Индэр    
2022 оны 5 сарын 31
Зураг
iKon.mn сэтгүүлч

Эх үүсвэр нь хумигдсанаар банкууд ипотекийн зээлийн хүсэлт авахаа зогсоож, олголт нь удааширч байна

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Дундаж орлоготой иргэдийн хувьд орон сууцтай болох хамгийн том боломж нь ипотекийн зээл байдаг.

2013 оноос хойш хэрэгжиж буй уг хөтөлбөрийн дагуу 2022 оны эцэс гэхэд нийт 100 мянга гаруй өрх орон сууцтай болжээ. Энэ хугацаанд харьцангуй тогтвортой үргэлжилж байсан ч сүүлийн саруудад арилжааны банкууд зээлийн хүсэлт авахаа зогсоож эхлэв. Иргэд авах байраа тооцоолж, урьдчилгаа төлбөрөө хуримтлуулсан байгаа хэдий ч зээл авах боломжгүй буюу банкууд хүсэлтийг нь хүлээж авахгүй байгаад бухимдалтай байгаа юм. 

Шадар сайд ч мөн ипотекийн зээлийн гүйцэтгэл оны эхний дөрвөн сарын байдлаар дөнгөж 25 хувь байгааг шүүмжилж, удаашралтай байгаа шалтгааныг судалж, хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарахыг холбогдох албаныханд үүрэг болгосон билээ.

Иймд ипотекийн хөтөлбөрийн зээл олголтын нөхцөл байдлын талаар энэ удаад хөндөж байна.

Монголбанкнаас зээл хэвийн олгож байгаа гэж мэдээлсээр байгаа ч бодит байдал арай өөр байгааг иргэд хэлж байна. Жишээлбэл, зарим банк зөвхөн эрүүл мэндийн салбарынхны зээлийн хүсэлтийг авч байгаа бол зарим нь ипотекийн зээл судлуулах дарааллыг бүртгэж байгаа юм. 

Г.Намуун: Арилжааны банкуудад 2,000 гаруй өрхийн нийт 200 тэрбумын төгрөгийн зээл судлагдаж байна

Төв банкнаас ипотекийн зээлийн явцын талаар тодрууллаа.

Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын Ахлах эдийн засагч Г.Намуун "Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд энэ оны тавдугаар сарын 11-ний өдрийн байдлаар 13 мянган зээлдэгчийн 824 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт банкууд дээр нэмж ирсэн. Өмнөх оны хүлээгдэж байсан хүсэлтүүд болон шинээр ирсэн хүсэлтээс 187 тэрбум төгрөгийн зээлийг 2,300 орчим өрхөд олгосон.

223 тэрбум төгрөгийн 225 зээлдэгчийн хүсэлт нь журмын шаардлага хангаагүй гэх тодорхой шалтгаанаар буцаагдлаа. Одоогоор арилжааны банкуудад 200 тэрбумын төгрөгийн 2,000 гаруй өрхийн зээл судалгаанд байгаа.

Монголбанкны зүгээс цар тахлын тухай хууль, Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах 2022 оны үндсэн чиглэл, Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөний дагуу ипотекийн хөтөлбөрийг 2023 он дуустал үргэлжлүүлэн санхүүжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Жилд ойролцоогоор 700 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Монголбанк болон банкны эх үүсвэрээр санхүүжүүлнэ.

Цар тахлын хуулийн дагуу хөтөлбөрийн зээлийн эргэн төлөлтийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр 2020 оны дөрөвдүгээр сараас эхлэн 2022 оныг дуустал нийт таван удаа зээлийн эргэн төлөлтийг хойшлуулаад байна. Тав дахь удаагийн төлбөрийн хойшлуулалтаар 3.4 их наядын үлдэгдэлтэй, 63 мянган зээлдэгчийн хүсэлтийг хүлээн авч, төлбөрийг хүү хуримтлуулж тооцохгүйгээр хойшлуулаад байна" гэв.

Түүнчлэн өмнөх зээлдэгч нарын төлбөрөөр шинэ зээлийг санхүүжүүлж байдаг тул төлөлтийг хойшлуулсан нь эх үүсвэр хумигдах шалтгаан болсон гэдгийг Монголын Ипотекийн корпорацын гүйцэтгэх захирал Б.Гантулга хэлсэн юм.

Тэрбээр "Зээл удаашрах болсон гол нь шалтгаан нь эх үүсвэр нэлээд хумигдсан. 2017 оноос хойш иргэдийн төлөлтөөс хөтөлбөрийг эргэн санхүүжүүлж ирсэн. Энэ нөхцөл байдал нөлөөлж байна" хэмээв.

Сангийн сайд Б.Жавхлан 2022 оны хоёрдугаар сарын 9-нд "Ипотекийн зээлийн төлөлтийг цаашид хэвийн байдлаар нь үргэлжлүүлье гэх байр суурийг Монголбанкнаас баримталж байгаа. Зээл авсан иргэдийн төлөлт нь дараагийн зээлдэгч нарын эх үүсвэр, боломж болдог. Одоогоор энэ нь хязгаарлагдмал болж байгаа тул тэнцвэрийг хангах үүднээс хэвийн байдлаар үргэлжлүүлэх байр суурьтай байгаа" хэмээсэн билээ.

Цар тахлын тухай хуулийг он дуустал сунгах шийдвэр гарсан тухайн үед ипотекийн зээлийн төлөлтийг хэрхэх тухай нь нийтийн анхаарлыг татаж байсан юм. Учир нь өмнө нь зээл авсан хүмүүс төлөлтийг хойшлуулах нь ашигтай хувилбар байж болох ч шинээр авахаар төлөвлөсөн иргэдэд тийм ч таатай мэдээ биш байв.

Орон сууцны нэг ам метр талбайн дундаж үнэ өмнөх жилээс 25 хувиар өсөв

Ипотекийн зээлийн хүү 2020 оны аравдугаар сарын 1-нээс эхлэн 6 хувь болон буурсан нь зээлийн эрэлтийг нэмэгдүүлсэн гэхэд болно. Гэвч зээлийн хүү буурснаар иргэдийн сард төлөх мөнгөн дүн буурсан уу гэвэл эсрэг тооцоолол гарна. 

Монголын Ипотекийн Корпорацаас 2020 болон 2022 оны нөхцөл байдалд тулгуурлан тооцож үзэхэд, 20 жилийн хугацаатай ипотекийн зээлийн хүүг 8 хувиас 6 хувь болгож бууруулахад сарын эргэн төлөлт нь 14 хувиар багасахуйц байсан ч бодит байдал дээр үнийн өсөлттэй холбоотойгоор харин ч 11.6 хувиар өссөн гэж гарчээ.

Тодруулбал, 2020 онд орон сууцны нэг ам метр талбайн үнэ 1.9 сая байх үед 8 хувийн хүүтэй зээл авсан иргэн сард 642,667 төгрөг төлөхөөр байв. Харин 2022 онд м.кв-ын үнэ 2.4 сая болж өссөн байхад 6 хувийн хүүтэй зээл авч байгаа бол сард 717,104 төгрөг төлөх нь.

Монголбанк өнгөрсөн сард зах зээл дээрх орон сууцны үнийн мэдээллийг танилцуулсан. Үүнээс үзвэл шинэ орон сууцны үнэ нэг м.кв-ын үнэ дунджаар 3.2 сая болсон нь өмнөх оноосоо 24.7 хувиар өссөн үзүүлэлт болж байна. Харин хуучин орон сууцны үнэ дунджаар м.кв тутамдаа 3 сая төгрөг байна. 

32 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [124.158.76.40] 2022/6/13
жирийн иргэдэд ямар ч хэрэг байхгүй. үнэ хөөрөгдөх, шулахаас өөр ид шид байхгүй. зогсоож хөөсийг арилгавал таарна
0 | 0 Хариулах
Зочин [202.21.107.120] 2022/5/31
urd taliin humuus ni toljiij daraagiinh ni avah um bish uu. ter humuusiig zeelee tolohgui baij bolno hoishluulj bolno geed bhaar bas bolohguishdee
4 | 0 Хариулах
Zochin [202.9.46.128] 2022/6/1
Hoishluulna gedgiig chin Huuk chin hiigee biz de hahaha
0 | 0 Хариулах
Zochin [192.82.68.54] 2022/5/31
Udashrad zundu udaj bna. Heden malnudin shidveres bolj humus ipotek avah gj tanil tal avilga gd hamag bdgaa l tavij bgaa. Ugui bol bankni 14 huvin hutei zeel ruborj shululah bolchihod bga.
1 | 0 Хариулах
HHa [202.9.47.22] 2022/5/31
ectoi xutsna biz.
0 | 0 Хариулах
Данхрушка❗ [202.126.88.185] 2022/5/31
Хохь нь! Самарсайхан чинь одоо зээл өгөх биз!
7 | 0 Хариулах
Зочин [66.181.160.112] 2022/6/1
nodnin
0 | 0 Хариулах
Зочин [202.55.191.130] 2022/5/31
Компаниуд энэ завшааныг ашиглаад банк гэж дундын зуучлагчгүй хувь лизингээр зар. Аль аль талдаа ашигтай.
1 | 0 Хариулах
Hahaha teneg gar [202.126.89.139] 2022/6/1
Companiud chini dampuurahaar bair n bankny baritsaand bgaa chi hooson hotsorno
1 | 0 Хариулах
Зочин [202.126.89.11] 2022/5/31
МИК гэгч аймшгийн мөнгө хүүлэгчийг яаралтай татан буулгаж шалгаачээ. Хөөрхий монголчууд тэр чигээрээ ипотек нэрээр шулуулцан нь үнэн шдээ.
3 | 5 Хариулах
sadf [202.21.108.213] 2022/5/31
Ерөөсөө ипотек ч хэрэггүй, сайхан малаа маллаад л хээр талдаа амьдарья
3 | 0 Хариулах
Зочин [180.149.93.98] 2022/5/31
ашгүй ипотек гарахгүй болвол зохиомлоор өссөн энэ байрны үнэ буух байх
8 | 2 Хариулах
Зочин [124.158.76.40] 2022/6/13
үл хөдлөхийн үнэ шалаар...
0 | 0 Хариулах
FAIL [103.14.36.18] 2022/5/31
Зүв зүгээр болж байсан юмуу ЗГ болон Амарсайхан давхиж ороол самраад хаячлаа даа. Одоо өөрсдийн буруугаа хэнд тохох бол ? МИК-рүү буруугаа чихэж байрч байгаад сүүлдээ бүр ипотекийн зээлчгүй болно. Тэгээд хүмүүс 16% хүүтэй зээлээр байранд орохоос өөр аргагүй. Эсвэл хүчээр улсын төсвөөс бага хүүтэй зээл олгож огт зээл аваагүй бусад хүний татварын мөнгөөр алдагдлаа нөхнө тэгээд аймр мундаг ажил хийцэн юм шиг гуццна да. МАН бүтэхгүйээ бүтэж байгаа юмийг хүртэл очиж сүйрүүлдэг гаж донтой гарууд.
11 | 3 Хариулах
Зочин [202.126.89.11] 2022/5/31
МИК гэгч аймшгийн мөнгө хүүлэгчийг яаралтай татан буулгаж шалгаачээ. Хөөрхий монголчууд тэр чигээрээ ипотек нэрээр шулуулцан нь үнэн шдээ.
1 | 7 Хариулах
sadf [202.21.108.213] 2022/5/31
чамайг хүчээр ипотект оруулсан юм уу? 8-ийн зээл ч олдохгүй байгаа шдээ чамд хэрэггүй бол бусдад өгчих
3 | 0 Хариулах
Зочин [103.212.116.214] 2022/6/1
Чи жоохон юм унш!!! МИК хүүг тогтоодгүй 2 дугаар зах зээл дээр үнэт цаасжуулдаг
3 | 0 Хариулах
Зочин [202.126.90.111] 2022/5/31
Нэг засвар хөдөлгөөн орох цаг болсон байх өө
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.200] 2022/5/31
Ипотекийн зээл авч орон сууцанд амьдрахыг хүссэн мөрөөдсөн оркууд нийгэмд олон байна.
0 | 1 Хариулах
Санал [172.90.229.225] 2022/5/31
Одоо Амарсайхан хувиасаа ипотекийн зээл өгвөл шударга болно
7 | 0 Хариулах
Зочин [202.9.40.103] 2022/6/1
Яг үнэн. 6%-иас бага хүүтэй зээлээ Самарсайханаас авцгаа.
4 | 0 Хариулах
Зочин [124.158.76.40] 2022/5/31
үл хөдлөхийн үнэ унана. жоохон хүлээх л хэрэгтэй
1 | 2 Хариулах
1 [66.181.169.122] 2022/5/31
Zeelend shuluulaad ba gesen humuus zeel avahgui bair, mashinaa avaad amidraach kk hurteh estoigoo hurtej ehelehni dee
1 | 0 Хариулах
Зочин [202.55.180.216] 2022/5/31
Ипотекийн зээлээ төлөхгүй байгаа лалруудыг төлүүлээчээ
0 | 1 Хариулах
Зочин [64.119.26.159] 2022/5/31
ипотекийн зээл авчихсан хүмүүс нь 20 жилийн дотор өчнөөн хүү төлөх болж байна гээд гасалдаг. Хэдхэн жилийн дотор мөнгөний ханш ихээр унаж байгаа болохоор хадгаламжийн хүүнээс доогуур хүүтэй авсан зээл бол ашигтай
11 | 0 Хариулах
21 [202.131.225.197] 2022/5/31
Ipotekiin zeel uuruu bairnii uniig tengert hadaasan shuu dei
9 | 0 Хариулах
Зочин [192.82.69.145] 2022/5/31
Манайхаас өөр ипотекийн бондыг нь төвбанк нь худалдаж авдаг улс байхгүй (уг нь хөрөнгө оруулалтын сангууд авах ёстой). Анхнаасаа зах зээлийн зарчмаар яваагүй учраас ийм юм болох нь тодорхой. Тэрний оронд арматур цементээ дотооддоо бүрэн үйлдвэрлэдэг байсан бол орон сууцны үнэ өсөхгүй, 1-2 сая орчимдоо хэвээрэй л байх байсан, ипотекийн зээлийн хэрэг ч байхгүй байх байлаа. Ийм байдалд хүргэсэн АН,МАН-даа баярлалаа.
6 | 1 Хариулах
Зочин [202.126.89.41] 2022/5/31
Suuld shal demii tololtig n hoishluulsin. Omnohud n tolood bjisan bol zondoo hun shiner awchih bla. Tor n haralgan bolhor yaltaiw. Yostoi hurteh yostoigoo hurtej bnadaa
10 | 0 Хариулах
Зочин [202.9.47.142] 2022/5/31
Мэдээж шүү дээ. Бараг 3 жил ипотекийн зээлийн сар бүр хураамж төлөлтийг зогсоочихоор чинь энэ байгууллага чинь яаж ч ажил үүргээ гүйцэтгэх вэ дээ. Түрүүчийн төлөлтүүдээрээ дараачийн ипотекийн зээлүүдээ санхүүжүүлдэг зарчимтай байгууллага шүү дээ. Харин ч эрсдэлийн сан нтр сайтай, гайгүй зөв гольдрилоор явж байсан байгууллага учраас өдий хүртэл дампуурчихгүй, гайгүй яваад байна.
21 | 1 Хариулах
Ok88 [64.119.18.149] 2022/6/1
Gehde harin boldin bna te? Tegheer 8% aa 6% ruu oruulah, nemj zeel olgoh l yum bna, hervee ergeed heviin tolood irehleer
1 | 0 Хариулах
Зочин [66.181.160.112] 2022/6/1
ipotekiin 6 :%AOS nd ogno geed bsn yu bolson bol
0 | 0 Хариулах
sadf [202.21.108.213] 2022/5/31
ЗГ шийдвэрээр 2 жил иргэд ипотекээ төлөхгүй байгаа юм чинь дараагийн зээлийн эх үүсвэр олдохгүй байх нь ойлгомжтой шдээ.
17 | 1 Хариулах