Индэр    
2023 оны 4 сарын 11
Зураг
iKon.mn сэтгүүлч

"Шүүхийн зөвшөөрөлгүй баривчилгаа Даваа-Лхагва гарагт шөнийн болон ажлын бус цагаар хамгийн их хийгддэг"

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хүний Эрхийн Үндэсний Комисс(ХЭҮК)-оос Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дугаар илтгэлийг Улсын Их Хурал(УИХ)-ын даргад өргөн бариад буй. 

Энэ удаагийн илтгэлийн нэгдүгээр бүлэгт олон нийтийн анхаарлыг ихээхэн татаж буй асуудал болох Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн талаар судалж, дүгнэлтээ оруулжээ.

ХЭҮК-т сүүлийн таван жилийн байдлаар ирсэн нийт өргөдөл, гомдлын 17 орчим хувийг халдашгүй чөлөөтэй байх эрхийн асуудал эзэлсэн байна. Мөн Нэгдсэн Үндэстний Байгууллага(НҮБ)-ын Дур зоргоор саатуулах асуудал хариуцсан Ажлын хэсгийн урьдчилсан дүгнэлтэд манай улсад 2020-2021 онд хийгдсэн баривчлах ажиллагааны 98-99 хувь нь шүүхийн зөвшөөрөлгүй байгааг онцолсон билээ. 

Тиймээс ХЭҮК энэ удаагийн илтгэлдээ хүний эрх чөлөөг хязгаарлах онцгой төрөл болох, сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, бүх насаар хорих ял, ганцаарчлан хорих ял эдлүүлж буй байдал, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хүний халдашгүй чөлөөтэй эрхийг хязгаарлах эрх зүйн орчинд дүн шинжилгээ хийж, дүгнэлт санал боловсруулжээ.

Үүнээс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний талаарх зарим тоон мэдээллийг онцолж байна. 

2020-2022 онд нийт 2,694 хүн баривчлагдсаны 2,674 буюу 99 хувь нь шүүхийн зөвшөөрөлгүйгээр саатуулагджээ. 

График, Баривчлагдсан хүний тоо

Мөн сүүлийн гурван жилд баривчлагдсан хүмүүсийн 1,087 нь тогтоолыг шүүхэд хүргүүлэлгүйгээр 48 цагийн хугацаагаар баривчлагдсан сэжигтэн байна. Харин баривчлагдсан 1,539 сэжигтэнд үргэлжлүүлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байгаа юм. 

Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилсан үндэслэлүүдийг авч үзэхэд 60-аас дээш хувийг "Хойшлуулшгүй тохиолдолд" гэсэн үндэслэлээр хэрэгжүүлсэн байгаа нь анхаарал татахуйц байв.

Мөн шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан хүмүүсийн 41.2 хувийг 24-48 цаг хүртэл хугацаагаар саатуулдаг, 85 орчим хувийг нь шөнийн болон ажлын бус цагаар баривчилдаг байна. Харин хамгийн их баривчилгаа хийгддэг гараг нь Даваа-Лхагва байна. 

Тодруулбал, 2020 онд хийгдсэн баривчилгааны 79%, 2021 онд 87.4%, 2022 онд 88.5% нь ажлын бус (17:30-22:00, 06:00-08:30) болон шөнийн (22:00-06:00) цагт хийгджээ. Үүнээс шөнийн цагаар хийгдсэн нь жин дарж байна.

График 2, Шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан байдал, гаргаар 2020-2022

Хуулийн дагуу сэжигтнийг баривчилснаас хойш мөрдөгчийн тогтоолыг 24 цагийн дотор шүүхэд мэдэгдэх ёстой бөгөөд шүүхээс 48 цаг хүртэл сунгах эсэхийг шийддэг. Гэвч үүний хэрэгжилт 42-55 хувьтай байгааг ХЭҮК-оос илтгэлдээ тусгасан. Түүнчлэн онцгойлон анхаарах нэг зүйл нь мөрдөгчийн тогтоолыг шүүхэд хүргүүлэхгүйгээр 48 цагаар хорьж байгаа тохиолдол ч гарсаар байгаа аж. Иймд шүүх, прокурорын байгууллагууд "48 цаг" гэдгийг нэг мөр ойлгож, цэгцлэх шаардлагатай байгааг илтгэлийг сэтгүүлчдэд танилцуулах уулзалтын үеэр цохон тэмдэглэж байлаа.

Шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан сэжигтнийг холбогдсон гэмт хэргийн төрлөөр нь харвал өмчлөх эрхийн эсрэг нь бусдаас илүү байгааг доорх графикаас харж болохоор байна.

График 3, Шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан сэжигтнүүдийн холбогдсон гэмт хэргийн төрөл

Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан мөрдөгчийн тогтоолд дурдсан үндэслэлийг ЭХХШТХ-ийн холбогдох заалт бүрээр нь авч үзвэл,

  • 3.2 хувь гэмт хэрэг үйлдэж байх үед, эсхүл үйлдсэн дор нь барьсан,
  • 22.5 хувь нь энэ хуульд заасан хойшлуулшгүй тохиолдолд,
  • 15.6 хувь нь гэмт хэрэг үйлдсэн гэж гэрч, хохирогч шууд заасан,
  • 7.9 хувь нь тухайн хүний хувцас, бие, орон байр, эд зүйл, тээврийн хэрэгсэлд гэмт хэргийн ул мөр илэрсэн гэсэн үндэслэлийг тодорхой бичсэн бол
  • 418 буюу 48.3 хувь нь хуульд заасан үндэслэлийг давхардуулж бичсэн, үүнээс 170 буюу 19.6 хувьд дөрвөн үндэслэлийг бүгдийг нь дурдсан бол
  • 16 буюу 1.9 хувьд нь баривчилсан үндэслэлийг дурдаагүй байна.

ХЭҮК-ын хийсэн судалгаагаар нийт баривчлагдсан сэжигтний 382 буюу 47.3 хувийг, баривчлагдаад суллагдсан сэжигтний 195 буюу 22.5 хувийг дээрх "Хойшлуулшгүй тохиолдол" гэх үндэслэлээр баривчилжээ. Харин үүнийг Иргэний Болон Улс Төрийн Эрхийн Тухай Олон Улсын Пакт(ИБУТЭТОУП)-ын 9 дүгээр зүйлийг тайлбарласан НҮБ-ын Хүний эрхийн хорооны 35 дугаар ерөнхий тайлбарт баривчлах бодит үндэслэлийг хуульд нарийвчлан тогтоох шаардлагатай бөгөөд хэт өргөн агуулгатай зохицуулалт тусгах нь хүний эрхийг зөрчих эрсдэлийг нэмэгдүүлдэг гэжээ.

Мөн “Гэмт хэрэг үйлдсэн гэж гэрч, хохирогч шууд заасан” гэх үндэслэлийг дангаар нь хэрэглэж 135 хүнийг баривчилсан байна. Сэжигтнийг “хүнийг алах”, “хээл хахууль авах”, “үндэслэлгүй хөрөнгөжсөн”, “бүртгэлгүй жагсаал цуглаан зохион байгуулж, цагдаагийн шаардлагыг биелүүлээгүй, биед нь халдсан”, “цахимаар залилсан”, “албан тушаалаа урвуулан ашигласан” гэх мэт хэрэгт шүүхийн зөвшөөрөлгүй баривчлаад 24-48 цагийн дараа үндэслэл тогтоогдоогүй гэх шалтгаанаар суллажээ.

Энэ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг болон сэжигтэнд оногдуулж болох ялын төрөл, хэмжээг үл харгалзан баривчлах боломжийг олгосон эрх зүйн зохицуулалт, нөгөө талаар, мөрдөн шалгах болон шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч албан тушаалтны субъектив хандлагаас хамаарч харилцан адилгүй хэрэглэх боломжтойг харуулж байна гэж ХЭҮК дүгнэсэн байна.

2020-2022 онд сэжигтнээр баривчлагдсан 864 хүний 26.7 хувь нь шүүгчийн захирамжаар, 61.2 хувь нь прокурорын тогтоолоор суллагдсан бол 11.8 хувь нь хорих ангийн даргын тогтоолоор суллагджээ.

Хорих ангийн захирагчийн тогтоолоор сулласан гэдэг нь хүнийг баривчилсны дараа үргэлжлүүлэн хорих шүүгчийн тогтоол, эсвэл прокурорын суллах тогтоол ирээгүй нөхцөлд 48 цаг дуусгавар болоход сулладаг байна. Тэгвэл 11.8 хувь буюу 102 хүнийг ямар зорилгоор баривчилсан тодорхойгүй болж байгаа юм. Иймд хууль бус, дур зоргын баривчилгаа нь уг тохиолдол дээр илүү байх магадлалтайг ХЭҮК-ын гишүүн Б.Эрдэнэболд дээрх уулзалтын үеэр хэлж байв.

Цагдан хорих таслан сэргийлэхээс өөр ямар арга хэмжээ байж болох вэ?

ХЭҮК-оос "Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь тухайн хүн бусад эрхээ эдлэх боломжийг хязгаарладаг онцлогтой. Тиймээс хүнийг ноцтой хор уршгаас хамгаалах, бусдад хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх зорилгоор эрх чөлөөг нь хязгаарлах тохиолдолд уг арга хэмжээ үндэслэлтэй, зайлшгүй шаардлагатай. Энэ арга хэмжээг зөвхөн эцсийн арга хэмжээ болгож, боломжит хамгийн богино хугацаагаар тогтоох бөгөөд хуулиар тогтоосон үндэслэл, журмыг ягштал мөрдөх ёстой" гэжээ. 

Түүнчлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний оронд хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хяналтын төхөөрөмж ашиглан хэрэгжүүлэх боломжтой эсэхийг шүүгч, прокурор, ЦЕГ-ын мөрдөгч, АТГ-ын мөрдөгчдөөс тодруулжээ.

График 4, Хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хяналтын төхөөрөмж ашиглан хэрэгжүүлэх боломжтой эсэх асуултын хариулт

Хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээнээс гадна барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний оронд сонголттой байдлаар хэрэглэгдэх боломжтой юм байна. Мөн гаднын улс орнуудад ийнхүү хэрэглэх түгээмэл чиг хандлага байдаг аж.

Дүгнэлт

  • Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах гэсэн нэр томьёо, сэжигтнийг баривчлах үед нь бус, баривчилсны дараа ямар хэрэгт холбогдсон болон баривчилсан шалтгааныг мэдэгдэх, уг ажиллагааг хэрэгжүүлэх үндэслэлд хамаарах “хойшлуулшгүй тохиолдол”, “гэмт хэрэг үйлдсэн гэж гэрч, хохирогч шууд заасан” гэсэн үндэслэлүүдийг тодорхой хязгаарлалтгүйгээр хэт өргөн хүрээтэй хуульчилсан ЭХХШтХ-ийн холбогдох заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалт, ИБУТЭТОУП-ын 9 дүгээр зүйлийн үзэл санаанд нийцэхгүй юм.
  • Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах ажиллагаа шүүхийн хяналтад бүрэн ороогүй байгаа нь хүнийг хууль бус, дур мэдэн баривчлах нөхцөлийг бүрдүүлж байна. Прокурор, шүүгч хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж сэжигтнийг 48 цаг хүртэл хугацаагаар баривчлах тохиолдол түгээмэл байна. Ялангуяа ЭХХШтХ-д заасан “Мөрдөгч сэжигтнийг баривчилсан даруй прокурорт мэдэгдэж, прокурор шийдвэрийг шүүхэд даруй хүргүүлнэ. Сэжигтнийг баривчилсан бол 24 цагийн дотор шүүх шийдвэрлэнэ” гэсэн хуулийн заалт нэг мөр хэрэгжихгүй байна.
  • Шүүгч, прокурор, мөрдөгчдийн хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, дур мэдэн баривчлах, саатуулахаас хамгаалуулах эрхийн талаарх мэдлэг дутмаг, хүний нөөц, дотоод зохион байгуулалтаас шалтгаалж хүний эрхийг үл хайхрах хандлага гаргасаар байна. Тухайлбал, шүүгч, прокурор баривчилсан сэжигтнийг үргэлжлүүлэн хорих эсхүл суллах асуудлыг нэн даруй шийдвэрлэхгүй орхих, сэжигтнийг баривчилсан бол 48 цагийн хугацаатай байдаг гэх хэвшмэл ойлголт, хүн өөрийн хүслээр мөрдөх байгууллагын хяналтаас гарч явах бололцоо олгоогүй бүх тохиолдлыг хүний халдашгүй чөлөөтэй байх эрх чөлөөг хязгаарлаж байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байх.
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
8
Зураг
ТЭНЭГЛЭЛ
4
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
17 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.180.174] 2023/11/19
ХЭҮК дугарч байгаа нь сайн гэхдээ энэ илтгэлийн дагуу арга хэмжээ авч, зөрчлийг арилгах тал дээр илүү эрчимтэй ажиллах шаардлагатай байгаа
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.12] 2023/4/15
Энэ засаг ОЭ гэж үнэхээр овлиггүй бнаа,ногоон малгайтанууд,цаг хугацаа эргэнэээ,тэр үед хэлмэгдсэн хүмүүс дуугарах л болно
0 | 0 Хариулах
B [202.126.88.141] 2023/4/12
Tegwel tegeed davaagaas lhagva garagt shoniin tsagaar barivchlahgui geel huulindaa oorchlolt oruulchaashde
0 | 0 Хариулах
Зочин [66.181.188.125] 2023/4/12
Энэ тайлан үнэн зөв гарсан юм бол ХЭКомисс бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч хариуцлагаа хүлээ. Юү хийж тэнд сууж байдаг юм.
2 | 0 Хариулах
Зочин [202.21.115.33] 2023/4/11
Хууль зөрчиж хорьсон бол байцаагчид нь эрүү үүсгэдэг болох хэрэгтэй. Тэгвэл нөхдүүд баараггүй баримтаа бэлдээд хорих хүсэлт гаргана шүү дээ
1 | 0 Хариулах
Зочин [202.21.115.33] 2023/4/11
МАНгас Доржийн үе ирж дээ
0 | 0 Хариулах
HUJAA ZAIL [66.181.190.13] 2023/4/11
HULGAICH HUNII NAIMAACHIN HUJAANUUDIG BARIH NI ZUV,
0 | 0 Хариулах
Зочин [202.179.27.60] 2023/4/11
Дур зоргын баривчилгааг эрүү шүүлтийн нэг хэлбэр гэж үздэг. Хүн хэрэг тулгах, хүлээлгэх арга газар авсан гэдэг. Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үүнд дээр мөн ажиллах ёстой
2 | 0 Хариулах
ssss [202.131.230.74] 2023/4/11
Лалрын хүрэл сүх, болон нам
0 | 0 Хариулах
HUJAA ZAIL [66.181.190.13] 2023/4/11
HUJAA ZAIL
0 | 2 Хариулах
HUJAA ZAIL [66.181.190.13] 2023/4/11
FUCK CHINA
0 | 1 Хариулах
Зочин [66.181.161.251] 2023/4/11
Гэмт хэрэгтэн ажлын цагаар намайг барина, тэр болтол хэргээ хийж байя гэдэг гэж үү
2 | 0 Хариулах
HUJAA ZAIL [66.181.190.13] 2023/4/11
DANDAA HUJAA DAGASAN HUNII NAIMAACHID,MURITAI TOGLOOMCHID BAIDAG YUM BNLE,
0 | 2 Хариулах
зочин [192.82.88.48] 2023/4/11
ХЭҮК гэгч байгууллагыг татан буулгах хэрэгтэй, өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв гэгчээр хэдэн цаас үйлдвэрлэхээс өөр ямарч ид шидгүй газар байх юм.
4 | 3 Хариулах
ЗОЧИН [122.201.31.112] 2023/4/11
Зөв л яриад байна.Хуулийн дагуу л ажиллах хэрэгтэй. Санамсаргүй ,худал хуурмаг мэдээлэлээс болж жирийн хүн хэлмэгдүүлж болохгүй.
3 | 0 Хариулах
Зочин [66.181.161.173] 2023/4/11
192.82.88.48. чи юун өнгөрсөн бороо ,цаас үйлдвэрлэдэг гэсэн балай юм яриад байна.Харин ч бид хүн төрөлхтөний хөгжил дэвшилээс суралцаж 1930 аад оны их хэлмэгдүүлэлтийн дахин давтахыг хориглох хэрэгтэй.Маргааш чамд ч тохиолдож болно.Овог нэр ь таарсанаас болж баривчилгаанд 10 хоносон хүн байна гэвэл чи итгэх үү .
7 | 1 Хариулах
Зочин [84.253.254.63] 2023/4/11
хүсвэл овог нэр тааруулж болно. манайхан гэхдээ ямар аймар юм бэ? ингэж нийгмээр нь айлгаж сүрдүүлэх нь гол зорилго бхдаа.
2 | 0 Хариулах