Индэр    
2023 оны 6 сарын 1
Зураг
iKon.mn сэтгүүлч

Ц.Чимэдцэрэн: Тэтгэвэрт гарсан, хөгширсөн гээд өөрийгөө хаяж болохгүй. Залуудаа хийж үзээгүй зүйлийнхээ жагсаалтыг гаргаад эхнээс нь биелүүлсэн

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"70 насандаа эргэж төрсөн нь" цахим хуудасны эзэн, Монгол Улсын гавьяат жүжигчин, бүжигчин Ц.Чимэдцэрэнгийн урт наслах арга ухааны талаар ярилцлаа.

Тэрбээр 150 наслах зорилгыг өөртөө тавьжээ. Тэтгэвэрт гарсан, хөгширсөн гэж бодохгүйгээр өөрийгөө хөгжүүлж, гадаад хэл сурч буй түүний яриаг хүлээн авна уу. 

- Танд энэ өдрийн мэнд хүргэе. Уншигчдад маань өөрийгөө танилцуулна уу? 

- Намайг Цэрэндоржийн Чимэдцэрэн гэдэг. Одоо 71 настай. Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт 18 настайдаа дагалдан бүжигчин мэргэжлээр ажилд орсон. Үүнээс хойш Монгол Улсын гавьяат жүжигчин болтлоо 24 жил тасралтгүй тайзан дээр бүжиглэсэн. Бүжигчин мэргэжлээр 20 жил ажиллаад тэтгэвэртээ гардаг. Залуу насны ажил учир 38 насандаа тэтгэвэрт гарсан. Тэгээд хоёр жил нь чуулгадаа бүжиг дэглээч багшаар ажилласан. 

- 38 насандаа тэтгэвэрт гараад юу хийсэн бэ. Ер нь залуу нас гэж болно шүү дээ. 

- 24 жил үе мөчөө савчтал бүжиглэсэн хүн чинь сайхан жаргана гэж бодсон доо. Гэртээ ор байвал хэвтээд, сандал байвал суугаад хүүхдүүдээрээ хоолоо зөөлгүүлж идээд жаргаж өгсөн. Сүүлдээ тэр жаргал маань зовлон болдог юм байна. Уян хатан биетэй хүн чинь хэвтээд, идээд, уугаад байвал амнаас гарах үг нь "ёох", "маргааш болъё" л гэдэг болсон. Нэгэнт л хийх ажилгүй тэтгэврийн хүнд тийм л сэтгэлгээ суудаг юм байна.

Монголын нийгэмд тэтгэвэрт гарсан хүнийг гөлөг ч гэж тоодоггүй. Залуу хүүхдүүдийг ажилд аваад байхад тэтгэврийн хүмүүсээр яах билээ дээ. Хөгшин хүн бүжиглүүлж байхаар залуу хүнийг л хайдаг.

Өмнө нь гэртээ өглөө бүр сайхан хоол хийдэг байснаа болиод залхуурч эхэлсэн. Орой хэт их хоол хийчхээд өглөө нь түүнийгээ халааж идээд л, утгагүй болоод эхэлсэн. Яг иймэрхүү байдлаар амьдарч байтал Түмэн эх чуулга багшаар ажиллах санал тавьсан. Ажилгүй байсан хүн чинь уухайн тас зөвшөөрсөн дөө. 

- Түмэн эх чуулгад хэдэн жил ажилласан бэ? 

- Удаан багшилж үзээгүй байхад Түмэн эх чуулга маань шинээр байгуулагдаад ажилд авсан нь үгээр хэлэхийн аргагүй сайхан байсан. Тэгээд л 24 жил ажилласан тэтгэврээ тухайн үед авах гээд очтол заавал 55 хүрсэн байх ёстой гээд 5,000 төгрөг өгдөг юм байна. Тэр үед яаж 5,000 төгрөгөөр амьдрах билээ дээ. Сонин хууль журамтай байсан байгаа юм. 

Ингээд чуулгадаа ажиллаж байгаад 2005 онд 55 насандаа "биеэр мэтгэсэн угалз ардын бүжигт 45 жил зүтгэсэн нь" гэх сүүлийн тоглолтоо хийгээд тэтгэвэрт гарсан. 

"Тэтгэвэрт гарсан хүнийг нийгэм маань сониноор хүлээж авдаг. Энэ бол тогтсон ойлголт шүү"
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

- 30-40 жил тасралтгүй ажил хийсэн хүн гэнэт тэтгэвэрт гарахаар юу мэдэрдэг вэ. Би залуу хүн болохоор сонирхоод асууж байгаа юм шүү. 

- Монгол Улсын гавьяат жүжигчин гэж 30-40 жил зарлуулсан хүн гэнэт хэн ч биш болохоор сэтгэл гутралд ордог юм шиг санагдсан. Тухайн үедээ эвлэлийн үүрийн дарга байсан. Тэтгэвэрт гарсан хүнийг нийгэм маань сониноор хүлээж авдаг. Энэ бол тогтсон ойлголт шүү. Тэрийг давах жаахан хэцүү дээ. Тэгэхээр л эрт гутралд ордог юм байна. Цөөн ам бүлтэй айл бол хоёр биетэйгээ юу ч ярихгүй дуугүй байдаг. Хүүхдүүд маань ажил хийгээд ядарчихна гээд ухаалаг цэвэрлэгч авч өгснөөс хойш төхөөрөмжтэй л ярьдаг болсон.

Тэтгэвэр нь бага учраас мөнгө өгсөн хүнд сайхан ханддаг хүний ам харсан хэцүүхэн л болгож байна даа. Нийгэм маань тэтгэвэрт гарсан, настай гэж харахгүй бол болох байх. 

Үүнээс гарахын тулд өөрийгөө хөгжүүлэхээр шийдсэн. Би оюунаараа ядуу байхыг хүсдэггүй хүн. Ер нь юу ч уншиж судлахгүй байвал хүний амаар эргэлдсэн болж хувирдаг. Тиймээс л хаана ямар сургалт гоё зүйл байгааг судлах болсон. 

- Юуг шинээр сурч эхэлсэн бэ? 

- Анхандаа намайг хэн тоох билээ дээ, үр ач, зээ нараа харъя гэж шийдсэн. Гэтэл хань ижил, үр хүүхдүүд маань та насаараа хүнд хэцүү ажил хийсэн, одоо эрх чөлөөгөө эдлээд сайхан амар гэж хэлсэн.

Тиймээс залуу насандаа хийж үзээгүй зүйлийнхээ жагсаалт гаргаад эхнээс л биелүүлсэн дээ. Эхний ээлжид н.Тэнгис гэж залуугийн зургийн дугуйланд зурж сурлаа. Гэхдээ би ямар ч зургийн авьяасгүй учраас зүгээр л цэцэг зурж сурчхаад бөөн баяр байсан. 

Дараа нь "Чухал амжилт" сургалтын төвд дизайнер, оёдолчны ангид суусан. Огт юм оёж үзээгүй, хөл машинд хүрч үзээгүй байсан учраас сонирхолтой байж билээ. Эцэст нь хэрэггүй олон хувцас авахаа болиод өмнөх хувцаснуудынхаа хэв загварыг нь өөрчилж өмсдөг болсон. Мөн усанд сэлж сурсан. Өөрийгөө хөгширсөн гэж бодолгүй усан бассейнд олон цагийг өнгөрөөсөн.

Таргалалтыгаа буяных, хөдөлгөөн хий гэхээр удахгүй үхэх гэж байж гээд хаацайлдгийг ойлгосон. Үнэндээ ямар ч насны хүнд боломж байдаг юм байна

Ингэж явсаар 2021 онд хөл маань өвддөг болж хагас л суудаг боллоо. Насаараа хөдөлгөөнтэй байсан хүн гэнэт хөдөлгөөнгүй болохоор хөшчихдөг юм байна. 

Удахгүй өдөрт 108 мөргөдөг болсон. Эхэндээ зузаан гудас дэвсээд ганц хоёр хийдэг байсан. Иймэрхүү байдлаар тогтмол хийсээр байгаад өдөрт 108 мөргөж чадсан. Булчин суулгах, хөдөлгөөнт дасгал хийж эхэлснээс хойш хагалгаанд орох байсан хөл маань асуудалгүй сайхан болсон. Эцэст нь бид залхуурдаг юм байна гэж дүгнэсэн. Таргалалтыгаа буяных, хөдөлгөөн хий гэхээр удахгүй үхэх гэж байж гээд хаацайлдаг гэдгийг ойлгосон. Үнэндээ ямар ч насны хүнд боломж байдаг юм байна. Харин хийхгүй гэвэл шалтаг сайхан олдог доо. 

Сүүлд 70 насандаа тархины дасгалжуулагч гэх сайхан мэргэжлийг эзэмшсэн. Одоо цахимаар хичээл заагаад явж байна даа. 

"Ер нь хүн гэдсээрээ туранхай байвал дотор эрхтэн эрүүл байдаг"
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

- Та баясгалантай сайхан инээх юм. Эрүүл хүний нүд жаргалтай байдаг. Та хооллолт дээрээ хэр анхаарч байна вэ? 

- Сургалтад сууж байхдаа хоолны дэглэм сайн барьдаг байсан. Дараа нь хэзээ хүртэл өөрөөсөө харамлах юм гээд даварч өгсөн. Одоо бол хоолны дэглэм барьдаг. Гэхдээ том аягаа жижигхэн болгочхоод хоёр цагийн зайтай бага багаар иддэг. Би маханд их дуртай учир ямар ч үед хүссэн хоолоо иднэ. Өглөө бүр хоол идэж гардаг учир бүтэн өдрийн турш эрч хүчтэй байдаг. 

Хоол их иддэг байхад гэдэсний тойрог маань 93 см, 58 кг жинтэй байсан. Одоо гэдэсний тойрог маань 58 см болж эрүүлжсэн. 

Гол нь өөртөө харьцаж ямар нэгэн зүйлийг ухамсарлаж ойлгох гэдэг чухал. Жишээлбэл, би насаараа цагаан гурил иддэг байснаа больсон. Учир нь цагаан гурил цардуул ихтэй. Албаар өнгийг нь хувиргаад цагаан болгочихсон учир хүний биед ямар ч шим тэжээл өгөхгүй. Цардуул ихтэй учраас судас шөрмөсийг цавуугаар наасан юм шиг болгодог. Тэгээд л цагаан гурилдаа баяртай гэж хэлээд хоёрдугаар гурил хэрэглэдэг болсон. 

- Та эрүүл чийрэг сайхан биетэй байгаа нь юутай холбоотой вэ? 

- Би гурван хүчин зүйлийг нэрлэнэ. Нэгдүгээрт дасгал хөдөлгөөн, хоёрдугаарт тааралдсан бүхнээ идэхгүй байх, гуравдугаарт сайн унтаж амрах. Нойрыг зөв зохицуулж чадаагүй тохиолдолд дасгал хөдөлгөөн, сайхан хооллолт байлаа гээд ямар ч нэмэргүй.

Мөн хөдөлгөөн дундаа учир бий. Жишээлбэл, сайхан болж байна гээд хүнд юм өргөх их сайн биш. Сайхан хөлсөө гартал хөдөлгөөн хийх хэрэгтэй. Түүнийхээ дараа сунгалт хамгийн чухал. Уян хатан чанар сунгалт байхгүй бол мянга их дээд сургууль сураад, гоё сайхан байгаад нэмэргүй. Хэзээ нэгэн өдөр чи эвгүй ойчвол ясаа хугалдаг юм даа. Эгч нь 24 жил бүжиглэхдээ нэг ч удаа бэртэл авч үзээгүй гээд бод.

Өдөр бүр фитнест явж чадахгүй бол гэртээ алхаад харих гэх мэт хөдөлгөөн сайн хийх хэрэгтэй. Ер нь хүн гэдсээрээ туранхай байвал дотор эрхтэн эрүүл байдаг. Өвчин гэдэг хийсэж биш хэлж ирдэг. Хүн өөрөө өвчнийг дууддаг. Урт наслахыг удам гэж хэлдэг хүмүүс уучлаарай. 

- Тэтгэвэрт гарчхаад олон зүйл сурсан байна. Гэтэл зарим нь тэтгэвэрт гарсан гээд идэвхгүй амьдралын хэв маягт шилжих магадлал ажиглагддаг. Энэ талаар та ямар байр суурьтай байдаг вэ? 

- Нэгдүгээрт би эмээ гэж чамтай харьцахгүй байгааг анзаарсан байх. Хүмүүсээр эгч гэж дуудуулах сайхан санагддаг. 

Хоёрдугаарт, оюун ухаанаа үргэлж тэжээж байх асуудал. Бид залхуу учраас л ядуу байгаа. Тиймээс өөрийгөө хөгжүүлэхийн тулд уншиж байдаг. Хамгийн сүүлд наран дороос ургасан нар гэх ном уншсан. Түүнд хорт хавдрыг инээмсэглэлээр эмчлэх талаар гардаг. Мөн урт наслах хамгийн сайн арга бол сэтгэл санаагаа эрүүл, ариун байлгах. Жишээлбэл, сэтгэл санаа ариун бус байвал бие эрхтэн дотроосоо өвчлөх даавар ялгаруулж байдаг. Ингэж явсаар байгаад хорт хавдар гэдэг өвчнийг тусчихсан байдаг юм байна. Ер нь хүнд гомдож, муу зүйл бодож явах нь хамгийн буруу. Тэрүүхэн хооронд хүнийг хуурч маллах нь тухайн үедээ чамд сайхан байж болох ч дараа нь хор уршиг эргээд ирнэ гэдгийг ойлгосон шүү. 

Өмнө нь фэйсбүүк маш их ухдаг байсан. Тэгээд хүзүүн дээр том булдруу үүсчихсэн. Нөгөө л нийгмийн уур бухимдлыг үзээд эхлэхээр жинхэнэ өвчин шүү дээ. Хүний амьдралыг мэддэг юм шиг элдэв бусын сэтгэгдэл бичиж байснаас өөрөө мэдлэг олж авахын төлөө явах хэрэгтэй. 

Өөрийгөө эрүүл байлгах боломж хүн бүрд байгаа. Гол нь залхуурахгүй байх ёстой гэдгийг ойлгож байна даа. 

- Та үр ач нартайгаа хэр их цагийг өнгөрөөж байна вэ? 

- Хүүхдүүд маань ирэхээр яг хүссэн зүйлийг нь хийдэг. Уралдъя эмээ гэвэл дагаад гүйнэ, хичээлээ хийсэн бол эмээтэйгээ юм ярьж цай уу гэх мэт. Хоол идсэн бол заавал өөрөөр нь аяга угаалгана. Эмээ нь угаая чи хичээлээ хий гэж хэлэхгүй. Учир нь тэр хүүхдийг залхуурлаас холуур, хөдөлгөөнтэй байлгах гэсэн санаа юм даа. 

"90 нас хүртлээ богино юбка өмсөнө гэж бодсон хүн чинь түүндээ тааруулж биеэ бэлдэнэ шүү дээ"
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

- Ойрын хугацаанд ямар төлөвлөгөөтэй байна вэ? 

- Би тэтгэвэрт гарсныхаа дараа ОХУ-д бизнес эрхлэгчдийн уулзалтад оролцож байхад 60настай хүүхнүүд хачин сайхан хүүхнүүд байсан. Тэр үед би дэвтэр дээрээ 90 нас хүртлээ богино юбка өмсөнө гэж бичсэн байснаа сүүлд уншсан. 90 нас хүртлээ богино юбка өмсөнө гэж бодсон хүн чинь түүндээ тааруулж биеэ бэлдэнэ шүү дээ. Хүн тэтгэвэрт гарсан гээд өөрийгөө хаяж болохгүй. Бусадтай ижилхэн суралц, ач зээ нарынхаа үгийг сайн сонсох хэрэгтэй. Бид чинь өөр нийгэмд амьдарч байна.

Би тоглолтоор 46 орноор явж үзсэн. Ядуу буурай, сайхан муухай бүх хотоор явж үзээд Монголоороо их бахархсан. Бид даварчихсан улс, эрх чөлөөгөө хэтэрхий буруу эдэлсэн гэдгийг эрт мэдсэн. Тиймээс ойрдоо орос хэл сурч байна. 

Мөн 70 насандаа тархины дасгалжуулагч гэх шинэ мэргэжил эзэмшсэнээрээ дагнана даа. Шинэ юм сураад явж байгаа хүн чинь их цоглог байдаг юм байна. Өмнө нь 120 наслана гэж боддог байсан бол одоо 150 насална. Монголын нөхцөлд 150 наслах боломжтой гэдгийг харуулна. Миний бие одоогоор 18 настай охин шиг байна. 71 насандаа шүү дээ. Одоо хоёулаа гараад гүйвэл чамайг гүйцэхгүй юм аа гэхэд хол хоцрохгүй. 

Би өдөр бүр чийрэг, сэргэг дасгалаа сайн хийж байна. Бас булчингийн дасгал сайн хийдэг. Наслаад эхлэхээр булчингийн сулралтай болдог учраас булчиндаа сайн анхаарах хэрэгтэй. Тиймээс 150 насандаа одоогийн 70 настай шигээ л байна даа. 

- Сайхан яриа өрнүүлсэнд баярлалаа. Урт насалж удаан жаргах болтугай. 

- Баярлалаа. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
332
Зураг
ЗӨВ, ГОЁ
27
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
22
Зураг
БАХАРХМААР
12
Зураг
ХАХА
10
Зураг
ГАЙХМААР
6
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
92 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
зээ [66.181.183.66] 2023/12/8
хн бдг юм бэ хаягаа бичиж болох уу очиж уулзмаар бн
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.162] 2023/12/4
Бурхан мэднэ.
0 | 0 Хариулах
зочин [43.242.242.68] 2023/8/2
Сайн сайханг хүсье. 150 наслаад ч яршиг байнаа.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.160.87] 2023/6/7
Мундаг байнаа. Зорьсондоо хүрээрэй. Урт наслаж удаан жаргаарай. Амжилт хүсье сайхан санагдаж бна шүү. Яагаад 150 наслаж болохгүй гэж.
1 | 0 Хариулах
💩💩💩💩💩💩💩💩💩💩💩 [192.82.77.143] 2023/6/4
HUJAA UVUGCHUUD 1 MUS SERGEESH YUM HEREGLEJ JAAHAN OHID UVURLUDUG GEJ MEDEH YUM BN,
0 | 0 Хариулах
хүннү [202.55.188.97] 2023/6/4
Энэ хүнийг мэднэ. АДБЧуулгад гоцлон бүжигчин байсан, мундаг эмэгтэй. Энэ Сүхбаатар, Алтангэрэл нар ойоолцоо үе байх ёстой. Сайхан харагдаж байна. Ер нь ажиглаад байхад 12-оос дээш хүүхэд гаргасан ээжүүд ануухнаараа ой санаамж нь хэвийн өндөр насалдаг юм байна.
0 | 0 Хариулах
Зочин [64.119.21.172] 2023/6/4
Баярлалаа. Амьдрал бол аз жаргал. Урт удаан насалж үлгэр дууриалал болсон таньд эрүүл энхийг хүсье.
1 | 0 Хариулах
Алтай [66.181.160.18] 2023/6/4
Тэтгэвэрт гараад амьдралын хүссэн бүхнээ хийх цаг эхэлж болноо би ч тэгж боддог ч Монголд мөнгөгүй хүн амьдрахад их хэцүү л дэ. Бүр ганц бие олон хүүхэдтэй бол тэгээд л дуусна. Амьдралын боломж тэтгэврийн мөнгө нь боломжтой бол хэн ч боломжоороо амьдрахыг хүсэх л байлгүй дэ. Хүн хүний амьдрал өөр өөр л дө.
0 | 0 Хариулах
Зочин [64.119.26.101] 2023/6/4
буруугаар зөнөж байгаа юм биш үү
2 | 2 Хариулах
Эгэл [66.181.161.97] 2023/6/4
Өөдрөг байгаа танд сайн сайхныг хүсьэ.Зарим хүмүүст хэлэхэд:Хөмсөг зангидаж,уур уцаартай амьдрахыг хүсэж байгаа бол таны л хэрэг шүү дээ
0 | 0 Хариулах
Зочин [192.82.71.241] 2023/6/4
Хөөрхөн охин байн
0 | 1 Хариулах
Зочин [202.21.107.3] 2023/6/4
150 наслах арай биш ээ. Хүний төрлийг олсон амьтан бидэнд ийм биологийн боломж байна уу ?,
2 | 0 Хариулах
Зочин [202.126.88.113] 2023/6/4
Баярлалаа маш их өөдрөг урам ухаан хайрлалаа
0 | 0 Хариулах
Зочин [202.21.107.64] 2023/6/3
Уул нь сайхан өөдрөг үлгэр жишээ болохуйц хүн байна гэвч 150 наслана гэж хийрхэж ам гараад ярилцлагынхаа утга учрыг алдуулчлаа хүн ингээд үл бүтэх юм яриад ирэхээрээ сэтгэц нь жаахан сонин болоод явчиж байгаа юм даа настай хүн чинь жаахан юмыг зөөлрүүлж эерүүлж хэлж болно шүү дээ үр хүүхдэдээ харагдаж урт наслана ч гэдэг юм уу олон хувилбараар хэлж болно. Хөгшин хүн юманд хамаагүй ам гарч болохгүй далан насандаа даруулга хэрэгтэй шүү
5 | 0 Хариулах
Зочин [202.126.90.57] 2023/6/3
Сайхаан сайхан
0 | 0 Хариулах
Зочин [103.212.116.81] 2023/6/3
Балиар хиймэл эмгэн байна
2 | 5 Хариулах
Саанаа [150.129.140.143] 2023/6/3
Уучилаарай хиймэл биш шүү солиороорой
1 | 0 Хариулах
Зочин [202.126.89.238] 2023/6/3
Бава шавагүй 150 насалж юугаа хийдэгын.Хар ядаргаа байна.
0 | 6 Хариулах
Зочин [103.9.89.194] 2023/6/3
ataarxaad l kkk
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.67] 2023/6/3
Ямар схан эмэгтэй бэ гээд бахархаад бишрээд бн чинь 150 наслана гэсэн чинь амьд араг яс болох нь дутаж дээ 120 нас байтугай 150 нас чинь ямар хүний доог тохуу болж шившиг тарина хичнээн их сурч оюун ухаанаа удирдсан ч 71 н настай шигээ хүн бхгүй энэ хөгшин харин ийм тийм нас заахгүй хир хэмжээндээ схан ярилцлага өгөөд эрүүл хоололтын талаар схан хуваалцаад явбал гоё бн юм юун 150 нас бэ инээдтэй юм яаж сэтгэхээрээ ингэж ярьж чадаж бнаа юманд хэмжээ хязгаар гэж бг бмаар юм ингэж 120 биш 150 наслана гэсэн чинь лав эрүүл хүн биш шиг санагдчихлаа
4 | 2 Хариулах
зочин [66.181.161.86] 2023/6/3
70 насалмаар бвал 70 л наслана, та 70 наслахгүй юудаа хо хо
0 | 1 Хариулах
Зочин [202.9.46.39] 2023/6/3
Лаларын монголд урт насалж үхсэнээ хийх гэсэн чавганц вэ...хүний шуналаа гэж
0 | 10 Хариулах
Зочин [202.126.89.187] 2023/6/3
Гайхалтай сайхан монголжингоо бүсгүйд аз жаргал хүсье
2 | 2 Хариулах
Zochin [174.215.1.142] 2023/6/3
Goyo hiij l surmaar bna kk
2 | 1 Хариулах
zochin [92.88.171.65] 2023/6/3
Nas bol too gedgiig jinxene utgaar amidral deer boditoor uzuulj baigaa mongoliin saixan busguichuudiin maani neg uzesgelen goo emegteidee urt nasalj udaan jargaj yavaxiig xusie
3 | 1 Хариулах
Г.Тунгалаг [192.82.87.90] 2023/6/2
Бүжигчин жүжигчин хүн болохоор их өөдрөг дэврүүн байна, сайхан шүү дээ. УАДБЧ-ын үе үеийн түүхэн дэх хамгийн гоё бүрэлдэхүүнд, хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй байсныг санаж байна. Эрүүл энх, амжилт хүсье!🤗😍
7 | 0 Хариулах
Дэлхийн дулаарал гэдэг нь заль мэх төдий юм [79.116.121.36] 2023/6/2
Гэртээ,гал тогоондоо байх гэдэг бол жинхэнэ эмэгтэй хүний нэр төрийн хэрэг шүү дээ.гарч явмаар санагдаад байгаа бол мэдрэлийн талын асуудалтай эсвэл залуу насны жороо гүйдэлтэй амьдралаа л санагалзаад байна гэсэн үг!ийм хөгшин настай байж эвгүй л юм
1 | 19 Хариулах
Зочин [110.175.236.106] 2023/6/2
Ийм гэгээлэг зүйлийг харлуулж харж бна гэхээр жинхэнэ сэтгэцийн асуудалтай хүн бна. Архины хамааралтай эсвэл хүчирхийлэгч, гаж донтон байгаа.
9 | 0 Хариулах
Зочин [202.126.89.1] 2023/6/2
Чи өөрийн хэр хэмжээгээр сэтгэж байна, чиний төсөөлсөн зүйл энд огт алга
4 | 0 Хариулах
Зочин [178.198.123.224] 2023/6/3
Чи харин өөрөө сэтгэцын өвчтөй юм биш үү.Яахаараа эмэгтэй хүн гал тогоондоо байхаар нэр хүндтэй байдагын.Хүн нэгл амьдарна тэр амьдарлаа гал тогоондоо нэр төрөө бодож өнгөрөөхын гэнээ.Тэр нэр төр чинь хэнд хэрэгтэй юм.Би 100 насласан ч 18 тай юм шиг амьдарна.Яагаад хүний сайханыг харж болддоггүй юм бэ.Чи наад харах өнцөгөөл өөрчилчих тэгвэл наад новшийн сэтгэхүйчинь ч өөрчлөгдөнө.Ийм сайхан эмэгтэй яаж ингэж хэлж чаддаг байна
5 | 2 Хариулах
Зочин [103.212.116.81] 2023/6/3
100 настайдаа 18-тай юм шиг амьдрах боломж байхгүйүшдээ хө
1 | 0 Хариулах
Зочин [202.55.188.33] 2023/6/3
Тэнэгтэх юмаа, хүн хүний амьдрах хэв маяг, үзэл бодол өөр.
1 | 0 Хариулах
зочин [66.181.161.86] 2023/6/3
өөрөө гал тогоондоо тогооны бариул болнуу🤣🤣🤣
1 | 0 Хариулах
Зочин [150.129.141.17] 2023/6/2
Amjit husie!
4 | 0 Хариулах
Зочин [192.82.68.88] 2023/6/2
Амьдралын сайхныг ийм энгийн гэдгийг эрт ухаарч чадвал олонх хүмүүс яг ийм маягаар амьдарч эхлээд, илүү олон жил тайван сайхан амьдрах боломжтой юм. Би +40 насандаа ХБХ-тэй болоод яг энэ эгч шиг ажил бүх юмаа орхиод амьдрал үнэн утгагүй санагдсан 4-5 жилийн явцдаа энэ бүх сэтгэл зүйн цунамид өртөөд эцэст нь зүгээр л амьд байх нь аз жаргал гэдгийг ойлгож эхэлснээр одоо л сайхан сэтгэлээ тайван байлгах, стрессээ удирдах арга ухаанд суралцаж өөрийгөө шинээр олж авч байна.
7 | 0 Хариулах
Зочин [192.82.68.88] 2023/6/2
Сэтгэлийн амар амгалантай эрүүл хүн л хамгийн баян бас жаргалтай хүн байж чаддаг юм бн. Түүнээс эд хөрөнгө биш эрх мэдэл ч биш. Амар амгалан орчинг хамт байгаа хүмүүс бас их бүрдүүлдэг. Ижил зүйлийг үнэт зүйлээ болгоод нэг зорилготой хүмүүс хамт байвал за тэгээд жинхэнэ тэнгэрийн хишиг. Хайр гэдэг бол ойлголцол хүндлэл. Өөр өөр зан ааштай ч ойлгоод оршин буйг нь хүлээн зөвшөөрөөд харилцан бие биедээ төвөг болохгүй жаахан дэмтэй байхад л гэрлэлт амьдрал бүх бэрхшээлийн ард нь гарах боломжтой.
2 | 0 Хариулах
Биологи судлаач [202.9.40.37] 2023/6/2
120; 150 наслах боломжгүй. Хүний бие элэгддэг юм шүү дээ. Түүнээс гадна хүний эсүүд хуваагдаж шинэчлэгдэх тоо нь бас хязгаартай. Яахав 150 наслана гэдэг нь өөрийгөө зоригжуулж урамшуулж байгаа юм бол уу даа. Хүний үе мөч, мөгөөрс зэргүүд элэгддэгийг санах нь чухал .
1 | 4 Хариулах
Нар [202.126.90.132] 2023/6/2
Алдсан зүйлээ нөхөж чадаж байвал элэгдэл бага байж болно шүү
2 | 0 Хариулах
Зочин [103.212.116.81] 2023/6/3
Боломжгүйээ
0 | 1 Хариулах
Зочин [66.181.191.203] 2023/6/2
Гайхалтай эрч хүч дүүрэн өөрийн ухаан бодол зорилготой сайхан эмэгтэй байна . Миний ээж таньтай чацуу таны хажууд үг яриа үзэл бодол нь таны ээж л блхр юм байна . Гэхдээ би ээждээ хайртай . Яаж тань шиг болгох вэ . Таниар бахархав.
3 | 0 Хариулах
зОЧИН [202.21.98.34] 2023/6/2
38НАСАНДАА ТЭТГЭВЭРТ ГАРГААГҮЙ ,ЭСВЭЛ ТЭР ХӨДӨЛГӨӨНӨӨ ТАСРАЛТГҮЙ ЯВААД БАЙСАН БОЛ ҮҮНЭЭС ХЭД ДАХИН САЙХАН БАЙХ БАЙЖЭЭ . ТАНД АМЖИЛТ ХҮСЬЕ
3 | 1 Хариулах
zochin [202.55.188.82] 2023/6/2
Ямар сайхан өөдрөг зорилго, бодол, төлөвлөгөөтэй юм бэ? Мундаг сэтгэгч юмаа. Би 20 гаруй жилийн өмнө Чимэдцэрэн эгчтэй уулзаж, гэрт нь зочилж ярилцлага авч байлаа. Тэр үед гэрээс нь нэг их гоё орчин, мэдрэмж төрж байсан. Одоо ч миний санаанаас гардаггүй юм. Урт наслаарай.
4 | 0 Хариулах
Зочин [66.181.176.138] 2023/6/2
Амжилт хүсье. Ямарч биетийн насжилтийг уртасгах талаар хүн төрөлхтөн үүссэн цагаасаа шашин, шинжлэх ухаан зэрэг олон талаас нь судлаж байгаа ч одоо хүртэл хариу олоогүй сэдвүүдийн нэг.
1 | 0 Хариулах
Зочин [202.9.40.57] 2023/6/2
Монголчууд дөч гараад яйжийгаад эхэлдэг. Уг нь 40 нас бол залуудаа орно.
12 | 0 Хариулах
Зочин [202.55.188.40] 2023/6/2
Яасан гоё юм бэ жинхэнэ азжаргал эрч хүч мэдрэгдэж байна таны тавьсан зориолгод амжилт хүсье
8 | 1 Хариулах
Зочин [202.72.245.121] 2023/6/2
Нарагийн авга эгч гэж ойлгосон. Тэгээд эдний удмынхан их цалгисан гоё энергитэй, урлагийн авьяастай дайчин мундаг хүмүүс юм байна даа гэж бодсон. Үнэхээр гоё эмэгтэй бна. Нарагийн төс бас байна шүү. Сайхан инээмсэглэдэг, цагаан арьстай. Нийгэмдээ үлгэр жишээ болсон зөв бодолтой танд урт удаан нас аз жаргалыг хүсэн ерөөе
9 | 0 Хариулах
Чимэгсайхан [202.126.89.76] 2023/6/2
гайхалтай сайхан бүсгүйд амжилт
3 | 0 Хариулах
Зочин [59.153.113.164] 2023/6/2
Монгол Улсын Гавъяат Чимидцэрэн эгч бол бүжгийн Хатан хаан нь юм билээ. Ардын жүжигчин байх л ёстой хүн дээ. Маш гоё ярилцлага байлаа. Урт наслаж,удаан жаргахыг ерөөе.
10 | 3 Хариулах
Зочин [202.55.188.33] 2023/6/3
Нөгөө л нэн гавьяа шагнал, төмрөө яриастай. Энэ эмэгтэй гавьяатаа авчихсан, амьдралын сайхан зөвхөн гавьяа шагнал биш гэдгийг мэдэрчихсэн хүн бна.
0 | 0 Хариулах
САЙХАН ЭМЭГТЭЙ [103.57.92.86] 2023/6/2
САЙХАН ЭМЭГТЭЙ БАЙНА
6 | 0 Хариулах
Зочин [64.119.24.43] 2023/6/3
Зөв амьдарч байна.настай хүн булчингаа хөгжүүлэнэ гэдэг нь зөв.булчин ясаа авч явна шүү дээ.
5 | 0 Хариулах
Алтанцэцэг [103.57.92.156] 2023/6/2
Арьсаа татуулах хэрэггүй аяндаа зүгээр болно. Уулаасаа сайхан эмэгтэй шүү дээ. Өөрийнхөөрөө байсан дээр. Надаас 4 дүү юм бна.
4 | 0 Хариулах
Монгол [202.126.90.7] 2023/6/1
Асар их хөдөлмөрлөж, хичээж байгаа юм байна, үр дүн яалтчгүй л гарч буй юм байна. Ийм хүн манайд олон биш шүү, гол нь өөрийгөө ялан дийлжээ.
6 | 3 Хариулах
Зочин [192.82.84.235] 2023/6/1
гоё эгч байна, арьсаа жоохон татуулчуул бүр 40тэй юм шиг харагдахаар байна
0 | 1 Хариулах
Зочин [64.119.24.43] 2023/6/3
Арьс татахаар сөрөг талтай.нас дагаж үрчлээ байлгүй дэ.резин хүүхэлдэй шиг болчихно
0 | 0 Хариулах
Зочин [103.212.116.81] 2023/6/3
Угаасаа татуулцан байгаа нь энэшшт
1 | 0 Хариулах
kkk [202.126.89.240] 2023/6/1
latin49 гэдэг инээдтэй золиг вэ дэ! ккк монголд эргуу улс их бн аа ккк
0 | 0 Хариулах
Зочин [103.57.94.228] 2023/6/1
- за хүн ер нь урт насаллаа гэхэд 100 аас илүү хэрэггүй Их өндөр наслах бас хэцүү Асрамж хэрэгтэй Нас 100 хүрэхээр үр хүүхэд 70/80 хүрнэ Тэд таныг асрах чадал тай байх ууда Үе тэнгийн хэн бүгд байхгүй болно Хэнтэй юугаа ярих вэ 100 тай хүнийг хэн тоож ярихав Ач зээ нар тоож ярихгүй Ярилаа ч яриа таарах гүйӨөр ертөнцөд байгаа мэт болно шүү дэ
6 | 5 Хариулах
Irgen [66.181.185.209] 2023/6/1
Ene bol chinii l bodol… hun amitand neeh zaaj surgah geed yaahav
4 | 0 Хариулах
Пэмэнизм гэдэг чинь шулмуудын хорт заль мэх юм [79.116.126.149] 2023/6/1
Эмэгтэйчүүд гэртээ биш ажиллаж л байвал гоё сайхан байна гэсэн муу ёрын мсж өгсөн мэдээлэл байна.иймэрхүү юманд гэнэн хөөрхий эмэгтэйчүүд хууртагдаж унаад байгаа 😢
1 | 15 Хариулах
Пэмэнизм гэдэг чинь шулмуудын хорт заль мэх юм [79.116.126.149] 2023/6/1
Эмэгтэйчүүд байгалиасаа гэрт байхаар бүтээгдсэн бөлгөө.хэрэв та гэртээ байх дургүй болоод байгаа бол тархинд чинь асуудал байна гэсэн үг юм.тэр тусмаа настай хүн ийм байна гэдэг нь залуудаа жороо явсных эсвэл худлаа мэдээлэл захиалгаар тавьж байна гэж ойлгогдож байна.хэрэв нөхрийн чинь цалин муу бол жич асуудал.
0 | 11 Хариулах
Пэмэнизм гэдэг чинь шулмуудын хорт заль мэх юм [79.116.126.149] 2023/6/1
Нийгэм гэр бүл дээр тогтоно.үүний тулд гэр бүл дор хаяж 3,4 хүүхэдтэй байх мөн цаашлаад гэр бүл баттай байлгах дээр чанга бодлого явуулах! Хүүхдүүдийн тоо хөгшчүүлээсээ хамаагүй илүү байх ёстой! тэгэхгүй бол удахгүй тэтгэвэр тавьж чадахгүй, ажиллах хүч хомс болно, олон ганц бие хөгшчүүл дүүрнэ! Үүнээс сэргийлий гэвэл эрчүүдийг ажилд түлхүү авч, эмэгтэйчүүдийн гэр байх эрхийг хангах, олон хүүхэдтэй өрхийг дэмжих бодлого явуулах ёстой! Чухал ажилд эмэгтэйчүүдийг томилохыг бүрэн хорих үүнд эмэгтэй хүнд таарсан ажил багтахгүй!
2 | 8 Хариулах
Пеменизм гэдэг чинь шулмуудын хорт заль мэх юм [79.116.126.149] 2023/6/1
Сүүлийн үед гэртээ олон хүүхэд гаргаад тэднийгээ өсгөөд хүмүүжүүлж байгаа эмэгтэйчүүдрүү хараах зүхэх нь хэрээс хэтэрсэн байгаа.Тэгээд төрд ажиллах эмэгтэйчүүдийн квотыг нь нэм! квотын нь нэмэх хэрэгтэй гэж мөөрсөн ухнууд их болсон нь ажиглагдаж байгаа.энэ бол гадны хорт шулмуудын даалгавар гэдэг нь ойлгомжтой шүү дээ.эмэгтэй хүн байгалиасаа улс төр шүүхийн шийдвэр гаргах ажилд тохирохгүй!Улс нийгэм гэр бүл дээр тогтдог гэтэл эмэгтэйчүүдийг заавал ажил хийлгэхгээд чичрээд байгаа нь гэр бүл устгах хүүхэдгүй болгох маш хортой бодлого юм.үндсэндээ эр эм хоёр хоёулаа хамт зарцлагдаж хүүхэд байхгүй болж эхлэнэ гэсэн үг!! үүнийг хүсээд байгаа учраас квотыг нь нэм гэж албаар эмэгтэйчүүдийг хөөргөж гэрээс нь гаргахгээд шавдуулаад байгаа төдий.эмэгтэй хүн гэрт байх дургүй болоод ирвэл тэгээд байдал буруу тийшээ явж байна гэж үзэж болно
4 | 8 Хариулах
granny hunter [202.179.2.18] 2023/6/1
dajgu gurl bn sho
0 | 1 Хариулах
Дэлхийн дулаарал хүнээс шалтгаалдагггүй юмаа 😤 [79.116.91.103] 2023/6/1
150 наслана 🤦‍♂️🙄 Жоохон ул суурьтай ярьвал! Насандаа намбагнаж амьдраачээ! богино банзал ч гэх шиг 😤
8 | 10 Хариулах
Зочин [202.9.46.226] 2023/6/1
Hha
2 | 0 Хариулах
Latin49 [150.129.141.240] 2023/6/1
60 nasnii emegtei sexiin hariltsand ordog uu?
0 | 6 Хариулах
Зочин [82.128.217.248] 2023/6/1
11 жилийн дараа өөрөө аандаа үзэх үзэхгүйгээ мэдэх боломжтой юм б. Хаха
4 | 0 Хариулах
Зочин [192.82.73.114] 2023/6/1
дур тачаалыг чинь сэргээвэл л бэлэн байдаг байгаа шүү, боломжтой
2 | 0 Хариулах
Latin49 [150.129.141.240] 2023/6/1
60 tai emegteichuud namaig 1 udaa uduj baisan yum tegeed bi gaihaj bailaa 60 garsan 3 emegtei ajliin shugamaar nadtai uulzaad hool und bolsnii daraagaar karaoke orood tegeed yanz bur bolno geed baihaar n ineed hureed zugtah shahuu garch yavsan. tegeed bodoj bailaa 60 tai emegteichuud bas durtai dontoi baihnee gej.
0 | 3
Ard [103.212.116.205] 2023/6/1
Ugui ee neere uneheer ataarhaj bn.ene yarianaas gants yum gesen oortoo heregjuuleh yumsan gej bodloo.gaihaltai emegtei.
9 | 1 Хариулах
Eenji [77.24.7.205] 2023/6/1
Гоё күүл чигээрээ амьдралыг туулж байнаа. Яг насныхаа сэтгэлгээнд очиж гацаад байлгүй, аль ч үзэл бодол аль ч үеийнхний үзэл бодлыг хүлээн зөвшөөрдөг, өөрийгөө дайчилдаг. Иймэрхүү хүмүүс үнэхээр гоё
16 | 0 Хариулах
111 [202.55.188.35] 2023/6/1
setgelgee suuper bnashu 120 bish 150 gj bnashuu
1 | 0 Хариулах
Зочин [110.175.236.106] 2023/6/1
Маш царайлаг, дандаа инээмсэглэж байдаг сайхан эгч байсан, яг хэвээрээ бна. Бага байхдаа байрныхаа хүүхдүүдтэй ардын дуу бүжигийн энэ царайлаг гоё бүжигчидийг харах гэж цонхоор нь сургуулалтыг хараад өнждөг байж билээ. Эгч зөв л хэлж, эрүүл урт наслахад удам энэ тэр ямар ч хамаагүй гэж. Ер нь бол Азидаа Монголчууд хэт таргалалттай, буруу хооллолт, архидалт, гэр бүл, ах дүү хамаатан саданы хүчирхийлэлээс үүдэлтэй стресс, сэтгэцийн эмгэгтэй байдаг нь Монголчуудыг богино наслахад нөлөөлөлдөг.
25 | 0 Хариулах
zochin [202.55.188.82] 2023/6/2
маш үнэн оновчтой сэтгэгдэл бичсэн чамд баярлаж бна. Монголын нийгэм , гэр бүл, бэр хүргэний харилцаанууд чиний бичсэн шиг тааруу стресстэй байдаг.Өөрчлөлт хийх шаардлагатай бна.
4 | 0 Хариулах
Зочин [202.126.89.197] 2023/6/1
Бурхны өгсөн зургаар явна. Маш тарган 100 насалсан их туранхай 60 насалсан архи их уудаг 90 насалсан архигүй тамхигүй байж 60 насалсан улсууд зөндөө байна.
16 | 4 Хариулах
Зочин [103.212.116.81] 2023/6/3
Азаар сайн гентэй төрсөн бол туранхай урт насалж болох байх
0 | 0 Хариулах
oo [192.82.74.2] 2023/6/1
мундаг тэвчээр бас ухаан
5 | 1 Хариулах
zochin [66.181.184.114] 2023/6/1
bainga l niigmiin bihimdal heruul muu muuhai bugdeer duureh shahsn ene tsag ued iim gegeeleg saihan yariltslaga unshaad setgel sergelee Amidraliin uneniig nudend uzegdtel yaruj uharuulsan tand bayarlalaa Saihan bugdiin deediig eruue saihan
7 | 1 Хариулах
Зочин [84.253.254.63] 2023/6/1
Байрныхаа эгчийн ярилцлага уншаад урамшив. 48 настай, 5 дах гадаад хэлээ сурч бгаа, дасгал хөдөлгөөнөө нэмсэн, завсрын мацгаар дагнаж бгаа дүү нь б аа. Жин 75кг. Машинаас 100% татгалзаад 42-42 гэдэг азын дугаар эсвэл унадаг дугуйгаа янз бүрээр унадаг хүн б аа. Төрлүүд маань хүнд хүнд өвчнөөр өнгөрсөн болохоор тэр бүгдийг цаанаасаа дохио өгч б гэж ойлгоод өөрөө өөртөө санаа тавьдаг болсон. Өмнө мотоцикл унадаг бхад 2 удаа эвгүй хүмүүстэй таарч осолд ороод бас дохио юм б гэж ойлгоод түүнээс хойш дахиж осолд орж үзээгүй 20 жил мотоцикл унаж б. 2 сарвуугаа таслуулсан, хэлгүй, хэлгүй, нүд нь бүлтэрч гарах гэж бгаам шиг хүмүүс бсан. 3 дахь удаагаа эд нарын өрөөсөн дугуй болох юм б гэж төсөвлөгдсөн.
6 | 0 Хариулах
Дашка-29 [43.242.243.114] 2023/6/1
Ц.Чимэдцэрэн эгч танд баяр хүргье ! Та бол Монголын Ард түмний бахархалт гавьяат жүжигчин хүн. Танд эрүүл энх,урт удаан наслахыг ерөөе !
10 | 1 Хариулах
Зочин [202.179.21.196] 2023/6/1
Урт наслах удмынх (зуурдаар явахгүй бол). Бусад нь бол мэрийсний хүчинд өөрийгөө арчилсны хүчинд урт насална гэдгийн нэг тод жишээ энэ байна. Урт насалдаг удамтай хүмүүс бол хоолны дэглэм ч барьдаггүй юу ч хийдэггүй хүмүүс байдаг. Одоо бол 70 гарч насалдаг болсон тул урт наслахдаа орохгүй байх. Би 92 настай хүнтэй таарч үзсэн. Явж байгааг нь харахаар хөнгөн хөдөлгөөнтэй ч дасгал хийдэггүй дэглэм барьдаггүй хоолоо хасдаггүй, эмнэлгээр их явдаггүй хүн байсан. Нүдээр нь өндөр настай хүн байна гэж мэдсэн. Өндөр наслахаар нүд цэнхэр хүрээтэй болдог. Биеэ наранд борлуулахаар хамаг юмаа шуугаад явж байсан. Их нийтэч бололтой хүн.
11 | 1 Хариулах
Зочин [202.9.46.226] 2023/6/1
Ih uhaalg humuus bdimda harwaas andashgu
5 | 0 Хариулах
Зочин [150.129.142.197] 2023/6/1
Bayarlalaa. Saihan eyreg yariltslaga unshaad setgel sergelee. Az jargal husie,
5 | 0 Хариулах
Зочин [103.212.118.22] 2023/6/1
Чацуутан минь юм байна. Үеийнхэндээ санаа, сэдэл, сайхан үлгэр дууриал үзүүлж буй Гавьяатдаа баярлалаа. Сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе! Сайхан зөв хүн олж ярилцлага түгээсэн сэтгүүлчдээ баярлалаа
10 | 0 Хариулах
Иргэний бодол [202.21.108.22] 2023/6/1
Эгч яахав өөрөө бүжигчин урлагийн хүн байна л даа. Ер нь бол бүжигчин, тамирчин, фитнессээр хичээллэдэг хүмүүс бүгд л иймэрхүү зүйл ярьдаг л даа. Жолооч, лам, эмч, багш, малчин, ногоочин бас тарган, туранхай олон хүмүүстэй л ярилцаж, танилцаж, нөхөрлөж, дайралдаж явлаа. Бүгд л энэ ертөнц дээр ирсэн хувь тавилангаараа амьдраад л, наслах ёстой насаа наслаад л буцдаг юм билээ.
16 | 1 Хариулах
Зочин [64.119.24.43] 2023/6/3
Тавилан гээд таргалаад хэвтэх ч юу юм вэ.эерэг байцгаая.авах гээхийн ухаанаар.
2 | 1 Хариулах
иргэн [103.57.95.130] 2023/6/1
нэг байранд байж багаас нь таних алдарт бүжигчин маань их бодитой, санаа авууштай ахмад хүмүүст сэтгэл сэргээсэн зүйл бичжээ. Алдарт бүжигчиндээ санасан болгон нь бүтэх,эрүүл энх,аз жаргал хүсье.
10 | 0 Хариулах
Зочин [202.21.108.12] 2023/6/1
баяр хүргье
5 | 0 Хариулах
Зочин [64.119.18.130] 2023/6/1
71 настай хэрнээ арьс нь ямар гоё цагаан юм бэ
7 | 3 Хариулах
Саанаа [150.129.140.143] 2023/6/3
Угаасаа гоё эмэгтэй бдаг шүү манай эгчийн найз гээд нөхөр сайтай бх шүү
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.70] 2023/6/1
Бүх зүйл сэтгэл санааных, өөрийнхөө биеийг бүтээх сайхан боломж хүн бүрт бий, өөрийгөө нээгээд өөртөө болонбусдад боломж олгох завтай сайхан цаг хугацаа тэтгэврийн насныханд байгаам бишүү, би хөгшин намайг нийгэм тоохгүй байна гэхийн оронд өөрийнхөө нийгмийг аз жаргалтайгаар бүтээж болох юм бн, маш сайхан урам зориг өгөхөөр ярилцлага болжээ, ярилцагч ярилцсан хоюуланд нь талархлаа
14 | 0 Хариулах