Индэр    
2022 оны 12 сарын 2
Зураг
iKon.mn сэтгүүлч

Д.Ангар: Ингэний хоормог, ямааны сүүгээ экспортолж, хонины махаа 30 дахин өндөр үнэд хүргэх боломж байна

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Мал аж ахуйг тойрсон экспортын боломжууд, хэрхэн богино хугацаанд ядуурал, эдийн засгийн хямралаас гарч болох талаар эдийн засагч Д.Ангартай ярилцлаа. 



-Монгол Улсын хөгжлийн гарц мал аж ахуй гэдэг талаар та судалж, ярьж байгаа. Энэ хүрээнд зарим ажлыг ч бас эхлүүлсэн. Яагаад мал аж ахуй монголчуудыг хөгжилд хүргэх бодит салбар юм бэ гэдгээс ярилцлагаа эхлэх үү? 

-Манай улс түүхэндээ мал аж ахуйн орон байсан юм билээ. Мал аж ахуй бол Монголын газар зүй, цаг агаарт тохирсон эдийн засаг. Өөр аж ахуй хөгжих бараг боломжгүй. Яагаад гэвэл хүйтэн, хуурай уур амьсгалтай. БНХАУ эсвэл Зүүн өмнөд Азийн орнууд шиг газар тариалан хөгжүүлэх боломжгүй. Социализмын үед хүчээр газар тариалангийн салбарыг хөгжүүлсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл асуудалтай хэвээрээ л байгаа. Тариа нь ургадаггүй, болц нь гүйцдэггүй. Гэхдээ тэр хүмүүсийг бас буруутгаж болохгүй.

2000-аад оны эхээр уул уурхайн салбар Монголд хөгжиж эхэлсэн. Энэ салбар бол үнэхээр хурдтай хөгжсөн бөгөөд эдийн засгийг гол нуруундаа авч явж байгаа. Нийт экспортын 80-90 хувийг нь уул уурхайн бүтээгдэхүүн бүрдүүлж байна. Гэхдээ нэг том асуудал бий. Уул уурхайн салбар хүртээмжгүй. Тэдэн сая ам.доллар, тэдэн их наядын төгрөгийн нүүрс, алт экспортод гарлаа гэж байгаа ч ашгийг нь нэг аж ахуйн нэгж, нэг иргэн л хүртэж байгаа. Нүүрсний тухайд ярихад 500 хүний л асуудал яригдана. Эсвэл тухайн нүүрсийг зөөдөг туслан гүйцэтгэгч гээд хамгийн дээд талдаа 10 мянган хүнд л хамаатай. Тиймээс уул уурхай бол гурван сая хүнд хүртээмжгүй салбар. 

Монголын эдийн засгийн суурь бүтэц нь мал аж ахуй юм билээ. Газар тариалангийн салбарыг хөгжүүлэх гэж оролдсон ч өнөөдрийг хүртэл бүтэлгүй байна. Уул уурхайн салбарын хувьд хөгжсөн үү гэвэл тийм. Гэхдээ хүртээмжгүй. Хэдхэн хүн баяжаад нийт ард түмэн ядуураад байна. Хоёр монгол хүний нэг нь ядуу болчихлоо. СХД, долоон буудлаар яваад үз. Амьдрал маш хэцүү байна. Гэтэл уул уурхайн салбарын статистикийг аваад үзэхээр тэдэн сая нүүрс гарлаа, тэдэн сая ам.долларын экспорт хийгдлээ гэж яригдаад байдаг. Харамсалтай нь ард түмэнд наалдах зүй байхгүй. 

Шинэ системд шилжээд 30 жил боллоо. Монгол Улс хөлд орох гэж байгаа хүүхэд шиг л явлаа. Уул уурхай, газар тариалан, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх гэж үзлээ. Тиймээс дараагийн 30 жилийн эдийн засгийн суурь бүтцээ тодорхойлох ёстой. Энэ бүтцийг миний хувьд мал аж ахуй гэж харж байгаа. Яагаад гэвэл энэ бол Монгол Улсын хувьд сонголтгүй сонголт. 

Уул уурхай, газар тариалан гэж яваад мал аж ахуйгаа мартсан. Гэтэл бидний тоогоогүй энэ салбарт маш том боломжууд байна. 

Монголын мал аж ахуйд дэлхийн хэмжээний том боломжууд байна

-Тухайлбал, мал аж ахуйн хувьд экспортын ямар боломж байна вэ?

-Дэлхий саяхан найман тэрбум дахь хүнээ хүлээж авлаа. Хүн ам маш хурдацтай хөгжиж байна. Харин хүний өсөлтийг дагасан хэмжээний мах үйлдвэрлэх боломжгүй. Дэлхий нийтэд махны дутагдал үүсэж байгаа юм билээ. Цаашдаа ч үүснэ. Ялангуяа, үхэр хонины хувьд тансаг хэрэглээ болж байна. Үүнийг зөвхөн би хэлж байгаа юм биш. Нью-Йоркын томоохон хөрөнгө оруулалтын банкууд тооцоо хийгээд үхрийн мах тансаг хэрэглээ юм байна гэсэн тооцоог гаргасан. Энэ чиглэл рүү дэлхийн бизнесүүд явж байна. Монголчуудын тоохгүй байсан салбарт мах үйлдвэрлэх боломж бэлэн байгаа юм. Тиймээс мал аж ахуйн салбар бол монголын дараагийн 30 жилийн хөгжлийн гарц гэж харж байгаа. Маш том боломжууд байна. Үхрийн мах бусад улсын хувьд өдөр болгон иддэг зүйл биш боллоо. 

Өнгөрсөн долоо хоногт АНУ-д очоод ирлээ. Тус улсад нэг килограмм үхрийн мах 180 мянга орчим байна. Хонины мах мөн ялгаагүй. АНУ 20-30 жилийн өмнө хонины мах иддэггүй байсан бол сүүлийн 15 жилийн хугацаанд хэрэглээ нь өсөж байна. Гэтэл дэлхий дээр хонины мах нийлүүлдэг Австрали, Шинэ Зеланд гээд цөөхөн улс бий. Бусад нь зөвхөн өөрийнхөө хэрэгцээг хангадаг. 

-Сүүлд та хэвлэлд ярилцлага өгөхдөө Шинэ зеланд улстай Монголыг харьцуулсан байсан. Тухайлбал, Шинэ Зеландчууд 25 сая хоньтой мөртлөө экспортын өндөр орлого олдог. Харин Монголчууд 35 сая хоньтой, бусад таван хошуу малаа нэмбэл үүнээс ч илүү боломжтой хэрнээ экспортын гарц одоо хүртэл нээгдээгүй байна. Бид яах ёстой юм бэ?

-Шинэ Зеланд улсын мах маш их үнэтэй. Тус улс ердөө 25 сая хонь, таван сая үхэртэй. Энэ 30 сая малаасаа маш их ашиг олж байна. АНУ-д тус улсын хонины мах килограмм нь 100-180 мянган төгрөгийн хооронд байна. Харин Монголд хонины мах килограмм нь 6-7 мянган төгрөг байгаа. Энэ махаа 30 дахин үнэ хүргэх боломж байна. Энэ боломжоо л бид харах ёстой. Гэхдээ зөвхөн боломж талаас нь харж болохгүй. Боломжоо хэрэгжүүлэхийн тулд хэд хэдэн гэрийн даалгавраа хийх ёстой. Үүний хамгийн эхний асуудал бол малын шүлхийн өвчин юм. Тэрбум, тэрбум ам.долларын хөгжлийн гарцыг малын өвчин хааж байна. 

-Монголд мал аж ахуйгаас бүтээгдэхүүн экспортлох хангалттай нөөц байна гэж ярилаа. Гэвч шүлхий өвчин экспортыг хааж байна. Үүнийг яаж шийдэх вэ?

-Хямд, сайн эко махтай ч бай мал нь өвчтэй л байвал Монголоос ямар ч улс мах авахгүй шүү дээ.

Монголын хөдөө аж ахуй, махны экспортын салбарын хөгжлийг ганц хааж байгаа зүйл нь малын өвчин. Энэ асуудлаа л шийдчихвэл бусдыг нь хувийн хэвшил дангаараа хийх бүрэн боломжтой. Ер нь бол малын өвчнийг дарах ажлыг ч хувийн хэвшил хийх боломжтой санагддаг. Монголын төр зөвхөн өөрөө хийнэ гээд л бүтэхгүй байна. Чадахгүй бол энэ ажлаа концессын гэрээ юм уу эсвэл төр, хувийн хэвшлийн түншлэл гэдэг юм уу тендер зарлаад хувийн хэвшилд малын өвчнийг арилгах ажлаа хариуцуулах хэрэгтэй. Эсвэл төр төр шигээ ажлаа хийж, малын шүлхий өвчнөө 3-4 жилийн дотор дараад өгчих. Ингэвэл Монгол Улс жилдээ тэрбум тэрбум ам.долларын мах, махан аралтай бүтээгдэхүүнээ экспортлох боломж байна. 30 жил ажлаа хийсэнгүй, урагшилсангүй.

Монголын мал аж ахуйд дэлхийн хэмжээний том боломжууд байна. Энэхүү боломжийг ганц хааж байгаа зүйл нь л малын өвчлөл. Зөвхөн шүлхий биш боом, арьс товруутах гээд хэд хэдэн өвчин бий. Энэ бүх өвчнөө л дарах ёстой. Ингэхийн тулд төрөөс дорвитой арга хэмжээ авах ёстой. 

Жишээлбэл, хээрийн зээр, хонь хоёр бараг л хамт бэлчиж байна. Ийм нөхцөлд мал хэзээ ч эрүүл байна гэж байхгүй. Байгалийн амьтнаас өвчин авна. Отрын юм уу эсвэл бэлчээрийн бүс бий болгож, захиргаадалтын шинжтэй арга хэмжээ авч байж, шүлхий өвчнөөс сална. Зоригтой байх хэрэгтэй. 

Монголын мал аж ахуйн онцлог нь бэлчээрийн мал аж ахуй. Малчид малаа хаана ч бэлчээх эрхтэй гээд хуучнаараа байвал малын өвчин хэзээ ч алга болохгүй. 

Ихэнх улсын хувьд Монгол эрсдэлтэй бүс. БНХАУ монгол малын махыг бага зэрэг авч байгаа. Гэхдээ өвчнөөс нь айгаад чануулж авч байна. Иранчуудын хувьд өөр улстай харьцах зүйлгүй болохоор Монголоос мах авч байна. Манай улсаас өөр мах авч байгаа орон алга. 

-Уг нь бол шүлхий өвчний вакцин гараад олон жил болж байгаа шүү дээ?

-Цар тахал гэдэг зүйл дэлхий даяар гарлаа. Ямар вакцин тарих нь мэдэгдэхгүй шинэ өвчин байсан. Компаниуд туршилт хийгээд сайн, мууг нь мэдэхгүй эхний вакциныг гаргаж авсан. Вакцин хийгээд хоёрхон жилийн дотор дэлхий нийтийг цар тахлаас салгах гэж байна. Гэтэл шүлхийн вакцины хувьд сүүлийн 30-50 жилийн хооронд дэлхий нийтэд байсан зүйл. Шүлхийн вакцин хөгжлийнхөө дээд шатанд гарсан. Франц, АНУ, ОХУ, Европын холбоо малын вакцины дээд шатанд хүрч, хамгийн сайныг нь олоод тогтоочихсон. Монгол Улс өнөөдөр шүлхий ярьж байгаа нь ичгүүртэй зүйл. 

Одоо ингээд цар тахал дуусаж байна. 10 жилийн дараа цар тахал алга болсон байхад манай улс ганцаараа үүнийг яриад байвал яах вэ. Ичгүүртэй юу? Дэлхий нийт шүлхий өвчнийг ярихгүй байна шүү дээ. Яагаад гэвэл вакцин гаргачихсан. Ганцхан Монголд шүлхий өвчин байгаа нь бидний арчаагүй байгаагийнх.

Ер нь бол шүлхий өвчнийг алга болгох амархан. Энэ өвчнөөс бүрэн салахад 3-4 жилийн хугацаа шаардлагатай. Уг ажлыг монголын төр яаралтай хиймээр байна. Хийж чадахгүй бол хувийн хэвшлээр хийлгэмээр байна. 

Ингэ, ямааны сүү, үхэр, хонины махаа экспортолбол ядуу иргэнгүй болно

-Махаа гадаад руу гаргахаас гадна өөр ямар экспортын боломж байна вэ? 

-Миний харсан хэд хэдэн бүтээгдэхүүн бий. Манай улс тэмээтэй. Арабын улс орнуудад ингэний хоормог маш үнэтэй байдаг. Нэг литр нь 30 ам.доллар буюу 100 мянган төгрөг. Гэтэл Монголд ингэний хоормог литр 8-9 мянган төгрөг байдаг. Ингэний хоормогоо үнэ цэнэд оруулах боломж байна. Үнээний сүү шингээж чаддаггүй, сүүнээс харшилтай хүмүүст ямааны сүү сайн таардаг юм байна. Ямааны сүүг экспортод гаргаж болно. Ховор учраас үхрийн сүүнээс 10 дахин их үнэтэй. Хятадад зөвхөн чинээлэг иргэд нь л ямааны сүү хэрэглэж байна. Тиймээс энэ улсад ямааны сүү, тухайн сүүгээр хийсэн бяслаг зарах боломж байна. 

Мал аж ахуйн салбарын боломж бол хязгааргүй юм билээ. Малын өвчнөө л дарчихвал Монгол Улс аравхан жилийн дотор өндөр хөгжилтэй улс болно. Нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 40-50 мянган ам.доллар хүрэх боломжтой. Дээр нь ажилгүйдэл арилна. Ингэний, ямааны сүү, үхэр, хонины махаа экспортод гаргаад эхэлбэл Монголд ядуу иргэн байхгүй болно. Үүний бодит жишээ нь Шинэ Зеланд улс.

Мал аж ахуйн салбар бол маш хүртээмжтэй. Харин уул уурхайд маш механизм л ажилладаг. Харин мал аж ахуйн хувьд сүүг заавал нэг хүн сааж, тээвэрлэж, боловсруулж, савлана. Яг адилхан ажил дээр уул уурхайн салбараас нэг ажлын байр гарч байгаа бол мал аж ахуйн хувьд 100 ажлын байр гарна. 

Бас нэг бизнесийн боломж нь гадаадад байгаа Монголчууд гэдэг зах зээл рүү бид бас орох ёстой. Жишээлбэл, БНСУ-д 40 мянга, АНУ-д 50 мянган монгол хүн амьдарч байна. Энэ 100 мянган хүн бол сарын 5-10 мянган ам.долларын цалинтай, өндөр орлоготой, худалдан авах чадвар өндөртэй хүмүүс. 

Экспортын эхний гарц бол шууд тухайн улсын иргэд гэхээсээ илүү тэнд амьдарч буй монголчуудыг түших ёстой юм болов уу гэж харж байна. 

-Адуу бордох төслийн хүрээнд гантигласан мах Япон руу гаргахад бэлэн болсон гэж байсан. Жинг хэрхэн нэмэгдүүлсэн бэ? Япончууд энэ төрлийн махыг илүү их сонирхож байна уу? 

-Адуу битүү туурайтай гэдгээрээ салаа туурайтны өвчин тусдаггүй давуу талтай. Хонь, үхрээс шүлхий өвчин тусахгүй гэсэн үг. Тийм болохоор адуу нь эрүүл амьтанд тооцогддог. Шүлхийг дарах 3-4 жилийг хүлээхгүйгээр адууны махыг экспортолж болно гэсэн үг. Гэхдээ Япон талын шаардлага өндөр юм билээ. Бидний иддэг адууны махыг япончууд иддэггүй. Учир нь үнэр нь хурц, өөх нь шар өнгөтэй. Зориулалтын бордох тэжээлээр 3-6 сарын хугацаанд адууг бордохоор тухайн махны хурц үнэр нь байхгүй болж байна. Адууны махны шар өөх нь цагаан болоод хүн идэхэд тааламжтай болдог. 

Монголын мал аж ахуй бараг л зэрлэг талдаа яваад байна. Уг нь бол буруу зүйл биш л дээ. Гэхдээ хүн хэрэглэхэд мах нь хатуу, булчин шөрмөс ихтэй болоод байна. Харин 3-6 сарын хугацаанд тайван, дулаан орчинд адууг бордохоор мах нь зөөлөн болдог юм байна. 

Бид туршилтын журмаар 10 орчим адуу худалдаж аваад, зориулалтын тэжээлийг өгөөд 3-6 сарын хугацаанд бордоход анх 250 орчим килограмм жинтэй байсан монгол адуу өдөрт нэг килограмм жин нэмсэн. Ингээд 180 хоногт 200 орчим килограмм нэмэгдэж, 450 килограмм болсон. 450-500 килограмм жинтэй монгол адуу гэж байхгүй. 

Япон улсаас 10 орчим компани ирж уг төслийг сонирхсон. Харамсалтай нь зах зээл дээрх адууны мах авах боломжгүй байсан. Харин манай төслийн махыг идэж үзээд сэтгэл ханамж өндөр байсан. Ирэх долоо хоногт адууны махны экспортын анхны туршилтыг Япон улс руу эхлүүлэх гэж байна. 

Арьсан суудал хийж, автомашины үйлдвэрлэлд хувь нэмрээ оруулах боломжтой

-Автомашины үйлдвэрлэлд монголчууд хувь нэмрээ оруулж болно гэж байсан? Ямар боломж харагдаж байна вэ?

-Арьсан суудал хийж, автомашины үйлдвэрлэлд бид хувь нэмрээ оруулж болно. Тансаг хэрэглэлийн машинууд арьсан суудалтай байдаг. Тэр бүх суудлыг Монголд хийж болж байна. 

-Экспорт нээгдэх хүртэл малчид, фермерүүд юунд бэлдэж байх ёстой вэ? Мал аж ахуйд түшиглэсэн экспортын хүрээнд эдгээр иргэний орлого хэрхэн нэмэгдэж болох бол?

-Малын шүлхий өвчин дарагдаад, экспорт нээгдвэл, хотын ойролцоо 50-100 километрын бүх газар үнэд орно. Хоттой ойролцоо газар эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, эцсийн бүтээгдэхүүнийг хот руу тээвэрлэхэд ойрхон гэдэг утгаараа шүү дээ. Эсвэл хотоос тэжээл ч юм уу мал аж ахуйд шаардлагатай зүйлээ татахад ойрхон байх шаардлагатай. Тэгэхээр миний тооцооллоор экспортын боломж нээгдэх үед Улаанбаатар хотын түгжрэлийн асуудал бас шийдэгдэнэ. Одоо бол хотоос гадна боломж байхгүй учраас бүгд хүссэн хүсээгүй Улаанбаатарт шаваад байна. Төв аймгийн нэг суманд амьдарснаас хотод таксинд явах нь илүү боломжтой байгаад байгаа юм. 

Шүлхий өвчнөө дараад махны экспортоо нэмэгдүүлбэл хотод таксинд явснаас хөдөө 100 адуу, 200 хонь бордоод, 50 саалийн үнээний ферм ажиллуулах нь 10 дахин илүү орлого олно. Тэгэхээр мал аж ахуй гэдэг зүйл хөгжиж байж хотын түгжрэл шийдэгдэх юм билээ. Хотод 1.5 сая хүн амьдрах ямар ч шаардлагагүй. Улаанбаатар хот бол 500-600 мянган хүнд тохирсон дэд бүтэцтэй. Эндээ 600 мянган хүн үлдээд, нэг сая хүн нь хөдөө амьдрах хэрэгтэй. Хөдөө амьдрах нөхцөл нь мал аж ахуйн хөгжил юм. Нэг сая хүн хөдөө амьдарвал хотын утаа, түгжрэл гээд стресс бий болгож байгаа бүх зүйл шийдэгдэнэ. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
29
Зураг
ЗӨВ, ГОЁ
8
Зураг
ТЭНЭГЛЭЛ
7
Зураг
ХАХА
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
65 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Иргэн [202.9.40.73] 2023/5/3
Энэ нөхөр багагүй эргүй нөхөр байна шүү. Чам шиг тэнэгтэй , тэнэггүй монголын мал, амьтан онгон зэрлэг байгаоьдаа, цэвэр агаардаа эрүүл саруул амьдраад өсөөд, үржээд мянга, мянган жилээр оршиод ирсэн юм шүү, эргүү балай минь
0 | 0 Хариулах
Вакцин [63.141.48.193] 2023/1/10
Малын вакцины бизнесийг Дамбын Хишгээ атгадаг, халдварт өвчин гарч л байвал ашигтай шшахуу. Тийм байхад яаж өвчингүй болох вэ дээ
0 | 0 Хариулах
Зочин [66.181.182.111] 2023/1/1
Тэгээд Монголд шаблын орон байгуулна гэнээ. Жилд хичнээн ингэний хоормог, ямааны сүү гарах гарцаа энэ тэнэг тооцсон болов уу. Монгол шиг өөхтэй хоины махыг тийм ч их авахгүй шүүл дээ
1 | 0 Хариулах
Зочин [192.82.90.96] 2022/12/9
Өөрийн махаа үнэд хүргэж гаргах гэж байгаа бол эхлээд Австралиас хямдхан хонины мах оруулж ирээрэй дээ. Монголчууд мах, сүүний үнээ дийлэхгүй байна. Энэтхэгчүүд шиг жимс, ногоогоор амьдрана гэвэл бас л үнэ нь дийлдэхгүй, уур амьсгал хүйтэн болохоор зохицохгүй. Энэтхэгт харин сүү нь ёстой өтгөн гэсэн шүү.
0 | 1 Хариулах
Зочин [192.82.90.96] 2022/12/9
Ингэний хоормог, ямааны сүү монголчуудад олдохгүй байна. Ингэний хоормог гэж 50г нь 5-6 мянган төгрөг хааяа харагддаг. Монголчууд хүртэхгүй гадаадын чинээлэг хүмүүс хүртэх юм биз дээ.
1 | 0 Хариулах
МОНГОЛ ХҮН [103.26.193.151] 2022/12/5
СЭРЭХГҮЙ БОЛ САЙХАН ЗҮҮД САНЖ. ХИЙХГҮЙ Л БОЛ МЯНГА ЯРИАД ЯАХ ВЭ? ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН КОМПАНИУД ХЭНД ЯМАР БОДИТ САНАА ШИНЖЛЭХ УХААНЧ ИННОВАЦИ БАЙНА? ҮНЭХЭЭР АЛТАН САНАА МӨН ҮҮ? ХЭДЭН ЖИЛИЙН ДАРАА ХЭДИЙ ХЭРИЙН ӨНДӨР АШИГ ОЛОХ ВЭ? ГЭЖ БОДОЖ ТООЦОЖ АЖИЛЛАДАГ БОЛОВ УУ? МАНАЙ ХОКомпаниуд ТОМ КОМПАНИУДТАЙ ХАМТАРЧ МӨНГӨ БОСГОХ НЭРЭЭР ЛУЙВАР Л ХИЙЦГЭЭДЭГ ЮМ БИЛЭЭ. 30 ГАРАН ТЭРБУМ ДОЛЛАРЫН ӨРИЙГ ТЭД ТАВИЛЦСАН ШҮҮ
1 | 0 Хариулах
Зочин [192.82.85.129] 2022/12/4
Манай зарим иргэд улам л залхуу болоод байх шиг. Уг нь малын бүтээгдэхүүнээ цэвэрхэн янзлаад гадагш зарвал зүгээр бгаа юм даа. Аргалын утаат нутаг гэдг кино залхуу хүмүүс ажилсаг хүмүүс ерөнхий байдлыг бодит харуулсан кино юм бна лээ.
0 | 1 Хариулах
Зочин [66.181.189.244] 2022/12/4
Д.Ангар тэгээд хонь ямагаагаараа шамбалын орон байгуулах юм биз дээ. Мөн ч гэнэн сэтгэлгээтжй байна даа. Тэгээд эдийн засагч гээд байгаа ухаантай. Бид чинь дижитал эрин үед амьдарч байна шүү
1 | 0 Хариулах
иргэн [64.119.27.24] 2022/12/4
Сонгууль 1 тойрог болгож 76- г цөөлж 26 гишүүн болгож бүх ард түмнээс сонгох ажлаа эхлэх хэрэгтэй тэгвэл тойрог дов жалганы үзэл байхгүй болж наад экспортын ажил дэмжиг дэнээ татвар төлөгчдийн мөнгийг дэмий үрж Монголчуудыг өрөнд оруулж бнаа
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.134] 2022/12/4
ьөьцпцпдхдэкку
0 | 0 Хариулах
зочин [202.21.108.203] 2022/12/4
Монгол хүний иддэг ганц хоол стратегийн хүнс махыг яаж эрүүл хямдаар ард түмэнд өгөх талаар бодож үзсэн үү, өөр юм хийж хөрөнгөө зузаатгаа
1 | 0 Хариулах
[66.181.183.28] 2022/12/4
teneg dunkuu hujaa
1 | 0 Хариулах
zochin [103.212.118.83] 2022/12/4
Ene neg gahai dandaa ym hiihgui baijil neg l ih yarisan hun hoshuu nemegch chin
2 | 0 Хариулах
Малчин [202.126.90.30] 2022/12/3
Яг үнэнийг ярьж. Монголд бэлчээрийн мал, нүүдлийн соёл иргэншил, байгаль цаг уурын олон янз байдлаас өөр ялгарах юм, гаднынханы сонирхлыг татах юм юу ч үгүй. Бид уламжлалт бэлчээрийн мал аж ахуйгаа л чулуу болгох хэрэгтэй
1 | 2 Хариулах
Зочин [192.82.90.96] 2022/12/9
Малдаа антибиотик өгдөг болов уу?
0 | 0 Хариулах
Paвcaл [73.225.77.210] 2022/12/3
Уул нь биелдэг бол маш сайхан л байна. Гэхдээ Монголд махны үнэ бараг л Америктай ойролцоо. Тэгээд ч америкууд ямаа хонины мах иддэггүй. Гэтэл хэн биднээс тийм өндөр үнээр авах юм? Харь гаригийнхан уу эсвэл xятaд, япон, солонгосчууд уу? Австралиас хямдхан хонины эко мах ирдэг байлгүй дээ. Эсвэл Чингис хааны удмын хонь гэхээр тийм өндөр үнэ хүрэх юм уу?
3 | 0 Хариулах
Зочин [66.181.184.150] 2022/12/3
Өөрсдөө идээд эрүүл байж үйлдвэрлэж малаа өсгөх нь дээр . Хужааг тэтгээд 30 жил болж хэдэн сая хужааг ядуурлаас гаргачлаа. Монголоо гэсэн нь хор ууж алуулж дууслаа
2 | 1 Хариулах
сувд [124.158.65.233] 2022/12/3
Шүлхий өвчнийг зориуд тарааж байгаа Энэ өвчнийг устгахын оронд ашиг олох эх үүсвэр болгосон Заяатын Батсүх мал эмнэлгийн доктор профессор,Түмэндэмбэрэл доктор Улсын мал эмнэлгийн газрын дарга нар сая илэрлээ шүүдээ. Сүүлийн хориод жил Дамбын Хишгээ ахлагчтай эрүүгийн рецидив гэмт хэрэгтнүүд хөлдсөн вакцин авчирч тарьсан хугацаа нь өнгөрсөн чанараа алдаа устгалд орох эм бэлдмэлийг нарийн судалгаа хийж олж авч ашиг олсоор хариуцсан малын эмч, дарга нар хамтран хишиг хүртсээр байгаа.Дамбын Хишгээ 5 жилийн өмнө 83 сая төгрөгөөр хурдан морь авч уралдуулсан.Арабаас гүү авчирсан гэх мэт тансаг амьдралтай рецидив элементүүд зөндөө байна.Энэ бүхэнтэй мал эмнэлгийн хүрээлэн захирал Бямбаа академич хамтардаг байсан. Асар баяжаад мөнгөтэй хүн дэвшдэг зүй тогтлын дагуу ХААИС-н ректор болсон, шоронд орох шахсан гэх мэт
3 | 0 Хариулах
Зочин [66.181.182.83] 2022/12/3
Малын ашиг шимийг ямар ч хорогдолгүй ашиглах үйлдвэрийг бүсчилж байгуулвал уул уурхайгаас дутахгүй орлого олно доо.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.45] 2022/12/2
Казак киргиз үзбекүүд махаа зараад баяжсан болж таарах нь 20-30мянган төгрөгийн үнэтэй махаа 10 нугалж зараад галзуурсан байх нь манайх араас нь орлоо
1 | 0 Хариулах
Зочин [202.126.88.81] 2022/12/2
Хуцдаг нохой вэ. Хэнийг хураад байна.
3 | 0 Хариулах
иии [203.91.115.54] 2022/12/2
Зо дахин гэхлээр бараг нэг кг 250 000 төгрөг болохнээ. Сайхан л үлгэр бн
2 | 0 Хариулах
Zochin [202.21.108.41] 2022/12/2
Зөв ярьж бна.өөрөө ч ажлаа эхлэж.bravo
1 | 3 Хариулах
Зочин [202.9.40.160] 2022/12/2
арчаагүй Төр засаг нь сонсоосой!
2 | 2 Хариулах
Зочин [192.82.68.94] 2022/12/3
Төр засаг нүүрснээс өөр юм бодохоо болиод удаж байна гэм хөөе
0 | 0 Хариулах
[192.82.77.135] 2022/12/2
chi uuruu zailaa hujaa
0 | 0 Хариулах
Zochin [126.236.181.202] 2022/12/2
Ikh zuv yum yarij bna. Gadnii ulsuud hunsnii makhaa laboratorid urguulaad ehelchihsen. Bid farm-iin aj ahuig hugjuulj gadaadad makh, suun but exportlokh bolomj bii. Uurlaad comment bicheed bgaa humuus buruu oilgood bna. Bukh makhiig unetei bolgoh geed bgaan bish. Exportod zoriulj anhaaral halamj tavij, bordoj targaluulsan makhiig gadniihand unetei zarii geed bgaa yum. Shulkhii ustchihval bid uursduu ch malchdiinhaa eruul makh idne
0 | 0 Хариулах
Зочин [192.82.85.80] 2022/12/2
Битгий солиор 30 дахин үнэтэй мах аа
0 | 1 Хариулах
Зочин [192.82.82.204] 2022/12/2
Ehleed ard tumen mongol hunee chanartai eruul mah suu suun buteegdehuuneer hangaj eruul bolgosnii daraa delhiin heden terbum hunii heregtseeg hangah asuudald anhaarah ni zuw bhaada
1 | 1 Хариулах
Уншигч [66.181.189.220] 2022/12/2
Яриад л яриад л байх юм. Хийж эхлээч ээ
0 | 0 Хариулах
Vol [150.129.143.99] 2022/12/2
Үйлдвэр бариад байгаа шүү. Ажил нь бол эхлэсэн шүү
0 | 1 Хариулах
Зочин [103.229.121.35] 2022/12/2
яг энэ яриаг ингэж шаасан хэддэх хүн болчихов энэ нөхөр ? ХАХА
1 | 0 Хариулах
Иргэн [202.126.88.117] 2022/12/2
Хүний өвчинг анагаах хувийн эмнэлэг маш олон бий, түүнтэй адил өвчтэй малыг эдгээх хувийн эмнэлэг бий болгомоор юм байна, ийм эмнэлэг бий болгох талаар хувийн хэвшил идэвхтэй ажиллах шаардлагатай гэж харлаа. Мөн малын тэжээл тариалах аж ахуйг бий болгож хөгжүүлэх хэрэгцээ байна.
0 | 2 Хариулах
сувд [124.158.65.233] 2022/12/3
эрхэм бичигч 202-117 та мэдээллээс их хол хоцорч, бүх мал, мал эмнэлэг 1992-1996 онд хувьчлагдсан нь буруутаад байгаа шүүдээ.Гэмт бүлэглэл мэдээжийн хэрэг аль хэдийн гартаа авчихсан,номоор нь явуулахгүй 20 гаруй жил болж байгаа учир өвчин яаж арилах вэ
0 | 0 Хариулах
Зочин [202.70.33.164] 2022/12/2
Энэ хүн монголын хөдөө, мал ахуйн талаар юу ч мэдэхгүй хүн байна, мөрөөдөл зүүдээ бодит гэж ярьж байна даа.
4 | 1 Хариулах
зочин [103.57.95.15] 2022/12/2
Мөрөөдөл зөв л юм. Өнөөдөр манайд зарагдаж байгаа махны үнэ Скандиновын орнуудтай ижил түвшинд байна шүү дээ. Илүүдэлээ зарах асуудал байх биз. Цалин нэмж хөдөлмөрийн бүтээмжийг зөв үнэлэх л гол асуудал. Юм ны үнэ өсөөд ч дэлхийн үнээс хэт даваад алга болохгүй. Нэгэнт зарагдаж байгаа барааны үнэ бууна гэж байхгүй боломжгүй.
2 | 0 Хариулах
ЗӨВ Л ЯРЬЖ БАЙНА [64.119.24.125] 2022/12/2
АМЖИЛТ ХҮСЬЕ
3 | 1 Хариулах
Зочин [202.21.108.233] 2022/12/2
Энэ Монолд байгаа хүн юмуу. Зүүдээ ярьдаг эдийн засагчидтай албан хаагчидтай улс өөдөлдөгүй юм байна.
2 | 1 Хариулах
Зочин [150.129.140.116] 2022/12/2
Юу билээ нэг ломбардны эзэн тэ энэ
3 | 1 Хариулах
Зочин [202.131.238.26] 2022/12/2
эхлээд малаа эрүүлжүүл
4 | 0 Хариулах
Зочин [202.126.88.235] 2022/12/2
Өөдрөг сайхан баяр хүргэе
2 | 0 Хариулах
Зочин [202.126.88.102] 2022/12/2
Браво!!!
2 | 0 Хариулах
ард [202.9.46.83] 2022/12/2
энэ нам дагасан лалрыг овоо улс төр ярьсан юмуу гэсэн чинь том том хуцхаа болиоод бүх хүнл мэддэг аруул ээзгиии яриад эхэллэээ зүгэжрноё ярьдаг намын жүжигчин гүүдиинл хувмлбар шээс
2 | 1 Хариулах
РАВДАН [66.181.160.10] 2022/12/2
БҮТЭЭМЖ БҮТЭЭМЖ БАС ДАХИН БҮТЭЭМЖ! ХАЖУУД НЬ ДАШРАВДАН ИЛҮҮ БОДИТОЙ БИЧДЭГ!
4 | 1 Хариулах
РАВДАН [66.181.160.10] 2022/12/2
ХАМГИЙН ЧУХАЛ ЗҮЙЛ БОЛОХ БҮТЭЭМЖ ГЭДЭГ ЮМЫГ ХЭНЧ ЯРИХГҮЙ ОЙЛГОХГҮЙ ЮМ ДАА! ДАНЛАА Л ТЭНД ЭНД ИЙМ ТИЙМ БАЙДАГ ГЭХ УХААНЫ Л ЮМ ЯРИХ ЮМ!
4 | 1 Хариулах
! [64.119.27.105] 2022/12/2
Энэ нөхөр өөрөө л ашиг хонжоотой бол Энгийн иргэдийг огт тоох юм алгаа. Дуртай бол чи өөрөө мал аваад маллаад, тэр хүсээд байгаа цөм сүргээ бий болгоод тэрийгээ юу болгон уу хамаагүй. Чиний наад дураараа яриад байгаа мөрөөдөл ойрын хцгацаанд бий болж болохгүй. Иргэд өнөөдөр арай ядан амьдарч байна !
6 | 2 Хариулах
зочин [192.82.66.139] 2022/12/2
Зөв л санаанууд байна даа
3 | 8 Хариулах
Зочин [202.9.46.87] 2022/12/2
Энэ өвөл өлсгөлөн болно гэсэн л нөхөрдөө
5 | 1 Хариулах
зочин [192.82.86.16] 2022/12/2
Будаач будаач гэхээр сахлаа будав гэгчээр энэ нөхөр солиорчихож . Монголчуудын цалин , худалдан авах чадвар ямар байгаа билээ мэдэх үү чи ?
7 | 3 Хариулах
Зочин [66.181.183.241] 2022/12/2
Эргүү минь өндөр үнээр гадагш экспортолж чиний цалинг өсгөе гэж байна
11 | 4 Хариулах
Зочин [192.82.77.217] 2022/12/2
Хоосон чалчигчдын үндсэн төлөөлөл. Чамаас илүү чалчдаг суга ерөнхий сайд хийгээд байна
9 | 2 Хариулах
Иргэн [192.82.89.114] 2022/12/2
Нээх худлаа мэдэмхийрсэн нөхөр.
8 | 2 Хариулах
Зочин [202.9.40.73] 2022/12/2
Монголд, CU-д 100гр ингэний хоормог 5500 төгрөг гэж байна. 1литр нь 55 000 төгрөг болно. Үүнээс их үнээр зарна гэж ч юу байхав? Шуналтаж байж ертөнцийн шившиг болов доо.
8 | 0 Хариулах
Зочин [103.136.254.8] 2022/12/2
Энэ хүн мэдрэлийн өвчтэй хүн шүү. Хажууд нь худлаа ярина. Өөрийгөө эдийн засагч гээд ойлгоцон. Энэний мэдлэг гэж юуч байхгүй. Хэрүүл хийдэг айлын авгайтай яг адил.
7 | 6 Хариулах
Зочин [202.126.90.153] 2022/12/2
МОНГОЛЧУУДААС ӨӨР ХЭН Ч ТООХГҮЙ ЮМЫГ ХУДЛАА ИЛИЙРЭЭД БАЙДАГ ЮМ.
3 | 4 Хариулах
Зочин [192.82.69.71] 2022/12/2
МЭДЭМХИИРЧ БАИХАР ХИГЭЧ
1 | 1 Хариулах
Зочин [64.119.22.234] 2022/12/2
Гоё санаанууд байна
2 | 2 Хариулах
Зочин [202.21.96.212] 2022/12/2
Энэ өөрийгөө эдийн засагч гэж их худлаа ш.а-ан.аа. Өнөөдрийн энэ төгрөгийн ханшийн уналт үүсэхэд бас тодорхой нэмэр ор-уулсан гөл.өг байгаа юм. Дээр нь бас компани нь татвараа шударгаар төлдөггүй.
5 | 4 Хариулах
Зочин [66.181.161.55] 2022/12/2
Ядуурлаас малын тусламжтайгаар гарахгүйээ америк манайхаас 10дахин их цалинтай мах сүүний үнэ орлогтойгоо харьцуулахад хямд шдээ
2 | 1 Хариулах
Зочин [66.181.160.85] 2022/12/2
Эх орныхоо хэрэгцээг 100 хувь хангаад байгаа тариалангийн салбар бүтэлгүй болчихсон гэнээ.
2 | 1 Хариулах
Зочин [202.9.46.182] 2022/12/2
Сайхан л ярьж. Даанч ажил хэрэг болох нь яадаг юм байгаа юм гэхээс.
1 | 1 Хариулах
Зочин [118.221.209.45] 2022/12/2
боловсруулсан мах гаргах хэрэгтэй. лаазалсан амттай юмнууд ч юмуу тэхгүй бол түүхий махнаас сэжиглэнэ
1 | 1 Хариулах
РАВДАН [66.181.160.10] 2022/12/2
ЮУН ДУРААРАА ЯРЬДАГ ЮМ! ХҮН ХҮНЭЭ ДАГАЖ АМЬДАРДАГ ЮМ! ХҮН АЖ АХУЙ ДАГАЖ АМЬДАРДАГГҮЙ ЮМ!
4 | 3 Хариулах
Зочин [118.221.209.45] 2022/12/2
монголд хүйтэн оронд ургадаг ногоо тариаг л тарьсан нь дээр. дулаан орны юмнууд ургахгүй эсвэл хүлэмж барьж болно. солонгост бол хямдхан гялгар уутаар л хүлэмж барьдаг өвөл ч ногоо тарьдаг
2 | 0 Хариулах
Зочин [66.181.184.150] 2022/12/3
Со руугаа яв. Монголын хүйтэн өөр шүү.
0 | 0 Хариулах