Олон улсад жил бүрийн аравдугаар сарыг хөхний хавдрыг нийтэд таниулах, урьдчилан сэргийлэх сар гэж үздэг.
Хөхний эсүүд эмгэгээр хуваагдаж эхэлснээр хөхний хавдар үүсдэг, тэрхүү эмгэг эсүүд эрүүл эсээс илүү хурдацтай хуваагдаг тул бэрсүү, эдийн бөөгнөрлийг бий болгодог. Хөхний хавдрын эсүүд нь тунгалгийн зангилаагаар дамжин биеийн бусад хэсэгт тархдаг.
Ойролцоогоор 8 эмэгтэй тутмын 1 нь амьдралынхаа аль нэг үе шатанд ямар нэгэн хэлбэрийн хөхний хавдраар оношлогдож байна гэсэн судалгаа байдаг.
Хөхний хавдрын үед илрэх шинж тэмдэг
Ихэнх хөхний бэрсүүнүүд нь хортой шинж чанаргүй байдаг ч нарийвчилсан шинжилгээ хийх шаардлагатай.
Судлаачид хөхний хавдар үүсэх шалтгааныг дааврын, амьдралын хэв маягийн болон орчны нөлөөллөөс шалтгаалж байна гэж үздэг. Нийт тохиолдож буй хөхний хавдрын 5-10% нь удамшлын шалтгаантай байдаг.
Эрсдэлт хүчин зүйлс
Түүнчлэн
Хэрэв танд дээр дурсан хөхний хавдрын эрсдэлт хүчин зүйлс байвал хугацаа алдалгүй урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдаарай. Хөхний хавдрыг эрт үе шатанд илрүүлсэн тохиолдолд эдгэрэх бүрэн боломжтой. Мөн маш ховор тохиолдолд эрэгтэйчүүд ч хөхний хавдраар өвддөг гэдгийг мартуузай.