“Өндөр насны тэтгэвэр” бол даатгуулагчийг өндөр наслахад насан туршид нь нийгмийн баталгааг нь хангах зорилгоор нийгмийн даатгалын сангаас сар бүр олгох мөнгөн хөрөнгө юм.
2023 онд 21 жил зургаан сар ба түүнээс дээш хугацаанд улсад шимтгэл төлсөн байвал өндөр насны тэтгэвэр авах эрх үүсэж буй. Уг хугацаа цаашид жил бүр гурван сараар нэмэгдэж, 2037 онд 25 жил болно. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу шимтгэл төлсөн 60 настай эрэгтэй, 55 настай эмэгтэй өөрөө хүсвэл тэтгэвэр тогтоолгох эрхтэй.
Гэвч хүн амьдралынхаа гуравны нэг хугацааг зарцуулсан хөдөлмөрийнхөө үр дүнг тооцуулах тэр үед сэтгэл өег биш байж болох юм.
Иймээс иргэд хувьдаа тэтгэвэр хуримтлуулах ямар ямар боломжтой талаарх мэдээллийг даатгалын газруудын эх сурвалжтайгаар нэгтгэн хүргэж байна.
Нийгмийн даатгалын газраас авч буй улсын дундаж тэтгэвэр -537,419₮ байгаа нь ахмадуудын амьдралд төдийлөн хүрэлцээтэй байж чадахгүй л байна.
Хувийн тэтгэврийн хуримтлалын даатгалд хамрагдсанаар олон эх үүсвэрээс тэтгэвэр авах боломжийг өөртөө зориулан бий болгох боломжтой. Жишээлбэл та өнөөдөр 30 настай байлаа гэж үзэн хувийн тэтгэврийн хуримтлалд даатгуулж, 30 жил хуримтлал үүсгэнэ гэж үзвэл, сар бүр 4,174,000 төгрөгийн тэтгэврийг 80 нас хүртлээ авах боломжийг бүрдүүлнэ. Хувийн тэтгэврийн даатгалд хувь хүн болон байгууллагын ажилчид авах боломжтой аж.
Хувийн тэтгэврийн даатгалын давуу тал:
Хуримтлал бол тухайн хүн өөрийнхөө ирээдүйг хэрхэн харж, төсөөлж байгаагаа бодит болгох санхүүгийн чадамж
Ирээдүйдээ сэтгэл ханамжтай байх нэг арга нь хуримтлалын сан аж. Хуримтлалын сан гэдэг нь ажилтан болон ажил олгогч тодорхой хувиар хуримтлалын санд хуримтлал үүсгэх ба сангийн менежер санхүүгийн хэрэгслүүдэд хөрөнгө оруулалт хийн өгөөж хүртээх явдал юм. Сангийн менежер нь мэргэжлийн эрхтэй хөрөнгө оруулалтын менежментийн компани байх ба санхүүгийн хэрэгслүүдэд хувьцаа, тогтмол орлоготой үнэт цаас, мөнгөний захын хэрэгслүүд багтана. Хуримтлалын санд хуримтлал үүсгэснээр ажил олгогчид ажилчдын сэтгэл ханамж, бүтээмж, санхүүгийн боловсролыг дээшлүүлэхийн сацуу хуримтлуулах дадал суулгах өндөр ач холбогдолтой.
Ажилтны хуримтлалын санг компанид нэвтрүүлэхэд гарах эерэг өөрчлөлт, сэтгэл ханамж:
Роналдын мөнгөний менежментээс суралцах дараагийн чухал зүйл бол хуримтлалын хүч буюу өгөөжөөс өгөөж олох явдал юм. Жишээ авч үзье.
Бид 25 жилийн турш сар бүр 300 мянган төгрөг хуримтлуулж, хувьцаанд хөрөнгө оруулалт хийсэн гэж бодъё. Ингэвэл бид 25 жилийн хугацаанд нийтдээ 90 сая төгрөгийг хувьцаанд оруулна гэсэн үг. Харин одоо бид хувьцаанаас жилд олох өгөөжийг дунджаар 15% байна гэж таамаглаж тооцоондоо оруулбал өгөөж маань 25 жилийн хугацаанд нийтдээ 727 сая төгрөг болж байна. Ингээд нийт хуримтлал 817 сая төгрөг болох юм. Бидний сар бүр хуримтлуулсан дүн ердөө 90 сая төгрөг л боловч, өгөөжөөс өгөөж олж байсны ачаар нийт мөнгөний хэмжээ 817 сая төгрөг болж өсөж байна.
Хэрэв бид дахиад таван жил тэсэж, 30 жил хуримтлуулбал 1.7 тэрбум төгрөг, хэрэв нийт 40 жил хуримтлуулбал 6,8 тэрбум төгрөгтэй болно. 40 жил хуримтлуулахад бидний сар бүр хийсэн дүн ердөө л 144 сая байх боловч хуримтлалын хүч нь 6.6 тэрбум төгрөгөөр хэмжигдэх болно. Хүн дунджаар 22 настай ажлын гараагаа эхэлж 62 настай тэтгэвэрт гардаг гэж бодвол 40 жил хуримтлуулах нь тийм ч боломжгүй зүйл биш юм. Эдийн засагч Ө.Ганзоригийн Мөнгөний менежмент номын хэсгээс...
Нэмж мэдээлэхэд манай улсад дундаж наслалтын үзүүлэлтээр,