Засгийн газар түүхэнд байгаагүй том хулгайч, бүлэглэл, баялгийн эзэдтэй тэмцээд их л завгүй байх шиг байна. Ард түмэнтэйгээ гар нийлж байгаад үзэх бололтой юм.
Аа тэгснээ хамт тэмцэх гэж буй ард түмнээсээ алба гувчуур ихээр татах болжээ. Тулаанаар төсөөлбөл жанжин нь цэргүүдийнхээ идэх хоолноос хасаж, зэр зэвсгээс нь хуссанаа хамтдаа байлдъя гэж буйтай адил.
Засаг хулгайтай тэмцэх зуур энэ эдийн засгийн хэдэн үзүүлэлт чинь ард түмнийг цемент дээр нүүрээр нь чирч байна. Яаж чирснийг харуулъя.
2019 онд:
2023 онд:
Дээрхээс сүүлийн дөрвөн жилд дундаж нэг хүний орлого 30% өсжээ. Гэтэл цалинг нь барьж иддэг төгрөгийн ханш 30% суларчээ. Тэгэхээр ам.доллароор илэрхийлэгдсэн орлого огт өсөөгүй гэсэн үг. Амьдралынхаа дөрвөн жилийг ажиллаж, хичээж, эрүүл мэндээ золих шахуу зүтгэсэн ч амьжиргаа дээшилсэнгүй. Харамсалтай.
Засаг хулгайтай тэмцэж болно оо. Засаг том бүтээн байгуулалтаа ч хийж болно. Гагцхүү үндсэн ажлаа орхигдуулахгүй сайн хийх ёстой. Эдийн засгаа аврах?
Ер нь яах гэж Монголыг хөгжүүлэх гээд байгаа юм? Монгол хүн эх орондоо амар тайван ажлаа хийгээд амьжиргаа нь дээшлээд жаргалтай л амьдрах нийгмийг бүтээх гээд байгаа биш бил үү?
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
30 СЭТГЭГДЭЛТЭЙ
|