Индэр    
2022 оны 11 сарын 7
Зураг
Нөхөн үржихүйн дотоод шүүрэл, үргүйдлийн эмч, Шинжлэх ухааны магистр

15 эрэгтэй тутмын нэг нь үргүйдлийн асуудалтай нүүр тулдаг

Зураг
Дэлхий дахинд арваннэгдүгээр сарыг эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих сар гэж үздэг тул эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйтэй холбоотой дараах мэдээллийг хүргэж байна.

Ойролцоогоор нийт хосуудын 15 хувьд жирэмслэхэд бэрхшээл тулгардаг бол нөхөн үржихүйн насны 15 эрэгтэй тутмын нэг нь үргүйдлийн асуудалтай нүүр тулдаг байна.

Эмэгтэй хүнд үр тогтоохын тулд эрэгтэйчүүдийн үрийн шингэнд хангалттай тооны давших хөдөлгөөнтэй, хэвийн бүтэцтэй, эр бэлгийн эсүүд байх ёстой. Нэг удаагийн дур тавилтаар хамгийн багадаа 40 сая орчим эр бэлгийн эсийг гадагшлуулж байж эр бэлгийн эсүүд үр дамжуулах хоолойд байгаа эм бэлгийн эстэй эвцэлдэж, үр тогтоож чаддаг.

Иймээс үрийн шингэнд эр бэлгийн эс огт байхгүй байх эсвэл давших хөдөлгөөнтэй болон хэвийн бүтэцтэй эр бэлгийн эсийн тоо цөөрсөн байх үед эрэгтэйд шалтгаант үргүйдэл үүсдэг.

Үүнд эрүүл мэндийн дараах шалтгаанууд нөлөөлнө.

  • Варикоцеле: Төмсөгний венийн судасны өргөсөл
  • Халдвар: Бэлгийн замаар дамжих зарим халдвар нь төмсөгт эргэшгүй өөрчлөлтийг үүсгэж, эр бэлгийн эс үүсэлтийг дарангуйлдаг бол дийлэнх нь эр бэлгийн эс гадагшлуулах сувагт гэмтэл учруулдаг.
  • Үрийн шингэн гадагшлуулалт алдагдах: Дур тавих үед үрийн шингэн гадагшлахгүй байх эсвэл үрийн шингэн эргэх урсгалаар давсаг руу орох
  • Эр бэлгийн эсийн эсрэг бие: Ховор тохиолдол тухайн хүний дархлаа тогтолцоо өөрийн эр бэлгийн эсийн эсрэг ажилладаг.
  • Хавдар: Төрөл бүрийн хавдар, түүнээс үүдсэн хими болон туяа эмчилгээний үр дүн
  • Дааврын тэнцвэргүй байдал
  • Төмсөгт авсан гэмтэл
  • Гахайн хавдраар өвдөх, хүндрэх
  • Хромосомын өөрчлөлт зэрэг шалтгаан нөлөөлдөг.

Орчны талаас дараах зүйлс нөлөөлнө

  • Химийн бодисын хортой орчинд ажиллаж, амьдрах
  • Хүнд металлын болон цацраг идэвхт туяаны нөлөөнд өртөх
  • Хэт дулааны нөлөөлөл: Төмсөг нь хүний биеийн ерөнхий температураас 1-2 градусаар бага температурт байхаар зохицуулагдсан байдаг. Иймд халуун ванн, саунд удаан суух, бариу дотуур хувцас өмсөж урт хугацаагаар хөдөлгөөнгүй суух нь эр бэлгийн эс үүсэлт, хадгалалтад сөрөг нөлөөтэй байж болзошгүй гэж үздэг.

Эрүүл мэнд, амьдралын хэв маяг талаас дараах зүйлс нөлөөлнө

  • Эмийн хэрэглээ: Булчингийн хөгжлийг дэмжих зорилготой зарим эм, тарилга болон зарим мансууруулах бодис
  • Хорт зуршил: Архины хэрэглээ эр бэлгийн дааврын хэмжээг бууруулсаар эр бэлгийн үүсэлтэд сөргөөр нөлөөлдөг бол тамхи татах болон дам тамхидалтад өртөх нь эр эсийн тоо хэмжээг багасгахад нөлөөлдөг байна.
  • Биеийн жингийн илүүдэл: Дааврын тэнцвэргүй байдлыг үүсгэж эр бэлгийн эсийн үүсэлт, гадагшлалтыг дарангуйлна.
  • Стресс бухимдал, нойргүйдэл нь дам байдлаар эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйд нөлөөлж байдаг.

Хэрэв танд болон таны дотнын хүнд дээрх шалтгаан, хүчин зүйлүүд байгаа эсвэл нэг жилийн хугацаанд тогтмол бэлгийн харьцаатай байсан ч жирэмсэн болоогүй бол мэргэжлийн эмчид хугацаа алдалгүй хандахыг зөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
22
Зураг
ЗӨВ, ГОЁ
6
Зураг
ХАРАМСАЛТАЙ
2
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАХА
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
10 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.212.118.155] 2022/11/12
Belgiin haritsaand dandaa ordog bolon tegdeg hosuud ymu humuus saihan ymo ataarhchihlaa mani metiin yaduu teneg pizdaak hen toohov
2 | 0 Хариулах
Zocin [202.55.188.118] 2022/11/7
Sagaad bga ym cin araggushd
0 | 0 Хариулах
Зочин [64.119.25.145] 2022/11/7
Eregtei hvvhedtei bol bagaas n boovoor n orolduulj bai, nar salhi orj hyalbar shamardag bolno, turuu bulchirhai n sn ajillaj ehelne
0 | 0 Хариулах
Зочин [59.153.115.183] 2022/11/7
hujaanuud bidniig urguiduulj bnu?
4 | 1 Хариулах
зочин [43.228.129.96] 2022/11/7
харин хаха
0 | 0 Хариулах
Зочин [120.142.31.236] 2022/11/7
duudlagaar huuhed hiij ogno shuu
0 | 9 Хариулах
Зочин [43.242.242.138] 2022/11/7
Ok, tegii. Goy tom tsenher nudtei, shar ustei, tsaivar aristai huuhedtei bolii. Ternees bish Hyataduud shig onigor bor nud, har us hereggui.
7 | 5 Хариулах
zochin [43.228.129.96] 2022/11/7
tegii2
0 | 0 Хариулах
Hvvhed hiine [202.55.188.120] 2022/11/8
Okey goy nvd homsog dawhraatai hiij ogii gol ooriig chin duraigaad onigor bolchwol bitgii gomdooroi
3 | 0 Хариулах
Зочин [211.36.130.129] 2022/11/7
huuhedte bolmoorgui baival eregtei hun erzeentei bariu umd bandaash bnga umsuh heregtei
6 | 0 Хариулах