Индэр    
2022 оны 12 сарын 30
Зураг
Эдийн засагч, шинжээч

2022 ОН: Мөрөөдлийн тоон дээр тогтсон эдийн засаг

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Би бээр жил бүрийн эдийн засгийг дүгнэн бичдэг.

Гэвч 2022 он хачин жигтэй үзэгдэл, үйл явдлаар дүүрэн байв. Ер нь дэлхийн хаа сайгүй л нөхцөл байдал сайнгүй. Энэ жил макро үзүүлэлтүүд бүгд л улаан зураасыг давжээ.

  • 2022 оныг тоонд багтаан дүгнэхэд эдийн засаг 3-4 орчим хувиар өсөж, дөнгөж л 2019 оны түвшиндээ дөхөж ирлээ. Уул уурхай л сэргэхгүй бол эдийн засаг сэргэхгүй гэдгийг бид маш сайн ойлгож авах нь чухал болжээ.
  • Инфляц, валютын ханш гэх хоёр иртэй хутга шиг үзүүлэлтүүд иргэдийн орлогыг сийчиж байна.
  • Инфляц, ханшийн өсөлт хоёрын эсрэг ЗАСАГ янз бүрийн аргаар л тэмцэж байна. Эцэст нь ханшийн энэ их уналтыг дарах ганц арга болох бодлогын хүүг огцом өсгөж, 13 хувьд хүргэлээ. Цаашид бүх санхүүжилтийн өртөг нэмэгдэж, зах зээл дээр зээл хомстохын эхлэл 2022 он боллоо.

Макро тоон үзүүлэлтэд итгэхэд бэрх цаг иржээ

Саяхныг хүртэл цаасан дээрх тоонд итгэдэг байлаа бид чинь ... Гэтэл маш олон макро тоо агуулгагүй хэлбэр болон хувирчээ. Энэ бүх макро үзүүлэлтийг нэг нэгээр нь дурдъя л даа.

Гурван толгойтой валютын ханш – уг зарчим нь валютын ханш тогтвортой дээш, доош хөдөлж л байх учиртай. Гэвч 2022 онд бид гурван ханштай(Монголбанк, Арилжааны банк, Найман шарга) явж үзлээ. Үнэндээ Найман шаргийн ханш бараг бодит байдал, Монголбанкных харин мөрөөдлийн ханш, Арилжааны банкных тэгээд голоор нь гүйсэн юм уу даа.

Нүүрсний экспортоо бүртгэж чаддаггүй – Гадаад худалдаа, үйлчилгээ хийхдээ бид валют ашигладаг. Тус валютын орох, гарах урсгалыг төлбөрийн тэнцэл гэдэг данс дээр бүртгэдэг. Төлбөрийн тэнцэл нь цаасан дээр буухдаа 1 тэрбум гаруй ам.долларын алдагдалтай байв(валютын орох урсгал нь гарах урсгалаа гүйцэхгүй гэсэн үг). Гэтэл бодит байдал дээр тооцож үзэхээр бараг 2 тэрбум ам.долларын алдагдалтай. Үүнд, нүүрсний экспортыг бид офтэйк гэрээний төлбөрийг ялгаж харах, Оюу толгойн экспортын орлого орж ирдэггүй учир хасаж тооцох зэрэг олон зүйлсийг ялгаж салгах нь чухал. Бүртгэлийн хувьд ийм байж болох ч бодит агуулга нь юуг илэрхийлэх гээд байгааг гаргаж ирж чадахгүй бол ийм үзүүлэлт хэмжээд яадаг юм.

Ажилгүйдлийг хэн ч дурддаггүй. Ер нь энэ нийгэмд чинь хүн ажилтай, орлоготой байвал ходоод цатгалан. Улмаар цатгалан ходоодноос сая зөв сонголт хийх тухай бодол тархинд бүрэлдэнэ. Гэтэл Монголд хүнийг ажилтай, орлоготой болгох олигтой бодлого, хөтөлбөр огтоос үгүй. Хөдөлмөрийн зах зээл, бүтээмж гэх хамгийн чухал үзүүлэлт байнга ярианы гадуур хаягддаг. Угтаа бол дээр дурдсан макро тоонуудаас илүү чухал юм сан. Ажилгүйдлийн түвшин гэх тоо Монголд бараг хэрэглэгддэггүй.

Энэ мэтээр эдийн засаг дахь тоо ярихаар агуулга талаа хэт хаясан мэт. Энэ тоог чинь үр дүнгээ хэмжих, бодит байдлаа мэдэх гэж л хэмжээд байгаа биш бил үү. Ерөнхий макро үзүүлэлтүүд ийм байсан бол эдийн засагт нөлөөлөхүйц ямар үйл явдал болов? Хэрхэн нөлөөлөв?

ЭДИЙН ЗАСАГТ НӨЛӨӨЛСӨН ТОМООХОН ҮЙЛ ЯВДЛУУД

Ковидын төлбөрийг өндөр инфляц, валютын ханш, хүүгийн өсөлтөөр төлөв

2020-2021 оны төсөв, мөнгөний замбараагүй зарцуулалтын үр нөлөө 2022 онд инфляц(15%), ханшийг(төгрөгийн ханш ам.долларын эсрэг 2850-с 3325 ₮ хүртэл унав) урин дуудав.

Ковидын үед мөнгөний нийлүүлэлт 7 их наяд төгрөгөөр өсөж, тэр мөнгө 2022 онд импортоор гарч, валютын нөөцийг 30 хувь бууруулав. Улмаар төгрөгийн ханш ч огцом унаж, түүний эсрэг бодлогын хүү ч огцом өсөв. Эцэстээ худалдан авах чадвар буурч, зээл авах боломж багасаж, цалин хөлс болон ашиг дорвитой өссөнгүй. Иргэд, ААН-үүдийн нуруун дээр энэ бүх лай ланчиг буув.

ОХУ, Украин ханиахад Монголд найтаав

Манай улс ОХУ-аас худалдааны хувьд нэлээд хамааралтай. Ялангуяа шатахуун дээр 100 хувь хамааралтай. Түүнчлэн уул уурхай, ХАА-н тоног төхөөрөмж, тэсэлгээний бодис гэх мэт нарийн зүйлсийг хойд хөршөөс импортоор авдаг.

Тээвэр ложистикийн зардлыг ч хэд дахин нэмэгдүүлсэн. Улмаар барааны импортын өртгийг нэмэгдүүлж, эдгээр барааг худалдан авахад илүү их валют, илүү их үнэ төлөх хэрэгцээ шаардлага үүсэв. Үр дүнд нь ойлгомжтой. Инфляц өндөр болох, валютын ханш өсөхөд нөлөөлсөн.

Урд зүгт байгаа луугийн хилэнг аргадав

Ковидыг ялснаа зарлаж, гадагшаа хил нээснээ мэдэгдэв. Одоо тэгээд эдийн засгаа босгоод л алаад өгөх юм болсон чинь бид хэнээс, юунаас хамаардгаа мартсан байв. Хятадын тэг ковид бодлогод итгэн, эхний хагас жилийг нүүрсний экспорт бараг л өссөнгүй.

Эсрэг талд нь дайнтай байгаа Орос экспортоор цойлох нь тэр. Сая л ойлголоо. Бид чинь урд байгаа луугаа хилэгнүүлчихсэн юм байна шүү дээ. Ингээд лууг аргадах 4-5 уулзалтыг долдугаар сараас хойш хийв. Луугийн ч хилэн намдаж, долдугаар сараас хойш экспорт огцом өсөж эхлэв. Гэвч хонх нь дуугарахаар дамар нь таг гэдэг шиг нүүрсний экспортоос нэг ч бодитоор ам.доллар орж ирдэггүй.

Өнөөх ганц саалийн үнээ болох "Эрдэнэс Тавантолгой"-гоо ухаад үзтэл бөөн офтэйк гэрээний төлбөр хийгээд байж. Ингээд л нүүрсний хулгай гэсээр он дуусах мөчид жагсаал, цуглаан болов. Үндсэн агуулга болох ханш тогтвортой байх, инфляц бага байх, эдийн засгийг хурдан өсгөх зэрэг зорилтуудаа ч таг умартав.

2022 онд улаан заасан макро үзүүлэлтийг 2023 онд ногоон заана гэхэд итгэлгүй л байна. Учир нь сонгуулийн өмнөх жил. Аврал байхгүй. Яана даа, Монголчууд минь ...

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
11
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
15 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.9.46.107] 2022/12/31
Яг шударгаар хэлэхэд 21-р зууны дэлхий дахинд үнэхээр зохимжгүй улс гэж монгол улсыг дүгнэсэн байна. Тухайлбал эрүүл мэндийн даатгал нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд ор хоногийн мөнгөнд л хөнгөлөлт үзүүлдэг. Бусад үзлэг эм тариаг зуун хувь өөрийн төлбөрөөр хариуцдаг. Хувийн эмнэлэгүүдээр даатгал үйлчилдэггүй. Дэлгүүрийн хүнсний бараанууд муудсан байсан ч дуусах хүртэл зарагджил байдаг. Монгол хүнд итгэлтгүй вьетнам засвар гэсэн самбарууд олон. Золбин нохой хулгайч хог новш баас шээсээр дүүрэн. Гуанзан ч ердийн хоолны амталгаа нь зөвхөн давс. Тэгээд даралт өндөртэй хүмүүс их. Жирэмсэн эхчүүд хүүхдүүд их. Ядуу өрхийн хүүхдүүд их гэдэг нь дундаж наслалт бага буюу хөгшин настангууд цөөн байдаг гэсэн үг. Монголд хувийн эзэмшилд халдахад торгууль шийтгэл байдаггүй юм шиг байгаа юм. Амь нас болон хөрөнгөө хамгаалах хуулийн зохицуулалт тун нимгэн. Монгол хүн цаг баримталдаггүй, нийгмийн дэг журам огтхон ч бүрэлдэхгүй.
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.107] 2022/12/31
Монголд хөрш нь манайх хэдэн өдөр эзгүй байх болохоор харж хандаж байгаарай гэж захиж болдоггүй. Хөршүүд нь ч хулгай хийдэг учраас тэр. Эмнэлэг хэвтэхэд ч авилга өгсөн нь түрүүлж хождог авилгалын нийгэмтэй. Монголд бусад хүн бүгд муу хүн гэдэг нь ойлгомжтой байдаг. Монголын дээд сургуулиудын түвшинд хэрэгцээ шаардлагатай хичээл байдаггүй. Монголын сургуулиуд тэр дундаа дээд сургуулиудын сурах бичиг заах арга материалууд нь үнэхээр ядуу явцуу. Мөнгө зээлсэн ч буцааж өгдөггүй. Буцааж өгөх гэж нэлээд төвөг болно. Хялбархан араар хутгална. Итгэж болох нь цусан төрлүүд нь л байдаг гэдэг. Монголын засгийн газар гэж юуг ч төлөвлөгөө ёсоор хийдэггүй. Хов цуурхал маш их. Хүмүүс нь байнга донгодуулдаг. Монголын эмнэлэгт эмнэлэгт нь урьдчилж мөнгө төлдөг. Жилд гучин мянган хүн орон нутгаас хот руу шилжиж ирдэг боловч хотод тогтсон ажил орлогын баталгаа гэж байхгүй. Шинээр шилжин ирэгсэд уулын бэлүүдээр дур зоргоороо нүүдлэн гэрээ барьж суурьшдаг.
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.107] 2022/12/31
Жорлонгоо гэрийнхээ гадаа хоёр хавтангаар зоож бороотой үед доошоо урсгана. Өвчлөл их байдаг нь ойлгомжтой байгаа биз. Энэ улсад бусдын сэтгэл санааг бодолцдоггүй. Өөрөө л болж байвал бусад бүх зүйл окэе байдаг гэж бичсэн байна.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.2] 2022/12/30
Хэдэн хулгайчийн хөрөнгийг хураачихад л нам болно ш дэ
1 | 0 Хариулах
Зочин [66.181.182.111] 2022/12/30
Г.Батзоригийн мэргэ төлгөөр 2023 онд Монгол ч өнгөрчээ. Аврал байхгүй юм байна. Ямар айхтар мэргэн түрэн луйварчин үзмэрч вэ?
0 | 0 Хариулах
Зочин [66.181.182.111] 2022/12/30
Г.Батзориг чи нэртэйгээр нь бүх үзүүлэлтүүдийг "Тэг" болгочихоож. Чамд амархан юм шиг байна. Тэгэхлээр энэ этгээд ямар эх сурвалж, тоо баримтаар судалгаа хийдэг болж таарах нь вэ? Энэ этгээдийн тоонд л лав итгэнэ гэж байхгүй нь ойлгомжтой.
0 | 0 Хариулах
Зочин [202.21.124.131] 2022/12/30
Монголын эдийн засгийн хамгийн чухал том нөлөөтэй салбар нтр гэж яригддаг банкны салбарых нь системийн нөлөө бүхий Голомт банкны IPO сайн хийгдсэн ч хоёрдогч зах дээр анхны үнээсээ навс унасан хэвээрээ 20 хонож байгаа нь Монголын банкны салбар цаашлаад санхүүгийн систем ямар сул байгааг илтгэж байна! Нүүрсчин, шуналын тулам Голомтын Д.Баясгалан улсаас хулгайлсан мөнгөнөөсөө хумсыг болтугай ядаж хувьцааг нь авсан 20 мянга гаруй хүндээ тарааж энэ хувьцааны үнээ ч барихгүй харамч зангаа гаргасаар… Golomt Bank-nd hadgalj bsan hamag munguuruu huvitsaa ezemshigch bolson olon hunii mungu unaltad orchood bna, odoo muruuruu hadgalamjindaa l blgaj bdag bj geed mash olon hun amaa барьж сууна
0 | 1 Хариулах
Зочин [202.21.124.131] 2022/12/30
Монголын эдийн засгийн хамгийн чухал том нөлөөтэй салбар нтр гэж яригддаг банкны салбарых нь системийн нөлөө бүхий Голомт банкны IPO сайн хийгдсэн ч хоёрдогч зах дээр анхны үнээсээ навс унасан хэвээрээ 20 хонож байгаа нь Монголын банкны салбар цаашлаад санхүүгийн систем ямар сул байгааг илтгэж байна! Нүүрсчин, шуналын тулам Голомтын Д.Баясгалан улсаас хулгайлсан мөнгөнөөсөө хумсыг болтугай ядаж хувьцааг нь авсан 20 мянга гаруй хүндээ тарааж энэ хувьцааны үнээ ч барихгүй харамч зангаа гаргасаар… Golomt Bank-nd hadgalj bsan hamag munguuruu huvitsaa ezemshigch bolson olon hunii mungu unaltad orchood bna, odoo muruuruu hadgalamjindaa l blgaj bdag bj geed mash olon hun amaa барьж сууна даа
0 | 0 Хариулах
Зочин [202.21.124.131] 2022/12/30
Монголын эдийн засгийн хамгийн чухал том нөлөөтэй салбар нтр гэж яригддаг банкны салбарых нь системийн нөлөө бүхий Голомт банкны IPO сайн хийгдсэн ч хоёрдогч зах дээр анхны үнээсээ навс унасан хэвээрээ 20 хонож байгаа нь Монголын банкны салбар цаашлаад санхүүгийн систем ямар сул байгааг илтгэж байна! Нүүрсчин, шуналын тулам Голомтын Д.Баясгалан улсаас хулгайлсан мөнгөнөөсөө хумсыг болтугай ядаж хувьцааг нь авсан 20 мянга гаруй хүндээ тарааж энэ хувьцааны үнээ ч барихгүй харамч зангаа гаргасаар… Golomt Bank-nd hadgalj bsan hamag munguuruu huvitsaa ezemshigch bolson olon hunii mungu unaltad orchood bna, odoo muruuruu hadgalamjindaa l blgaj bdag bj geed mash olon hun amaa барьж сууна даа!
0 | 0 Хариулах
Зочин [202.21.124.131] 2022/12/30
Монголын эдийн засгийн хамгийн чухал том нөлөөтэй салбар нтр гэж яригддаг банкны салбарых нь системийн нөлөө бүхий Голомт банкны IPO сайн хийгдсэн ч хоёрдогч зах дээр анхны үнээсээ навс унасан хэвээрээ 20 хонож байгаа нь Монголын банкны салбар цаашлаад санхүүгийн систем ямар сул байгааг илтгэж байна! Нүүрсчин, шуналын тулам Голомтын Д.Баясгалан улсаас хулгайлсан мөнгөнөөсөө хумсыг болтугай ядаж хувьцааг нь авсан 20 мянга гаруй хүндээ тарааж энэ хувьцааны үнээ ч барихгүй харамч зангаа гаргасаар… Golomt Bank-nd hadgalj bsan hamag munguuruu huvitsaa ezemshigch bolson olon hunii mungu unaltad orchood bna, odoo muruuruu hadgalamjindaa l blgaj bdag bj geed mash olon hun amaa барьж сууна даа!!
0 | 0 Хариулах
Зочин [202.21.124.131] 2022/12/30
Монголын эдийн засгийн хамгийн чухал том нөлөөтэй салбар нтр гэж яригддаг банкны салбарых нь системийн нөлөө бүхий Голомт банкны IPO сайн хийгдсэн ч хоёрдогч зах дээр анхны үнээсээ навс унасан хэвээрээ 20 хонож байгаа нь Монголын банкны салбар цаашлаад санхүүгийн систем ямар сул байгааг илтгэж байна! Нүүрсчин, шуналын тулам Голомтын Д.Баясгалан улсаас хулгайлсан мөнгөнөөсөө хумсыг болтугай ядаж хувьцааг нь авсан 20 мянга гаруй хүндээ тарааж энэ хувьцааны үнээ ч барихгүй харамч зангаа гаргасаар… Golomt Bank-nd hadgalj bsan hamag munguuruu huvitsaa ezemshigch bolson olon hunii mungu unaltad orchood bna, odoo muruuruu hadgalamjindaa l blgaj bdag bj geed mash olon hun amaa барьж сууна даа!!!
0 | 0 Хариулах
Зочин [202.21.124.131] 2022/12/30
Монголын эдийн засгийн хамгийн чухал том нөлөөтэй салбар нтр гэж яригддаг банкны салбарых нь системийн нөлөө бүхий Голомт банкны IPO сайн хийгдсэн ч хоёрдогч зах дээр анхны үнээсээ навс унасан хэвээрээ 20 хонож байгаа нь Монголын банкны салбар цаашлаад санхүүгийн систем ямар сул байгааг илтгэж байна! Нүүрсчин, шуналын тулам Голомтын Д.Баясгалан улсаас хулгайлсан мөнгөнөөсөө хумсыг болтугай ядаж хувьцааг нь авсан 20 мянга гаруй хүндээ тарааж энэ хувьцааны үнээ ч барихгүй харамч зангаа гаргасаар… Golomt Bank-nd hadgalj bsan hamag munguuruu huvitsaa ezemshigch bolson olon hunii mungu unaltad orchood bna, odoo muruuruu hadgalamjindaa l blgaj bdag bj geed mash olon hun amaa барьж сууна даа!!!
0 | 0 Хариулах
Зочин [192.82.67.167] 2022/12/30
Инфляц, ханшийн өсөлт хоёрын эсрэг ЗАСАГ янз бүрийн аргаар л тэмцэж байна гэж шаажийн. Наад лалрын Засаг чинь Инфляц, ханшийн өсөлтийг дэмжсэн үйл ажиллагаа явуулж, баахан мөнгө хэвлээд байгаа биз дээ. Нүд нь нүх болцон юм уу, ийм эргүү юм уу
0 | 1 Хариулах
Зочин [31.171.171.202] 2022/12/30
Za chi tegvel ene zaluugaas iluu sudlaad ingej niitlel dee ih medegch guai? Amaa biluudsen, bolovsrolgui, hudlaa neg haltar l baigaa daa chi.
2 | 1 Хариулах
ЗОЧИН [103.57.95.227] 2022/12/30
АСУУДЛЫГ ОЛОН ТАЛААС НЬ ХАРАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. МАНАЙ ДАРГА НАР ИНФЛЯЦЫГ ЗӨВХӨН ГАДААД ХҮЧИН ЗҮЙЛЭЭС БОЛЖ БАЙГАА МЭТЭЭР ЯРЬДАГ. ДОТООД ХҮЧИН ЗҮЙЛ ЭЭ ЯРЬДАГГҮЙ. ЭНЭ ЖИЛ ЧИНГИС БОНДЫГ ТӨЛЖ ДУУСГАСАН. МОНГОЛ БАНК ДАВУУ ЭРХЭЭ АШИГЛАЖ УУЛ УУРХАЙГААС ОРЖ ИРЖ БАЙГАА ВАЛЮТЫГ ХУДАЛДАЖ АВДАГ. ҮҮНИЙ ҮР ДҮНД ЗАХ ЗЭЭЛД ВАЛЮТЫН ХОМСДОЛ ҮҮСЧ ХАНШ НЬ ӨСДӨГ. ТӨГРӨГ СУЛАРДАГ ХУДАЛДАН АВАХ ЧАДВАР НЬ УНАЖ БАЙНА. ТӨР АВСАН ЗЭЭЛЭЭ ТӨЛЖ ДУУСЛАА ГЭЖ ГОЁ ЯРЬДАГЧ ҮНЭНДЭЭ ЭНЭ ӨРИЙГ АРД ТҮМЭН Л ТӨЛЖ БАЙНА ГЭСЭН ҮГ. ЭДИЙН ЗАСГАА ХОРЛОЖ ХАНШАА АЛДАЖ ОЛОН ХҮНИЙ АМЬДРАЛЫГ ЯДУУРУУЛЖ БАЙНА.ИРЭХ ЖИЛ ИНФЛЯЦЫГ 1 ОРОНТОЙ ТООНД ОРУУЛНА ГЭДЭГ МОНГОЛ БАНКНЫ ХУВЬД ҮЛГЭР ЮМ. НЭГЭНТ ӨССӨН ХАНШ БУУЖ БАЙСАН ТҮҮХ БАЙХГҮЙ ЮМ.
0 | 0 Хариулах