед өртөг зардлын хувьд ялгасан элементийн зах зээлийн үнээс бага байж чадах уу гэдэг асуудал гарч ирэх нь. Тэгхээр нилээд хүнд төсөл бололтой. Зөвхөн баяжуулхын хувьд. Гэтэл уулын ажил буюу ухаж гаргаж ирэх технологи гүний уурхай, эсвэл ил уурхайгаас хамаарч бас л зардалтай. Үндсэндээ хайгуулын нэмэлт ажлууд хийгдээд хөрөнгө мөнгө босгоод яг ашиглах дээрээ тултал дор хаяж 3 жил болох байхдаа. Яг одоо ч ухчихгүйн байна гэж харж байна. Тэр болтол хайгуулын шатны хөрөнгө оруулалтаа босгоод орон нутагтаа хөрөнгө оруулалтаа хийгээд, хэдэн Монгол хүн цалинжуулаад байж байвал зүгээр л байх. 3 жилийн дараа яг ухах болоод иртэл ард иргэдийн ойлголт өөрчлөгдөх байх. Нэгэнт одоо ухаж төнхөөд эхлэхгүй тул одоо хоорондоо хэрэлдээд нэмэр байнуу? Төсөл эхэлж л байвал яадгийн Занаду майнсын Хармагтай орд шиг өчнөөн жил хайгуулын шатандаа мөнгө босгоод, уул ус ухаж төнхөхгүй явж л байна.
5 | 3 Хариулах
Зочин [202.21.121.236] 2023/9/7
Одоо өндөр хөгжилтэй яваа орнууд ашигт малтмалаа ашиглаж байж л хөл дээрээ боссон байдаг, одоо өөрдөө хөгжчихөөд уул уурхайг баба гээд сууж байдаг болохоос. Манайхан гэж бүх юмнаас айж бие биедээ атраахаж суусаар байгаад хамгийн ядуу дэлхийн орны тоондоо үлдэнэ, ядаж үр хүүхдийнхээ үед аятайхан амьдралтай байцгаая, юугаа харамлаад суугаад байдаг юм, байгаль дэлхий хүн төрөлхтнийг ашигла гээд эрдэс баялагийг бүтээгээд өгсөн байна.
5 | 5 Хариулах
Зочин [103.212.117.113] 2023/9/7
35 жил ухуулаад хулгайчуудаа цатгаж яадаөгүй бгаа биз дээ, юун ард түмэн
3 | 0 Хариулах
зочин [66.181.160.91] 2023/9/7
Одоо газар ухаж баяжина гэдэг сэтгэлгээгээ орхихгүй бол Эх орон хэцүүднэ шүү, Энэ гзар шороогоо ухах биш ухаанаа ухаж амьдарч сур Залуусаа, Лицензийн ард бүгд гадны хөрөнгө оруулалттай байна гэдэг чинь өөрсдөө ашгийг хүртэж чадахгүй Оюу толгой,Хотгор Шанага, Хармагтайн араас Хэдэн Улс төрчид оролцсрн Гадныхны хоол болно л гэсэн үг.
6 | 1 Хариулах
Зочин [203.91.115.44] 2023/9/7
2-рт ХХБ-с Алт-2 хөтөлбөрийн хүрээнд Steppe Gold-д бараг 200 сая ам.долларын санхүүжилт хийсэн байх. Бие биенээ дэмжээд Монгол залуус төсөл хэрэгжүүлэх гээд оролдож л байна. Үүнийг нь дэмжих л хэрэгтэй юмдаа. Тэр Ховдод очсон шинэ засаг хүүхнийг гүээ мөн их муулваа. Оюук одоо ийм шальдар булдар явган хэрүүлд автахгүй тууштай зогсмоор л байгаан. Яалтай ч билээ. Хажууд нь байсан бол үг хэлээ нэмэрлэхсэн. Даанч хаа хол юмдаа.
7 | 4 Хариулах
Зочин [103.212.117.113] 2023/9/7
Чи наад хол бгаа газраа очоод алтыг нь ухах гэээд үзээч. Дор нь цаазаар авна.
1 | 0 Хариулах
Зочин [203.91.115.44] 2023/9/7
Одоо тэгээд яахавдээ лиценз төслөө заралтай нь биш. Өөрсдөө хөдөлгөх гээд үзэж байгаан бол бусдын сайн жишгийг дагаасай л гэлээ. ХХБ бол МУ-ын гадаад гүйлгээний 80% гүйцэтгэдэг. Мастер-Виза картны сүлжээг эзэмшдэг. ХААН ба Голомт банкууд уг сүлжээнээс нь ашиглагад юмшт уул нь. Сахал Эрдэнэбилэг гээд хараагаад л байдаг. Тэр нь тэгээд Монгол хүн биш юм уу? Яалтай ч билээдээ.
4 | 4 Хариулах
Зочин [43.242.241.151] 2023/9/8
Сахал чинь гятад хүн шд, мэдээгүймуу. Аавыгаа эрхбиш худлаа гэдэггйү л юм билээ. Ээжээрээ овоглодог хүн шүү дээ, Должингийн Эрдэнэбилэг
3 | 0 Хариулах
Зочин [182.170.29.77] 2023/9/7
ХХБ- ийг энд тэнд юм барьж өглөө гэж мэдэхгүйм байна, Харин STEPPE GOLD ганц нүүрийг минь тахлах гоё stadium барьж өгчдээ гэж сая Pope-ийг ирэхэд бахархаж суулаа! Steppe Gold шиг газарт бол даатгаж болж л байна, харин сахал Эрдэнэчилэг бол монголчуудыг цөлмөж өөрөө тансаглахаас өөр ид шидгүй луйварчиндөө
11 | 4 Хариулах
Зочин [202.21.121.236] 2023/9/7
Дарханы Төмөртэй уурхайг бүх тоног төхөөрөмж баяжуулах үйлдвэрийн хамт, Төмөртолгой уурхайн баяжуулах үйлдвэрүүд, бусад дэд бүтцийн байгууламжууд, хөыөгдал төмөр хайлуулах үйлдвэрийн шанаган зуух гэх мэт. Хөтөлийн шинэ үйлдвэр зэргийг эдний зөв менежмент шийдвэрээр барьсан байдаг, манайхан яахав хүн харлуулах дуртай тул юу ч бариагүй гэдэг мессеж ард түмэнд тараасан байдаг. Газар дээр нь очоод үзээд шалгавал бүх барьсан босгосон зүйлс нь байгаа.
2 | 5 Хариулах
Irgen [202.131.243.10] 2023/9/7
Stepp arena-г Эрдэнэтийн Ачит Ихт ХХК барьж өгсөн ш дээ
4 | 1 Хариулах
Зочин [139.5.218.235] 2023/9/7
Цагаан гж хүн бариулсан шүү
1 | 1 Хариулах
Зочин [202.126.88.205] 2023/9/7
Зүгээр байгаарай Steppe Gold барьсан шүү, нэрийг нь ч хар л даа Steppe Arena
0 | 0 Хариулах
Зочин [202.21.124.130] 2023/9/8
Юу аваад хариуд нь ийм юм өгч байгааг нь чи төсөөлөхгүй л байна даа. 500 суурь үхрийг чинь үнэгүй авчихаад чамд ганц 4 ханатай гэр барьж өгсөн гэж бодоод үз л дээ
1 | 1 Хариулах
Зочин [103.212.117.113] 2023/9/7
Үхсэн, хэдэн сая стадион барихтай тэнцэх алтыг маань хулгайлж бж ганц стадион барьж өглөө гэж баярлах юм уу? Африкуудын дай бхгүй.
4 | 0 Хариулах
Зочин [202.126.88.205] 2023/9/7
Стадион ч гэх шиг, путины дайнаас хойш орос үг харахад ой гутдаг болж, англиар бичсэн нь илүү дээр
0 | 3 Хариулах
Зочин [103.212.117.113] 2023/9/7
Монголоороо ярьж чадахгүй хэвтэж бж..
0 | 0
Зочин [203.91.115.44] 2023/9/7
Corundum Geo гээд Steppe Gold ХХК-ийн Баянхонгор аймгийн ИТХ-тай 20:80 харьцаатай эзэмшлийн компани. Тэдний ажил 100% ногоон гэрлээр явж байна. Учир нь орон нутгийн удирдлага хувьцаа эзэмшиж буй учраас. ийм маягаар явах хэрэгтэй. Тэгэхгүй бол наад төсөл чин хэзээ ч хөдлөхгүй. Нутгийн иргэдэд ирэх өгөөж нь тодорхой бус, баталгаагүй учраас. 2-рт технологио олон нийтэд сайн сурталчил. Мэргэжлийн металлургичид бол хараал ойлгоно.
4 | 3 Хариулах
Зочин [202.189.27.174] 2023/9/7
танай САХАЛ мөнгө гэж хараагүй байтлаа чамаар удирдуулах уу? ааахахахаа
12 | 0 Хариулах
зочин. [202.9.40.173] 2023/9/7
ашиггүй юм бол газар дороо байж л байг 2115 онд зүгээр л сороод авчих технологи гарна.
6 | 0 Хариулах
Зочин [203.91.115.44] 2023/9/7
ХХБ-ны 100% хөрөнгө оруулалттай гээд байгаа Mongolian Rare Earth Elements-ийн залууст хэлхэд Steppe Gold Канадын хөрөнгө оруулалттай компанийн жишгийг дагаж, Орон нутагтай хамтарсан SPV-Special purpose vehicle буюу төслийн компани байгуулж асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Эрдэнэ ресурсын төслийн талбайн бөөрөнд хайгуулын лицензтэй. Гэхдээ орон нутгийн ИТХ-тай 30:70 харьцаатай компани байгуулсан байгаа. Үр дүн нь нутгийн иргэд Эрдэнэ ресурсын хайгуулыг эсэргүүцдэг ч Steppe Gold-ынхыг хэзээ ч эсэргүүцдэггүй. Ийм маягаар PPP байдлаар явах хэрэгтэй байна.
3 | 5 Хариулах
Зочин [103.212.117.113] 2023/9/7
Шүлсээ савируулсан бууны нохой
5 | 1 Хариулах
Суур [202.21.107.4] 2023/9/7
Суури асуудлаа шийдвэрлээгүй бж энэ мэт хүмүүс ард түмний хосгүй баялгыг хувиар шийдвэрлэх нь маш буруу, бид энэ хосгүй баялгаа түмний санд баялаг нь хуримтлагдах, иргэдэд хувь хишиг болон очих, байгальд ээлтэй технологиор л дамжуулан бүтээгдэхүүн үйлдвэрлэн хамтран гаргах зэрэг суурь асуудлаа шийдвэрлээгүй бж өнөөгийн ялзарсан улс төр, бизнесийнхнээр ухуулах нь маш буруу...
4 | 0 Хариулах
Зочин [203.91.115.44] 2023/9/7
Тэр Дорнотын нефтийн орд, Хятадуудын ажилуулж буй компаниар явж асуудал үүсгээд лайв хийгээд байсан залуу хэн билээ? Тэр залуугийн харагдах байдал нь нийтэд буруу ойлголт төрүүлснээс биш яг голыг нь харахын бол Петро чайна Дачин тамсагийн ашиглаж буй гүний усаар нефтийг хөвүүлж гаргаж ирэх технологи бол ОУ-д хоцрогдсон, байгаль орчинд халтай технологи байсан юм шүү. Даанч мэргэжлийн хүн биш учраас нийтэд яг голыг нь олж ойлгуулж чадаагүй.
0 | 2 Хариулах
Зочин [203.91.115.44] 2023/9/7
Эцэст нь хэлхэд ийм ОУ-ын шинж чанартай, хөрөнгө оруулалт шаардсан уул уурхайн төсөлд орон нутгийн иргэдийг татахын тулд үеээ өнгөрөөсөн хөгшчүүлийг сэнхрүүлэх гэхээсээ илүүтэйгээр үр хүүхдүүд, залуустай ярилцах нь илүү байдаг юмдаа. Тэд бол ойлгоно. Ядаж гүүглдээд ярьж байгааг юмыг нь мэдчихнэ.
1 | 5 Хариулах
Зочин [103.212.117.113] 2023/9/7
Тэднийг хуурахад амархан болохоор тээ?
4 | 0 Хариулах
Зочин [66.181.182.95] 2023/9/7
Сахал. Эрдэнэбилэг бол хулгайч луйварчин шүү. Түүнд огтхон ч итгэж болохгүй. Тэр дархан хөтөлийн үйлдвэрүүдийг бүгдийг нь сүйтгэсэн шүү. Энэ орд яг тэр замаар л явна. Ашиглахыг хэрхэвч зөвшөөрч болохгүй
5 | 6 Хариулах
Зочин [203.91.115.44] 2023/9/7
Ийм олон элмент агуулсан хуурай хүдэр гаргахын тулд флотаци л хийнэ. Өөр ямарч аргагүй. Флотаци нь дотроо олон шатлалт цэвэрлээгээтэй юу гэдгээрээ л ялгарна. Үгүй ээ гэвэл уусгах буюу CIP/CIL технологийн аль нэгийг сонгоно. Өөр аргагүй. Хамгийн аюулгүй технологи бол CIP буюу битүү орчинд уусгах. Флотаци бол угаасаа Оюу толгойд ашиглагдаж байгаа. Ингээд технологийг энгийн хэллэгт буулгаад олон нийтэд танилцуулах хэрэгтэй. Тэрнээс стратеги нтр гэж яриад хэрэггүй. Олон нийттэй харилцах албаа сайн ажиллуулах хэрэгтэй. Тэрнээс хөрөнгө оруулалтын сангийн хуульч технологи яриад явахгүйлдээ.
2 | 3 Хариулах
Зочин [103.212.117.113] 2023/9/7
Одоо хууртагдахгүй ээ. ОТ хуурч авчаад одоо 20 жилийн дараа бас ард түмэн гэнэн хэвээрээ бгаа гэж бодвол эндүүрэл шүү
4 | 2 Хариулах
Зочин [203.91.115.44] 2023/9/7
Уурхайн эцсийн бүтээгдэхүүн нь дотроо олон эдийн засгийн үр ашигт элемент агуулсан хуурай баяжуулсан хүдэр байх нь ойлгомжтой. Халзан бүргэтэйн ордоос зөвхөн газрын ховор элемент-литий ялгаж аваад исэл байдлаар гэдэг бол боломжгүй. Яг л Оюу толгой шиг бүтээгдэхүүн гарна. Гол нь нийгэм-эдийн засгийн үр өгөөжөө л тайлбарлалдаа. Юун эдийн засгийг нь орхиод стратегийн нтр гээд холуур тойроод явчихваа. ТЭЗҮ-д ийм өгүүлбэр байхгүйшт. Ингээд туршлага дутаад байналдаа олон нийттэй ойлголцохдоо.
2 | 2 Хариулах
Зочин [139.5.218.235] 2023/9/7
Франц Герман Солонгос Япон гээл бүгд л манай ховор элементийн ордыг сонирхоод томчуул нь ирж байх чинь сахалтай эскобарын суганы үс чинь нээх ашиггүй бараг хэрэггүй юм ухах гж бгаан шиг яриад бнуу нээх хэрэггүй ашиг олохгүй юм бол улстаа лицензээ өгөөд гараач )))
3 | 2 Хариулах
Зочин [202.9.47.11] 2023/9/7
Монголын хамгийн баян залуу хэлж байгаа юм чинь үнэн байх л даа. Газрын ховор элемент чинь мөнгө биш, хог хаягдал юм шүү дээ. Хог хаягдал цэвэрлэж байгаль орчинд буянтай үйл бүтээж байна гэж улсаас татаас өгдөг байх нь зүйтэй.
1 | 2 Хариулах
Зочин [103.212.117.113] 2023/9/7
Хэхэ тийм л юм хэлж бна шүү дээ. Ард түмнийг мунхруулах гэж бодож бхыг бодоход энэ төслөөс ард түмэнд сайн юм түй ч гарахгүй гэсэн үг.
5 | 0 Хариулах
Зочин [202.70.43.76] 2023/9/7
Луйварчид юу гэж ч шаасан луйварчин хэвээрээ л үлдэнэ. Улсын хамаг ашигт малтмал руу гар дүрээд амжсан бдаг овоо лалрууд юм даа
14 | 0 Хариулах
Зочин [203.91.115.44] 2023/9/7
Bearing element буюу давамгайлах элемент нь литий юм байна гэж ойлголоо. Дагалдах элемент нь юу вэ? Эсвэл дагалдах элементүүдийг нь пялаад зөвхөн литийг ялгаж авах гэж байна уу? Ингээд эдийн засгийн үр ашигтай байхуу? ТЭЗҮ-гээс олон нийтээр хэлэлцүүлмээр юм байна.
2 | 1 Хариулах
Зочин [203.91.115.44] 2023/9/7
Асгатын мөнгөний ордын жишгийг давтах ёсгүйлдээ. Хувийн компани, хөрөнгө оруулалтын сан төслийг удирдсан нь зөв. Гагцхүү технологийн шийдэл ямар вэ гэдэг дээр л байна. Металлургийн эрдэм шинжилгээний хурал хийж танилцуулдаг юм уу яадаг юм мэдэхгүй. Гэхдээ л Ховдчууд бол их хэцүү хүмүүсдээ. Тахилгатай Халзан бүргэтэй уулаа ухуулна гэхээр зэвсэгт бослого гарч магад кккк
3 | 5 Хариулах
иргэн [202.55.188.36] 2023/9/7
сахал эрдэнэбилэг шуналтаж аваад үйлдэвлэл явуулдагүй үнэ хүргээд л зардаг хорлон сүүтгэх ажил хийдэг халзан бүрэгтэйг улс хурааж авсан нь дээр
7 | 2 Хариулах
Зочин [203.91.115.44] 2023/9/7
Гидрометаллурги ба Пирометаллурги гэсэн 2 чиглэлд үндсэн боловсруулах-баяжуулах технологи буй. Эдгээр технологиудын хэрэглээ ба байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийн дүгнэлт, тайланг маш сайн боловсруулсан байх ёстой. Энэ нь дутуу юм байна гэж харлаа. Түүхий хүдэр байдлаар арай ч гаргахгүй байх. Хэрэв түүхий хүдрээр экспортлоно гэвэл ёстой тэмцэх ёстой сэдэв мөн.
1 | 0 Хариулах
Зочин [202.21.121.236] 2023/9/7
Эхлээд хайгуулаа хийгээд дараа нь туршилтаа хийгээд шат дараатай явах биздээ, болоогүй байхад нь ажлыг нь хийлгэлгүй дайраад зогсоогоод байх шиг байна, юм чинь шат дараатай л явдаг даа, уул уурхайнхан бол мэднээ. Яам нь ойлгохгүй ард түмэн нь ойлгохгүй гэцүү ч юмаа даа.
2 | 1 Хариулах
Зочин [103.136.254.24] 2023/9/7
Neg l ashiggui yumiig sain sanaanii uudnees haij olood olborloj uguh gej baigaa aytai yum yarijee. Busdiig buu teneg gej bod. Medeeleld oir baij ordiin license ezemshcheed humuus medenguut sonin sonin tailbar yariad ulam bulai bolcgooh yum. unenee l heleed yavaachdee.
5 | 0 Хариулах
Зочин [112.219.27.122] 2023/9/7
Данкаа одоо болно оо
1 | 2 Хариулах
Зочин [202.179.21.226] 2023/9/7
Нөгөө Асралтын ? мөнгөний орд яасан бэ ? Үйл ажиллагаа явуулж байна уу ? Ахмадын зээл тэглээд байдаг орд ?
1 | 0 Хариулах
Зочин [59.153.114.82] 2023/9/8
дундговийн мөнгөний уурхай хэвийн ажиллаж буй.
0 | 0 Хариулах
Зочин [203.91.115.44] 2023/9/7
Гидрометаллурги гэдэг нь флотаци, эсвэл leaching аль нэг технологи явна. Хятадууд бол энэ төрлийн орд дээр өнгөн хэсгийг leaching явуулаад гүн хэсэгт үндсэн хүдэрт флотаци явуулах технологийг ашиглаж байна. Ижил төстэй Өвөрмонголын ордуудын харьцуулсан судалгааг үзүүлэх хэрэгтэй. Эсвэл өөр төрлийн технологи ашиглах бол Монголд хараахан нэвтрээгүй бол Металлургийн инженерүүдэд танилцуулах хэрэгтэй.
2 | 1 Хариулах
49% [202.179.21.226] 2023/9/7
Би хоригдохгүй бол гээч !
1 | 0 Хариулах
Зочин [203.91.115.44] 2023/9/7
Товчхондоо ашиглах нь зөв. Mongolian rare earth element компанийн зүгээс технологийн шийдлээ ЭБМЗ ба Металлургийн инженерүүдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлж, таниулах нь зөв байх. Байгальд ээлтэй технологи мөн үү? Исэл байдлаар хүдрийг баяжуулах технологи явж байгаа байх. Энэ бол гидрометаллурги явнаа гэсэн үг. Тэгхээр тэр дор бичсэн усны асуудлыг хэрхэн шийдвэрлэхээ нийтэд ил тод болгох хэрэгтэй.
2 | 3 Хариулах
Зочин [66.181.161.130] 2023/9/7
Мөнгө олох гэж л уурхай нээж байгаа биш үү. Улс орны хөгжил гэж шаахаа боль. Наана чинь Ховд гол, Ховд аймаг байх уу үгүй юу гэдэг асуулт ургаад байна. Халзан бүрэгтэй уурхайд ашиглах усыг Ховд голоос хангана, Ховд голд усан цахилгаан станц барина. Тэхээр Ховд голоос мал, хүнээ услах ус үлдэх үү. Уурхайн шороон хаягдалыг Мянгад сумын салхины төв дээр хаяж утах гэж байна. Уран, цацраг идэвхт элемент бол аюулгүй гэж хэн ярина, тэр худалдагдсан.
6 | 1 Хариулах
Jenko Battulgiin gar hul [202.21.124.43] 2023/9/7
Bas yugaa horloh geed garaad irvee
4 | 0 Хариулах
Nuguu Erdenetiin 51 huviig awsan huu bnshde [202.21.124.43] 2023/9/7
Nuguu Erdenetiin 51 huviig awsan huu bnshde. Yaj yalgui multrav, ene nuhur Jenko iin gar hul shuu. Jenko mongold gai bolsonuu gehees tus bolson udaagui!
7 | 1 Хариулах
Зочин [202.126.89.223] 2023/9/7
Jenkotoi yamar hamaatain. Mie, Ebe hoyoriin huu sh dee
0 | 0 Хариулах
Зочин [202.21.124.130] 2023/9/8
Тэд бүгд хоорондоо хамсаатан байх оо. Наанаа маниусын нүдэн дээр муудалцаж харагдчихаад. Мань мэт нь бол "нэгийг нь дэмжвэл нөгөөхийгөө дарна" гэж бодоод л хоорондоо миеэ эбэ женко гээд л хэрэлдээд суудаг биз.
1 | 0 Хариулах
Зочин [203.91.115.44] 2023/9/7
ХХБ, Зэс корпораци гэж хараад Эрдэнэт УБҮ-тэй холбоод хүмүүс хараад байх шиг байна. Энэ бол буруу юм. Халзан бүргэтэйн орд бол хуучин ЗХУ-Монголын геологичдын экспедиц нээсэн орд. Маш их баялагтай. Гэхдээ баруун хязгаар. Эх орончдын өлгий нутаг Ховдын хязгаарын ард түмнийг итгүүлнэ гэдэг тийм ч амар хялбар байхгүй л болов уу. Тахилгатай уул гэдгээр нутгийн иргэд ихэд хүндэлж, биширдэг уул. Дэлхий нийтээр цахилгаан автомашинд шилжиж, литийн хэрэглээ өндөр болж буй энэ үед эдийн засгийн ба стратегийн маш чухал нөлөөтэй орд. Ийм ч учраас БНСУ-МУ хооронд газрын ховор элементийн чиглэлээр маш олон санамж бичиг зурагдсан. ШУТИС-ын Металлургийн сургуультай хамтын ажиллагаатай байгаа. Энэ үед энэ ордыг хөдөлгөх нь зөв. Яг үнэндээ ХХБ-ны охин компаниуд болох хөрөнгө оруулалтын сангууд, үүнийг удирдаж буй залуус бол маш өндөр боловсролтой залуус байдаг юм шүү.
5 | 8 Хариулах
Зочин [103.212.117.113] 2023/9/7
Хэцэс, өнөөдөр өндөр боловсрол олж авах сэтгэлийн тэнхээтэй 1 ч бацаан үлдээгүй. Шөнөжин партидаж өдөржин унтаж толгой өндийхөөрөө бэлэн гоймон идэж утсаа ухсан хэнд ч яаж ч ашиглагдахад бэлэн өлөн зомбийнууд болсон. Эх орон ард түмнээ гэх сэтгэлгүй бирднүүдээр Монгол дутаагүй.
3 | 0 Хариулах
Зочин [59.153.115.45] 2023/9/7
ene chini nuguu sakhaltai nukhriin khamtragch biz dee
14 | 0 Хариулах
Зочин [104.28.71.89] 2023/9/7
Хамтрагч гэж зарц нь шүүдээ.
5 | 0 Хариулах
Зочин [202.131.227.82] 2023/9/7
Тун удахгүй ховор элементүүдийн хэрэглээ өөр шатанд шилжиж хэнд ч хэрэггүй чулуу болох тухай уншиж байсан. Үнэ цэнэтэй үед нь мөнгө болгож орон нутгаа хөгжүүлбэл хэн хэндээ ашигтай даа
4 | 9 Хариулах
Зочин [66.181.182.119] 2023/9/7
Тэр үнээн, удахгүй нүүрс нефть ч хэрэггүй болно, тэрнээс өмнө амжиж аль болох сайн зарж мөнгө олох хэрэгтэй, яг каучук модноос дугуй хийх резин гаргаж авдаг байж байгаад нефтиэс гаргаж авдаг болоод каучук хэнд ч хэрэггүй хог болсонтой адил юм болно
1 | 3 Хариулах
Зочин [59.153.113.186] 2023/9/7
Ховор элемент бушуухан хэрэггүй болоосой.Яг одоо байсан ч яадгийн.Тэрнээс өөрөөр мөнгө олох амьдрах салбар зөндөө байна.Газар нутаг бүү ух
7 | 1 Хариулах
Зочин [103.212.117.113] 2023/9/7
Тийм үү? Тэгвэл удахгүй бүгдээрээ агаараар хооллож далавчаараа нисдэг харь гаригийнхан болох юм бна тээ? Ямар гоё юм бэ?
0 | 1 Хариулах