Индэр    
2022 оны 9 сарын 19
Зураг
Нөхөн үржихүйн дотоод шүүрэл, үргүйдлийн эмч, Шинжлэх ухааны магистр

Цэвэршилт

Зураг
Гэрэл зургийг: The Telegraph

Энэ удаагийн нийтлэлээрээ эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дунд үүсдэг цэвэршилтийн сэдвийг хөндлөө. 

Эмэгтэй

Эмэгтэйчүүдийн өндгөвчний үйл ажиллагаа аажим буурч, бэлгийн даавруудын тэнцвэрт байдал өөрчлөгдсөнтэй холбоотойгоор сарын тэмдэг алдагдах болон бусад дагалдах шинж тэмдгүүд илрэх нь цэвэршилт болж буйг илтгэнэ. 12 сарын турш сарын тэмдэг ирээгүй үед тухайн эмэгтэйг цэвэршсэн гэж үздэг. Цэвэршилтийн дундаж нас харилцан адилгүй бөгөөд дунджаар 45-55 насанд тохиолддог.

Илрэх байдал нь харилцан адилгүй байх бөгөөд дийлэнх эмэгтэйчүүд сарын тэмдгийн мөчлөг тогтвортой бус болж байгааг анзаардаг. Мөн нүүр, цээж рүү халуу оргих, шөнөдөө хөлрөх, сэтгэл санаа тогтворгүй болох, жин нэмэх, бодисын солилцоо удаашрах, арьс хуурайших, үтрээ хуурайших, бэлгийн дур хүсэл буурах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.

Эдгээр шинж тэмдгүүд илэрч байгаа хүмүүст онцгой эмчилгээ шаарддаггүй бөгөөд өдөр тутмын амьдралын хэмнэлээ өөрчлөх замаар даван гарах боломжтой. Үүнд шим тэжээлээр баялаг тэнцвэртэй хооллолт, шаардлагатай амин дэм, эрдсийг нэмэлтээр хэрэглэх, биеийн онцлогт тохирсон дасгал хөдөлгөөн хийх, чанартай унтаж амрах зэрэг хамаарна. Мөн гэр бүл, найз нөхөд, нийгмийн дэмжлэгийг орхигдуулж болохгүй.

Зарим тохиолдолд дээрх цэвэршилтийн шинж тэмдгүүд хурцаар илэрдэг тул даавар орлуулах эмчилгээг эмэгтэйчүүдийн эмчийн хяналтайгаар хийдэг. Мөн сэтгэл зовнил хавсран илэрдэг тул сэтгэл засалчийн туслалцаа авах шаардлага тулгардаг.   

Эмч, эмнэлгийн тусламжийг цэвэршихийн өмнөх, цэвэршилтийн үед болон цэвэршсэний дараа хэдийд ч авах боломжтой бөгөөд урьдчилан сэргийлэх үзлэгүүдэд тогтмол хамрагдах хэрэгтэй. Жишээлбэл умайн хүзүүний хавдрын эсийн шинжилгээ, хөхний рентген зураг, ясны сийрэгжилт болон бусад товлолт оношилгоо шинжилгээнүүд багтана.

Эрэгтэй

Эрэгтэйчүүд ч гэсэн цэвэршдэг үү? Тийм ээ, эрэгтэйчүүд ч бас цэвэршдэг.

Ойролцоогоор 30 - 40 насны хооронд эрэгтэйчүүдийн төмсөгнөөс ялгардаг тестостерон дааврын түвшин жил бүр 2%-аар буурдаг байна. Улмаар 40 насны төгсгөл, 50 насны эхлэл үед эрэгтэйчүүдэд цэвэршилт тохиолдох ба бие болон сэтгэлзүйн шинж тэмдгүүд хавсран илэрдэг.

Булчингийн жин багасах, дасгал хөдөлгөөн хийхэд амархан ядарч сульдах, хэвлийн таргалалт эрчимтэй үүсэх, бэлгийн дур хүсэл буурч хөвчрөлийн алдагдал болохоос гадна нойргүйдэл сэтгэл гутрал тохиолдоно. Мөн анхаарал төвлөрөлт муудаж, мартамхай болох нь элбэг.

Эдгээр шинж тэмдгүүд хувь хүн бүрд харилцан адилгүй илрэх бөгөөд хэрэв тухайн хүний өдөр тутмын хэвийн амьдралд сөргөөр нөлөөлж байвал мэргэжлийн эмчийн тусламж авах хэрэгтэй. Мөн түрүү булчирхайн томролын илрүүлэг, хавдрын урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдаж хэвших чухал.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
9
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
12 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.161.85] 2022/9/20
45-60тай шалчигнасан эрчүүдийн чинь цэвэршилт эхлээд шалчигар авгай шиг аашлаад байдгыг нь ойлгоорой залуучуудаа
0 | 0 Хариулах
Эрчүүдэд хэлэх чухал үг [202.126.89.150] 2022/9/19
Монгол эрчүүд муугаа мэдэхгүй онгироо, эсвэл дүйнгэ гэмээр ч юмуу, юу юугүй нэг бол эхнэрийнхээ үгнээс гарахгүй сэтгэх чадваргүй болчихно, энэ нь аймаар ухаантай лут эрчүүдэд ч байдаг үзэгдэл, тархиндаа юу ч нэмэхгүй бусдыг ойлгох бусад хүн ямар байдгийг мэдэхийг ч хүсэхгүй, уншихгүй судлахгүй, зөвхөн өөрийн нэмсэн насаа их мундаг зүйл хийчихсэн мэт төсөөлдөг, өндөр насаа л өөрийн гавъяа гэж боддог гэхүүдээ, тиймдээ нийгмээс маш хурдан шахагддаг гадуурхагддаг, тэрнээсээ болоод эрт талийдаг, доогуур байгаа зарим эрчүүдийн сперм нь дуусахаар үхчихдэг гэж боддог ид залуу эрчүүдийн комментоос тодхон харагдаж байгаам, хүүхнүүд чинь хамаагүй арчаатай та нараас илүү залуу учир урт ч насална, бод бод унш зарим коммент ч амьдралд чинь арван нас нэмж мэднэ шүү эрчүүдээ, ухаантай бай айн!
2 | 2 Хариулах
Зочин [43.19.27.180] 2022/9/19
хамгийн тэнэг нь 45 нас хүрсэн хүнээс юуг нь ч мэдэхгүй байж эрчүүд нь "Чи цэвэрших гэж байна уу, цэвэршчихсэн үү" гэх мэт эрээ цээргүй асуухым, зүгээр нэг жам ёсны асуудал, бусдаас илүү дутуу биш байгалын амьтны байх ёстой зүйлийг хамаа намаагүй эрчүүд эрээ цээргүй асуухаар ой гутмаар
5 | 0 Хариулах
ккк [66.181.160.116] 2022/9/19
чёрт цэвэрших нь битгий хэл улам бохирдддог байхгүй юу
1 | 0 Хариулах
zochin [43.228.129.96] 2022/9/19
eruul menddee anhaardag ch boloosoi
1 | 0 Хариулах
zochin [66.181.161.113] 2022/9/19
tsevershen ch yamar hamaa baina aa
1 | 0 Хариулах
Зочин [139.5.216.186] 2022/9/19
viagra zarna
0 | 0 Хариулах
Зочин [192.82.77.161] 2022/9/19
амархан ядарч сульдах, хэвлийн таргалалт, ... нойргүйдэл, анхаарал төвлөрөлт муудах, мартамхай болох. 40 гэнгүүт шууд альц парк харвалт элэг цөс нойрбулч бөөрдавсаг ходоод хелик
1 | 0 Хариулах
Latin49 [192.82.80.124] 2022/9/19
40-s deesh nasniihan er n udahgui bolj baigaa yum baina da cevershsen er hugschuud yaj amidardag yum bolaa chaavaas.sperm yalgarahgui geheer ih l hetsuu baih bolno.
0 | 5 Хариулах
zorig [43.228.129.96] 2022/9/19
Sperm bol ylgaran shuu, too, chanar, hudulguun n bagasna
0 | 0 Хариулах
Зочин [202.9.47.147] 2022/9/19
Чи ч бас удахгүй дөч гараад хэрэгцээгүй болно.
3 | 0 Хариулах
Зочин [202.126.89.150] 2022/9/19
Чи л цэвэршихээсээ өмнө үхэж үзээрэй, цэвэрших гэж маш муухай зүйл, тэрэнд хүрчихгүйхэн шиг л далдарч үз
0 | 0 Хариулах