Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

СТАТИСТИК: Улаанбаатар дахь шинэ, хуучин орон сууцны үнэ ханш

Б.МАНЛАЙ, IKON.MN
2022 оны 5 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатар хотод орон сууцны үнэ 2022 оны дөрөвдүгээр сард өмнөх оны мөн үеэс 19.7 хувиар, өмнөх сараас 0.7 хувиар өссөн болохыг Үндэсний Статистикийн Хороо графикаар харуулжээ.

Шинэ орон сууцны нэг м.кв талбайн дундаж үнэ 3.2 сая төгрөг болж, Хан-Уул дүүрэгт хамгийн их буюу 3.4 сая төгрөг байна.

Харин хуучин орон сууцны нэг м.кв талбайн дундаж үнэ 3 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн их буюу 3.9 сая төгрөгт хүрчээ.

Хуучин, шинэ орон сууцны нэг м.кв талбайн үнэ Сонгинохайрхан дүүрэгт хамгийн хямд байна. Тодруулбал тус дүүрэгт шинэ орон сууц нэг м.кв нь 2.5 сая бол хуучных 2.3 сая төгрөгийн үнэтэй байна.

зураг