Ийм дуу байдаг санагдана. Хүүхдийн тухай энэ дуу бидний амьжиргааны нөхцөл байдлыг илэрхийлдэг болно гэж хэн төсөөлөх вэ дээ.
Үнийн өсөлт хэрээс хэтэрчээ. Одоо бол түүнд зориулан ДЭЭШЭЭ, ДЭЭШЭЭ БҮР ДЭЭШЭЭ гэж дуулахаас аргагүй болов.
График. Үнийн өсөлт, зарим бүтээгдэхүүнээр
Амьдрал дээр буулгах үүднээс дундаж Монгол иргэн Бат-Эрдэнээрээ жишээ авъя.
2019 онд түүний цалин 1.2 сая төгрөг байж. Сүүлийн хоёр жил хагаст цалин нь өсөж, 1.6 сая төгрөгт хүрчээ. Дээр дурдсан хэдэн барааг сард хэрэглэдэг гэж үзье. Тэгвэл эдгээр бараа 2019 онд өрхийн орлогын 23% бүрдүүлдэг байсан бол 2022 оны хагаст 30 гаруй хувийг бүрдүүлдэг болсон байна. Өөрөөр хэлбэл, Бат-Эрдэнийн худалдан авах чадвар огцом буурч байгааг харуулж байна.
Сарын хэрэглээ |
2019 оны үнэ |
2022 оны үнэ |
|
---|---|---|---|
Шатахууны хэрэглээ |
62 литр |
112,716 |
150,000 |
Хүнсний ногоо |
5кг төмс, 2 кг лууван, байцаа |
10,800 |
29,469 |
Махны үнэ |
20 кг мах |
160,000 |
270,000 |
Цөцгийн тос |
1 цөцгийн тос |
3,441 |
7,733 |
Элсэн чихэр |
1 кг элсэн чихэр |
1,525 |
3,000 |
Сүү |
4 сав сүү |
10,432 |
14,576 |
Тараг |
4 сав тараг |
9,820 |
14,212 |
Дээрх бүтээгдэхүүний сарын зардал |
308,734 |
488,990 |
|
Сарын орлого |
1,343,000 |
1,621,000 |
|
Өрхийн орлогод эзлэх хувь |
23% |
30% |
Тэрбум мод тарьж, Азийн бар болж, Алсын хараандаа хүрэх хүртэл мань хэд нь амьд мэнд, амьжиргаагаа залгуулаад байж чадах нь уу? Мэдэхгүй юм. Бүх зүйлийг КОВИД, дайн руу чихээд байж болохгүй. Чадах хэмжээндээ арга хэмжээгээ авах ёстой.
Наад зах нь ногоон бүс байгуулах замаар худалдаагаа нээх, гадаад худалдааны тодорхой бодлого барих, хил дээр үүссэн хээл хахуулийн асуудал, чингэлэг тээврийн гаргалтаа нэмэх, ядаж өргөн хэрэглээний бараан дээр өсөлт багатай байлгахын тулд саадгүй ногоон шугамаар нэвтрүүлэх(оронд нь арматур аягүй хурдан орж ирдэг гэнэ билээ), ногоо, мах дардаг зах зээлийн гажгийг засах, махны нийлүүлэлтийг нэмэх аян зарлах гэх мэт төсвийн нүсэр аппаратаар шийдчих боломжтой олон арга байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!