Индэр    
2022 оны 11 сарын 2
Зураг
iKon.mn сэтгүүлч

Ким Сун Чул: Монголчууд хүнсний ногоо, жимсээ өөрсдөө тарихын зэрэгцээ Япон, БНСУ руу экспортлох боломж бий

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Олон жилийн судалгааны үр дүнд дөрвөн улиралд ургах боломжтой усан үзэм Монголд тарьсан хүн бол БНСУ-ын иргэн судлаач Ким Сун Чул билээ. Тэрбээр "Монголд надад хийх зүйл их байна" хэмээн бодож, энд үлдсэнээс хойш даруй 22 жил өнгөрчээ. Энэ хугацаанд Сэлэнгэ аймгийн Баянгол суманд амьдарч, 30 гаруй төрлийн хүнсний ногоо, жимс тарьж байна. Түүнтэй газар тариалангийн салбар, судалгааны ажлынх нь талаар ярилцсан юм. 

-Сайн байна уу та? Олон жилийн турш үр сортыг хөгжүүлж, газар тариалангийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаад тань талархаж байна. Энэ хугацаанд Монголын цаг агаар, орчинд тохирох хэчнээн төрлийн сортыг нээгээд байна вэ? 

-Сонгино, ногоон сонгино, тарвас, амтат гуа, эрдэнэ шиш, хулуу, гүзээлзгэнэ зэрэг 20-30 төрлийн сортыг бий болгоод байна. Эдгээр нь бүгд Монголын цаг агаарт сайн таардаг, шинэ сорт. Эрдэнэ шиш дотор 4-5 сорт бий. Гүзээлзгэнэд бас 3-4 сорт багтсан. Япон, БНСУ, БНХАУ, ОХУ, Турк, Тайланд зэрэг олон орноос үр авч судалгаа хийсэн. Ингээд Монголын цаг агаарт хамгийн сайн таарах сортыг сонгосон юм. Зарим сортод 3-4 жил зарцуулсан бол харин заримд нь 10 жил зарцуулсан гээд янз бүр л дээ. 

-Монголд амьдрах, тэр дундаа тариаланч болоход юу танд нөлөөлсөн бэ?

-1997 оны наймдугаар сард хоёр найзтайгаа Монголд ирж байлаа. Заавал Солонгост амьдрах ёстой гэж бодож үзээгүй. Боломж байвал гадаадад, миний хэрэг байгаа газарт очиж амьдармаар байсан. Тайланд, Сингапур, БНХАУ, Япон гээд олон газар очиж байлаа. Хамгийн сүүлд Монголд ирэхэд цаг агаар үнэхээр сайхан байсан. Зуны улирал гоё шүү дээ.

Монголд хэрэгтэй зүйл юу байна гээд их дэлгүүр, том захуудаар явж үзсэн. Ингээд үзэхэд хүнсний ногоо байхгүй байсан. Тиймээс хүнсний ногоо ургуулж болох болов уу гэж бодоод ХААИС-ийн дадлагын талбай гээд олон өөр хүлэмжийн талбайд очиж үзсэн юм. Даанч технологи нь муу байсан учир миний хийх зүйл энэ мөн гэж бодсон. Ингээд гурван жилийн турш Монголд юу ургуулж болох талаар судалгаа хийсэн. 

Гурав, эсвэл дөрвөн улирлын хүлэмж хэрэгтэй

-Та өмнө нь хэвлэлд өгсөн ярилцлагадаа өвлийн хүлэмжтэй болохыг зорьж буй талаараа дурдсан байсан. Болж амжсан уу? 

-Монгол хүмүүсийн хэрэглэдэг өвлийн хүлэмж нь нарны туяа бага ордог учраас ургац муу авдаг. Нүүрс юм уу тог хэрэглэхгүйгээр ашиглаж болох гурван улирлын хүлэмжийн судалгаа хийж, БНСУ-аас патентаа жилийн өмнө авсан. Үүнийг монголын патент олгодог газар өгсөн. Хариу ирвэл монгол хүмүүст тэрхүү технологийг заагаад өгмөөр байна. Хүлэмж барья гэвэл зуны хүлэмж хэрэггүй болсон. Шинээр хүлэмжтэй болох бол гурав эсвэл дөрвөн улирлын хүлэмж хэрэгтэй. Гурван улирлынх зуныхаас хоёр дахин илүү үнэтэй.

Сайн болсон нэг хүлэмж байвал монголчууд дуурайж хийж болно. Эхний удаад хийхэд хэцүү, дараа нь амар байна шүү дээ.  Бид одоогоор гурван улиралд жимс, хүнсний ногоогоо тарьж байна. 

-Тэгэхээр та өвлийн улиралд судалгааны ажилдаа илүү их анхаарал хандуулдаг уу?

-Тийм ээ. Өвөл судалгааны ажлаа түлхүү хийдэг. Хятад хүмүүсийн идэх дуртай жимс, эмийн ургамлын талаар судалж байна. Цаашид экспортлох хүсэлтэй байгаа. Хэрвээ судалгааны ажил амжилттай болбол тухайн технологийг монгол хүмүүст зааж өгнө. 

-Тариалан эрхлэхийн хажуугаар таны хувьд тогтвортой ажлын байр бий болгосон. "Бялхам Ивээл" ХХК-д одоогоор хэчнээн хүн ажиллаж байна вэ?

-Тус компанийг 2007 онд байгуулсан. Одоогоор 10 хүн ажилладаг. Монголчууд хүнсний ногоо, жимсээ өөрсдөө тарьдаг байгаасай хэмээн хүсэж компаниа байгуулсан. Компаниа илүү томруулах бодолгүй байгаа. Харин ногоо тарьдаг хүмүүст аргаа зааж өгмөөр байна.

-Та бүхний тарьж буй хүнсний ногоо, жимс бусад бүтээгдэхүүнээс юугаараа онцлог гэж хэлэх вэ?

-Бидний ургуулсан ногоо, жимс чанартай, маш гоё амттай. Химийн хор хэрэглэдэггүй. Маш хурдан зарагдаж дуусдаг. Эрэлтээс нийлүүлэлт нь дутуу байгаа юм. Өглөө зарагдаж эхэлсэн бүтээгдэхүүн үдээс хойш гэхэд зарим нь дуусдаг. И-март худалдааны төвийнхөн илүү ихийг тарьж өгөөрэй гэж хүсэж байгаа. Бид 90 хүлэмжтэй. Тэгсэн ч гэсэн дутаад байна. 

Эх орондоо ашигтай ажиллавал гэр бүл салахгүй, хүүхдүүдтэйгээ хамт амьдарна

-Монголчууд хүнсний ногоо, жимсээ өөрсдөө тарьдаг байгаасай хэмээн хүсдэг гэж та хэллээ. Бидэнд ямар боломж байна вэ?

-Усан үзэм ургуулсны дараа хүмүүс манай компанийг их сонирхсон. Хөвсгөл, Дорнод, Дорноговь зэрэг олон газраас хүмүүс ирж бидний технологийг үзэж байгаа. Ногоо тарьж үзээгүй хүмүүс харвал юу гэдгийг нь ойлгохгүй. Харин ногоо тарьж үзсэн хүмүүс харангуутаа шууд өөрсдийнх нь тарьж буй зүйл юу нь буруу, зөв гэдгийг ойлгоно. 

зураг
 
Sung-Chul Kim фэйсбүүк хуудсаас авав

Ногоо тариад дотоодын хэрэгцээнээс илүү гарвал Япон, БНСУ руу экспортлох хэрэгтэй. Ногоо тарих технологи 1-2 жилийн хугацаанд сайжирвал дотоодын хэрэгцээнээс илүү гарна. Тэгэхээр үнэ бууна. Тиймээс юу тарьж экспортлох боломжтой талаар судалгаа хийж байна. 

Олон хүн цалин бага, амьдрал хэцүү байна гээд гадаадыг зорьж байгаа. Эх орондоо ашигтай ажиллаж чадвал гэр бүл салахгүй, хүүхдүүдтэйгээ хамт амьдарна. Өөрийнхөө нэг саналыг хэлэхэд өргөст хэмхийг удаан хадгалж болдоггүй. Өвөл огурцы идмээр байсан ч үнэтэй бас ургуулж чадахгүй тул идэж чаддаггүй. Тиймээс шилэнд хийж дардгийг улсаас сайн дэмжих нь чухал.

-Монголчууд таны тарьж буй жимснээс алинд нь илүү дуртай байна вэ?

-Шар амтат гуаг Солонгос хүмүүс иддэг. Солонгос хүмүүсийн дуртай хүнсний ногоо, жимсэнд монгол хүмүүс дуртай байдаг. Нарны туяа сайн, өдөр урт байвал шар амтат гуа том, гоё амттай болдог. Солонгост зуны улиралд нарны туяа их хүчтэй, өдөр урт, шөнө богино. Бидний тарьж буй амтат гуа Солонгост тарьж буйгаас илүү амттай. Биед маш сайн. Ялангуяа хагалгаанд орсон хүн эсвэл жирэмсэн хүн хэрэглэснээр бие хурдан тэнхэрдэг. Элэг муу хүмүүст бас сайн. 

зураг
 
Sung-Chul Kim фэйсбүүк хуудсаас авав

Есөн хүлэмжид амтат гуаг тариад И-март худалдааны төвд борлуулсан. Хүмүүс их дуртай болж байна. Үүнийг заавал хүлэмжид тарих шаардлагагүй. Задгай талбайд ч ургана. Задгай талбайд таривал хямд зарж болно. Тэгвэл монголчууд хол газраас импортолсон бүтээгдэхүүн хэрэглэхгүй. Шар амтат гуаг Монгол үндэстний жимс болгомоор байна. 

-Монголд тарьсан жимс импортынхоос хэр зэрэг хямд байна вэ? Үнийн зөрүү их бий юу?

-Шар амтат гуаг Солонгосоос онгоцоор импортолдог. Хадгалах хугацаа нь маш богино байдаг учраас контейнероор тээвэрлэх боломжгүй.

Импортын амтат гуа нэг килограмм нь 40-50 мянган төгрөгөөр зарагддаг. Харин Монголд тарьсныг 8-10 мянган төгрөгийн хооронд худалдаалж байгаа. 

Энэ жимсэнд дуртай хүмүүс их баярлаж байна. Өнгөрсөн жил БНСУ-аас 1,600 орчим тонн хүнсний ногоо, жимс монголчууд импортолж авсан байна. Долоо, найм, есдүгээр сард Солонгосоос Монголд импортолсон бүтээгдэхүүний тайлан дээр амтат гуа, чинжүү байгаагүй. Яагаад гэвэл эдгээр сард манай ургац гарсан юм. Солонгосын энэ асуудлыг хариуцдаг хүн тайлан харж гайхсан байна. Тэгээд манай ногооны талбайг хараад учрыг нь олсон. Солонгос жимс үнэтэй. Эдгээр жимсийг Монголд ургуулбал олон хүн ажлын байртай болно. 

Дорноговь юм уу Ховдод 90 хоногийн хугацаанд цагаан будаа ургуулж болно

зураг
 
Sung-Chul Kim фэйсбүүк хуудсаас авав

-Монголд тарих боломжтой, ургалтын хугацаа багатай цагаан будааны сорт олсон талаараа та цахим хуудсандаа бичсэн байна. Эдгээр нь ямар сорт вэ?

-Цагаан будааны хэрэглээ өссөөр байгаа ч Монголд үйлдвэрлэл байхгүй хэвээр байна. Цагаан будааг 100 хувь импортоор авч байна. Монголд 30 жилийн өмнө Ховд аймгийн Булган суманд Вьетнамын хоёр мэргэжилтэн ирээд нэг жил цагаа будаа ургуулсан. 

АНУ-ын Монтанад судалгаа хийсэн юм. Цаг агаар нь ойролцоогоор Монголтой адилхан бөгөөд их хүйтэн, хуурай. Тухайн газраас цагаан будааны хоёр үр авчирсан. Цагаан будааг зөвхөн дулаахан газар ургадаг гэж боддог. Гэвч хүйтэн газар ч ургуулж болдог. Энэхүү сортыг Монголд тариад 6-7 болж байна. Судалгаа байнга хийдэг. Баруунхараа бага зэрэг хүйтэн болохоор цагаан будааг гүйцэд болгоход 15 хоног дутаад байгаа. Харин Дорноговь, Өмнөговь, Ховд, Увс, Завхан аймгийн Дөрвөлжин сум гээд цагаан будаа тарихад тохиромжтой газар бий. Температур халуун байвал хурдан болдог. 

Дорноговь юм уу Ховдод 90 хоногийн хугацаанд цагаан будааг ургуулж болно. 

-Манай улсын газар тариалангийн салбар хөгжлийн хувьд ямар түвшинд байгаа гэж та дүгнэх вэ?

-Дэлхий долоон тэрбум гаруй хүн амтай. 10 тэрбум хүнтэй болж, хүнсний ногоо одоогоос хоёр дахин их хэрэгтэй болно гэнэ. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалаад тийм их хүнсний ногоо ургуулж чадахгүй. Зарим хүмүүс өлсгөлөнд нэрвэгдэж, хүнсний ногоо үнэтэй болно.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд дэлхий даяар хүнсний ногоо, мах, гурил үнэтэй болсон. 10 жилийн өмнөхөөс хоёр дахин үнэтэй болсон. Дахиад 10 жилийн дараа мөн л ингэж нэмэгдэнэ. Гурил дутагдаж эхэлбэл ОХУ экспортлохгүй, БНХАУ ч бас хилээ хаана. Ингэвэл монголчууд яах вэ? Мах идэж болох ч хэр удаан хэрэглэх вэ? Тиймээс хүнсний ногоо ихээр тарих хэрэгтэй. Хүнсний хувьсгал хийж байгааг дэмжиж байна. Гэхдээ үүнээс олон жилийн өмнө судалгаа хийгээд технологио бэлэн болгох ёстой байсан. 

Аймаг, сум болгон заавал Улаанбаатараас авахгүйгээр өөрсдийн тарьсан хүсний ногоогоо хэрэглэдэг байгаасай гэж хүсдэг. Энэ чиглэлээр Солонгосын байгууллагуудаас тусламж байгаа эсэхийг хайж байгаа. Нэг, хоёр сум нийтээрээ ногоо сайн тариад эхэлбэл бусад нь дагаад хийнэ шүү дээ. 

Хүмүүс ногоо тарих хүсэлтэй байгаа ч технологигүй байна

-Зөвлөгөө өгч, олон газрын хүлэмжтэй танилцсан байх. Монгол хүмүүсийн хувьд тариалан эрхлэхэд гаргаж буй гол алдаа юу байгаа бол?

-Монголд ногоо тарьдаг хүмүүс их байна. Гэхдээ технологи нь сайн биш. Технологи сайн, муу нь хамаагүй, ургаж байгаа учраас зүгээр гэж боддог. Буруу технологиор нэг хүлэмжид ногоо тарихад 300-500 килограммыг алддаг. Хүмүүс ногоо тарих хүсэлтэй байгаа ч технологигүй байна. Энэ тал дээр илүү сайн анхаарах шаардлагатай. 

-Тэгвэл тэдэнд та ямар зөвлөгөө өгөх вэ?

-Ногоо тарьдаг хүмүүст эхлээд сайн үр, технологи хэрэгтэй. Ингэвэл монголчууд эрүүл хүнс хэрэглэж, ногоочид санхүүгийн боломжид хүрнэ. 

Долоо, найм, есдүгээр сард сэрүүхэн байдаг. Энэ үед төмс таривал хамгийн сайн ургац авна. Харин технологи байхгүй учраас энэ жил нэг хүн нэг га газраас зургаан тонн төмс хурааж байхад зарим нь 10, 20 тонныг хурааж байна. 20 тонн төмс хураалаа гэвэл монголчууд сайн байна гэж ярьдаг. Гэтэл технологи, сортоо сайжруулбал нэг га талбайгаас 40-100 тонн төмс хураах боломжтой.

Төмс тарих технологийг надаас сурсан хүн гурван жил ургуулж байгаа. Энэ бүх хугацаанд маш сайн ургац авсан. Айлын ургуулсан төмс жижиг, өөрийнх нь том ургасан байна.

-Тэгэхээр зөв технологи ашиглавал одоо байгаагаас илүү тариалах боломжтой юм байна. Тэгвэл та ногоо тарихаас өмнөх бэлтгэл буюу газраа хэрхэн сонгох талаар зөвлөгөө өгөхгүй юу?

Болж өгвөл намар газраа бэлтгэх нь зүйтэй. Намар газраа хагалаад, хавар дахин хагалбал ургац сайн гарна. Нарийн ногоо тарьдаг газарт малын бууц их хэрэглэдэг. Энэ нь хамгийн хямд, чанартай арга юм. Гэхдээ олон жил болоогүй малын бууц цацах хэрэгтэй. Үндэс нь муу байвал ургац нь муу болно. Хар хөрсөнд агаар ороогүй битүү байдаг. Тиймээс бууцтай холиод газар хагалбал илүү сайн ургац авах боломжтой. Ус сайн шингэдэг, чулуугүй газар л тариалан эрхлэхэд тохирно. 

-Баруунхараагаас Улаанбаатар хот руу хүнсний ногоо, жимсээ хэрхэн тээвэрлэдэг вэ? Хаана борлуулж байгаа талаар мэдээлэл өгөөч?

-И-март худалдааны төвийн гурван салбарт бүтээгдэхүүнээ борлуулж байгаа. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
101
Зураг
ЗӨВ, ГОЁ
9
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХАХА
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
87 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.168.34.27] 2024/10/31
Монгол гэж лалрын орон ийм том нутагтай мөртлөө олгтойүржил шимтэй, дулаахан газар байгаа өмхий [хориотой үг] шиг хүйтэн ёрын орон.
0 | 0 Хариулах
Монгол хүү [211.36.139.119] 2022/12/8
Мундаг Солонгос байнаа.Амжилт хүсье.Ямарч л байсан төр барьж байгаа их мэдэгч нараас дээр Монголчуудад санаа тавьсан сэтгэл сайтай гадаад хүн байна .Монголчууддаа зааж өгье бүр сайхан ургуулаад гадаадад бараагаа гаргая гэж байна .Манай төр барьж байгаа нөхдүүдэд ийм сэтгэлтэй хүн хэр олон байна .нэрлээд байгаарай. Монгол хүү нь уулзаж байгаад туршлага солилцоноо. Монголын төлөө сэтгэл зүрх гаргаж ажиллаж хөдөлмөрлөж тусалж дэмжиж зааж сургаж байгаа гадаад хүмүүст маш их баярлаж байна шүү. Та бүхэнд ажлын амжилт хүсье.! Баярлалаа
1 | 0 Хариулах
Хоёр пастор [192.82.83.97] 2022/11/7
Монгол хэрэгтэй хэрэггүй 2 пастор байна. Хэрэгтэй нь энэ хүн, хэрэггүй нь Оюун-Эрдэнэ хаха
0 | 0 Хариулах
Зочин [150.129.141.9] 2022/11/7
Хогийн ургамал новш. Монголоос зайлаарай!
1 | 8 Хариулах
чөтгөр аваг өмхий хүйтэн бузар монголыг [103.168.34.27] 2024/10/31
Чи өөрөө зайлаарай. Энэ хүн бидэнд хэрэгтэй зүйл хийж байна. Ярьж, харж байгаа нь цаанаа л өөр үнэхээр сэтгэл нь мэдрэгдээд байгаа юм даа. Даан ч Монголын чрын бузар цаг агаар нь энэ хүнд үр дүнгээ хурдан үзэх боломж олгохгүй байгаа юм. Бузар орон.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.47.30] 2022/11/6
Баярлалаа таньд. Гайхамшигтай хөдөлмөрч няцашгүй хүн бэ. Ажилсагийн хувьд манайхнаас хавь илүү хүмүүс л дээ, Япон Солонгосчууд.
4 | 1 Хариулах
Азизов [212.96.84.32] 2022/11/6
Слава Россия Слава Путина
0 | 6 Хариулах
Зочин [66.181.177.46] 2022/11/6
Гэр хорооллын арчаагүй ста нар ногоо биш юм гэхэд ядаж 1 мод, бут тарьдаг болоосой. Шортоотойгоо хутгалдаад бүүр дасцан
4 | 1 Хариулах
Зочин [192.82.83.34] 2022/11/6
ХУ-ЖАА НАРТАЙ ХАМГИЙН АДИЛХАН АРД ТҮМЭН БОЛ МОНГОЛЧУУД ӨӨРСДӨӨ
1 | 2 Хариулах
Зочин [192.82.76.202] 2022/11/6
end hujaa yavj bn jov chi
0 | 0 Хариулах
[192.82.86.215] 2022/11/6
hujaa,tanai hunsnii baasig chini belddeg gazar bish
0 | 0 Хариулах
bi [202.131.225.197] 2022/11/6
Umhii solongos manai ulsaas zailaach
2 | 6 Хариулах
Иргэн [66.181.177.77] 2022/12/8
Өөрөө Монголдоо юу ч хийж чадахгүй хувиа бодсон бэртэгчин, атаархуу Монгол зангаараа л бичсэн бна чаддаг юм бол өөрөө хийл дээ газар нутгаас л их юм алга нэг ч гэсэн гадных ч бай манайх ч бай бидэнд хэрэгтэй хүнсийг минь тарьж бна Оюутолгой шиг хамаг баялагыг минь бидэнд ашиггүй шахуу өдөр шөнөгүй зөөж байгаа биш бас л дуугарах юманд дээрээ юу ч хэлж чаддаггүй овоо меланхолик тeбрамэнттай шүү
0 | 0 Хариулах
Зочин [103.57.93.242] 2022/11/3
хуцдаг муу байцаа овогт вэ. чам шиг муу шинэ төрлийн хужаагаар юу тарих юу идэхээ заалгахымуу хуцваа. бидэнд тийм их санаа зовоод байгаа бол зүгээр татвараа дарагдуулахгүй шударгаар төлчих. худлаа санаа зовсон дүрд тоглохоо боль
1 | 22 Хариулах
иргэн [192.82.85.35] 2022/11/3
байцаа толгой ч гэх шиг, залхуу унхиагүй, тэгсэн мөртөө хүн доромжилно, сураад авъя гэж бодохгүй атаархуу, олон жилийн судалгаагаа үнэгүй хуваалцъя, сураад ав, хийж тарьж ургуул, баяж гэсэн л солонгос сайн хүн байна даг. Харин ч энэ хөдөлмөрч солонгос хүнд хөдөлмөрийн баатар цол олгох нь зөв, манай ХААИС гэж хөгийн газар бий, энэ хүнээс суралцаасай.
14 | 1 Хариулах
Зочин [202.131.242.110] 2022/11/3
Бүх насаараа төмс луувангаас өөр юм идэж чадахгүй байх заяанд төржээ өөрөө.
6 | 0 Хариулах
Zalhuu ork mongol [202.9.40.156] 2022/11/3
Za hutsalgui prius nihe torguuliig tuluud duusgahaa bod, daanch bituu lizingtei bizde. Chi urigu chingisiin udam l gj bodood bh shg. Chi zgr l mongol nutgaar nuudelj yvj yvsn tsoorhoi gertei yduu mongliin ur udam um
3 | 0 Хариулах
Ok [139.5.219.37] 2022/11/3
Chi odo end Chingis haan yamar hamaatai um, shal daliigaad orood irehiin umaa, horvood hosgui uls baiguulj ugsun, uursduu anhiagui bjeej, daliigaad Ih haaniig yriad orood ireh um
0 | 1 Хариулах
Зочин [202.9.47.30] 2022/11/6
энэ пяздааг сайн өлсгө.
0 | 0 Хариулах
Зочин [202.131.242.110] 2022/11/3
Манайх бүхэл бүтэн Хөдөө аж ахуйн сургуультай байж ганц гадны хүнээс доор байх гэж.
9 | 0 Хариулах
Зочин [124.158.120.50] 2022/11/3
хэлээд юхэв, мануухайнууд
2 | 0 Хариулах
Зочин [202.126.89.190] 2022/11/2
Монголд баялаг бүтээж буйд нь баярлаж байна.Төрөөс үнэлэж энэ хүнд хөдөлмөрийн баатар өгсөн ч болох л юм байна! Ерөн гадны мэргэжилтэй сор болсон хүмүүсийг монголдоо татаж ашиглах хэрэгтэй
11 | 2 Хариулах
Ok [139.5.219.37] 2022/11/2
Deer ni nemj helehed gadaadad hotiin ailuud ni gereesee oirhon jijig jijig heregtseenii hunsnii nogoogoo tarih gazar ugtsun bdag um bnalee, tgeed ail bolgon oron suutstai ch gesen nogoo tariad uursdiinhuu heregtseeg hangadag um bnalee, eruusuu odoonoos mongol hun bur ih hersuu uhaalag bh heregtei bolj bnada
2 | 0 Хариулах
Ok [139.5.219.37] 2022/11/2
Uul ni ene hun bish. Mongoliin tur zasag ingej setgej hiih estoi um bgaan, getel turuur duuren hulgaichid mongol zaluuchuudiig gadagshaa booliin hudulmurt yvuulchihaad, esuul damiin naimaachin bolgoh buhii l bolomjit huvilbaraar bodlogo bolovsruulaad bhaar bid oligtoi amidrahgui bgaa um shdee.
4 | 0 Хариулах
Зочин [202.179.21.211] 2022/11/2
Цагаан будаа тарих боломжтой нь үнэн. Солонгос цагаачид Орос, Казакт очоод газар гуйж тарьж байсан. Уур амьсгалын хувьд төстэй газарт.
5 | 0 Хариулах
Зочин [202.21.108.143] 2022/11/3
Баянхонгор аймагт манахайн тарьцан, амжилттай байгаа.
4 | 0 Хариулах
Зочин [202.179.21.211] 2022/11/6
40-өөд оны тухай ярьж байна аа ! Сталинаас газар гуйж байсан.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.47.30] 2022/11/6
Баяр хүргэе. Улан арвижих болтугай. Шар будаагаа өөрсдөө тариалмаар бна шүү.
0 | 0 Хариулах
Зочин [192.82.68.80] 2022/11/2
Энэ хүн үнэн бол боловсрол шинжлэх ухааны яам хөдөө аж ахуйн яам академи хүрээлэнд шалгалт оруулж, татан буулга. Нэг хүн хийчих ажлыг одоо болтол хийгээгүй, мөнгө шамшигдуулсан эрдэмтэд мэргэжилтэнг шийтгэ, элдэв төсөл туршилт гээд олон жил мөнгө дэмий үрсэн байна ш дээ. Эрүүгийн хэрэг шүү. Холбогдох албан тушаалтангууд уих -д тайлбар хийлгэ
13 | 1 Хариулах
Зочин [192.82.81.245] 2022/11/2
Humuus sonirhdoggui bolohoos gadaadad ene talaar zaavar nom mash ih baidag . Nogoo tarih bol engiin hyalbar ajil. Ene hun bain bain durdaad baina . Chuluugui hurs , zuv bordoh geh met . Tegeel medeej usgui gazar chiig dulaan barih hulemj shuu dee . Bi huvidaa neeh ih mass tarialaltiig demjdeggui . Yagaad gevel yaltchgui himiin bordoo luu orno . Husvel Ail urh bur 0.07 -s hangalttai organic huns avna . Gehdee mongol hun mahaa ideed barildaanch tenhee tevcheertei solongos hun nogoo shosh budaa ideed huuheldei (kpop) shig boldog . Yalanguya budaa bol bidnii hool bish barag hor taldaa . Gadaadad budaa bol yaduu hunii hool . Sardaa 1-2 idvel ih um . Hamgiin ashig shim bagatai . Yostoi hairan hurs .Harin samaraa uursduu idvel barag nileen olon em uuh shaardlagagui bolno …
0 | 1 Хариулах
Зочин [202.126.88.97] 2022/11/2
Tegeed uukh tosoo ideed zurkh sudasnii uvchtei bolood baikh ni zuv yumuu
0 | 0 Хариулах
Зочин [192.82.81.245] 2022/11/2
Mal ni belcheeriinh bol gaigui dee . Deer ni gol ni hudulguun bas davs shuu dee. Amitanaar bodol doo. Mongol belcheeriin mal hudulj barag tsul gazaraas um olj ideed targalaad vaidag . Mash tevcheertei ul daadag . Mah ni mash ih undur unetei . (Gadaadad) Farmiin mal buunduu baahan hudulguungui tarimal uvs nogoogoor borduuldaad targalaad buun uvchin baahan antibiotic tariuldag .mah ni hamgiin hyamd ih idvel eleg uuhuldug er ni evgui dee. Hamag sudalgaa ene ter farm iin mal deer hiigdsen . Mgl maliin mah ontsgoi . Airag bol ehiin suutei oiroltsoo . Yun wine . … geh met bicheed bval yalt ch ugui undesnii hool shildeg ni .
0 | 1 Хариулах
Хmm [202.21.108.143] 2022/11/2
Угаасаа удам дамжсэн ногоочин бна
2 | 1 Хариулах
Зочин [139.5.217.132] 2022/11/2
i wish i was older (HS student) and richer cuz i would be planting many varieties of fruit and veggies rn
0 | 0 Хариулах
The Prince [192.82.80.58] 2022/11/2
Mongolia has the potential to become a fruit and veggies superpower. Ironic for a nation of meat lovers, but there's no way Mongolian meat can compete internationally with the likes of Australia and Brazil. GO GREEN!
2 | 0 Хариулах
Зочин [202.179.27.78] 2022/11/2
хөдөлмөрч хүн байна. Усан үзэмийг 20 д жилийн өмнө тарьж байсан юм шүү. бүхний анхдагч болох гэсний хэрэггүй. Үнэхээр л амьдарч буй нутгийнхаа төлөө бол хүлэмжийн патентаа заагаад өгч болно. ашигаа бодсон бизнесмен л байна.
5 | 5 Хариулах
Ороок Номио [77.24.7.205] 2022/11/2
Хүүеээ тэгээд тарьж байсан юм бол тариад явах нь яасан юм. Монголчуудын нэг ийм балиар зан байх юм. Угаасаа бид нар чаддаг байсан юм, тэгдэг байсан юм. Бүгд өнгөрсөн цаг дээр. Хүнээс суралцах дургүй, заалгах дургүй, атаархуу, бусдыг доош хийсэн ...
16 | 3 Хариулах
Зочин [202.179.21.211] 2022/11/2
Соц үед ч тарьдаг байсан уу гэвэл тарьдаг байсан.
2 | 2 Хариулах
Ороок Номио [77.24.7.205] 2022/11/2
Тэгээд тарьдаг байсан чинь хэнд ч хамаагүй. Өнгөрсөн асуудал. Одоо тариад явж байх нь л чухал
7 | 2
Зочин [202.179.21.211] 2022/11/6
Нэг ийм чавганцтай болж дээ ! Анх удаа бус гэдгийг нъ анхааруулж байна.
0 | 0
Зочин [202.179.21.211] 2022/11/6
Яасан эмзэг чавганц вэ ?
0 | 0
Элбэгдоржиев [89.187.163.171] 2022/11/3
Гоё шаажийсэн чинь, гэнэт Ардчилал, Элбэгдорж 2 гарч ирээд бүгдийг баллаа хаяциймаа. нэг ийм л юм болсын.
0 | 3 Хариулах
Ороок Номио [77.24.7.205] 2022/11/3
Бүгд сэтгэлээ хуурах шалтаг л юм даа. Хүн юм хийхгүй гэвэл 1000 шалтгаан олдоно, хийе гэсэн хүнд 1000 зовлон таарсан ч хийнэ
3 | 1
Зочин [202.179.21.211] 2022/11/6
Чавка гээд байсан таньдаг хүн байна. Чи яасан омогтой болчихсон энд ?
0 | 0
Зочин [176.166.205.186] 2022/11/2
Хөдөөнөөс хот руу ирж байгаа нөхдүүд ийм юм уншдаг болов уу. Төрсөн өссөн нутгаа орхиж явчихаад эх орон гэж орилдог. Энд тэнд болж байгаа цуглаанд оролцож мөнгө авч амьдардаг аа болимоор л байна. Эх орон оо хайрлаж байгаа бол төрсөн нутгаа л хөгжүүл. Мал аж ахуй, газар тариаландаа шинэ технологи олж болно шүү дээ.
5 | 2 Хариулах
Ороок Номио [77.24.7.205] 2022/11/2
Бүр нэг төрөлхийн ажилсаг хичээнгүй бүтэлгүйтсэн ч урагшилсаар байдаг өөдрөг хүмүүс байх юмдаа
4 | 2 Хариулах
Hmm [202.9.40.250] 2022/11/2
Хөдөө аж ахуйн яам энэ хүний хажууд очоод туршлага судалж яг юу хэлсэнг гь сармагчин шиг Монгол орон даяар нэвтрүүл
10 | 3 Хариулах
Зочин [202.9.41.12] 2022/11/2
Ямар сайхан хадөлмөрч хүн бэ,заагаад өгье сураад эрүүл хүнс хэрэглээрэй монголчуудаа гээд л байна. Эко хүнс хэрэглэвэл эрүүл сайхан амьдарна
7 | 0 Хариулах
Zuu van [59.153.113.253] 2022/11/2
Gol ni hodolmor
1 | 0 Хариулах
Зочин [202.131.240.54] 2022/11/2
ХӨӨЖ ГАРГАХ ХЭРЭГТЭЙ
0 | 16 Хариулах
Зочин [202.21.96.212] 2022/11/2
Солиор муу дотоодын дайсан, чи Монголд хэрэггүй. Чам шиг хүмүүстэй хамт энэ улсад амьдарснаас энэ Солонгос хүнтэй хамт амьдармаар байна.
6 | 3 Хариулах
RT [202.21.108.143] 2022/11/2
Эд нар тэхдээ Дорнод аймгийг Элбэгдоржоор яриулж байгаад 40000 га газар авах гээд нэг оролдлуу яаалаа. Монголд туршилт судалгаагаа хийгээд бараг үр дүнгээ үзчихлээ дэ.
3 | 1 Хариулах
Зочин [66.181.182.142] 2022/11/2
Хятад солонгос урд зүгийнхэн угаас тариачин угшилтай юм гайгүй ногоо тарьчих байлгүй дээ. Монголчууд бол нүүдэлчин малчин уламжлал соёлтой болохоор ногоо тарихад эд нараас дутах нь аргагүй ээ
8 | 0 Хариулах
зочин [139.5.216.18] 2022/11/2
Шар тарвас гэж хулуу шиг харагдаж байна. Ялгаа юу бэ
0 | 0 Хариулах
Зочин [124.158.64.31] 2022/11/2
Хулуу юм биш үү?
0 | 0 Хариулах
Зочин [202.9.47.30] 2022/11/6
амтат гуа гэдэг юм. шийгуанаас ч илүү гоё амттай юм бна лээ.
0 | 0 Хариулах
Зочин [103.229.122.109] 2022/11/2
ЁОО НОГОО ТАРЬМААР САНАГДЧИХЛАА 10 ТЭРБУМ ХҮНЭЭР СЭТГЭЖ БНА ШДЭЭ
10 | 1 Хариулах
Зочин [66.181.177.145] 2022/11/2
Монголчуудын хамгийн гол дутагдал нь хийж буй ажлаа сайжруулан судлах, сурах тал дээрээ маш муу. Нэг ам дамжиж мэдсэн зүйлээ цааш нь гүнзгийрэн судлаж сайжруулж юм хийдэггүйд л байгаа юм
10 | 1 Хариулах
Зочин [203.23.49.55] 2022/11/2
ХААИС энэ хүнтэй хамтраад ядаж оюутнуудаа практик хийлгэдэг болчихвол маш ихийг сурна даа. ХААИС-т солонгост сурч, зэрэг хамгаалсан багш нар зөндөө бий, энэ хүнтэй хамтраад хөтөлбөр боловсруулаад сургалт хийгээсэй.
13 | 0 Хариулах
[192.82.77.69] 2022/11/2
ene muu hujaag tejeej yaadin ter altni unetei goimongoo idehgui yu
1 | 16 Хариулах
Hmm [202.9.40.250] 2022/11/2
Hahaha saihan teneg pidda uim aa
4 | 0 Хариулах
Зочин [150.129.142.164] 2022/11/2
erguu mol gondomnii tsoorhoin huuhed
0 | 0 Хариулах
Зочин [64.119.20.100] 2022/11/2
Солонгост төрсөн боловч Монгол хүн байна даа. Баярлалаа энэ сайхан сэтгэлд нь.
19 | 3 Хариулах
Зочин [192.82.81.2] 2022/11/2
Naadahiig chin mdehgui hvn bdgii gol hil zubshuurul tsaad standart bas zubshuurul yostoi bvtehgui tvmen zubshuurul zahiin 1 muu kimchigeer yah uugdgee zaalfh deeree tulaagui bn
2 | 16 Хариулах
Зочин [66.181.161.104] 2022/11/2
Tegeed hytad nogoogoo ideed amidar da
5 | 1 Хариулах
Таны үнэнч анд [66.181.179.110] 2022/11/2
Есүсийн хүч шүү дээ энэ хүн өглөө босоод, орой унтахдаа, хоол идэхдээ үргэлж ертөнцийн эзэн Есүсд талархаж залбирдаг. Түүнийг Есүс ивээсэн нь гарцаагүй монголчууд маань харин хулхи буддаг 100 жил шүтлээ өөдөлсөн юм алга Ганданг нурааж том Есүсийн сүм босгоод нийтээрээ Есүсийг шүтэж түүний номлолыг дагаад үзвэл ямар вэ?
3 | 24 Хариулах
Зочин [202.21.108.61] 2022/11/2
Шаана биз!!!
3 | 2 Хариулах
Зочин [66.181.182.142] 2022/11/2
Eсүсчид нэг иймэрхүү тэнэг дүфф
2 | 4 Хариулах
Зочин [66.181.182.142] 2022/11/2
Ганданг нураана ч гэх шиг амны алдсаа даахуу чи. Чи байтугай улаан коммунист оросууд нураах гээд бараагүй газар юмаа. Энд нэг хангүг кимчи ногоо тарисанд чинь Гандан ямар хамаатай юм
5 | 1 Хариулах
Ороок Номио [77.24.7.205] 2022/11/2
Яахав Солонгосчуудын хөгжилд хүч нэмсэн нэг фактор нь Христийн шашинд орсон явдал. Монголд Төвдийн зан үйл зонхилсон ламаизм орж ирсэн нь нэг талдаа монголчуудын мунхралд асар их хүч өгсөн
3 | 2 Хариулах
Zochin [202.179.25.123] 2022/11/2
Odoo ene hunii biznesiig tur esvel erh medeltei negen ork ni deeremdeh vii dee gej aij baina. Belen bolson biznesuudiig hudal gutgeleg medeelel nisgej baigaad deeremddeg humuus deeguur bituu baina!!!
9 | 2 Хариулах
lol [103.57.95.62] 2022/11/2
Дээрэмдлээ ч технологи толгой нь дутна. Төрд үүрлэсэн дээрэмчид шууд бэлэн юм л дээрэмдэж амьдардаг хувалзнууд.
2 | 0 Хариулах
Зочин [192.82.70.36] 2022/11/2
Есүст итгэдэг, аливаа юмыг чин сэтгэлээсээ, алдвал засаад улам сайжруулаад явдаг зүтгэлтэй, хэцүү юм гарсан ч элдвээр хэлүүлж байсан ч хүмүүсийн төлөө зорьсондоо хүрэх гээд л хамаг цаг, амьдралаа зориулж яваа хүн дээ. Уг нь гадаад, дотоод гэлтгүй хүний сайнаас юм суралцаад, амьдрал ахуйгаа дээшлүүлээд л явбал алсдаа Монгол Улсад маань л хэрэгтэй юмсан
8 | 3 Хариулах
Зочин [59.153.115.183] 2022/11/2
Урд зүгийн хүмүүс ногоогоо санаад хэцүү байдаг байх, жинхэнэ монгол хүн дан мах иддэг юм
2 | 18 Хариулах
Зочин [122.201.24.127] 2022/11/2
Ингэж хэлээд л баахан баас тээсэн гэдэстэй аахилж сууна уу даа?
14 | 2 Хариулах
Зочин [202.179.26.229] 2022/11/2
уул нь тэгдэггүй байсан, элдэв эмийн ургамал ногоонд сайн байсан. Асуудал нь халхын голын тэртээгээс өөрсдийгөө халх гэж нэрлэсэн манж цустай хэсүүл отог овгийн хүмүүс цуглаад, хэнээ ч мэдэхгүй болохоор жинхэнэ монгол ёс жаягийг хачин лам, түвд, хужаатай холиод бантандуулчихсан. Тэгээд арчаагүй юм болохоор махнаас өөр юм бэлтгэж, боловсруулж ч чаддаггүй. Яваандаа үе дамжаад ирэхээр зарим нэг эрдэс, шим тэжээлийн байнгын дутагдалд байсаар байгаад яг мал шигээ мал болчихсон, эргүү маанаг.
2 | 8 Хариулах
Зочин [202.179.27.78] 2022/11/2
өөрсдийгөө Түрэг гүрний залгамжлагч гэж хөөрдөг газрынхан л ингэж бичдэг дээ.
0 | 2 Хариулах
Мундаг [66.181.161.101] 2022/11/2
Юун ганц ХААИС, хүрээлэнгүүд байтугай манай улсын бүхэл бүтэн газар тариалангийн салбараас давсан юм хийж байна
18 | 0 Хариулах
Зочин [107.127.49.30] 2022/11/2
Yoo ichtel hellee
8 | 1 Хариулах
ugly [202.131.233.50] 2022/11/2
Uneheer ichmeer yumaa . Hodoo aj ahuin deed surguuli geed ochnoon odon medalitai surguuly geed bgaad baidag. Yu zaadgiin boldoo. Ichij uhmeer yum.....
22 | 0 Хариулах
Зочин [202.179.26.229] 2022/11/2
хаха харин тийн, дүүрэн төрийн шагналтнууд палбийчихаад зөнөглөөд сууж байгаа гэрийнхээ хойморт чааваас
2 | 0 Хариулах
Зочин [192.82.68.80] 2022/11/2
ХАА яам, судалгааны хүрээлэн ажиллаад ажиллаад нэг солонгос хүнээс илүү гарсангүй гэж үү. Энэ солонгос хүн хэрэгтэй юм хийжээ. Олон жилийн дараа солонгос болон гадаад улсуудын ногоог бэлддэг орон болох аюул бий. Органик үнэтэй төмсөө хятадад зараад муу төмс монголд оруулж ирж зардаг шиг л бизнес болох вий. Үнэтэй чанартай ногоог монголчууд авч чадахгүй байна. Үүнд л асуудал байна. Яам засгийн газарт энэ талаар бодож байгөа хүн байхгүй, тэд 4 жилийн дотор яаж ихийг идэх вэ гэж бодож суугаа
17 | 0 Хариулах
Зочин [66.181.191.173] 2022/11/2
ямба, ууж идэхийн хүслэн
3 | 0 Хариулах
Зочин [202.9.47.7] 2022/11/2
Манай ногоочид энэ хүнээс л сайн суралцмаар байгаа юм даа. Өөрөө заагаад өгье гээд л байдаг хүн шүү дээ. Монголд усан үзэм ургадаггүй, ургах боломжгүй л гэж боддог байлаа. Тэгтэл энэ хүн ургуулаад шинэ сорт бий болгочихоод байгаа нь бахархмаар. Ганцаараа бараг манай ургамал газар тариалангийн хүрээлэнгээс илүү ажиллаад байгаа юм биш үү.
31 | 0 Хариулах
Зочин [202.9.46.194] 2022/11/2
Тархины тураалтай улны монголчууд гаднаас сурах юм их байна
13 | 1 Хариулах
Зочин [203.91.118.102] 2022/11/2
бүр цагаан будаа тарих боломжтой гэжийн
3 | 0 Хариулах
Зочин [202.179.27.78] 2022/11/2
20жилийн өмнө усан үзэм ургуулж байсан юм, мөн монолын компани хэдэн жилийн өмөн ургуулсан_ бүү худал рекламд
2 | 2 Хариулах