Индэр    
Эрчим хүчний шинэ эх үүсвэр ба Монгол дахь 7.4 триллион шоо метр МЕТАН хийн баялаг
Зураг
2022 оны 10 сарын 17
Зураг
iKon.mn Сэтгүүлч

Эрчим хүчний шинэ эх үүсвэр ба Монгол дахь 7.4 триллион шоо метр МЕТАН хийн баялаг

Монголын говьд нүүрсний давхаргын метан хийн хайгуул, туршилтын ажил үргэлжилж байна.

Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй гурван компани 2019 оноос хойш Монгол Улсад метан хийн хайгуул хийж, туршилтын цооног өрөмдөх ажлыг эхлүүлжээ. Ингэснээр манай улсад метан хийн нөөцийг тогтоож, тэрхүү нөөцийг ашиглах боломжийг тодорхой болгох юм.  

Дэлхийн улс орнууд метан хийг эрчим хүч, дулаан, химийн салбарт түгээмэл ашиглаж, үр ашгийг нь хүртсээр байна. Хийн түлшийг эрчим хүчнийхээ салбарт хэрэглэснээр томоохон хотууд агаарын бохирдлоосоо салж чадсан түүх бий. Монгол Улс нүүрсний арвин нөөцтэй. Энэ нөөцөө түшиглэн нүүрсний давхаргын метан хий олборлох бүрэн боломжтой гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. 

Метан хийн цооног өрөмдлөгийн ажлыг Өмнөговь аймгийн сав газрыг түшиглэн нэр бүхий гурван компани гүйцэтгэж байгаа нь "Жи Өү Эйч", "Метан газ ресурс", "Тэлмэн ресурс" аж.

"метан хийн нөөцөө судлахгүй байвал бид өөрсдөдөө байгаа үнэ цэнтэй нөөц баялгаа үнэгүй хаяж байгаагаас ялгаагүй"
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ талаар АМГТГ-ын Газрын тосны хайгуулын хэлтсийн дарга Б. Сүнжидмаа "Хүн төрөлхтөн цар тахалтай нүүр тулсан амаргүй он жилүүдэд дээрх компаниуд Австралийн хөрөнгийн бирж дээр хөрөнгө босгож, нүүрсний давхаргын метан хийн хайгуулын ажлыг эхлүүлсэн. Энэ жил гурван компани олборлолтын туршилтын цооног өрөмдөх төлөвлөгөөгөө батлуулаад одоогийн байдлаар 4 цооног өрөмдөөд байна. "Олборлолтын туршилт" гэж эдийн засгийн үр ашгийг тогтоох зорилгоор гүйцэтгэх олборлолтыг хэлдэг бөгөөд туршилтын олборлолтын өрөмдлөг нь одоогийн байгаа хийн хэмжээ нь ашиглахад эдийн засгийн ашигтай эсэх, боломжит олборлолтын хүчин чадал, талбайн ашиглалтын үргэлжлэх хугацаа зэргийг мэдэхэд тусална.  

Монгол Улс нүүрсний арвин баялаг нөөцтэй тул нүүрсний давхаргын метан хийн эдийн засгийн ач холбогдол бүхий хуримтлал үүссэн байх хэтийн төлөвтэй.  

Саяхан бид Австралийн Засгийн газрын техникийн туслалцааны хүрээнд Монгол орны нүүрсний давхаргын метан хийн хэтийн төлөвийн судалгааг метан хийн чиглэлээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гадаад дотоодын мэргэжилтнүүдээр хийлгэж,  7.4 триллион метр куб метан хийн баялаг байгааг тогтоосон.

Өнөөдрийн байдлаар зургаан талбайд дөрвөн компанитай бүтээгдэхүүн хуваах гэрээг байгуулаад байна. Эдгээр компани 2018 оноос хойш метан хийн хайгуулын ажлыг тасралтгүй гүйцэтгэсээр байна. Туршилтын олборлолтын цооногийн үр дүн 2023 онд гарах ба бид эерэг хүлээлттэй байгаа" хэмээн хэллээ.

Метан хийг олборловол ач холбогдолтой, олборлохгүй бол хортой гэдгийг тэрбээр онцлов.

Метан хийг олборлоогүйгээс үүдэлтэй сөрөг нөлөөг тодруулбал,

Метан нь дулаан, дэгдэмхий хий. Нүүрс олборлох явцад метаныг нь соруулж аваагүй тохиолдолд агаарт тархаж, хүлэмжийн хийг нэмэгдүүлдэг.
Гүний уурхайг ажиллаж эхлэхээс нь өмнө метан хийг нь соруулж аваагүй тохиолдолд тэсрэлт, дэлбэрэлт болох эрсдэлтэй. Тиймээс ч гүний уурхайн аюулгүй ажиллагаанд чухал нөлөөтэй байдаг аж.

Метан хий нь нэг талаас геологи, нөгөө талаас биологийн процессын бүтээгдэхүүн. Нүүрсний давхарга усанд ханасан байх бөгөөд ус нь гидростатик даралтын хүчээр метан хийг тогтоон барьж байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн хийг ус барьж байдаг гэсэн үг. Метан хийг нүүрснээс салгах ердийн арга нь усыг соруулж, даралтыг бууруулах арга. Олборлохын тулд олон 10 метр хөрс хуулах шаардлагагүй, цооног өрөмдөөд соруулж авдаг онцлогтой.

Манай улсын эрчим хүчний шинэ эх үүсвэрийн нэг нь метан хий.

  • Энэ талаар "Хэрвээ метан хийн нөөцөө судлахгүй байвал өөрсдөдөө байгаа үнэ цэнтэй нөөц баялгаа үнэгүй хаяж байгаагаас ялгаагүй. Нүүрсний давхаргын метан хийн эдийн засгийн ач холбогдол бүхий хуримтлал 300-1,000 метрийн гүнд үүсдэг. Тодруулбал, 1,000 метрээс гүнд формацын нэвчих чадвар нь буурдаг хэмээн үздэг" гэлээ.

Метан хий нь агаарын бохирдлыг бууруулах ач холбогдолтой...

  • Энэ тухай "Дэлхийн томоохон хотууд агаарын бохирдлоосоо салсан түүх хийн түлшийг эрчим хүчнийхээ салбарт хэрэглэсэнтэй холбогддог. Агаарын бохирдлын эсрэг төгс шийдэл бол хийн түлшийг хэрэглээндээ нэвтрүүлэх явдал.Дэлхийн улс орнууд хийн түлшийг маш олон эх үүсвэрээс гарган авч, ашиглаж байна. Жишээлбэл, занарын дагалдах хий, газрын тосны дагалдах хий, нүүрсний давхаргын метан хий, био хий гэх мэтчилэн. Малын өтөгөөс метан хийг нь гарган авах боломж бий. Дээрх бүх эх үүсвэрээс бидэнд хамгийн ойрхон нь нүүрсний давхаргын метан хий. Үүнийгээ судлахгүй байвал метан хий ямар ч үр ашиггүй агаарт дэгдэж, орчны бохирдлыг үүсгэнэ" хэмээв.

Монголын метан хийн судалгаа Австрали стандартаар явж байгаа гэж ойлгож болно. Дэлхийн томоохон тоглогчдын нэг Австрали улс манай метаны салбарт орж ирж байна гэдэг бол тэдний бүх техник, тоног төхөөрөмж, судалгаа, ноу-хауг үндэслэж хийх маш том боломж гэдгийг Газрын тосны хайгуулын хэлтсийн дарга Б. Сүнжидмаа онцлон ярив.

Мөн тэрбээр "Эрүүл, аюулгүй орчинд амьдрахын тулд хийн түлшийг эрчим хүчнийхээ салбарт ашиглаж болдгийг дэлхийн томоохон хотуудын жишээнээс харж болно. Европын улсууд яагаад тийм цэвэрхэн бэ гэвэл тэд хий ашиглаж байна.

Үндсэн хуульд хүн эрүүл аюулгүй орчинд амьдрах ёстой хэмээн заасан байдаг. Гэтэл Улаанбаатарын утаа иргэний үндсэн эрхийг зөрчиж, бид агаарын бохирдлын хохирогч болсоор. Энэ асуудлыг шийдэх маш том гарц бий. Тэр нь метан хий" хэмээн хэллээ.

Одоогоор импортын хийгээр бид хэрэглээгээ хангаж байгаа ч ирээдүйд хийн экспортлогч болох боломжийг компаниуд судалсаар...

"Төслийн талбай маань Өмнөговь аймгийн Гурван тэс сум, Ноён сумыг хамарч байна"
зураг
 
Хувийн архиваас нь авав

Монголын говьд нүүрсний давхаргын метан хийн хайгуул, туршилтын ажил гүйцэтгэж байгаа дөрвөн компанийн нэг болох "Тэлмэн ресурс" 2019 оноос хойш метан хийн хайгуул хийж байгаа аж. Энэ жилээс олборлолт, туршилтын үйл ажиллагаа руу орох төлөвлөгөөтэй байгааг "Тэлмэн ресурс" ХХК-ийн захирал В.Ганзориг ярилаа.

Энэ талаар "Манай компани 2019 онд анх АМГТГ-тай гурван жилийн эрлийн гэрээ байгуулж үйл ажиллагаагаа эхэлсэн. Эрлийн гэрээ хийснээр ашиглалтын талбайд үндсэн судалгаа явуулж, цаашдаа метан хий байх боломжтой эсэхийг тодорхойлдог. Улмаар гурван жилийн ажлыг нэг жилийн хугацаанд хийсэн бөгөөд эдийн засгийн потенциал өндөр хувьтай гарсан. Тиймээс хайгуулын шат руу шилжих суурь судалгааны ажлыг хийж баталгаажуулсан.

Бид 2021 оны есдүгээр сард албан ёсоор зөвшөөрлөө авч, энэ оны хоёрдугаар сард Австралийн хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болсон. Манай үндсэн хайгуулын ажиллагаа 2022 оны гуравдугаар сард нийт таван цооног өрөмдсөнөөр эхэлсэн. Энэ сарын эхээр хайгуулын ажлаа дуусгаж, нүүрсний давхаргын метан хийн нөөцийг тодорхойлох, цаашдаа үйлдвэрлэлийн үе шат руу шилжүүлэх зорилготойгоор таван цооног өрөмдсөн. Төслийн талбай маань Өмнөговь аймгийн Гурван тэс сум, Ноён сумыг хамарч байна. 

Аравдугаар сарын сүүлээр хайгуулын ажлаа дүгнүүлээд нөөц гарчихвал дараагийн үе шат буюу олборлолт, туршилтын шат руу шилжинэ. Тиймээс энэ сарын сүүлээр манай төслийн талбайд төдий хэмжээний потенциалтай метан хий байх боломжтой талаарх үр дүн гарна гэсэн үг. Энэ үед үр дүнгийн мэдээллээ боловсруулж, геологийн загварчлал үүсгэх юм.

Олборлолт туршилтын үед гурван цооног гаргахаар төлөвлөсөн. Мэдээж хайгуул хийсэн судалгааныхаа бүс талбай дотроо хамрагдаж байгаа. 2022 онд багтаад гурван цооногоо дуусгаж, ирэх жил барилга байгууламжийн ажлыг тодорхой хэмжээнд хийж, нөөцийг гаргаж авах төлөвлөгөөтэй байгаа" хэмээн ажлын явц, цаашдын төлөвлөгөөг танилцуулав.

"Дэлхийд томоохонд тооцогддог ордуудын хийн агууламжтай харьцуулахад манайх хоёр дахин өндөр байгаа"
зураг
 
Эх сурвалж: Тэлмэн ресурс

Мөн тэрбээр "Олон улсын ордууд ихэвчлэн 6-7 метр куб тонн зузаантай байхад манай нүүрсний үе 11 метр куб хэмжээтэй гарч ирж байна. Өөрөөр хэлбэл, дэлхийн жишигтэй харьцуулахад, нүүрсний зузаанаараа илүү байгаа гэсэн үг. Австрали, Канад, АНУ, Хятад, Оросын нүүрсний үеийн зузааныг манай улсынхтай харьцуулахад 3-5 дахин их зузаантай байгаа юм. Тиймээс ч энэ нь хамгийн эхний онцлог.

Хоёрдугаарт, метан хийн гарц буюу агууламж гэж бий. Нэг куб тонн нүүрс дотор 10-11 метр куб эзлэхүүнтэй хий агуулагдаж байдаг.

Нүүрсийг томруулаад харвал олон нүх сүв, ан цавтай. Тухайн орон зайд хий нь оршиж байдаг гэсэн үг. Тэгвэл дэлхийд томоохонд тооцогддог ордуудын хийн агууламжтай харьцуулахад манайх хоёр дахин өндөр агууламжтай байна.

Нөгөө талаас нүүрсний давхарга дахь хийн найрлага гэж бий.

Нүүрсийг 100 хувь гэж үзвэл нүүрснийхээ чанараас хамаараад метан хий дунджаар 80-90 хувьтай байдаг. Харин манай ордын хэмжээнд 92-98 хувь процентын метаны цэвэр агууламжтай хий байна гэдгийг хайгуул судалгааны явцад тогтоосон. Олон улсад метан хий ихэнхдээ 60-70 хувьтай байхад манай нүүрсэнд илүү өндөр агууламжтай байна гэдэг нь онцлог. Түүнчлэн Монгол оронд ижил түвшинд судалгаа хийж буй бусад талбайд ч нүүрсний гарц, хийн агууламж өндөр байна" гэлээ. 

Түүний хэлсэн онцлох мэдээллийг дурдвал,

Метан хийн найрлагыг дотор нь муу, дунд, сайн гэж гурав хуваадаг. Тодруулбал, 75-85 хувьтай байвал сайн гэж үзээд цэвэршүүлэхгүйгээр шууд бүтээгдэхүүн болгон ашиглах боломжтой. Метан хийг дулаан, эрчим хүч гаргаж авахад ашиглахаас гадна бордоо, ус төрөгч ялгаж авч байна.

Хамгийн чухал өнцөг бол байгаль орчны асуудал. Дэлхий даяар байгаль орчин буюу цаг уурын өөрчлөлтийг бид мэдэрдэг болчихлоо. Үүнд гол нөлөөлөх хүчин зүйл нь яах аргагүй метан хий. Метан хий нь өөрөө хортой хийн элемент. Нүүрс хүчлийн хийтэй харьцуулбал 24 дахин хортой бөгөөд хөнгөн учраас озоны давхарга хүртэл дээш хөөрдөг. Үүний хамгийн том, бодит жишээ нь Австрали болдог. Австралид жилд 300-400 сая тонн нүүрс олборлодог. Анзаарвал Австрали улсын нийт хүн амын дунд skin cancer, арьсны цоохортох өвчин түгээмэл бий. Энэ бол озоны давхаргад метан хий хүрсэнтэй шууд холбоотой асуудал.  

Нэгдүгээрт, метан хийг ашиглана гэдэг нь агаарт байгаа хийг хоргүйжүүлж байна гэсэн үг. Нөгөө талаас хортой хийн элементийг технологийн шийдэл ашиглаад эдийн засагт нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн гаргах боломж бий.

"Метан хий нь эрчим хүчний security буюу хараат бус, аюулгүй байдалд нэн чухал"
зураг
 
хувийн архиваас нь авав

Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "Elixir Energy" компани Монгол Улсад мөн нүүрсний давхаргын метан хийн хайгуул хийж байна. Тус компанийн Монгол дахь охин компаниар "Жи Өү Эйч" ХХК ажиллаж байгаа юм. Тэд Өмнөговь аймгийн зүүн хэсэгт 2019 оноос хайгуулын ажлыг эхлүүлжээ. Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга 2014 онд батлагдсанаас хойш тус компани 2016 онд эрлийн гэрээ байгуулж, метан хийн эрлийн ажлыг гүйцэтгэсэн байна. Улмаар 2018 онд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж, 2019 оноос хойш хайгуулын үйл ажиллагаагаа хийж буй.

Бүтээгдэхүүн хуваах гэрээний хүрээнд Өмнөговь аймгийн зүүн талд "Номгон 9" газрын тосны талбайг ялгасан талаар "Жи Өү Эйч" компанийн Ерөнхий менежер Б.Ачитсан хэлэв.

Тэрбээр "Манай компани дөрөв дэх жилдээ метан хийн хайгуулын ажлыг хийж байна. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд хайгуулын чиглэлд чичирхийллийн судалгаа, хайгуулын өрөмдлөг, болон бусад төрлийн хайгуул үнэлгээний ажлыг хийж байна. Үүний үр дүнд ирээдүйтэй талбайг ялгаж, тухай газар дээрээ төвлөрч ажиллаж байгаа. Бид энэ жил хайгуулаас гадна ялгаж авсан талбай дээрээ туршилтын шавхалтыг хийх төлөвлөгөөтэй байна. Одоогоор туршилтын шавхалтыг арай эхлээгүй, бэлтгэл ажлыг хангаж байгаа.

Энэ жил хайгуулын ажлын хүрээнд нийт 20 орчим цооног өрөмдөхөөр төлөвлөсөн.Түүнчлэн 300 гаруй тууш километр урттай чичирхийллийн судалгааны ажил хийхээр төлөвлөж, энэ ажлыг гүйцэтгэсэн.

Харин хайгуулын өрөмдлөгийн хүрээнд 13 дахь цооногоо өрөмдөж байна. Эдгээр хайгуулын цооногийг 500-600 метрийн гүн, зарим тохиолдолд түүнээс ч доош өрөмдөх магадлалтай" гэлээ.

Дараах шалгуур, үзүүлэлтийг тогтоосон тохиолдолд метан хийн салбарт ирээдүй байна хэмээн үздэг аж. Тодруулбал,

  • Нэгдүгээрт, сайн чанарын нүүрсний зузаан үе илрүүлэх
  • Хоёрдугаарт, шаардлага хангахуйц хийн өндөр агууламжтай байх
  • Гуравдугаарт, нэвчүүлэх чанарыг тогтоох

Эдгээр хүчин зүйлийг тогтоогоод амжилттай боллоо хэмээн үзвэл "хийн нээлт" гэж үзэж болно. Улмаар проспективный буюу ирээдүйтэй талбай гэж үзээд ажлыг үргэлжлүүлдэг аж.

Нэвчүүлэмжийн чанараас шалтгаалж нөөцийг авч ашиглах боломж бүрдэнэ.

  • Энэ талаар "Судалгаанаас харахад Монголд нэвчүүлэх чанар боломжийн, зарим тохиолдолд сайн үр дүнтэй байгаа нь ажиглагдаж буй. Гэхдээ нэвчүүлэмж муу байх нь огт олборлож болохгүй гэсэн үг биш. Уг чанарыг сайжруулах нэмэлт технологиуд ч бий. Энэ технологийн тусламжтайгаар газрын тос, хийн олборлолтын гарцыг нэмэгдүүлэх боломжтой" гэв.

Метан хийн хайгуул, туршилтын ажлын зарим үр дүн...

  • Энэ тухай "Нэг талбайд 40 орчим метр зузаантай нүүрсний үе, тухайн нүүрсний үе дээр зарим тохиолдолд өндөр агууламжтай, шаардлага хангахуйц хий байгааг хэмжилтүүд харуулж байна. Одоогоор өрөмдлөгийн ажлыг үргэлжлүүлж буй учраас цооногийн өрөмдлөг дууссаны дараа нэвчүүлэх чанарын хэмжилтээ хийхээр төлөвлөж байна" гэв.

Нүүрсний давхаргын ач холбогдлын талаар...

Мөн "Метан хийг түлш болгон ашиглаж болно. Нөгөөтэйгүүр эрчим хүчний security буюу хараат бус, аюулгүй байдалд чухал. Монгол улсын хувьд сүүлийн үед дотоод зах зээлд аммиакийг байгалийн хийгээс гаргаж авах, улмаар газар тариалан, уул уурхайн салбарт нэн чухал бүтээгдэхүүнийг гаргаж авах том боломж, нөхцөл үүсэж байна. Цэвэр, шинэ эрчим хүч рүү (Net carbon zero) шилжих шилжилтийг Монголд гэлтгүй дэлхийн хэмжээнд ярьж байгаа" хэмээн ярилаа.

Манай компани энэ жил туршилтын журмаар хийн шавхалт хийх зориулалттай хоёр цооног төлөвлөсөн байгаа.Төлөвлөгөө ёсоор цооног өрөмдлөгийн ажлыг дуусгаад 2022 онд шавхалтын ажил эхлэх болов уу гэсэн хүлээлттэй байна гэдгийг Б.Ачитсан хэлэв.

Монгол дахь нүүрсний давхаргын метан хийн нөөцийг компаниуд ийнхүү судалсаар. Тэрхүү нөөцийг ашиглах боломж 2023 онд тодорхой болох юм. Хүлээлт хаа хаанаа эерэг байгааг тэд онцолж байна.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
85
Зураг
ЗӨВ, ГОЁ
8
Зураг
ТЭНЭГЛЭЛ
4
Зураг
БАХАРХМААР
2
Зураг
ХАХА
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
66 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
😂💩💩💩💩💩💩💩💩💩💩💩 [66.181.190.17] 2023/7/27
BP,SHELL,GULF OIL,ROCK OIL,AUSTRALI,CANAD,FRANTS,kkk
0 | 0 Хариулах
😂💩💩💩💩💩💩💩💩💩💩💩 [66.181.190.17] 2023/7/27
ugtaa bol metan ni dutuu eseldsen gaz yumlda,tsever baasni umhii l gesen ug,kkk
0 | 0 Хариулах
😂💩💩💩💩💩💩💩💩💩💩💩 [66.181.190.17] 2023/7/27
Australiud geheer l buhniig hiichihdeg gej oilgodog genen teneg bodoloosoo odoo boltol salaj chaddaaggui,ali 90 onoos hoish delhiin hamgiin tom tom companiud bugd irj mongold haiguul hiisen BP,SHELL,ROCK OIL,AUSTRALI,CANAD,FRANTSIUD,GANTS UHAANTAI NI GERMANUUD TEGEJ ASAR UNDUR URTUGUUR ERSDEL DAGUULJ SHATAJ HAIGUUL HIIGEEGUI,ENE BOL ZUVHUN TENEG HUMUUSIIG HUURSAN INEEDEMTEI MASH AMARHAN MUNGU HIIH SANAA YUM SURAJ MEDEJ AVDAA UGUI BOL TEGEEL TENEGEEREE GUILGACHIN TAVILAN L HULEENEDEE,, tegeed bugd hayaad yamarch ashiggui buun zardal gargaad barag dahij ergej irehgui geel or suraggui alga boltsgoosondoo huurhii,kkk
0 | 0 Хариулах
😂💩💩💩💩💩💩💩💩💩💩💩 [66.181.190.17] 2023/7/27
hehe hend ch hereggui namagin hii zugeerel sul agaartai holildood baij baidag gund undur daraltand shingeneeree baidag butane tsever gaz bish, ashiglah yamarch bolomjgui,hudlaa gevel Sebiriin taigin tal ni metan hiin namaguud baidag yum,
0 | 0 Хариулах
😂💩💩💩💩💩💩💩💩💩💩💩 [66.181.190.17] 2023/7/27
hehe hend ch hereggui namagin hii zugeerel sul agaartai holildood baij baidag gund undur daraltand baidag butane tsever gaz bish, ashiglah yamarch bolomjgui,hudlaa gevel Sebiriin taigin tal ni metan hiin namaguud baidag yum,
0 | 0 Хариулах
😂💩💩💩💩💩💩💩💩💩💩💩 [66.181.190.17] 2023/7/27
hehe hend ch hereggui namagin hii zugeerel sul agaartai holildood baij baidag gund ungur daraltand baidag butane tsever gaz bish, ashiglah yamarch bolomjgui,hudlaa gevel Sebiriin taigin tal ni metan hiin namaguud baidag yum,
0 | 0 Хариулах
Jenko [139.5.219.85] 2022/10/20
Uher mgl-chuudaa Ali hediin medcheed naad hooloig chin barihaar bolood bhad.odoo l uhaan orov uu ta nar hohichin de ydaj 3-jiliin daraahiig hardag tor bol
0 | 0 Хариулах
Зочин [103.10.22.174] 2022/10/18
Амжилт хүсэе.
1 | 0 Хариулах
Enkhee [103.57.94.18] 2022/10/18
Amjilt
1 | 0 Хариулах
Монгол залуу [112.72.14.180] 2022/10/18
Путин манайхыг урагшаа хийгээ зарахаас урьтаж Монголын дээгүүр хоолой тавих гээд байгаа биздээ. Бүр ажил нь 23 онд эхлэх болчихсон байдаг.
3 | 0 Хариулах
Зочин [66.181.161.98] 2022/10/18
Монголтой хамт зарах гээч билүү эсвэл баруун зүүнээр нь хуваах гэсэн ч юм билүү
1 | 1 Хариулах
cec [124.158.64.71] 2023/5/12
Путин бариж өгнө гээд 10 жил болж байгаа тэр худлаа ам шалдан гуя юугаал чадаа аж украйн дээгүүр хийсэн дайнд үрэгдсэн казакстан дээгүүр тавьсаныг нь түркүүд ашиглаж байгаа. Хятадын тал угаасаа тэр холойг нь хүлээж авах гэсэн наад чинь худ2
0 | 0 Хариулах
Зочин [174.197.195.57] 2022/10/17
Boldog bol nuurs & metanii stants bariad energy tei bolchihvol. Ajiltan esvel robot oor im hiine shuu dee
1 | 0 Хариулах
РАВДАН [87.138.222.242] 2022/10/17
САМАРСАЙХАН ПСДАА ЯГ ЭНЭНИЙ ЭСРЭГ ОРОСУУДЫН ЗАРААЛААР ХИЙН ХООЛОЙ ТАВИНА ГЭЧИХСЭН ДАЛЬЧИЙГААД МАШ ИХ ДАЛДАГАНАЖ БАЙГАА ШҮҮ....БУЗАР УРВАГЧИЙГ ҮТЭР ТҮРГЭН ДҮҮЖЛЭХ ХЭРЭГТЭЙ!!!!!!!!!!!!!!!!
6 | 0 Хариулах
РАВДАН [87.138.222.242] 2022/10/17
ЗА ОДОО БУЗРЫН ЖЕНКО ОРОСУУДЫН ӨМНӨӨС ЭНЭ БҮХ АЖЛЫГ ЗОГСООЖ ОНХОЛДУУЛЖ ХАЯНА ДАА...
12 | 0 Хариулах
Сүхээ [64.119.27.12] 2022/10/17
Нөгөө муу хулгайч нар нь .хулгай хийх гээд амар заяа үзүүлэхгүй байлгүй дэээ
1 | 0 Хариулах
Зочин [103.161.242.184] 2022/10/17
Оросууд 24 оноос хийн хоолойгоо эхлүүлнэ гэж байснаа 23 оны эхний улирал гэхэд тавьчихсан байх үүрэг өгсөн байна. Хятад авах эсэх нь ч тодорхойгүй байхад шүү...
1 | 0 Хариулах
Зочин [64.119.26.189] 2022/10/17
Ээ яанаа… одоо нөгөө хайртай орос ах нар нь усан цахилгаан станц шиг домог болгох вий дээ
3 | 0 Хариулах
Зочин [202.9.40.210] 2022/10/17
Бүх машинаа газан машин болгоод хувиргавал, хийн цахилгаан станц баривал оросын савраас 100% гарах юм байна даа. Үүнийг нураах ганц арга байгаа нь монгол руу хийн хоолой тавина гэх яриа гаргаад хэдэн жилээр саатуулах, тодорхойгүй байдал үүсгэх, австралийн компанийг хөөж гаргах. Ийм аргыг уран дээр ашиглаж монголыг 100 сая долларын өрөнд унагаасан.
7 | 0 Хариулах
Зочин [202.9.40.210] 2022/10/17
Оросууд хийн хоолойгоо яаравчлах болсон нь үүнтэй холбоотой шүү дээ. Аль хэзээний олж мэдээд монголын хийг ашиглалтад оруулахгүй байх талаар дарамтлаад, гар хөлүүдээ ашиглаад хутган үймүүлээд эхэлсэн.
0 | 0 Хариулах
Zuu van [192.82.88.167] 2022/10/17
Tsalin 7.4 dahin usuh ymuu.Goy odo.
2 | 0 Хариулах
Монголын төлөө цохилох зүрх [66.181.185.84] 2022/10/17
Гадны уул уурхайн компаниуд хайгуул хийгээд гайгүй сайн үр дүн гарвал бүтээгдэхүүн хуваах гэрээ ч гэдэг юм уу, эсвэл Рио тинто шиг өрмийг нь аваад бидэнд хусмыг нь үлдээх л гэрээ хийж ховх сорох бодолтой мангасууд байдаг шүү. Тиймээс гэрээ контрактаа л сайн хийх хэрэгтэй юм шүү. Моннолчуудын заяа буян өндөр гэдэг нь үнэн л юм байна.
7 | 0 Хариулах
Kca [202.126.88.156] 2022/10/17
Маргааш, нөгөөдрөөс хэн яаж сэвж гацаахыг харъя даа.
3 | 0 Хариулах
Зочин [202.126.89.39] 2022/10/17
Болдогсон бол Монголоос Европ руу хоолой татаад тэднийг дулаан өвөлжүүлэх юмсан. Өмхий Орос мэдээж хорлоно л доо. Ер нь Орос гэж өөрөө ч хөгждөггүй бусдыг ч хөгжүүлдэггүй, бусад нь хөгжөөд эхлэхээр дайн хийж хорлодог муу санаат л болж
12 | 1 Хариулах
Зочин [202.126.89.39] 2022/10/17
7.4 их наяд куб мерт хий бол асар их хэмжээ байна. Оросуудын барих хоолой жилд 50 тэрбум куб метр хий зөөнө. Бид ийм хэмжээний хоолой бариад зөөхөд 150 жил энэ хийг зөөнө гэсэн үг. 50 тэрбум м³ хийг зарахад жилд 40 тэр бум доллар олох боломжтой
9 | 0 Хариулах
дэмжигч бна [192.82.67.163] 2022/10/17
үтэр түргэн ашиглах хэрэгтэй . шуурхайлах л чухал байна . гацаах аливаа оролдлого гарах аваас эх эрх ашиг эсрэг заалтаар хатуу шийтгэх ...урвагчид .гадны троллууд , хөгжилийг гацаагчид нар л уу чигэлсэн . .эх орноосоо урвасан ч юм уу хатуу заалт бүхий хууль яаравчилан батлаж энэ хөгжил төсөлүүдийг эрчимжүүлэх хэрэгтэй байна даа. ..
9 | 0 Хариулах
Зочин [27.123.214.2] 2022/10/17
heleed yuhev. 1 tomhon tusul ehleh geheer l baahan eserguutsdeg humuus garaad irdeg.
4 | 0 Хариулах
Ok [66.181.183.27] 2022/10/17
Bid yag unendee baruunii hurungu, tehnologtoi hamtarch, uursduuu l ezen ni suumaar bnaa, geree heleltseert mergeshisen mongoloo gesen eh oronch zaluuchuudiig olnoor beldeh heregtei bnaa, yadaj bhad mongol humuust ta nariiin um ur huuhed ach zeegee bodoj geree heleltsee hiideg zarchimiig mongoliin turd ajillaj bgaa humuust oilguulah heregtei bnaa, ali bolohoor oros hytad 2 toi ediin zasgiin geree heleltsee hiigeed demii, tuuheesee ch tiim, mongold eruusuu uguuj bhgui, oros hytaduud bol mongoliig hugjuuluh yamarch sonirhol bhgui, tuuh uuniig bataldag, ireeduid ch iim bna, uund ergelzeed bh shaardlaga bhgyi, munhiiin hursh 2 hurshuu dagaj hugjunu mugjinu gesen tarhi ugaaltand mongolchuud mini odoo huurdahaa boli. Uursduduu itge, ali boloh baruunii hurungu oruulaltuudiig tataj ted nartai mundag geree hiij chaddag mongolchuuddaa beldeh heregtei. Sweiz swed luugaa l hugjunu, odo estoi oros hytadiig harj 1920onii aldaagaa davtaj blohgui shuu mongolchuud mini
2 | 0 Хариулах
Зочин [202.126.88.99] 2022/10/17
Одоо нөгөө мояачууд, ояачууд, жонхуугийнхан, босоо хэвтээчүүд ёоз ёозоороо нийлээд л орон нутгийн богинохон ухаантай малчдын тархи угааж, зарим нь элдвийн шан харамж амлаж, нийлж аваад л гацаах, зогсоох ажлаа хийж гарна даа.
9 | 0 Хариулах
Зочин [66.181.179.222] 2022/10/17
Манай нөгөө намын дагасан эргүүнүүд Хятадад алдчих бий дээ . Баярцогт шиг гарууд их бий шүү
1 | 5 Хариулах
Зэээ [64.119.18.230] 2022/11/19
Ийм хандлага идэвхижиж шинэ Баярцогт.Нямдорж нар гарч Төрийн хууль.тогтоол болон эрхзүйн булингартуулах бий дээ?
1 | 0 Хариулах
Зочин [103.161.242.184] 2022/10/17
Манайд хий нээгдсэн сургаар Путин хийн хоолойгоо түргэвчлэх шийдвэр гаргажээ. Үүнээс нь өрсөөд манайх өөрсдөө барьчих арга байна уу. Хүний юмыг газар нутаг дээрээ байрлуулмааргүй л байх юм...
14 | 1 Хариулах
Зочин [103.10.20.218] 2022/10/17
Хятадууд зөвшөөрөөгүй гэсэн шүү дээ
1 | 1 Хариулах
Зочин [66.181.177.243] 2022/10/17
2 өөр хий шүү пяздак точигооо
0 | 6 Хариулах
Зочин [192.82.83.200] 2022/10/17
ЮУ УНШЧИХВАА ЗҮҮД ҮҮ АМЖИЛТ ХҮСЬЕ
0 | 0 Хариулах
Зочин [104.28.100.79] 2022/10/17
Одоо нөгөө гайхал Оросууд ямар нэгэн байдлаар гацаана. Ойлгомжтой. Бас нэг Женко шиг гарыг урдаа барьж байгаад битүү хэрүүл болгоно.
7 | 2 Хариулах
Зочин [192.82.83.89] 2022/10/17
За тэр орос хятад америк яах вэ. Шал дэмий шахуу цэцэрхэлт юм .Энэ баялгаа бид эзэмшиж чаддаг л байх хэрэгтэй. Нүүрсний давхраг дотор хөндийд хий хуримтлагдсан байдаг гэж ойлгож болохгүй.Нүүрсний доор хөндийд далд нуурыг илрүүлж түүний усыг шавхаж хоосон хөндий үүсгэх юм.Нүүрс хөндий сэвсгэр дэхь хий нь тэр хөндийд хуримтлагдах юм аа. Түүнийг нь ашиглах тухай ярьж байна.Хэт их улс төржилт энд огт хамаагүй.Гэхдээ энд австралчууд бас зальтай хүмүүс шүү
1 | 6 Хариулах
Зочин [107.126.28.60] 2022/10/17
Гэмгүй царайлчихаад л нэг муу мангас оросын бууны нохой….Австраличууд бас зальтай хүмүүс шүү гэчихжээ…..тана мангас оросуудшиг хорон муу санаатай цусанд шунаг ховдог махчингууд л лав биш байх
5 | 1 Хариулах
Зочин [202.126.90.108] 2022/10/17
107.126.28.60 ЧИ эх орноо өөрсдөө хөгжүүлэхийн оронд бусад орны амьдрал хөгжлийг шүүмжлээд БУСДЫГ ШҮТЭН БИШИРЧ АМЬДАРДАГ малууд байдаг юм байна.Бусдыг муулахдаа бас МОНГОЛЧУУДАА МУУЛААД КАЙФ АВДАГ ЮМ БАЙХДАА.Чи тэр магтаад байгаа орон чинь нутгийн ард иргэдийг нь алж хядаад эзэн суусан цагаачид гэдгийг ойлго.Тэднээс энх тайван , эрх чөлөө ,тусгаар тогнолоо гуйгаад хэрэггүй дээ. Зөвхөн чиний л бодол сэтгэгдэл юм.Гадны улсын төлөө боогоод үхчихвээ.Чиэий БОДОЛ сэтгэгдэл болохоос МОНГОЛЫН ТӨР ЗАСГИЙН БОДЛОГО БОЛ БҮҮР БИШ ГЭДГИЙГ ОЙЛГО
1 | 0
Зочин [103.57.93.154] 2022/10/17
Энэ ажил үр дүнтэй болоод манайх ашиглах дээрээ тулбал орос гэж нэг том шавартай өрсөлдөх хэрэгтэй болох байхдаа. Ийм их нөөцтэй улс чинь оросын хийн хоолойг нутгаараа өнгөрүүлнэ энтэр гээд юугаа хуцаад байнаа.
16 | 0 Хариулах
Latin49 [192.82.84.159] 2022/10/17
harin orosuud teriig medchiheed bidnees uritaj hudulj baina .herev orosiin hooloi orood irvel mongol uls uursdiin baigaliin hiigee ashiglah erhgui bolno
5 | 1 Хариулах
Guest [103.229.121.201] 2022/10/17
Оросын бууны ноход энэ төслийг зогсоох гэж язагнаж эхлэх вийдээ.
16 | 1 Хариулах
Зочин [138.199.22.226] 2022/10/17
ОДОО ОРОСУУД ТРОЛУУДААРАА ЭСЭРГҮҮЦҮҮЛЖ ЭНЭ АЖЛЫГ НУРААЛГАЖ ЭХЛЭНЭ. ТЭД БИДНИЙГ ӨӨРИЙН ЮМТАЙ БАЙЛГАХ ДУРГҮЙ. БОЛГООМЖИЛ !!!
15 | 1 Хариулах
Зочин [76.245.12.148] 2022/10/17
Nuguu bosoo huhdug vvd ni orostoi niileed soliorchihgvi l bol
6 | 0 Хариулах
Зочин [192.82.86.109] 2022/10/17
МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ИРЭЭДҮЙД "хонгилын үзүүрт гэрэл сүүмэлзэнэ" ГЭГЧ БОЛЖ БАЙНА. ЭНЭ БОЛ ЧУЛУУН НҮҮРСНИЙ ИРЭЭДҮЙ БҮДГЭРЧ БАЙГАА ӨНӨӨ ЦАГТ МАШ ЧУХАЛ. ХАРИН ТӨР, ЗАСГИЙН БОДЛОГО НҮҮРСЭН ДЭЭР АЛДАЖ БАЙСАН СУРГАМЖДАА ТУЛГУУРЛААД МАШ ЗӨВ, УХААЛАГ БАЙХ ХЭРЭГТЭЙ.
11 | 0 Хариулах
Зочин [64.119.31.162] 2022/10/17
Олон улсын ордууд ихэвчлэн 6-7 метр куб тонн зузаантай байхад манай нүүрсний үе 11 метр куб хэмжээтэй гарч ирж байна. Өөрөөр хэлбэл, дэлхийн жишигтэй харьцуулахад, нүүрсний зузаанаараа илүү байгаа гэсэн үг. Австрали, Канад, АНУ, Хятад, Оросын нүүрсний үеийн зузааныг манай улсынхтай харьцуулахад 3-5 дахин их зузаантай байгаа юм. Тиймээс ч энэ нь хамгийн эхний онцлог.
3 | 0 Хариулах
Latin49 [192.82.84.159] 2022/10/17
baigaliin hii uhaad avdag nuurs zes bish uchraas baigald hor hunuulgui olborlohod ch hyalbar buduulgeer helbel hii baigaa gazar urumdlugu hiigeed hooloi krant oruulaad l her hemjeetei hooloi krant tavihaa harin mash sain sudalj tavina tegeed l boloo baigal tsaanasaa hiigee unegui ugnu bid avaad uursduu heregleed esvel zarna baigaliin hii uuruu nuhugddug tul us shig duusna barina gej aih hereggui husseneeree l hereglej bolno buh stantsuudaa baigaliin hiigeer ajilladag bolohod mongol uls neeree alaad ugnu 1kwt ercvhim 100 tugrug dotor baih buren bolomjtoi bolno yagaad gevel nuurs olborloj teevriin zardal olon ur ashiggui ajliin bair hereggui bolno zugeer hooloig zalgaad computer deer hyanaad l suuna .yahav dulaanii erhcim huch bish tul ailuudiin bair oron suutsnuudiin holbolt hiih gej neleed yum bolno.
3 | 0 Хариулах
Зочин [202.126.90.80] 2022/10/17
Энэ хийгээ яаж ийж байгаад чулуу болгоод авчих юмсан,,,
7 | 0 Хариулах
Зочин [76.245.12.148] 2022/10/17
Teriig orosuud l shiidne
0 | 0 Хариулах
Оюун [202.9.40.181] 2022/10/17
за тэгж толгой эргүүлж байгаад гэрээгээ бас л ашиггүй хийчихээд дараа нь ажил удаад байваа малнууд минь
0 | 1 Хариулах
Зочин [202.55.180.215] 2022/10/17
Одоо оросын бууны нохой нар эсэргүүцнэ , жагсана.
11 | 0 Хариулах
Зочин [51.89.4.243] 2022/10/17
ХАРИН ТИЙМЭЭ ОРОСУУД ҮХЭЭСЭЙ БАТТУЛГАТАНГУУД ҮХЭЭСЭЙ
10 | 0 Хариулах
Latin49 [192.82.84.159] 2022/10/17
amerik german france geed europiin ornuudtai hamtrah buren bolomjtoi herev germanii siemenstei geree baiguulaad ene baigaliin hiigee hyatad umnud solongos yapon ruu hooloi tataj chadval mongolchuud ajil hiih ch shaardlagagui bolno zugeer jinhene utgaaraa deeshee haraad gedsee ileed esvel gadaad ornuudaar aylaad yavj bolno buh ail geriin fillippine uilchlegchtei baisan ch bolohoor.mongolchuudiig untaj baihad ch mungu orsoor l baih bolno.hugjluuruu GDP shuud 1-r bairand oroh bolomjtoi.
8 | 0 Хариулах
Зочин [103.10.20.218] 2022/10/17
Zasss tiim urt hooloi tatna gej yu bhav ter olon ulsaar damjihaar transit geed une ni alj uguh bailgui uragshaa hyatadruu bolon dotooddoo l ashiglasan ni deer bh
1 | 1 Хариулах
Latin49 [192.82.84.159] 2022/10/17
orosuud europiig ter chigt n hangaj bolood l baigaa biz de buur dalai dooguur yavuuldag turk ruu bas hooloitoi geed bod
0 | 0 Хариулах
Latin49 [192.82.84.159] 2022/10/17
bas transit tulbur n 1 jiliin erduu 7 honogiin hiin orlogotoi l tentsene.yamarch asuudalgui
0 | 0 Хариулах
ДОТООДООСОО [64.119.19.222] 2022/10/17
МӨНГӨ босгоочэээ.. дан гадаадаас мөнгө босгохын ирээдүйнь ашрг нь гадагш урсчихаар чинь ямар хэрэг байсымбэ дэ !!! МАН энэ тал дээр ажилаасай.. ганц ширээ шаагаал дотоодооосоо босгооч койн энэ тэр гэж солиорцгоож байхаар наадах чинь хамаагүй ирээдүйтэй сонсогдож байна хө..
0 | 4 Хариулах
Зочин [202.126.90.110] 2022/10/17
Hoid daranguilagchid dain hiigeed zavgui bh hoorond gyals amjuulaad ene tusluu heregjuuleed avah heregtei gedgee medej bgaa l bhdaa. Es buguud gatsaadgaaraa gatsaah ni todorhoi
6 | 0 Хариулах
Зочин [139.5.219.45] 2022/10/17
Ийм их байгалийн хийн нөөцтэй байхад МАН-хан Оросын хийн хоолойг нутаг дээрээ тавиулна гэдэг бол Хонь Үхэр Ямааныхаа махыг идэж чадахгүй Оросоос оросуудын баас шээсээр хооллодог гахайн махаар л хооллоно гэж байгаатай агаар нэгэн сонсогдож байна
28 | 2 Хариулах
Зочин [107.126.28.60] 2022/10/17
Хийн хоолойн төсөл гэдэг үлгэр чинь их олон жил яригдаж байгаа үлгэр л дээ…..
5 | 0 Хариулах
Зочин [192.82.86.109] 2022/10/17
Гэмгүй, жаахан хугацаа хэрэгтэй. Хийн хоолойгоо барьж байг. Дараа нь манайх хийгээ олборлоод ирэх цагт хоолой бэлэн. Хоёр хөрштэйгээ гэрээ хийгээд манайх хийгээ урд хөршдөө нийлүүлнэ.
0 | 5 Хариулах
Зочин [202.179.13.130] 2022/10/17
Хамгийн гол нь тэгэх эрх байгаа болов уу гэдэг л байна.
2 | 0 Хариулах
Зочин [192.82.89.12] 2022/10/17
Дэмий юм хуцаж байхаар наадахаа ХТадуудтай хурдан хамтраад ашиглаач цаг чинь яваад байна дүнкүүүү хижигүүдэээ!!!
8 | 2 Хариулах
Зочин [107.126.28.60] 2022/10/17
Юун бас Хятадууд болоод явчихав аа….
2 | 0 Хариулах
Зочин [103.10.20.218] 2022/10/17
Uur yamar uls avahiin?
0 | 1 Хариулах
Зочин [107.126.28.60] 2022/10/17
Хятад улсад хийгээ зарахын тулд заавал Хятадуудтай хамтрах ёстой юу ?
1 | 0