Тогтмол өгөөжтэй олон бүтээгдэхүүн бий. Үүнээс та бидний хамгийн сайн мэдэх нь хадгаламж. Жилийн 10 гаруй хувийн хүүтэй гээд ярихад хэн ч ойлгоно. Банк ч жил бүр марафон зохиож, хонжвор зарлаж, хадгаламж татдаг. Гэвч сүүлийн 20 жилийг харъя.
Хадгаламжаар ямар хүн баяждаг вэ? Баян хүн улам л баяждаг юм. Жишээ нь, 1 тэрбумын хадгаламжтай манай улс төрчид жилийн хүүндээ 100 сая төгрөг авч байна. Харин жирийн нэг дундаж иргэн 1 сая төгрөг хадгалаад хүүнд нь 100 мянган төгрөг авч байна. Өнөөдөр юмны үнэ тэнгэр байтугай хадсан цагт 100 мянган төгрөгөөр нэг цагаан тор ч дүүргэхгүй.
Тэгвэл гаргалгаа нь юу юм бэ? Яаж 1.7 сая төгрөгийн дундаж цалингаар хураасан хэдэн юмтай сэтгэл амар амьдрах вэ? Тогтмол бус хувьсах өгөөжтэй хөрөнгө оруулалт хий. Энэ бол дэлхий нийтэд хөгжсөн, хөгжөөгүй бүх улс оронд батлагдсан зүйл билээ. Хөрөнгө оруулалт гэдэгт хувьцаа, бонд, үл хөдлөх, хадгаламж гээд бүгд багтана.
Хэт нуршихаас сэргийлээд танд дараах энгийн дүрмийг дарааллаар нь хэрэгжүүлэхийг зөвлөе.
Доорх тооцооллыг хараад үзээрэй:
Танд энгийн тооцоолол хийж үзүүлье. Та 5,000 төгрөгөөр хөрөнгө оруулалтаа эхлүүлж, өдөр бүр 5,000 төгрөг хөрөнгө оруулалт дээрээ нэмж хийдэг гэж бодъё. Яг энэ процессыг 15 жилийн хугацаанд давтсан гэе. Үр дүнд нь юу болох вэ?
Таны хөрөнгө оруулалт: 27 сая төгрөг
Хөрөнгө оруулалтын өгөөж: 64 сая төгрөг
Нийт хөрөнгө оруулалт: 91 сая төгрөгт хүрч байна.
Ташрамд дуулгахад би банкны хадгаламжийн тухай биш хувьцаа, бонд, ам.доллар хольсон хөрөнгө оруулалтын тухай ярьж байгаа юм.
Гэвч үнэхээр бид хадгалдаг гэж үү? Харамсалтай нь үгүй. Монголд 5,000 гаруй данс л нийт хадгаламжийн 88 хувийг бүрдүүлдэг.
Бидний хуримтлуулдаггүй нь нүүдлийн соёл, санхүүгийн мэдлэг, ширэнгэ шиг дүрэмтэй эдийн засгийн орчин зэрэг олон зүйлсээс болж буй. Гэхдээ суурьшмал соёл иргэншилд нэгэнт амьдарч байгаа бол цаг хугацаа, мөнгө, санхүүгээс эхлээд бүгд төлөвлөлт дээр суурилна.
Бүх юманд урт хугацааны хуримтлал хэрэггүй. Яг урт хугацаанд гарах нь ойлгомжтой хэд хэдэн том зардал бий. Тэтгэвэрт гарах мөнгө, хүүхдийн сургалтын төлбөрөөсөө ядаж эхлээрэй. Танд амжилт хүсье.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!