Индэр    
2022 оны 5 сарын 27
Зураг
iKon.mn сэтгүүлч

“Хөдөө”-гийн гишүүдийг бухимдуулсан Малын тоо толгойн албан татварын хуулийг УИХ баталж чадах уу

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв.

Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуульд “Нэг малын тоо толгойд тухайн татварын жилд ногдуулах албан татварын хэмжээ нь 0-2,000 төгрөг байна” хэмээн заасан байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн орон нутгийн засаг захиргаа нэг малд 2,000 хүртэл төгрөгийн татвар ногдуулах эсэхийг шийддэг. Цаг үеийн нөхцөл байдлаар шалтгаалан татвар тогтоохгүй байх ч тохиолдолд бий.

Харин хуулийн өөрчлөлтийн төсөлд “тариалангийн бүс нутагт 0-10,000 төгрөг” байхаар тусгасан байна.

Ийнхүү тариалангийн бүс нутагт малын тоо толгойн татварыг нэмэх болсон шалтгааныг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан танилцуулсан юм.

Тэрбээр “Манай улсын мал сүргийн тоо тогтвортой өсөж, 2021 оны жилийн эцэст 67.3 саяд хүрч, бэлчээрийн боломжит даацаас 2.5 дахин хэтэрч, бэлчээрийн ачааллыг 30 хувиар нэмэгдүүлсэн. Бэлчээрийн хүрэлцээ, тэжээлийн хүрэлцээ хомстож байгаа нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөтэй хавсарснаар газрын доройтол цөлжилт эрчимжин, улмаар малын ашиг шим, бүтээгдэхүүний гарц буурах шалтгаан болж байна.

Газар тариалангийн бүс нутагт уламжлалт бэлчээрийн мал сүргийн тоо толгой нэмэгдсэнээр тариалангийн талбайн үржил шимийг бууруулж байна. Мөн тариалангийн талбайд мал сүрэг олноор орноос ургацад их, бага хэмжээгээр хохирол учруулж, малчид, тариаланчдын хооронд зөрчил үүсгэж байгаа тул газар тариалангийн бүсэд малын тоо толгойд ногдуулах татварын хэмжээг бусад бүс нутгаас өөрөөр тогтоох шаардлага үүссэн” гэлээ.

Салбарын сайдын танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлж эхэлснээр багагүй маргаан дэгдэв.

Учир нь орон нутгаас сонгогдсон гишүүдийн олонх нь малын тоо толгойн татварыг нэмэгдүүлэх болсныг эрс эсэргүүцсэн юм. Тэр ч бүү хэл “Энэ хуулийн төслийг дэмжсэн гишүүдийн зургийг авч ирэх 2024 оны сонгуулиар дэлгэнэ шүү” хэмээн бусдыгаа сүрдүүлэх нь нэгэн ч байв. Орон нутгаас сонгогдсон гишүүдийн энэ мэт авирлаж буй нь ирэх сонгуулиар тойргоосоо дэмжлэг авч чадахгүй болно гэдэг “айдастай” холбоотой нь ойлгомжтой.

Иймээс ч хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэх санал хураалтад дийлэнх гишүүн эсрэг санал өгөв. Эсрэг санал олонх болсон нь гишүүдийн ирц хангалтгүй байсантай ч холбоотой. Ийнхүү Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудалд олонхын санал авч чадаагүй тул гишүүдийн ирц бүрдсэн үед санал хураалтыг үргэлжлүүлэхээр болсон юм.

Тариалангийн бүсэд малын тоо толгойн татварын 0-10 мянган төгрөг болгон нэмэгдүүлэх шаардлага хийгээд үүнийг эсэргүүцсэн байр суурийг хүргэж байна.

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан: Уламжлалт мал аж ахуй, газар тариалан хоёр зэрэгцэж хөгжих боломжгүй юм. Яваандаа мал аж ахуйн салбар газар тариаланг татаж унагаах эрсдэл харагдаж байгаа. Тиймээс Засгийн газраас газар тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлнэ гэдэг бодлого баримталж байгаа.

Судалгаагаар жилд ургаж байгаа улаан буудайн 25 хувийг мал иддэг. Энэ хэмжээгээр бид хохирол хүлээж байгаа. Бид жилд 460-500 орчим тонн үр тариа авдаг бол үүний 25 орчим хувийг малд идүүлж байна.
Зөвхөн үр тариа идээд байгаа асуудал биш хаврын тариалалтын чийг хадгалах, хөрсний сүрлэн хучлагыг мал ороод идчихдэг. Ингээд хаврын тариалалт эхлэхэд газрын чийгний асуудлаас болоод тариаланг технологийн дагуу тариалах, ургацын хэмжээ буурах зэрэг сөрөг үр дагавартай. Үүнээс харахад уламжлалт мал аж ахуйн газар тариалангийн салбарт маш их хохирол учруулж байгаа.

Сэлэнгэ аймагт гэхэд яг газар тариалангийн бүсэд 2,500 малчны 1.9 сая мал байна. Тэгэхээр 2,500 малчны 1.9 сая малаас болоод гурван сая гаруй иргэний хүнсний хэрэглээг хохироож болохгүй.

УИХ-ын дарга Г.Занданшатар: Малын чанаржуулах, сүргийн бүтэц зэрэг олон талаас авч үзэхэд малчид энэ төслийг дэмжиж байгаа. Хамгийн гол нь энэ татварын орлогыг мал аж ахуйг хөгжүүлэх, бэлчээр хамгаалах чиглэлд орон нутаг өөрөө зарцуулж байгаа.

Жишээ нь, нь малчин өрхийн 2,000 малын 1,000 нь ямаа. Тэр айл ямар нэг татвар төлдөггүй. Гэтэл зөвхөн ноолуурын орлого нь хэдэн зуун саяд хүрч болно. Гэтэл 500 мянган төгрөгийн цалинтай сувилагч 10 хувийн татвар төлж байгаа. Тэгэхээр шударга ёсны хувьд, байгаль орчны асуудалд ч тэр малын тоо толгойн татвар бол зөв зүйл юм.  

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Малын тоо толгойн албан татварын хууль хэрэгжиж эхэлснээс хойш нэг жил болж байна. Одоо газар тариалангийн бүсэд байгаа малаасаа дээд тал нь 10 мянган төгрөгийн татвар авдаг болох хуулийн төслийг хэлэлцэж байна.

Өнөөдрийн нөхцөл энэ татварын дээд хэмжээг нэмэгдүүлж байгаа нь буруу. Мал мах, арьс шир зэрэг малчдын үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн гадаад зах зээл болон дотооддоо борлуулагдах боломж хомс байна. Дээр нь малчдын амьжиргаа сайн биш. Тиймээс энэ цаг үед ачааны хүндийг үүрч байгаа малчдын нуруун дээр дахин нэг дарамт бий болгох шаардлагагүй.

Хоёрдугаарт, 330 суманд малын тоо толгойн татварыг авдаг болоод дөнгөж нэг жил болж байна. Энэ татварыг тухайн сум, орон нутагт нь малын хөгжилд зарцуулна гэдэг зохицуулалттай. Гэтэл газар тариаланг хөгжүүлэх үүднээс тэрхүү татварыг нэмэгдүүлнэ гэж байгаа нь буруу юм.

Энэ хуулийн хэрэгжилтийг аваад үзэхээр нийт 330 сумаас дөнгөж тав нь малын тоо толгойн татварыг 2,000 мянган төгрөгөөр тооцож авсан байна. Үүнээс цаашид татварыг нэмэгдүүлэх боломж байхгүй байна гэдэг нь харагдаж байгаа юм.

Гуравдугаарт, тариалангийн бүс нутгийг шинэчлэх шаардлагатай байна. Өнөөдөр газар тариалангийн бүс нутгийг зургаан аймгаар тооцсон байгаа. Гэтэл Архангай аймгийн 19 сумаас 17 нь газар тариалангийн бүсэд орсон байгаа нь малчдын эрх ашиг, амьжиргаа, орлогод сөргөөр нөлөөлнө.

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат: Бэлчээрийн даац хэтэрснээс болоод аймаг, сум, баг хоорондын маргаан, тэр бүү хэл нэгнийхээ амь насанд хүрсэн тохиолдол ч гарч байсан. Газар тариалангийн бүс нутгаас татварын аргаар шахаад гаргачихаар тэр олон малыг яах вэ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
25
Зураг
ЗӨВ, ГОЁ
9
Зураг
БУРУУ
4
Зураг
ХАРАМСАЛТАЙ
2
Зураг
ХАХА
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
73 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
[203.98.76.249] 2024/5/29
ямаанаас татвараа ав. тэмээнээс бол авахгүй байх. адууг ашиг олдог уяачдаас эрлийз адууны татвар ав. маш ухаалаг шударга болгож чадвал хэн ч эсэргүцэхгүй:
1 | 0 Хариулах
xx [66.181.168.8] 2022/5/31
ТАРИАЛАНГИЙН ХАШААНД ЯМАР НЭГЭН АМЬТАН ОРВОЛ ТАЛБАЙН ЭЗЭН ШУУД ХУВЬДАА ӨМЧЛӨХ ЭРХТЭЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ ТЭГЭЭД Л БҮХ АСУУДАЛ ШИЙДЭГДЭНЭ, ХОГИЙН МАЛЧИД АЛБААР ХАШААНД ОРУУЛЖ ТАРИА ИДҮҮЛЭЭД ИХ ХЭМЖЭЭНИЙ ХОХИРОЛ УЧРУУЛААД БАЙГАА
0 | 0 Хариулах
Зочин [124.158.65.171] 2022/5/30
Монголчууд 70 сая малтай хүн ам нь 3.5 сая хүн амтай мах нь тэнгэрт хадсан үнэтэй махны үнэ эрэлт нийлүүлэлтээр зохицуулагдана мах яагаад үнэтэй бна нийлүүлэлт бага малчид өөрийн хэрэгцээнд зориулж цөөн хэдэн малаа хотын жижиглэнгийн үнээс арай доогуур үнээр зардаг монголд мах сүүний үнийг буулгахын тулд эрчимжсэн маа зайлшгүй шаардлагатай болжээ
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.123] 2022/5/29
Ямар их малнаас дор завтай новшнууд сэтгэгдэл бичдэг юм бэ дээ. Малчидтай барьцаж суухын оронд ганц кг ноостой тэнцэх юм үйлдвэрлэж Монголын эдийн засагт нэмэр болдог хүн энэ бичсэн хүмүүс дунд л лав байхгүй байх. Малчдыг зүгээр орхиод өөрсдөө л хичээ хөгийн барьцамтгай тэнэгүүдээ.
1 | 1 Хариулах
Зочин [66.181.161.123] 2022/5/29
Тэнэг юм болгоныг татвараар л шийдэх гэнэ. Тэр ширгээд цөлжөөд байгаа шалтгааны чинь ихээхэн хувь нь замбараагүй уул уурхай, тэсэлгээ зэргээс болж байгаа.
1 | 1 Хариулах
Зочин [66.181.180.129] 2022/5/29
Хурга,ишиг ихэр төрвөл нэгийг нь төөрүүлж хаядаг явдал маш их байна !!! Мянгат малчин болчихоод малаа маллаж дийлэхгүй болсон байна!!! Тэгэж боохой,шувууны хоол болгоод яах вэ дээ???
1 | 0 Хариулах
Хатуу ч гэсэн үнэн [66.181.180.88] 2022/5/29
Монголд тогтолцооны гажуудал бий болчихсон. Оюутнуудын дунд судалгаа хийвэл байр машинтай хамгийн баян оюутнууд малчин, тариаланч нарын хүүхдүүд байдаг. Хүн болгон л өөр өөрсдийн төлөө ажиллаж амьдардаг байтал малчид, тариаланчид л манийг махтай гурилтай хоолтой байлгах гэж өөрийгөө гаргуунд нь хаяж хүний төлөө зүтгэж байгаа мэт л үзэх юм. Тэд үйлдвэрт ажилдаг надтай л адил өөрийн сонгосон ажилаа хийж өөрийнхөө төлөө л ажилж байгаа хүмүүс шүүдээ уул нь
7 | 2 Хариулах
Hgjj [202.55.188.41] 2022/5/28
Malchid ymar ooriiin gsn orlogo bh bishdeee tatwar ntr tawih bol buruu gj bodjne mal mallah tiim amarhan gj bodood bgnmu uguishte
2 | 1 Хариулах
zocin [66.181.176.144] 2022/5/28
maliin holiin tatwar mon niigmiin daatgaliin shimtgel tolgog bga shuu. Aliwaa sn sudlaj bj dugnewel ch
1 | 0 Хариулах
xl [64.119.23.235] 2022/5/28
Сумын мал тоологын комисс пэндийтлээ авилга авч эхлэнэ дээ!Кк
0 | 0 Хариулах
Баит [124.158.65.250] 2022/5/28
Монгол улс ямар ч төрлөөр ялгавартай байдлыг бий болгож болохгүй.мал байтугай орлого олж бгаа бүхнээс татвар авах ёстой.тог цахилгааны үнийг ч чөлөөлөх ёстой.төрөөс хулгай хийгчдийг олон нийтийн хөрөнгийг цуслагч нарыг ч шударгаар таслан зогсоох ёстой.ард түмнийг халамж нэрээр голыг н зогоож араар төр барих нэрээр хулгай хийгчдыг таслан зогсоож байж шудрага ёс жинхнээсээ тогтоно.
1 | 1 Хариулах
Зочин [66.181.160.56] 2022/5/28
Энэ ажил зөвхөн 30 жилийн хугацаанд гарсан юм дархан сэлэнгэ төв аймгийн газар тариалан эрхэлдэг сум САА д мал биш байсан юм тэнд газар тариалан эрхлэх боломж байсан тэгвэл 1900 оноос бүх хүн хаана амьдрахаа өөрсдөө сонгох ёстой гэж э батүүл сосорбарам авхаалжалтай нь сайхан тансаг амьдрана гэж О гуйа хэлсэнээс малчид шороолж мэт бужагнаж эхэлсэндээ үүний нөлөөлөл болж байна сайн бодож зөв хий малчны буруу биш шүү малаал 70,0 саЯ болгосоны хүчинд хүмүүс махаа ямар идэж байна Махны үнэ өндөр байгаа нь чэнж гэж дамын худалдаачид гаднын мөнгөтэй худалдаа чид орж ирсэний гай шүү Иймээс Г.Т бүс нутгийн малчдыг өөр Нутагт шилжүүлэн бүсчлэн хөгжүүлэх бодлого барьж татварыг бүсчлэн тогтоох хэрэгтэй тэхдээ сайн бодож сэтгэх нь чухал
0 | 0 Хариулах
Зочин [66.181.160.90] 2022/5/28
Тариалангийн бүс нутгаас өндөр татвар авах нь маш зөв. Зах зээл ийм л хуультай
2 | 1 Хариулах
Зочин [103.10.22.101] 2022/5/28
Гадаад оронд татвар төлдөггүй бол бараг л гэмт хэрэгтэн шиг тооцогддог. Тэд татвараа төлж эх орондоо нэмэр болдог. Манайд хамгийн их юм нэхдэг нь малчид. Бүх юмаа үнэггүй авах санаатай. Газар бэлчээр, өвс тэжээл, орлого, малын дулаан хий ялгаруулалт, байгаль сүйтгэлт, цөлжүүлэлт болон усны хэрэглээ зэргээс бүгдээс нь татвар авах хэрэгтэй. Нэг жишээ хэлэхэд манайх 70-80 сая хүн амтай улс шиг усыг өдөр бүр мал цадатлаа ууж байгаа, гэтэл иргэд нь литр болгондоо бага ч гэсэн мөнгийг нь төлөөд усаа хэрэглэж байгаа. Тэрбум мод гээд л байгаа…..гэвч ийм их малтай байхад цөлжөөд байгаа учраас нөгөө моднууд нь ургахгүй л болов уу. Учир нь мод ургамал ургахдаа мэдээж нөхцөл нь бүрдэж байж ургана.
6 | 3 Хариулах
Зочин [122.201.31.225] 2022/5/28
Комунист Хятадад татвар төлөөгүй бол төрийн үйлчилгээ авах, улсын сургуульд хүүхдээ сургах, улсын эмнэлэгт үзүүлэх боломжгүй байна. Гэтэл капиталист улс байж яагаад зарим нь юу ч төлөхгүй байж, үнэгүй үйлчилгээ аваад байгаа юм. Энэ чинь шудрага, зөв зүйл мөн үү?
5 | 1 Хариулах
зочин [202.9.46.148] 2022/5/28
Зөв ш дээ. Малчид гэж эрхийн балай хүүхэд шиг нэг их үнэрхэж тунихрсан улсууд . Өөрсдийнхөө хувийн өмчийг маллаж байж юундаа нэг их ялархаж гомдоллодог юм. Малчдыг харж үзлээ гэж хотын бид хямд мах идэж байгаа юмуу. Хотод ирээд өөрсдөө зар гэж стадионд боломж олгосон чинь хэдэн дамжлага дамжсан том дэлгүүрүүдийн махны үнээр зарах гэж тэнэгтэцгээгээд байсан биз дээ. Ногоочид бас адилхан нүүр өгч болдогггүй шуналын микробууд
6 | 1 Хариулах
Нямаа [202.126.90.28] 2022/5/28
Тойрог усалсан поп гишүүд Монгол улсын өмнө үүрэг хүлээснээ мэддэггүй малнууд. Маш зөв зохицуулалт.МАН бүлгээрээ хүчиндээд ч болов батлах хэрэгтэй.
2 | 1 Хариулах
Зочин [192.82.89.39] 2022/5/28
Төрийн дор бүгд татвар төлөгч. Татвараа төл.
3 | 1 Хариулах
Зочин [192.82.89.39] 2022/5/28
Татвар авах нь зөв. Мал малласан ашигаа малчид авдаг тэдний хөрөнгө. Хандиваар тараадаггүй. Гэтэл нийтийн өмч үнэгүй ашигладаг. Малын хөл бэлчээр доройтуулахаас гадна. Өөрсдөө малаа мотоцикл, машинаар хариулж бэлчээр, ургамлын төрөл зүйл, хөрс сүйтгэдэг. Бас Унд, малын усны төлбөрөө төлдөг үү. Татвар аваад тэрийг нь байгаль орчин сэргээхэд зармаар бна.
6 | 1 Хариулах
Зочин [103.212.118.190] 2022/5/28
Гишүүдийн мал маллаж байгаа малчид их учир хууль ыатлахгүй байхаа.
1 | 0 Хариулах
Хулгайч [202.55.188.35] 2022/5/28
Татвар авах нь зөв.Малчид гэж малаа ч маллахаа больчихсон амьтад.Татварыг бүр өндөр тавих хэрэгтэй.
5 | 3 Хариулах
Зөв зөв [202.55.188.104] 2022/5/28
Үнэндээ малчдаас татвар авах нь зөв шүүдээ тэд нар чинь татваргүй юм чинь хотынхон махаа хямдхан ав гэдэггүй л биздээ харин ч хотийнхоны ихэнх нь өглөөнөөс үдэш хүртэл долоо хоногийн 5-6 өдөр сардаа 500мянгаас- 1. 5 сая хоорондох цалингаасаа 25 жилийн турш суутгуулсан шимтгэлээс нэг төгрөг нэмэрлээгүй мөртлөө 5 жилийн өмнө тэтгэвэрт сууж байх чинь ариун явдалуу
6 | 2 Хариулах
Zovhin [64.119.21.233] 2022/5/28
Malchidtaigaa baritaar bwl baabar shig huduu garna uu
1 | 4 Хариулах
Хатуу ч гэсэн үнэн [66.181.180.88] 2022/5/29
Мал хувийн өмч!!! мах сүүгээ зараад мөнгөө малчид л авдаг татвар төлдөггүй. Соц нийгмийн сэтгэлгээнээсээ салах хэрэгтэй шд тэр үед мал нийгмийн өмч малчин цалин авдаг ажилчин байсан юм. Их хуралд сууж байгаа гишүүд ихэнх нь мянга мянган малтай учираас мал малчин, ноос ноолуур, сүүний зэрэг урамшуулал мөнгө тараадаг Ченж махны үнийг өсгөдөг л гэнэ тэгтэл ченжүүд зардал гаргадаг татвар төлдөг л байхгүй юу
3 | 1 Хариулах
Хатуу ч гэсэн үнэн [66.181.180.88] 2022/5/29
Ноолуураа хувийн компанид зарна улс ноолуурын урамшуулал өгнө Сүүгээ хувийн компанид зарна улс сүүний урамшуулал өгнө утгагүй л байгаа биз дээ.
3 | 1 Хариулах
Зөв зөв [202.55.188.104] 2022/5/28
Холоос зорьж ирчихээд хоосон буцмааргүй байвч үнэндээ цагаан идээгээ хүртэл хотын үнээр шахах нь холгүй хотод тэдэн төгрөг тануус төчнөөнөөр ав гээд л ер нь ёозгүй улсууд байнлээ уул нь хэр баргын хүнтэй учраа олдогсон сүүлдээ шууд зарим нэгэнд хэлээд авсан ойлгохгүй тэнэгүүд байнлээ хамгийн хямд хэлж байгаа нь л хүчит шонхорын ченж нэртэй худалдагч нарийн үнийг хэлж байна ингэж явахдаа нэлээд юм ойлгосон шүү ер нь нэг үеээ бодвол ядуу хоосон гээд байгаа малчид чинь бүгд хүний тоогоор гаднаа мотоциколтой айл болгон машинтай болчихсон хотруу заавал ченж гэлтгүй махаа өөрсдөө аваачаад өгчихдөг болчихсон байнлээ өнөө маргаашийн дотор мөнгөний хэрэг гараагүй бол мах аарцаа хэн гуйд ч нэг мөнгө хямдрахгүй , за тэр ч яахав би тэр жил хүчит шонхороосоо муу нэртэй ченж нараасаа 3 бяруу 4 хонины гулууз авна гээд сэтгэлд таараагүй ч хөдөөнийхөний хэлсэнээс хамаагүй хямдаар авч 2 гэрийнхээ хөргөгч хөлдөөгчийг дүүргэж билээ.
3 | 3 Хариулах
ggg [66.181.161.35] 2022/6/15
хөдөөнөө томорчоод хотод чeнжүүдэд махаа хямдаар гуйгаад өгдиин бнлээ кк газар дээрээ уул уурхайханд үнэтэй өгөөд тэрүүгээрээ өгнө гээд л т1 Юм хиигээд л ккккк мал болсон мантуунууд кккк
1 | 0 Хариулах
Зөв зөв [202.55.188.104] 2022/5/28
Хэдэн жилийн өмнө хүний портер гуйгаад аав болон өөрийндөө ченж гэдгийг нь алгасаад гайгүй үнээр өвлийн идэш авчих санаатай хөдөөг зоривоо хө ер нь бол 2 -3 бод 4 бог авчих санаатай хотоос 500 гаруй км гарчихаад хөдөөний хэд хэдэн айлаар орж үнэ ханш асуусан чинь шууд утсаа гаргаад хотод байгаа хүүхдүүдээсээ хотийн дэлгүүрийн жижиглэнгийн үнийг асуучихаад тэр үнээр шахах гэсэн саахалтын 5 айлаар орлоо муу годрон хоорондоо утсаар яриад холоос ирсэн заавал авна үнээ битгий буулгаарай гээд тохирчихдог юмуу таван айл шүдлэн бяруугаа яг тэдэн кг орчим төчнөөн төгрөг болно гээд хөдөлдөггүй шүү гайхаад төв замтай ойр айлууд энгэдэг юм боловуу гээд шороон замаар хоёр сум дамнаад айл болгоноос асуулаа үнхээр цайчгүй царайчгүй амьтад чинь малчид өөрсдөө юм билээ зарим айл меркури зах дээр өндөр зэрэгллийн ресторонд зардаг зөвхөн гол махны ханшийг зурагтаар ч юм нэг юмнаас харчихаад хэлж үзэж байна дургүй хурээд зэргэлдээ аймаг руу орж айлуудаас асууж үзлээ холоос ирсэн болхоор хоосон буцмааргүй
4 | 2 Хариулах
Зочин [64.119.25.109] 2022/5/28
Хөдөө орон нутгийг эзэнтэй байлгаж байгаа элдэв дайн тахалаар хүнсний асуудалд оруулахгүй байж байгаа нь малчидын буян шүү. Малчидын нөхцөл хүнд, ямар алба уу гээд бүгд малаа зараад хүүхдээ бараадаад хотод орж ирнэ шүү дээ.
2 | 2 Хариулах
Зочин [122.201.31.225] 2022/5/28
Trgeech
1 | 1 Хариулах
Хатуу ч гэсэн үнэн [66.181.180.88] 2022/5/29
Хүний өмнөөс мал маллаад хөдөө байгаад байгаа юм уу тэгээд бага тэнэгтээрэй
2 | 1 Хариулах
Зочин [66.181.161.20] 2022/5/27
Мах идэхгүй бол Монголчууд амьдарч чадах уу?. Өөрсдөө л мэддээ. Мах идэхгүй амьдарч чадвал!!!!!. Хүн төрөлхтөн махгүй амьдарч чаддаг бол болох л асуудал. Гэхдээ үгүй л байдаг байхгүй юу. Зэрлэг амьтдаа гаршуулж тэжээгээд мах идэж амьдрана гүйцээ.
1 | 2 Хариулах
Zo [203.91.115.52] 2022/5/28
Tatvar avah ni zuv
1 | 1 Хариулах
Зочин [125.198.143.96] 2022/5/27
Мах улам үнэтэй болж ховордоно гэсэн үг шүүдээ. Татвартай болоод мал, малын гаралтай бүх бүтээгдэхүүний нэмэгдэнэ. Дээрээс төллөх малаас бусад малд татвар төлж байснаас малчид өсч томрохоос нь урьд үнэтэй зараад ашигаа авна ингэснээр малын тоо толгой огцом цөөрнө. Малчид улам цөөрсөөр л байгаа удахгүй махны үнэ, нийлүүлэлт үнэхээр асуудал болж Монголчууд маань будааны хүүхдүүд болно. Будаа тарьдаг улс учраас жинхэнэ импортын хамааралтай хил хаагдвал өлсөлөнд нэрвэгдэж, зомби улс болно шүү
1 | 4 Хариулах
зочин [59.153.86.103] 2022/5/27
хүн бүр татвар төлөгч байх нь шудрагад нийцнэ .малчид насны тэтгэвэрт гарах нас хөнгөлөлттэй дээр нь орлогын албан татвар огт төлдөггүй нь ...
12 | 0 Хариулах
Гадаад гарах [103.229.122.80] 2022/5/27
Яг үнэндээ малын мах, ноос, ноолуурыг гадаадад гарах боломжийг хэдэн хужаа нар орж ирээд үгүй хийсэн ш дээ. Албаар хорлоод байхад нь чимээгүй хараад байдаг сонин монгол зан ч гэх үү. тэнэг гэнэн мангарууд гэх үү
2 | 0 Хариулах
Зочин [192.82.88.132] 2022/5/27
Би эрхэлж байсан албаныхаа хүрээний судалгаа тоо баримтыг санаж байна. 1980-аад оны эхэнд Сэлэнгэ 0,5 сая толгой малтай байсан юм. Тэр үед ургац хураалтаар рекорд тогтоож байв. Одоо мал бараг 4 дахин олон болжээ. Сэлэнгэчүүд малаа ингэж өсгөсөн биш, тариалан мэддэггүй баруун аймгийнхан малаа тууж ирээд шавчихсан хэрэг шүү дээ. Ийм нөхцөлд нүүлэлчдийг авахгүй байвал зохино. Улсын том эрх ашгаа харж шийдэх хэрэгтэй.
17 | 1 Хариулах
Буруу шүү [103.229.122.80] 2022/5/27
Үр хүүхдээ өсгөсний төлөө бас татвар төлөх үү. Мал гэдэг малчинд үр хүүхдээсээ илүү их анхаарал халамж тавьдаг нандин зүйл. Харин газар мал бэлчээх зорилгоор, бэлчээр ашигласан , ноос ноолуур, сүү цагаан идээ зарсан ....... гэх мэт үйл ажиллагааны татвар бол байж болох юм. Ийм татвар санаачилсан хүн лав монгол хүн биш нь тодорхой. Эсвэл хужаа нар заавал татвар ав гээд шахаад байгаа юм уу. Ойлгох юм алга. Монгол хүн атаархуу зангаасаа болж хэвийн амьдралаа зовлон болгох гээд байна уу. Мах, цагаан идээний үнэ тэнгэрт хадна шүү дээ. Ямар нэгэн шийдвэр шаргадаг хүмүүсийн дунд зөв юм хийж байгаа шиг дүр үзүүлж муухай ааш аягт нь тааруулж монголчуудыг хорлох санаатай хэсэг хүмүүс байдаг л юм байна гэсэн дүгнэлтэнд хүрэхээр юм байна даа. Уул нь хүний муухай занд дөрөөлж ингэж ард түмнээрээ тоглох хэрэггүй л баймаар.
1 | 12 Хариулах
Зочин [66.181.180.168] 2022/5/27
Татвар авахгүй бхйлаа гээд одоо нээх хямд мах сүү зараад байгаа бил үү, чанартай бүтээгдэхүүн нийлүүлдэг билүү, би ч бас ажлаа үр хүүхдээ өсгөх адил сэтгэл гаргаж хийдэг. Тэглээ гээд татвараа яг таг төлдөг. Татвараас болоод мал хариулмааргүй байвал больчихож болно шүү. Ерөөсөө гуйгаагүй, гэхдээ би махаа сайн чанаж иддэг жирийн монгол хүн шүү
11 | 0 Хариулах
Зочин [150.129.142.191] 2022/5/28
Малчид ямарч татвар төлөхгүй, байгалийн баялгаар малаа үнэгүй шахуу өсгөж ашиг орлого ихтэй сүүлийн үед а мьдрал нь сайжирч байгаа нь илт айл болгон шахуу том жижиг машин мотоциклтой. Хотод хүүхдүүддээ байр машин аваад өгчихсөн, тэгээд хүүхдүүд нь хотод шигдээд зохиомол түгжрэл ихэсгээд,хөдөөд хөгшчүүл нь өрөвдөлтэй царайлаад л хөнгөлөлт боломж болгоныг эдэлж байгаа.Ийм бодлоготой байхад яаж хөдөө хөгжиж хотын түгжрэл багасахавдээ.
2 | 0 Хариулах
Балайдэмийрийч [77.24.7.205] 2022/5/27
Мангар писда
0 | 0 Хариулах
Zochin [126.253.158.132] 2022/5/27
Maliin too tolgoin tatvariig nemeh ni zuv. Demjij bna. Huduunuus songogdson gishuud malchid deeree ochij tatvaraa tuluhud ni tusal. Ulsiin bodlogo bolovsruulj chadahgui bol chaddag yumaa hii, mal malla.
7 | 0 Хариулах
Уншигч [64.119.26.24] 2022/5/27
Огт татвар төлөхгүй, хувийн малаа малласан нэртэй мянгатууд л дүүрэн байна, за тэгээд эмэгтэйчүүд 50, эрэгтэйчүүд 55 хүрээд л насаараа ажил хийж татвар төлсөн маниусынхаа хуримтлуулсан мөнгөнөөс тэтгэвэр нэрээр хулгайлаад амьдраад байгаа юм шүү дээ, энэ ч бас гайгүй одоо тэтгэвэрт шарч байгаа хүмүүсийн хүүхдүүд нь хотод сургуульд оюутан, ажил эрхэлж байгаа боловч хөдөөдөө хүн амын тоонд ороод нэр дээрээ 200 мал тоолуулчихна, тэгжээ ингэжээ хотод халтуур хийж замын бөглөрөө үүсгэж байгаад 50, 55 на хүрээд бас л маниусынхаа төлсөн нийгмийн даатгалаас хулгай хийгээд тэтгэвэрт гарчихаад байгаа юм шд ээ, энэ шударга ёс уу.
14 | 0 Хариулах
Зочин [202.126.90.44] 2022/5/27
Малаас татвар авах ёстойг бүх намууд дэмжсэн байх үүднээс Сонгуулийн хороонд малын татварыг буулгах мөрийн хөтөлбөрийг хоригловол болох биш үү.
2 | 0 Хариулах
Зочин [202.126.90.44] 2022/5/27
Амьжиргааны түвшин гэдэг заалт оруулач ээ. Тодорхой түвшинээс илүү гарсан хэсгээс татвар авах нь зүйн хэрэг. Тэгэхгүй бол зарим хэсэг нь хэт олон малтай болж байна.
3 | 0 Хариулах
Зочин [112.72.6.138] 2022/5/27
Чадкуушдээээ. Хэдэн малынхаа буянд сонгогдож байгаагаа цаадуул чинь сайн мэднэ.
2 | 1 Хариулах
[103.80.210.183] 2022/5/27
малууд малуудаасаа татвар авч чадахгүй ээ. заазлаад махалж устга
1 | 0 Хариулах
иргэн [112.72.15.182] 2022/5/27
малчдаас татвар авах ёстой. Ялангуяа ямаанаас заавал авах ёстой. Хамгийн их цөлжилт үүсгэж байгаа мал учраас өндөр татвар авах хэрэгтэй. Тэмүүлэн гэж аавынхаа оймсонд хавчуулагдаж гишүүн болсон залуу өдийнөөс ийм пялдага поп байхаар чинь цаашдаа бүр гай лай болох юм бна л даа. Дахиж сонгож болохгүй шүү - хуулав
21 | 0 Хариулах
[103.80.210.183] 2022/5/27
ямаанаас хамгийн их, адуу үхрээс дундаж тэмээнд татвар хэрэггүй. хониноос бага татвар ав.
2 | 0 Хариулах
Зочин [122.201.21.219] 2022/5/27
ямаанаас заавал авах ёстой ямаанаас заавал авах ёстой
11 | 0 Хариулах
иргэн [112.72.15.182] 2022/5/27
энэ тэмүүлэн гээд баагий юугаа мэдэж хуцаад байгаан?
5 | 0 Хариулах
Зочин [66.181.185.60] 2022/5/27
Зарим малчид хэт олон малтай хажуу хавийнхаа дундаж малтай малчдад хүндрэлтэй байна шүү дээ 2000мянгаас дээш малтай
12 | 0 Хариулах
уншигч [66.181.161.103] 2022/5/27
Төр 900к төгрөгийн цалингаас 20%(180к төг)татвар шимтгэл хэнэг ч үгүй авдаг л юм даа. Гар дээрээ 720к төгрөгийн цалин авдаг байгаа шүү.Жилдээ 8.640.000 төгрөгийн орлоготой л байна.Төв суурин газрын иргэдийн орлого яг л ийм байгаа.Тэгэхээр ямаа ч гэлтгүй бүх малын жилийн тооллогыг яс тоолж, орлогыг нь дундажчилж тогтоогоод татвар авсан нь дээр биз дээ.Дундаж давхарга бол элгээрээ хэвтсэн шүү үнэндээ бол...
19 | 0 Хариулах
Малчидын талд [192.82.64.247] 2022/5/27
Ер нь бол Монгол улс удахгүй Хятадаас өмхийрсөн байтугай эм тариагаар үйлдвэрлэсэн хиймэл махыг одоо байгаа үнээсээ 3-5дахин үнэтэй бүүр гуйж авах хэмжээнд л очих эхлэл тавигдаж байна даа. Монгол махаа л гаднаас(ихэнх хэсэг нь) авдаггүй шүү дээ. Одоо хөдөө 40-с доош насны малчин хэр олон байгаа вэ гэдгийг энд татвар авна малчид баян гээд байгаа хүмүүс мэдэхгүй л болов уу. Дандаа л настай хүмүүс байдаг болсон байна лээ. Бүгд малаа зараад хотод ирээд нэг байр аваад бөглөрөл утаа нэмээд л суух байх даа. Харин ч хөдөө гарч байгаа залуу малчиддаа дэмжиж нас насанд нь таарсан хөнгөлөлт чөлөөлөлт явуулж малыг малын тоо толгойн хэмжээгээр тухайн хүнээс татвараа авдаг байвал болох байх даа.
1 | 8 Хариулах
Юмаа [202.126.88.33] 2022/5/27
малчдаас татвар авах ёстой. Ялангуяа ямаанаас заавал авах ёстой. Хамгийн их цөлжилт үүсгэж байгаа мал учраас өндөр татвар авах хэрэгтэй. Тэмүүлэн гэж аавынхаа оймсонд хавчуулагдаж гишүүн болсон залуу өдийнөөс ийм пялдага поп байхаар чинь цаашдаа бүр гай лай болох юм бна л даа. Дахиж сонгож болохгүй шүү
11 | 0 Хариулах
Зочин [202.9.46.124] 2022/5/27
Малчдаас ямар ч татвар авахгүй давруулдагаа болих хэрэгтэй. Хотод дүүргийн газрын албаныхны зөвшөөрлөөр тухайн үедээ хууль ёсны дагуу барьсан гараашуудыг зөвшөөрөлгүй, хууль бус гэж дээрэмдэн хүч хэрэглэн нураах мөртлөө Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг эсэргүүцээд байгаа малчин өрхүүдийн хүн бүрт 15 сая төгрөгийн нөхөн олговор олгоно ч гэх. Тэнд бэлчээрээ битгий хэл, хашаа хороогоо хувьчлаад өмчлөөд авсан нэг ч малчин байхгүй гэдэгт итгэлтэй байна. Хотынхны тоосгон гараажид оруулсан хөрөнгөний дайтай хөрөнгө оруулсан хүн ч байхгүй байгаа.
12 | 0 Хариулах
Зочин [43.242.243.145] 2022/5/27
Малчид шиг хөдөлмөрлөөд үз
2 | 7 Хариулах
Зочин [122.201.21.219] 2022/5/27
СУВИЛАГЧ ШИГ БАГА ЦАЛИНТАЙ АЖИЛЛАЖ ЧАДАХ УУ
6 | 0 Хариулах
Зочин [66.181.180.168] 2022/5/27
30 жилийн өмнө сурагч байхад л хэдэн малчид, мал хөлдлөө үхлээ хатлаа, бээлий нэмнээ, лаа шүдэнз гэж гуцдаг байсан, одоо бүүр татвар төлөхгүй дээрээ мөнгө авна. Тэгсэн мөртлөө хүүхдээ сургана, эмнэлэгт үзүүлнэ. Хэдэн малын буян гэж өөрөө идэж ууж, гуцдаг мөртлөө өлсөж даарахаараа үхлээ гэж бусдаас мөнгө гуйна. 100 жилийн өмнө л малаа дагаад нүүж тэнэж, өвсний өнгөтэйг, усны тунгалгийг идэж ууж явсан байж одоо ч үүлдэр угсааг нь сайжруулаад, өгөөж гарцыг нь нэмэгдүүлж чадахгүй, сувайрч, бүдүүрч хөгширч үхтэл нь хариулна. Хүний төлөө мал хариулаад байгаа юм уу, хотын бид хэд та нарыг мал хариулаад өг гэж гуйгаа юу, хэцүү хатуу муухай юм бол больчих л доо. Өөр юу ч хийж чадахгүй, бараг маландаа хариулагддагаасаа болоод мал дагаж байгаа биз дээ. Бэлчээрийн мах гоё, монгол малын мах гоё гэж худлаа хуцна, Америк, Австралид зөндөө л мах идсэн, бүгд л амт шимттэй, шөл устай, зөөлөн аятайхан байдын байна лээ. 1 бол пиндийсэн өөх, үгүй бол хөгшөин шар хальсаа маниуст зарах гэж гайхуулчих юмаа
21 | 2 Хариулах
РАВДАН [202.126.88.62] 2022/5/27
myysain ongirood bdg ene ih maltai sdakudasa saah heregtei.... tsaadulchin erooso gazriin tax ch toldogvi bvx ymaa vnegvi baigaliasa awchad mal ni zver sxn osch bdg... sn tatwar awad ogoh heregtei... mongoliin gazar shoroo belcher us vnegvi hereglej bn...
4 | 2 Хариулах
Togoo [202.70.34.89] 2022/5/27
ochij uzeegui hiij uzeegui bj tgj bolohguilde yajich bodson heden zuun sayiin orlogo olohgui bhaa . 1000 yamaatai ailiin nooluuriin orlogo saindaal 80-90 say bolno ter 100 yamaag ganc hun mallahd bas hundreltei tgel binzen tos geedl ortogn ondorteishude hodoo oron nutagt baraa material binzen tulsh hamgiin ondor bdg. maliin holiin tax toldog noos too tolgoinoosn hamaaruulaad noosnii mongonoosn yax toldog sngdahin
3 | 4 Хариулах
Зочин [66.181.180.168] 2022/5/27
Малаа үүлдэржүүл, үр өгөөжийг нь нэмэглүүл, 100 жилийн өмнө яаж өсгөж, үржүүлж хариулж байсан, яг хэвээрээ, шинэ юм нь таргалуулдаг тариатай д болсон байх
3 | 1 Хариулах
Зочин [103.161.242.159] 2022/5/27
татвар авах нь зөв шүү
11 | 2 Хариулах
Зочин [66.181.160.66] 2022/5/27
Маш зөв ХАА САЙД МАШ ЗӨВ УХААНТАЙ ХҮН БАЙНА
11 | 1 Хариулах
Мал [66.181.161.62] 2022/5/27
Бүгдээрээ татвар төлье. Эсхүл бүгдээрээ татвар төлөхөөс болъё. Малчид улсаас хамгийн их халамж авдаг байж улсад сохор зоос ч өгдөггүй. Цөлжилт, Бэлчээрийн доройтлын шалтгаан нь уул уурхай биш сүргийн зохисгүй бүтэц, ямаа болж байна.
24 | 1 Хариулах
зочин [202.131.242.42] 2022/5/27
зөв шүү дээ, 2021 оны жилийн эцсийн тооллогоор тоологдсон 67.3 сая малын 26.5 сая нь буюу бараг 40 хувь нь ямаа гурилтай байя гэвэл тариалангийн бүс нутаг дэх малын тоо толгойг бодолцохоос өөр аргагүй
19 | 1 Хариулах
zochin [202.21.107.74] 2022/5/27
mahgvi dan gurilaa ideed amidraad baij dee
1 | 12 Хариулах
Зочин [66.181.180.168] 2022/5/27
Чамаас үнэгүй авч идээд байна уу? Чамайг мал хариулаад өгөөч гэж гуйгаа юу, малчид тэгвэл ажил хая л даа. Битгтй хий, яахын гуйгаагүй та хэдийг
12 | 1 Хариулах
Janjin [66.181.161.104] 2022/5/27
Tatwar toldog shde owol zudnaar tatwar tolchdin
1 | 11 Хариулах
Зочин [66.181.180.168] 2022/5/27
Ажилгүйрээд үхүүлвэл чиний л хохь шд. Үхсэн малаар чинь бид яахын, сургууль барих уу, мод тарих уу, татвар гэдэг чинь өөр зүйлд өгөөжөө өгч байх ёстой
10 | 1 Хариулах
Зочин [66.181.161.65] 2022/5/27
Songolt shde baga tsalintai tatvar tulmuurgui bvl huduu garch mal mallaad husseneeree amidrahad l bln
8 | 1 Хариулах
Үнэн шүү дээ [150.129.141.49] 2022/5/27
Төрийн л бодлого шийдвэр. Ийм л төр баригчдыг өөрсдөө хошуурч ирээд сонгож байгаа хойно
0 | 1 Хариулах
Зочин [103.212.119.157] 2022/5/27
Малаа зараад мөнгөө банканд хийхгүй юу
0 | 0 Хариулах