Индэр    
2023 оны 4 сарын 21
Зураг
iKon.mn сэтгүүлч

Ц.Төрбат: Юань улсын монгол хатны булшийг огт хөндөгдөөгүй байдлаар нь Сүхбаатар аймгийн нутгаас малтаж гаргасан

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сүхбаатар аймгийн Онгон сумын Тавантолгойн дурсгалт газраас 13 дугаар зуны үеийн хатан хүний булшийг МУИС-ийн археологийн хүрээлэнгийн судлаачид амжилттай малтжээ. Энэ талаар ажлын хэсгийн ахлагч МУИС-ийн доктор, дэд профессор, Археологийн судалгааны төвийн захирал Цагааны Төрбаттай ярилцлаа. 

- Танд энэ өдрийн мэнд хүргэе. Хаанаас ямар булш малтсан талаар мэдээлэл өгнө үү?

- Өдрийн мэнд. Сүхбаатар аймгийн Онгон сумын төвөөс 40 гаруй километрийн зайд орших Тавантолгойн гэх дурсгалт газар байдаг. Улсын хилээс 20 километр, алдарт Бударын чулууны ар тал оршдог. Тус газрын 56 дугаар булш нь хатан хүний оршуулга, харин 53 дугаар булш нь баатар хүний оршуулга байсныг малтсан. Хатан хүний булш нь тоногдоогүй. Харин баатар хүний булш нь тоногдсон байсан. 

- Тавантолгойн дурсгалт газрын талаар тайлбарлавал? 

- Энэхүү дурсгалт газарт 2000 оноос хойш археологийн судалгаа хийгдсэн. Хамгийн чухал газар нь хос цагаан гантиг хөшөөн чулуу байсан. Энэ хоёр чулуу 1981 оны малтлагаар анх гарсан. Дараа нь байгалийн нөлөөллөөс болж хадгалалт хамгаалалтад нь ноцтой асуудал үүссэн учраас аюулгүй байдлын үүднээс Улаанбаатар хот руу татсан. Тавантолгойн дурсгалт газар нь дээрх хөшөөт чулуугаараа их алдартай. 

Хөшөөт чулууг тойроод тахилын байгууламж байдаг. Үүнд манай ахмад археологич Д.Баяр малтлага судалгаа хийсэн.
2000 оны эхээр МУИС-ийн профессор Д.Наваан гуай тус тахилын булшнуудыг илрүүлээд малтлага хийж эхэлсэн. Арав гаруй булш малтахад маш үнэ цэнтэй, алт мөнгөөр хийсэн эдлэлүүд, урлагийн хэмжээнд яригдах ховор олдворууд гарсан. 

2000 оны төгсгөл үе рүү Тавантолгой алдартай болсноор хулгайч тонуулчид булшнуудыг тоносон. Ингэснээр 2010 онд археологийн хүрээлэнгээс авран хамгаалах судалгааг хийхэд би ахалж байлаа. 2010 оны малтлагаар Монголын үеийн гурван булш малтахад үнэт эд өлгийн зүйл, оршуулгын сонин зан үйл гарсан.

Энэ материалууд нь маш олон үзэсгэлэн, Чингис хаан мэндэлсний 850 жилийн ой, Хубилай хаан мэндэлсний 800 жил, Монгол Францын 20 жилийн каталогт хэвлэгдсэн. Тиймээс бүрэн сэргээн засалт хийгдсэн учир ШУА-ийн хүрээлэн, Чингис хааны музейд хадгалагдаж байгаа. 

Малгайн орой дээр байгаа чимэглэлүүд нь Юань гүрний хаадын малгайн чимэглэлтэй адил учир хэргэм зэрэг өндөр хүн байсан гэдэг нь нотлогддог. 

2010 оны Тавантолгойн малтлагаас яривал 57 дугаар булшны хүний хэсэг нь огт тоногдоогүй байсан. Оршуулга нь дотроо эмээл хазаартай адууг бүтнээр нь тавьсан хэсэг ба банзан австай хүний тал гэсэн хоёр хэсэгтэй байдаг. Эртний тонуулчид адууны хэсгийг нь ухаж авчхаад хүний хэсэгт нь хүрч чадаагүй. Учир тэр хоёр хоорондоо нэг метрийн зайтай байдаг.

Тус булшнаас гархин хуяг, эвдэг сандал, алтан утастай бүс, мөнгөн суулга, малгайн алтан чимэглэлүүд гарсан учир баатар хүн байсан гэдэг нь нотлогдсон. 

"56 дугаар булш нь Тавантолгойгоос огт тоногдоогүй малтагдсан анхных"
зураг
 
Таван толгойн цагаан гантиг хүн чулуу

- Өнгөрсөн онд малтаж гаргасан 56 болон 53 дугаар булшны талаар? 

- 2010 онд 56 дугаар булшийг малтаад эхэлж байсан. Гэтэл Сүхбаатар аймагт шүлхий өвчин гараад аймгаараа хөл хорионд орох болсон. Тиймээс бид өнгөн хөрсийг хуулчихсан байсныгаа буцааж булчхаад явсан. 

Франц улсын Цөлийн ба хээр талын хүрээлэнгээс санхүүжилтээ босгож 2022 онд ажилдаа үргэлжлүүлэн орсон. 56 дугаар булшнаас гадна, 53 гэсэн жижиг булш дээр малтлагын ажил явуулсан байдаг. 56 дугаар булш нь Тавантолгойгоос огт тоногдоогүй малтагдсан анхных юм. Хуучин Д.Наваан гуай тус газар малтлага хийж байхад ямар нэгэн их бага хэмжээгээр тоногдсон гарч ирдэг байсан. 

Тиймээс огт хөндөгдөөгүй үедээ ямар байдаг, оршуулгын зан үйл гэх мэт олон талын мэдээлэл өгч байгаа юм.

Тавантолгойн булшнуудаас өмнө нь ихэвчлэн лууны дүрстэй алтан эмээлүүд гарч ирсэн

Тус булшинд адууны дөрвөн шийр, толгой хүзүүний яснууд, сээр дээр нь арьсыг нөмөргөөд бүтэн адуу шиг зай эзлүүлээд тавьчихсан байдалтай. Адуун дээрээ эмээл нь байсан.
Эмээлийг маш сайн хадгалсан байв. Тавантолгойн булшнуудаас өмнө нь ихэвчлэн лууны дүрстэй алтан эмээлүүд гарч ирсэн. Харин энэ удаагийнх алтаар бүрсэн мөнгөн эмээл бөгөөд галт шувууны хээтэй байсан.

Эртний Дорно дахины домгийн амьтад нь эрх мэдэл, хүний нийгмийн статус, нас хүйсийг илэрхийлдэг. Тэгэхээр луу нь эр, галт шувуу нь эм хүйстэн гэсэн үг. Ялангуяа галт шувуу нь хатан хүнийг бэлэгддэг. Харин галт шувуу нь хаан хүнээс гадна хумсных тоогоор эрх мэдлийг нь бэлэгддэг.

Таван хумстай луу бол хаан хүний хэрэглээ учир бусад хүмүүс хэрэглэдэггүй. Дөрвөн хумстай лууг ханхүү хун тайж, гурван хумстай лууг цэргийн жанжид хэрэглэдэг байсан аж. 
"Тэр эмэгтэй хүний шүдэнд алтан бөгж байсан нь сонин зан үйлийг харуулсан"
зураг
 
Зургийг Ц.Төрбат доктороос авав.

- Огт хөндөгдөөгүй олдсон 56 дугаар булшны талаар дэлгэрэнгүй ярина уу? 

- 56 дугаар булшны морины эмээлд галт шувууны дүрс байсан учир хатан хүн. Хэдий цул алт биш ч алтны хольцтой мөнгөн эмээл байгаа. Цул алт хэрэглэх үү, мөнгөн хольцтой хэрэглэх гэдгээс хамаараад нийгмийн статус нь тодорхойлогддог байсан. Одоо бол хөрөнгө чинээний байдлаас хамаараад юу ч хэрэглэж болж байна. Харин тэр үеийн хүмүүсийн хэрэглэдэг байсан эдлэлийнх нь хэлбэр дүрснээс хамаараад нийгмийн статусыг шууд тайлж болно. 

Оршуулгын хэсэг огт тоногдоогүй учир хатан хүний булшны толгойгоос нь авхуулаад цээж хүртэл бүхэлд нь торгоор ороосон. Хөл хэсэгт нь хар будаа их хэмжээгээр цацсан гурван төрлийн мөнгөн суулга байгаа. Хэрэглэсэн материалын судалгааг соёлын өвийн төв хийсэн.

Тэр эмэгтэй хүний шүдэнд алтан бөгж байсан нь сонин зан үйлийг харуулсан. Энэ талаар ямар нэгэн эх сурвалжийн харьцуулалт байхгүй. Бөгжийг зөвхөн хуруундаа зүүдэг. Гэтэл тэр эмэгтэй нэг шүдэндээ алтан бөгжтэй байсан. 

- 53 дугаар булш бага зэрэг тоногдсон гэсэн? 

- Тус булш нь эрэгтэй хүнийх юм. Маш сайн хадгалалттай, 6-7 сантиметрийн зузаан банзан модоор хийсэн авсыг сэргээн засварлах төвд бүтнээр нь авч ирсэн. Хэдий тоногдсон ч гэсэн сайн хадгалагдсан төмөр илд, сумны зэв, бүсний оюу тоногууд, маш сонин хийцтэй эмээл нь гарсан. 

"Тавантолгойн булшнаас олдсон алтан бөгжний ар талын шонхор шувуу нь Монголын эзэнт гүрний буюу эзэн богд Чингис хааны бэлгэдэл"
зураг
 
Малгайн алтан дог, 2010 онд малтсан 57-р булш

- Эдгээр булш нь хэддүгээр зууны үед хамааралтай вэ? 

- Тавантолгойн булшнууд ихэвчлэн 13, 14 дугаар зууны үед хамаардаг. Уг нутагт Хонгирад, Онгуд амьдарч байсан байх магадлалтай.

Гэхдээ энэ бол Юань гүрний үе юм. Тухайн үеийн Юань улсын нийслэл нь Шанду хот бөгөөд Өвөр монголын зүүн хэсэг гэсэн үг. Тавантолгойн дурсгалт газар нь тухайн үеийн нийслэл Шандугаас холгүй газар байгаа юм. 

Д.Наваан гуайн малтлагаас гарсан алтан бөгжний шонхор шувуу их утга учиртай гэж боддог. Монголын эзэнт гүрний үеийн эдлэлүүд нүүрэн дээр нэг дүрс, ар талд дахиад давхар дүрслэл байдаг. Энэ нь нэг зүйлийн санааг тодотгоод байгаа.

Жишээлбэл, Манай нэг цуглуулагчийн санд Монголын эзэнт гүрний үеийн хамгийн сайн алтан бүс байдаг. Тус алтан бүсний нүүрэн талд гурван хумстай луу, ар талд нь галт шувууны дүрстэй нь нэмэлт тодотголуудыг хийгээд байгаа. Тэгэхээр нэмэлт тодотголууд нь ямар нийгмийн, хэр статустай хүн бэ гэдэг давхар утга санааг илэрхийлээд байгаа юм. 

Тавантолгой нь тухайн үеийн алтан ургийн хүмүүсийн оршуулгын газар байсан гэж үзэж байгаа

2010 онд Тавантолгойн булшнаас олдсон алтан бөгжний ар талын шонхор шувуу нь Монголын эзэнт гүрний буюу эзэн богд Чингис хааны бэлгэдэл болох цагаан шонхор шувууг илэрхийлж байгаа гэдэгт итгэдэг. Тэгэхээр Тавантолгой нь тухайн үеийн алтан ургийн хүмүүсийн оршуулгын газар байсан гэж үзэж байгаа. 

Манай өнгөрсөн жилийн малтлага нь Монголын археологийн 2022 оны шилдэг таван судалгааны хоёрдугаар байрт орсон. Зөвхөн мэргэжлийн цөөхөн хэдэн судлаачийн дунд яригдаад өнгөрсөн. 

- Цаашдаа эдгээр олдворыг яах вэ? 

- Ерөнхийдөө Таван толгойн малтлага маань дууссан. Манай зарим залуу археологичид олдвороо хамаагүй олон нийтэд цацсанаас болж уг газарт нь тонуулчид орсон тохиолдол гарч байсан. 

Малтлагын ажлын төсвийг МУИС-ийн Археологийн судалгааны төвөөс гаргаж сэргээн засварлалтыг Соёлын яамнаас санхүүжүүлсэн. Цаашдаа судалгаа, баримтжуулалтынхаа ажлыг хийнэ. Хэрэв тухайн олдворууд шаардлага хангасан гэвэл музейд байршуулж олон нийтэд хүргэх байх. 

"56 дугаар булшны ихэнх олдворууд нь анх удаа олдож буйгаараа онцлог"
зураг
 
Модон авсыг цэвэрлэж дуусав, 53-р булш, 2022 он

- Тухайн үеийн хүмүүсийн булшнууд ямар Монголын үеийн бусад булшнуудаас ямар онцлогтой байна вэ? 

- Монголын эзэнт гүрний үеийн 200 гаруй булшийг малтаж судалсан. Тавантолгойн булшнууд 5-7 метрийн голчтой гадна өнгөн талаасаа даруухан байсан. Гадна талаасаа даруухан ч дотно талдаа баялаг мэдээлэлтэй дурсгалууд юм. Ер нь Монголын үеийн бусад булшнуудаас ихэвчлэн эмэгтэй хүний ээмэг, эрэгтэй хүнд сэлэм гэх мэт даруухан зүйлс олддог. 

Юань улсын нийслэл нь Шанду хот. Тавантолгойн дурсгалт газар нь тухайн үеийн нийслэл Шандугаас холгүй газар байгаа юм. 

56 дугаар булшнаас гарсан мөнгөн гүц нь хуучин 57 дугаар булшийг бодвол бариулгүй байгаа. Тухайн Монголын үед байсан хавтгай задгай амтай, хажуудаа бариултай мөнгөн аяга гарсан нь 56 дугаар булшны онцлог юм. Ихэнх олдворууд нь анх удаа гарч байгаа юм. 

- Тавантолгойн дурсгалт газар одоо хамгаалалттай байгаа юу? 

-  Тавантолгой нь одоохондоо хамгаалалттай байгаа. Ойр хавьд хүн амьтан амьдардаггүй бөглүү газар байдаг. Хилийн зурвастай ойр учир хилчид маань байнга анхаарал хандуулсаар байгаа. 

2010 онд өнгөн хэсгийн цэвэрлэгээ, баримтжуулалтын хэсгийг хийчихсэн байсан. Тиймээс 20 хоногийн хугацаанд хоёр булш дээр ажиллаад дуусгасан. Булшийг ухаж гаргасны дараа бүх нөхөн сэргээлтийг хийсэн.

Ерөнхийдөө Тавантолгойн булшнууд маань дууссан боловч цаашдаа аялал жуулчлалын бүс хиймээр санагдсан. Жишээлбэл, Алтан овоо, Шилийн богд, Бударын чулуу, Тавантолгойн дурсгалт газрыг хамруулсан аяллын цогцолбор болох бүтээгдэхүүн байгаа. 

- Малтлагын ажлыг хэдэн хүний бүрэлдэхүүнтэй хийсэн бэ? 

- МУИС-ийн археологийн судалгааны төв, Францын цөлийн ба хээр талын хүрээлэнгийн төвийн хамтарсан судалгаа юм. Монголын талаас Цагааны Төрбат миний бие, ШУА-ийн археологийн хүрээлэнгийн ажилтан Ганболдын Энхбаяр, МУИС докторант Баяраагийн Амгаланбаатар нар ахалж ажилласан. Мөн Францын Сорбонны их сургуулиас манай сургуульд солилцоогоор ирсэн докторант Анна Аллард , МУИС-ийн бакалаврын түвшний оюутнууд хамтарсан. 

Сэргээн засварлалтын ажлыг мэргэжлийн сэргээн засварлагч М.Оюунтулга ажиллаж байгаа. Энэхүү ажлыг Соёлын сайд Ч.Номин, Соёлын өвийн газрын дарга Б.Даваацэрэн нар дэмжиж, санхүүжилтийн шийдвэрлэсэн. 

- Ярилцсанд баярлалаа. Цаашдын ажилд нь амжилт хүсье.

- Баярлалаа. 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
181
Зураг
ЗӨВ, ГОЁ
32
Зураг
ГАЙХМААР
3
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
2
Зураг
БАХАРХМААР
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХАХА
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
54 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Будрын хад [103.206.193.66] 2023/4/24
Яах гэж гаргаж ирсэн юм бэ амар тайван байхыг хүсээд л будрын хадны тэнд хэнээр ч олуулахыг хүсэхгүйгээр нуулгасан байхад.
0 | 1 Хариулах
Дэлээ [103.212.116.100] 2023/4/24
Тэгээд тонуулчидын гарт өгсөн нь дээр юм уу?
2 | 0 Хариулах
Ongon sumiin irgen [103.229.121.244] 2023/4/23
Navaan gedeg hun uhaad altiig ni avsan shuu.
0 | 1 Хариулах
зочин [103.57.95.139] 2023/4/22
Булш ухагч нараа өвөг дээдсийнхээ булшийг хайж, ухсан газар нутагт ган, зуд гамшигт үзэгдэлүүд нэмэгдээд байгаа шүү. Настан буурлууд тэд хойч үеээ сүнсээрээ хамгаалах тангараг тавиад бие, хэрэглэлээ үлдээж манадаг гэдэг нь ортой үг.
10 | 1 Хариулах
Зочин [66.181.190.154] 2023/4/22
Дандаа мөнгө шунал болжээ! Эцэг өвгөдийнхөө шарилаар мөнгө хийхээ больё .бузар нүгэл
4 | 1 Хариулах
Зочин [66.181.190.154] 2023/4/22
Булш бунхан ухахаа болиоч ээ!
5 | 2 Хариулах
Иргэн [103.212.116.100] 2023/4/24
Хэн тонуулчин ченжүүд үү?
0 | 0 Хариулах
Зочин [122.201.22.20] 2023/4/22
Iim Saihan yumnuudaa nutag orond ni baishin saviig ni bariad MODON hiiz tend ni yag ertnii Mongol mayagaar ni MUZIEM bariulbal ih mungu olnodoo Tegeed juulchid irne dee
2 | 0 Хариулах
121 [202.126.90.123] 2023/4/22
dsds
0 | 0 Хариулах
Жагаа [202.126.90.15] 2023/4/22
Яг тэр газарт сайхан музей болгох, аялал жуулчлалын бүс болгох гэдэг хамгийн бэст хувилбар юм шүү дээ! Үзмэрүүдийг хоргонд байрлуулаад, бас нутаг орноос нь баяжуулаад тохилог барилга барьж, төрөөс төсөв юмыг нь батлаад өгвөл тийм ээ
4 | 3 Хариулах
suh [202.9.46.111] 2023/4/22
malchid tiim ym hiihgui ! hiideg sursan zangaaraa holbogdood yvdag ym shig bn , uund hureelengiin udirdaga nertnuud todorhoi uureg guitset geed bdg bol uu , ter jil nuguu gurvuuliin helhee ysiig nert erdemten gargaj zarsan geed chimee n tasarsan ene bugd avilga hahuultai l holboj uzhees uur argagui , malchid hezee ch ingej setgej shunahguiee!
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.43] 2023/4/22
Нэг хүнд алтан бүс бгаа гэлээ! Түүнд хаанаас энэ бүс ирснийг тогтоох ёстой юм бна даа!
8 | 1 Хариулах
Зочин [66.181.161.99] 2023/4/22
Нутгийн гарууд л тоглодог юм ш дээ!!
3 | 1 Хариулах
Зочин [64.119.18.240] 2023/4/22
хувийн цуглуулгад нь алтан бүс байдаг эрийг хаанаас яаж авсан болохыг тодруулмаар археологич нараас авсаг даа Наваан гуайн малтлага дараа нь тонуул ордог энэ юу гэсэн үг үү
5 | 0 Хариулах
Зочин [202.21.107.12] 2023/4/22
mongol hun bol uhsen huur hirgesuur buksh ogt tonodoggui baisan ertnees tiim zanshiltai baisan. ene tonoj bgaa humuuus dan erliiz hurliiz heden ue-iin mongol bish ugsaa garalgui humuus l bgaa
5 | 2 Хариулах
Зочин [185.114.33.8] 2023/4/22
Би өндөр уулын наран тийш харсан энгэрээс нэг сонирхолтой булш байж болох зүйл олсон. 80м орчим голчтой дугуй далантай, далан дотор нь эгц урдаас хойд зүгт, мөн эгц зүүнээс баруун тийш хэрээс хэлбэртэй далантай, хэрээсний голдоо 5м орчим голчтой тойрог хэлбэрийн далантай байсан. Хэрээс нь жижиг тойргийн голын зайг дайрч гараагүй байсан. Энэ юу байж болох вэ, хаана хандах ёстой вэ? Эсвэл энэ чигээрээ хэн ч мэдэхгүй байсан нь дээр юм болов уу?
0 | 0 Хариулах
Erdenechimeg Ish [2.247.248.62] 2023/4/22
Сайн уу? Хаана олоод? Чатаар холбогдоорой
1 | 2 Хариулах
Уншигч [202.21.108.6] 2023/4/22
Археологийн хүрээлэнд бичгээр хандсан нь дээр байхдаа, гэхдээ эхлээд бичгэн дээрээ газраа заалгүй, комисс гаргаж өгөхийг хүсэх нь зөв боловуу.
4 | 0 Хариулах
Зочин [202.9.40.68] 2023/4/23
Hend ch helj bolku. Uhaad hayachval nugel ni cham deer buuna.
1 | 0 Хариулах
Зочин [73.181.43.93] 2023/4/22
tasarxai
0 | 0 Хариулах
Зочин [64.119.16.75] 2023/4/21
Энэ нөгөө өи судалсан хүннү бол манай хятадууд бсн гж яридаг ац мөнүү уулзанаа
1 | 0 Хариулах
Зочин [202.55.188.92] 2023/4/22
Мөн. Лалрын гөлөг
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.103] 2023/4/23
Хэзээ,хаана тэгж хэлсэн юм болоо.Яадаг данжаад бэ.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.245] 2023/4/21
Тоногдсон бол дээхнэ үед л тоногдсон байгаа шүү! Сүүлийн 60, 70 жилд лав тоногдох нөхцөл байхгүй. Тэнд чинь Онгон сумын малчид жилийн дөрвөн улирал нутаглаж амьдардаг газар. Наваан гуайн малтлагын дараа тоногдсон байна гэх шиг боллоо. Тийм бол мөрдөн шалгахад зовлонгүй гараад ирнэ шүү! Хэрэв тонуулчид очсон бол хавь ойрынхны хараанаас гарахааргүй газар!!!
7 | 0 Хариулах
Зочин [66.181.184.66] 2023/4/21
Түүх сонирхогчид мэдэх байх. Онгон сумын нутагт алтан ургийнханыг оршуулдаг газар байсан газар байсан гэдэг. Оршуулгын зан үйлийг хуучны монгол хэлэнд онголох гэдэг байсан гэдэг. Үүнтэй холбоотой Онгон сумын нэр бий болсон гэдэг.
11 | 0 Хариулах
Зочин [66.181.182.35] 2023/4/21
ер нь монголын түүхийг устгах, хулгайлах зорилготой гадны гар хөл бүлэг байхийг үгүйсгэхгүй.
3 | 0 Хариулах
Зочин [59.153.115.146] 2023/4/21
Зуун жилийн дараа булшыг чнь ухах бх да
4 | 0 Хариулах
Ард [172.58.229.205] 2023/4/21
Цаашид олдворуудыг Нууцын зэрэглэлтэй байлгаж өндөр хяналт хамгаалалттай музейд шилжүүлэх хэрэгтэй
11 | 0 Хариулах
зочин [192.82.80.143] 2023/4/21
Хаанаас олдсон талаар хамаагүй зарлаад хэрэггүй юм байна шүү, муусайн өлөн юмнууд хулгай хийгээд салахгүй
14 | 0 Хариулах
Уншигч [64.119.27.73] 2023/4/21
Доктор Ц.Төрбатад амжилт хүсье.
7 | 1 Хариулах
Зочин [202.9.46.218] 2023/4/21
Малтлагын ажилд явагсдыг утастай байхыг хориглох хэрэгтэй, тэгэхгүй бол сэтгэлийн хөөрлөөр бүх юмаа фэйсбүүкд зарлаад байх юмаа.
16 | 0 Хариулах
Уншигч [202.21.108.6] 2023/4/22
Утасгүй байна гэж юу байхав дээ, Нууцын гэрээ байгуулаад, мэдээлж болохгүй талаар хатуу заалт оруулахад болно.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.218] 2023/4/21
Нутгийн малчид л тонох газрыг зааж өгдөг байхдаа. Өөрийн нутгаа бусдаас, өөрсдийн хулгайчаас ч хамгаалах сэтгэлтэй байж сурах хэрэгтэй. Хаад ноёдын их хоригоо хоноцын сэтгэлээр урагш грагаж зарчаад, маргааш нь олсон мөнгөөрөө хятадад очиж үзээд харамсах үе ирэхвийдээ малчидаа
13 | 0 Хариулах
Зочин [66.181.182.35] 2023/4/21
хөдөөнийхөнд сайн ойлгуулж хэлэхгүй бол цагаан цайлган зан нь эргүү малтай адил.
3 | 0 Хариулах
Зочин [192.82.67.78] 2023/4/21
Олдворуудаа олон нийтэд үзүүлээрэй. Зургуудыг нь бас тавьбал сонин шүү!
6 | 0 Хариулах
Зөнч [59.153.112.237] 2023/4/21
Иймэрхүү өндөр ач холбогдолтой археологийн судалгаа ,олдсон олдворуудыг харуулсан баримтат кино англи хэл дээр хийсэн байгаа?. Заримдаа түүхийн бодит баримтыг гадна дотнын явууллагаар зориуд гуйвуулсан,бүдэгрүүлсэн олон тохиолдол бий. Ийм зүйл зориуд бодлоготой явуулж байсны гэрч газар усны нэрийг харь хэл дээр орчуулахад хүртэл гарсан байдаг.Жишээ нь Их нууруудын хотгор гэсэн Монгол нэрийг орчуулахдаа Том нууруудын хөндий гэж санаатайгаар ач холбогдол,цар хүрээг нь багасгах оролдлого хийсэн байдаг.Амжилт хүсьэ,архэологчдод
6 | 0 Хариулах
Зочин [66.181.182.35] 2023/4/21
метал хайгч борлуулахыг нь одоо хориглох цаг нь болсоон. түүх сонирхдог хүмүүс нь өөрсдөө санаа нэгдэж тэмцэх хэрэгтэй дээ.
9 | 0 Хариулах
Зочин [66.181.187.119] 2023/4/21
hulgaich nar medegdeegui hichneen ed olgiin zuiliig evdej suitgesen bol gehees gol harlaad baihiin
6 | 0 Хариулах
Зочин [64.119.19.94] 2023/4/21
Францууд хатны царайг сэргээх байх даа, хир хугацаа зарцуулагдах бол?
6 | 0 Хариулах
би [66.181.164.191] 2023/4/21
Баяр хүргэеээ .Энэ тонуулчид нээрээ эх түүхээ хүртэл худалдаж идэх юм даа. Хоолойгоор нь хоол давдаг л юм байх даа чааваас
11 | 0 Хариулах
Зочин [66.181.182.155] 2023/4/21
Булш хулгайгаар тонодог эвдэж хаядаг алнууд өөдлөхгүй ээ
2 | 0 Хариулах
Ard Ayush [203.91.115.56] 2023/4/22
Ed nar alban ysoor tonj gadaad ruu zuudug ur dun ni yg adilhan mongold yu ch uldehku bugd hulgaichuud shdee
0 | 1 Хариулах
Зочин [192.82.91.80] 2023/4/21
Сэтгүүлч ээ: "эд бэлгийн зүйл" гэдэггүй "эд өлгийн зүйл" гэдэг юм шүү...
11 | 0 Хариулах
зочин [192.82.80.143] 2023/4/21
Судалгааны олдворын талаар талаар англи хэлний орчуулгатай баримтад кино хийх хэрэгтэй гэж бодож байна
4 | 0 Хариулах
Зочин [202.126.92.173] 2023/4/21
saihan ajil hiijee
0 | 0 Хариулах
Зочин [174.23.170.5] 2023/4/21
Бахархууштай ажил байна
1 | 0 Хариулах
[139.5.219.221] 2023/4/21
YUAN GEDEG CHINI HUJAA,ZUGEER MONGOL GEECH,
2 | 25 Хариулах
Зочин [103.80.211.215] 2023/4/21
Монголын Юань гүрэн гэж бичигдэж ирсэн, жаахан ном унш самар ид.
15 | 0 Хариулах
😂😂😂😂 [139.5.219.221] 2023/4/21
YAMAR TENEG HAANAHIN HUJAA VE CHI
0 | 7 Хариулах
😂😂😂😂 [139.5.219.221] 2023/4/21
YUAND 1 CH HUJAA BAIGAAGUI BUGD MONGOL BAISIM UU??,BITUU HUJAA BAISAN GAZAR SHUUDEE,
0 | 5 Хариулах
Зочин [202.9.46.167] 2023/4/21
Хубилай өөрөө улсаа тэгж нэрлэсэн юм аа
1 | 0 Хариулах
😂😂😂😂 [139.5.219.221] 2023/4/21
UURIIN ULSAA CH GEH SHIG HUJAAG UU TEGEED ???,MUU HUJAA SHEES CHINI,
0 | 6 Хариулах
** [43.242.242.68] 2023/4/21
Uurinhuu helj hereglej baigaa ug uguulber, nuguu huniihee helj baigaa 2-iig anzaaraad, uuriiguu zasaj avaarai. Setgegdel bichij idevhtei baigaa chin mash zuv, gehdee mongolchuud hoorondoo evtei bh yestoim shuu, amjilt!
6 | 0
Зочин [192.82.70.193] 2023/4/21
Ёоо ийм мэдлэггүй, тэгээд нэг хальт уншиж бичхээс цааш ухаж ойлгохгүй, ойр зуурхан амар яриагаар тархиа тэжээгээд л байж байдаг хүмсүүд маань ядаж мэлэхгүй, ойлгохгүй юмнаасаа дутаж сурмаар.
11 | 1 Хариулах