Индэр    
2022 оны 6 сарын 24
Зураг
iKon.mn сэтгүүлч

Төвийн эрчим хүчний системийн нэг хэсгийг БНХАУ-тай уях, бензин колонк биш устөрөгчийнхийг барих шаардлагатайг онцоллоо

-Тавдугаар сарын 26-ны өдрийн нийтлэлийг дахин нийтлэв-

Устөрөгчийн хөгжлийн асуудлаар МУИС-ийн Цөмийн физикийн судалгааны төвийн салбарын эрхлэгч, профессор Н.Норовтой ярилцсан юм. 

-Устөрөгчийн эрчим хүч гэж юу вэ гэдгийг та тайлбарлаж өгөхгүй юу?

-Сэргээгдэх болон цөмийн эрчим хүчээр устөрөгчийг үйлдвэрлэж, хадгалж тээвэрлээд хэрэглэх энэ бүх үйл ажиллагааг устөрөгчийн эрчим хүч буюу устөрөгчийн эдийн засаг гэж нэрлэдэг. Манай улс одоогоор нүүрсний эдийн засагтай байна.

Дэлхийн ихэнх орнууд устөрөгчийн эрчим хүчний хөтөлбөрөө боловсруулаад байгаагаас хамгийн сүүлд ОХУ нэгдсэн. Орос улс 2050 он гэхэд дэлхийн эрчим хүчний 50 хувийг үйлдвэрлэж, бусад орнуудад худалдахаар төлөвлөөд байна. 

Галаа унтраахгүйн тулд манаж суух нь хэтэрхий хоцрогдсон зүйл

Манай улс эрчим хүчний технологи тал дээр их хоцрогдсон. Нүүрс шатааж эрчим хүч гаргана гэдэг нь 200 жилийн өмнөх арга барил юм. Галаа унтраахгүйн тулд манаж суух нь хэтэрхий хоцрогдсон зүйл.

Тэгэхээр дэлхий дахин шилжиж байгаа устөрөгчийн эрчим хүч рүү аль болохоор хугацаа алдахгүй орох хэрэгтэй.

Хэрвээ энэ замыг сонгохгүй бол бензинээ гадаадаас худалдаж авч байгаа шигээ ирээдүйд дахиад л устөрөгчөө гадаадаас авах талаар ярих шаардлага үүснэ. Зэрэг хөгжвөл устөрөгчийн цахилгаан станц, устөрөгчийн түлшний машинтай болно. Ингэхийн тулд өөрсдөө устөрөгчөө үйлдвэрлэх ёстой.

Түлшний элементийн электрод катодын хооронд катализатор хийдэг зүйл нь цагаан алт байсан. Харин одоо бол үүнийг орлуулдаг дурын материал гарч ирсэн. Тиймээс устөрөгчийн түлшний элементийн үнэ их хямдарсан учраас машины үнэ нь бензинээр явж буй машинтай адил болоод байна.

-Энэ төрлийн эрчим хүч бий болгох ямар нөөц боломж бидэнд байна вэ?

-Устөрөгчийн эрчим хүчний гол технологи нь устөрөгчийн түлшний элемент юм. Уг элемент 1960-аад оноос манай улсад хөгжиж эхэлсэн. Устөрөгч нь дэлхийн усанд болон нүүрсэнд агуулагдаж байгаа. Тиймээс хязгааргүй нөөцтэй гэсэн үг. Онцлог нь устөрөгч дангаараа байгальд байдаггүй. Заавал уснаас юм уу нүүрснээс ялгаж авах шаардлагатай.

Дэлхийн эрчим хүчний чиг хандлага устөрөгч рүү шилжиж байна. ОХУ, АНУ зэрэг ихэнх орнууд байгалийн хийг эрчим хүч болгон ашиглаж байна. Байгалийн хийг бас адилхан шатааснаар байгаль орчин бохирдуулах сөрөг талтай. Тиймээс хязгааргүй нөөцтэй, байгальд ямар ч нөлөөгүй устөрөгчийн эрчим хүч рүү шилжилт хийх учиртай.

-Цөмийн эрчим хүчний мэргэжилтэн манайд хэзээнээс бэлдэж эхэлсэн бэ? 

-МУИС-д 1997 онд цөмийн технологийн ангийг нээсэн. Одоо бол цөмийн инженерчлэлийн анги гэж бий. Нийт гаруй төгсөгчтэй. ОХУ-д энэ мэргэжлээр бас төгсөөд ирсэн хүмүүс байгаа. Японы их сургуулиудтай хамтын ажиллагаатай ажиллаж, 7-8 хүн докторын зэрэг хамгаалсан. Японы атомын энергийн харьяанд судалгааны хүрээлэнгүүдэд Монгол залуус ажиллаж байна. 

Миний хувьд 1980 онд Москвагийн Эрчим хүчний сургуульд атомын цахилгаан станцын инженерээр ганцаараа суралцаад төгсөж ирж байсан бол одоо цөмийн эрчим хүчний мэргэжилтнүүд их болсон. Өөрөөр хэлбэл цөмийн цахилгаан станцаа бариад устөрөгчөө үйлдвэрлэх мэргэжилтнүүд бэлэн байгаа. 

Устөрөгчийн үйлдвэрлэл явуулах 40 жилийн туршлага бидэнд бий

-Устөрөгчийн цахилгаан станц байгуулж болох уу?

-Устөрөгч гэж ярихаар зарим хүмүүс дэлбэрдэг гэсэн бид чадах уу? гэдэг. Устөрөгчийн үйлдвэрлэл явуулах 40 жилийн туршлага бидэнд байна. 

Цахилгаан станцаас түрүүлээд бид устөрөгчийн түлшний элементтэй машин унах ёстой. Дэлхий дахины дийлэнх компаниуд устөрөгчийн түлшний элементтэй машин үйлдвэрлэж байна. Таван жилийн дараа бензин зарцуулдаг машин дэлхий нийт үйлдвэрлэхээ болино гэсэн үг.

Бид Японд үйлдвэрлэж байгаа машиныг л унах учраас устөрөгчийн хэрэгцээ шаардлага үүсээд байгаа. Бензиний банкны оронд устөрөгчийн банк байрлах юм. Уг банканд устөрөгчийн элемент ороод агаараас хүчилтөрөгчтэй нэгдээд цахилгаан гарна. Дөрөвдүгээр цахилгаан станцад устөрөгчөө дотоодын хэрэгцээнд ашигладаг учраас үнийг нь сайн тооцдоггүй.

-Дэлхийн нийт яагаад устөрөгчийн эрчим хүчийг эрчимтэй хөгжүүлж байна вэ? Чиг хандлага ямар байгаа вэ?

-Устөрөгчийг уснаас ялгаж аваад хэрэглэсний дараа ус болоод хаягддаг. Тэгэхээр бидний унаж яваа машины яндангаар чийгтэй ус л гарна. Ийм үнэмлэхүй цэвэр учраас л хөгжүүлж байгаа.

Устөрөгчийг гаргаж авч байгаа аргаас нь хамааран ногоон, цэнхэр, хүрэн гээд янз бүрээр нэрлэж байна. Жишээ нь цөмийн цахилгаан станц юм уу нар, салхины сэргээгдэх эрчим хүчний станцаар үйлдвэрлэж буйг нь ногоон устөрөгч гэдэг. Хүрэн нүүрснээс гаргаж авсныг нь хүрэн устөрөгч гэж нэрлэдэг. 

Устөрөгчийн эрчим хүчний дэлхийн чиг хандлага:

  • 2020 онд өрсөлдөх чадвартай устөрөгчийн автомашин
  • 2030 онд устөрөгчийн удаан хадгалах төхөөрөмж гарч, гэрийн түлшний элементээр цахилгаан үйлдвэрлэдэг болно
  • 2040 онд устөрөгчийн эрчим хүч зонхилох, 
  • 2050 онд устөрөгчийн түлштэй нисэх онгоц үйлчилдэг болно.

-Дулаан ялгаруулах чадамж нь устөрөгчийн хувьд ямар байдаг вэ? 

-Дулаан ялгаруулах чадвар нь 120 МЖ буюу бензинээс гурав дахин, Багануурын нүүрснээс 10 дахин их дулаан ялгаруулах чадвартай. Нэг литр устөрөгч ашиглахад гурван литр бензинтэй адил дулаан ялгаруулна гэсэн үг. Устөрөгчөө шууд шатаахад ийм ашигтай. 

 Устөрөгчийг төрөл бүрийн салбарт хэрэглэдэг. Бензин колонк биш устөрөгчийн колонк барих шаардлагатай. Колонк баривал устөрөгчийн түлшний элемент оруулах гээд үйлдвэрлэгчид бэлэн байгаа. 

Газрын тос боловсруулах үйлдвэр баригдаж байна. Бензин үйлдвэрлэхэд устөрөгч дахиад хэрэг болно. Дэлхий дахин устөрөгчийн технологид шилжиж байхад манай улс хаашаа ч бултахгүй. Устөрөгчөө үйлдвэрлэхийн тулд цөмийн цахилгаан станцыг ашиглавал хамгийн хямд тусна. 

-Манай улс 152 тэрбум тонн орчим нүүрсний нөөцтэй гэж тогтоогдсон. Нүүрсээ хий болгон экспортлох тухайд таны байр суурийг сонсмоор байна?

-БНХАУ манайхаас коксжих нүүрс авч гангаа хайлуулдаг. Гэвч 2-3 жилийн дараа нүүрсний оронд устөрөгч ашигладаг болно. Тиймээс нүүрсээ хий болгон экспортлох, үүн дотроо устөрөгчийн хий болговол сайн.

"Ирээдүйн эрчим хүч Монголын устөрөгчийн холбоо"-ны гүйцэтгэх захирал, Эрчим хүчний зөвлөх инженер, доктор Г.Ёндонгомботой устөрөгчийн үйлдвэрлэлийн талаар ярилцлаа.

-Манай улс устөрөгчийг хэзээнээс хэрэглэж эхэлсэн талаар ярилцлагаа эхлэх үү? 

-Дөрөвдүгээр цахилгаан станц 1983 оноос генераторын хөргөлтөд устөрөгч ашиглаж ирсэн туршлага бий. Устөрөгчийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд тусад нь хүн сургах шаардлагагүй. Эрчим хүчний инженерүүдийн хэн нь ч энэ чиглэлээр ажиллаж болно. Өөрөөр хэлбэл, нүүрстэй харьцуулахад хөнгөн технологи юм.

-Устөрөгчийн эрчим хүчийг хөгжүүлэх ямар боломжууд байна вэ?

-Шинэ сэргэлтийн бодлогод цөмийн, устөрөгчийн эрчим хүчийг дэмжинэ гэж оруулсан. Энэ хоёр бол хамтдаа болон тусдаа ч хөгжиж болох салбар. Манай улсад хоёр төрлийн устөрөгчийг хөгжүүлэх боломжтой.

Нэгдүгээрт, хүрэн нүүрснээс устөрөгч гаргах. Энэ төрлийн устөрөгч хамгийн бага буюу нэг кг нь хоёр ам.долларын зардалтай.

Жилд 500,000 тонн устөрөгч үйлдвэрлэхэд 5 ГВт чадал хэрэг болно. Нар, салхины эх үүсвэр шүү дээ. Манай улсын нийт суурилагдсан хүчин чадлаас 3.8 дахин их чадал юм. Хүрэн нүүрснээс устөрөгч гаргах асуудлыг Монголд хөгжүүлэх боломж бий.

Хоёрдугаарт, нар, салхины эрчим хүч ашиглаж байгаа ногоон устөрөгч нэг кг нь дөрвөн ам.долларын өртөгтэй. Нар, салхины эх үүсвэрийн тоног төхөөрөмжийн үнэ тогтвортой бууж байгаа. Энэ салбарыг ч мөн хөгжүүлж болно. 

Австрали, Өмнөд Солонгос, Япон, Герман, ОХУ, БНХАУ зэрэг улс орон устөрөгчийн стратегийн баримт бичгийг боловсруулаад, төрийн бодлогодоо оруулаад 3-4 жилийг үдээд байна. Европын холбооноос саяхан устөрөгчийн хөгжлийн талаар томоохон арга хэмжээнд манай улсын Засгийн газрын төлөөлөл оролцоод ирсэн. 

Устөрөгчийн технологи хүнд биш. Харин нөөц гэвэл хүрэн устөрөгч гэхэд хүрэн нүүрсний нөөц манайд их бий. Ногоон устөрөгчийн түүхий эд нь ус болон нар, салхи. Аль аль өнгийн устөрөгчийг Монголд хөгжүүлэх үндэс суур нь бий. 

Устөрөгчийг хөгжүүлэхэд хуульд өөрчлөлт оруулах шаардлагагүй

-Та бүхний зүгээс устөрөгчийн үйлдвэрлэлтэй холбоотой тооцоо судалгаа хийсэн үү?

-Ирээдүйн эрчим хүч, устөрөгчийн холбоо эрчим хүчний компаниудтай хамтран

  • устөрөгч үйлдвэрлэх тухайд хууль эрх зүй,
  • инженерчлэл,
  • БНХАУ-ын зах зээл гэсэн гурван төрлийн судалгаа хийж байгаа.

Устөрөгчтэй холбоотой хууль эрх зүйн орчны судалгаа хийж тайлан гарган холбогдох хүмүүст хүргүүлээд байна. Хүчин төгөлдөр үйлчилж буй хуул эрх зүйн хүрээнд устөрөгчийг хөгжүүлж болно гэсэн дүгнэлт гарсан.

Шинэ салбар дөнгөж үүсэж байгаа учир устөрөгч үйлдвэрлэхтэй холбоотой тоног төхөөрөмжийг импортоор оруулж ирнэ. Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас тодорхой үе шатыг хамарсан дэмжлэг байвал хэрэгтэй. Устөрөгч үйлдвэрлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж оруулж ирэхэд гаалийн татвараас чөлөөлөх ч юм уу иймэрхүү байдлаар дэмжвэл салбар маш хурдан хөл дээрээ тогтоно. Ингэснээр эрчим хүчний салбарт тодорхой хувь нэмрээ оруулах боломжтой. Гэхдээ өнөө маргаашдаа биш дөрөв, таван жилийн дараа анхны үр дүн гарна. 

Устөрөгчийг их хэмжээгээр экспортолж чадвал манай улсын эдийн засагт томоохон хувь нэмрээ оруулна. Австрали улс Япон руу устөрөгч экспортлоод эхэлсэн. Энд тэндгүй л устөрөгчийг хөгжүүлэх асуудал яригдаж байна. 

Манай улсад устөрөгчийн шинжилгээ хийдэг байгууллага гэвэл Физик технологийн хүрээлэн, МУИС байна. Бид саяхан цуглаад асуудлаа ярьсан бөгөөд устөрөгчийг хөгжүүлэх чиглэлд санал нэгтэй байгаа. 

-Шинэ салбар учир хөрөнгө оруулалт шаардлагатай болно. Энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ? 

-Устөрөгчийн шинэ салбарыг хөгжүүлэхэд Монгол Улс мөнгө гаргах шаардлагагүй. Гадаадын хөрөнгө оруулагчид маш их сонирхож байгаа. Тиймээс хөрөнгө оруулалтын орчноо сайжруулах хэрэгтэй.

Сэргээгдэх эрчим хүчийг Монголд хөгжүүлэх сонирхолтой Австрали компанийн төлөөлөл Монголд ирээд устөрөгч үйлдвэрлэнэ гэсэн компанитай уулзаж байна. Түүнчлэн Европын холбоо Монголд хөрөнгө оруулах сонирхолтой байгаа болов уу гэж харж байна. 

-Устөрөгчийн түлшний элментийн хөгжлийн талаар асуумаар байна?

-Устөрөгч хэрэглээ талаасаа хоёр янз. Түлшний элементийн хүчин чадал уул уурхайн хүнд даацын машинуудыг ажиллуулах хэмжээнд хүрсэн. Гэхдээ энэ нь цахилгаан үйлдвэрлээд олон нийтэд түгээх хэмжээний том чадал биш. Устөрөгчийн эрчим хүч гээд ярихаар устөрөгчөөр ажилладаг турбинийг ярих ёстой. Өнөөдрийн байдлаар ийм турбин байхгүй. Япон болон Германы хийн турбин үйлдвэрлэдэг томоохон компаниуд цэвэр устөрөгчид шилжүүлэхээр судалж байгаа. Байгалийн хий 80 хувь, устөрөгч 20 хувь орчим холиод ажилладаг турбин бол бий. Дан устөрөгчөөр ажилладаг 40 орчим МВт-ын чадалтай турбинийг хоёр жилийн дараа арилжаанд гаргах талаар Японы компани зарласан. Тэгэхээр үүнийг том эрчим хүчинд хэрэглэх боломж ойртож байна. 

БНХАУ цаашдаа Монголоос коксжих нүүрс авахаа болино

-Манай улс нүүрсээ хий болгон экспортлох боломжтой юу?

- Экспортын хувьд мэдээж нүүрснээс илүү хий нь сонирхолтой. Гадаадын таван компани Өмнөговийн нутагт нүүрсний давхаргын метаны судалгааг хийж байгаа. Зарим нь хайгуулаа хийгээд эхэлсэн. Засгийн газрын дэмжлэгтэйгээр тэдний ажил сайн явагдаж байгаа. Устөрөгчийг хөгжүүлэхээр ажиллаж буй компани мөн адил уг судалгааг гурав дахь жилдээ үргэлжлүүлж байна. Энэ хийг БНХАУ руу экспортлох боломжтой. Манай улс байршлын хувьд ч тун боломжийн.

Өмнөговь аймгаас БНХАУ-ын хийн сүлжээ хүртэл экспорт хийх хоолой татъя гэвэл ойрхон зайтай буюу 450 орчим километр. БНХАУ цаашдаа Монголоос коксжих нүүрсээ авахаа болино. Үүнд бид бэлтгэлтэй байж, коксжих нүүрсээ орлуулах дараагийн баялгийн асуудлаа шийдэх хэрэгтэй.

-Эрчим хүчний салбар хүнд нөхцөл байдлаас гарах хамгийн ойрын боломжийг та юу гэж харж байна вэ? 

-Манай улс ОХУ-аас 245 МВт-ын цахилгаан авдаг байсан бол ирэх өвөл 345 МВт болгон нэмэгдүүлэх боломжтой болсон. Үүнээс өөр эх үүсвэр хэцүү байна. ОХУ цахилгаанаа тасалбал яах вэ гэдэг асуудал тавигддаг. Төвийн эрчим хүчний системийн хувьд заавал том системтэй холбоотой байж, тогтвортой ажилладаг эмзэг систем. Дөрөвдүгээр цахилгаан станцын нэг турбин зогсвол заримдаа олон цагаар цахилгаан тасардаг. ОХУ цахилгаанаас таслах магадлал бий. Оюутолгой БНХАУ-аас 110 КВт-ын хүчдэлтэй цахилгаан авдаг. Энэ чадлаа хоёр дахин нэмэгдүүлэх боломж бий. Тэгэхээр манай улс төвийн эрчим хүчний системээ хүчин чадлаар нь тэнцүүлж хоёр хуваагаад нэг хэсгийг БНХАУ-тай уяж өгвөл зүгээр юм уу гэж боддог. БНХАУ-тай уясан системээсээ Улаанбаатар хотоо тэжээвэл гэж инженер хүний хувьд боддог. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
45
Зураг
ЗӨВ, ГОЁ
8
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
БУРУУ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
41 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
зочин [103.57.95.144] 2025/4/7
5 жил болход барууны хөгжилтэй ази тивийн олон улс адил хэмээнд очино гэж бодож байна Ус төрөгчийн хөдөлгүүртэй авто машин Япон Солонгос Хятад ОХУ амжилтай туршиж хэрэглэж эхлэж байгаа тухай гарч л байна Бид хоорондоо хэрэлдэж улс орныхоо үйлийн үрийг нэмхээс өөр тусгүй байж болохгүй дээ
0 | 0 Хариулах
магсар [124.158.65.109] 2023/1/6
Юу хамаагүй бичдэг бүхнийг доромжилдог энэ шугамыг хаяг нэр нь үнэн зөв байвал бичиж болдог болгох хэрэгтэй юм эс тэгвээс цөөн хэдэн тэнэгүүд нийтэд буруу нөлөө үзүүлэх юм хараал гүтгэлэг дураараа бичдэг байдлыг болиулах шаардлагатай
0 | 0 Хариулах
зочин [103.57.92.194] 2022/9/27
Дэлхийн шилдэг техник технологийн хөгжлийг ярьж, бичиж, санал бодлоо хуваалцаж байгаад баяртай байна. Үйлдвэрэлсэн эрчим хүчээ Хятад болон зүүн өмнөт азийн орнуудад экспортлох боломжыг л ярьж. Бид Хятад гэдэг хараад л шууд харъяат нь болчих юм шиг ойлголтоо анхаармаар байна. Төр засаг анхаарч байна. Боломжууд байна. Үүнийг хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг нь манай нүүрсний хими технологийн судлаач эрдэмтэд, инженерүүд, гадаадын мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагаа л шийдвэрлэх нь тодорхой.
0 | 0 Хариулах
Зочин [192.82.80.197] 2022/9/16
профессор Н.Норов ус төрөгч судалдаггүй, энд тэнд сонссон зүйлээ яримааргүй байнаа
0 | 0 Хариулах
zochin [61.127.129.136] 2022/6/25
Mongold erdemiin zereg hamgaalsan bol erdemten bish shuu!!!
1 | 0 Хариулах
zochin [61.127.129.136] 2022/6/25
Us torogchiin stanch gedeg bol asar ih inergeer us torogchiig gargaj awah shaadlaga gardag Yapond ch uuniig hiij chadahgui bgaa.Toyota kompani jijig uildwertei ch asar ih inergi shaardlagatai bolohoor inergiinhee eh uusweree shiidej chdahguid hureed bgaa!!!Nuurs tulehed mash ih agaariin bohirdoltoi tulgaraad uls ni zowshoorohgui,baigaliin hii ni tiim hyamad bish . Tegtel mongol erdemten ni iim hogiin ym yariad suuj baih ym >Bas Atomiin tsahilgaan stanstaas uls ornuud tatgalzsaar bna.Shaltgaan ni Tuuhii ed olzworlolt ni tiim amar bish hun bolon baigalid mash hortoi !!! mon ashiglasan uranii hog hayagdal ni burch ondor hor honooltei.Ter ih hor honooltei hog hayagdaliig odoogoor hun torlohton yaahaa medehgui hamgiin hund asuudal bolood bgaag ENE ERDEMTEN GEDEG ERHEM HUNDET NERIIG HAANAAS YAJ AWSAN UL MEDEGDEH hogiin ymnuud meddeggui ym baihdaa chaawaas!!!!!
0 | 0 Хариулах
Зочин [124.158.65.109] 2023/1/6
Хөөш чи минь арай эрдэмтэний диплом шаачихсан хүн биш биз. Чиний бичсэнийг уншихад жинхэнэ мулгуу мудак товарищ мөн болой.Атомын цахилгаан станц бариулахгүй гэсэн хорлон сүйтгэгчдийг бид хайж байгаа.Олно нэг нь чи илэрчихлээ Чамд Беккерелийн чулуу өвөртлүүлнэ Тэгээд чи цацраг атом цөм Н2 гелий гэсэн бүгдийг нэг дор мэдрээд жинхнээсээ бурхан болно.Норов,Ганбаатар Хүүхэнхүү бүгд Дубна-гийн эрдэмтэд.Чам шиг авгайнхаа шээсний сав тэвэрч амь зуудаг хүмүүс биш.Хол очиж хуцаарай хонхорт очиж чацгаа цэвэрлэ
0 | 0 Хариулах
zochin [61.127.129.136] 2022/6/25
Ooriigoo ym zowlood bna gej bodood suugaad baigaa hereg uu!!!! chaawaas arai l ym aa!!!
0 | 0 Хариулах
zochin [61.127.129.136] 2022/6/25
Эрчим хүчний зөвлөх инженер, доктор Г.Ёндонгомбо - iim hun mongold zowloh hiij baihad Mongol sonoh ni argaggui.Mongoliig ali neg ornii haraat bolgoh bodlogo l yawuulna uu gehees ,Mongoliig awrah gartsiig dotooddoo gargaj awah talaar hoorhii chaawaas ogt medlege bolowsrol oyun uhaanii sedel alga hoorhii chaawaas!!! .Yana daa !!!! Hurdan tetegwertee garaad Zaluuhan eh oronch sergeg setgelgeetei zaluuchuudad zaigaa tawiad zailaad ogooch !!!MAL
0 | 0 Хариулах
vei mongu uls boloh ni ee [192.82.88.33] 2022/6/24
odoo hyatadaas 80 hubiin hamaaraltai bgaa bvr 90 hubi bolgoj amar taivandaa vei mongu oortoo zasah oron bolgoh ni dee ene darga nert garuud chin. tsaan bol hujaagiin bodolgo l ybj bain daa. hoorhii bid udahgui gishgeh gazargui boloh uu dee hoo.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.62] 2022/6/24
Communist namiinhaa daalgavriig martaagui togsogold ni chuluudaj baih shiv.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.166.35] 2022/6/24
Манай нөхцөлд тохиромжгүй юм шиг санагддаг. Их хэмжээний ус ялагарна. Өвөлдөө нөгөөх нь хөлдөөд зам дээр явахын аргагүй л болно доо. Цахилгаан станц бол яаая гэхэв.
0 | 0 Хариулах
[202.126.88.158] 2022/6/24
Угаасаа өвөл машины яндангаас зөндөө ус одоо ч гарч хөлдүүс халтиргаа үүсгэж бгах
0 | 0 Хариулах
Зочин [192.82.68.240] 2022/6/24
Солонгосууд хийж дийлэхгүй ус төрөгчийн станц барин гээд байхын хуучны үлдэгдэлүүд нээрээ ална шүү
0 | 0 Хариулах
Зочин [223.186.201.24] 2022/6/24
Хятад гээл зүтгээд бх юм, өөрсдөө хийе гээд нээх сүртэй ярьчихаад төгсгөлд нь хятадтай эрчим хүчээ холбоё ч гэх шиг тэнэг хүн хуураад бгаа юм уу хаашаа юм .
2 | 2 Хариулах
Зочин [103.161.242.83] 2022/6/24
Дэлхийн дэвшилтэд технологийг ашиглах хэрэгтэй. Хойш суугаад байдлыг харья гэдэг үхширсэн сэтгэлгээ гэдэг юмуу юу гэдэг юм хуучинтайгаа зууралдсан байдал биднийг урагш нь явуулахгүй шүү...
0 | 0 Хариулах
Зочин [192.82.75.117] 2022/6/24
Монголд хэрэгтэй юм бүрийг дэлхийтэй хөл нийлүүлэн алхах гэхээр дандаа хятад гэж зогсоодог ашиг сонирхол хэнийх вэ?
2 | 4 Хариулах
Зочин [203.98.76.4] 2022/6/24
Дандаа хойноос шдээ. Монголын хөгэилд яг одоогоор Оросууд маш их гай болж байгаа. Хятад бол хамт хөгжье, хөгжлийн галт тэргэнд суу гэж албан ёсоор урьсан. Хятадын хөгжлөөс хамгийн бага хүртсэн улсаар Монгол тодорсон шдээ.
5 | 3 Хариулах
Хариулт [192.82.83.128] 2022/6/24
БУРУУГАА БУСДААС БҮҮ ХАЙ. БИД Л ӨӨРСДӨӨ ХӨГЖҮҮЛЭХ БОЛОХООС ХҮН ИРЭЭД( орсууд ирээд хөгжүүлнэ гэж худлаа.Америкчууд ирээд ч хөгжүүлэхгүй ээ) ХӨГЖҮҮЛНЭ ГЭЖ ХУДЛАА.МОНГОЛын хөгжил МОНГОЛЧУУД биднээс шалтгаална гэж ойлгоорой доо.
2 | 0 Хариулах
vei mongu uls boloh ni ee [192.82.88.33] 2022/6/24
hujaagiin 80 hubiin haraat ediin zasagaa bvr 100 bolgoj amarah gesen hvmvvs bnaa. chinii sanaa bol aimaar yumaa. bvr neg l hujaad mongoloo barij ogoh geed baih yumaa.
1 | 0 Хариулах
Зочин [120.17.32.225] 2022/5/27
Хятадтай сүжрээд байх хэрэг байхгүй дээ
6 | 8 Хариулах
Зочин [216.240.71.227] 2022/5/26
сайн байцгаана уу? Улс Орноо УЛС ШИГ ДЭГЖИЖ ДЭВЖИЖ ХӨГЖИЖ ЦЭЦЭГЛЭЖ МАНДЪЯ ГЭХИЙН ОРОНД ЭСРЭГЭЭР НЬ нэртэйгээр нь шулуухан Хятадын эрхшээлд оръё гээд хэлж ярьж дуугардаг мулгуу мунхаг тэнэг хувь/иуд/, хувь этгээд/үүд/ Монголоор минь дүүрэн. хүнээр л, бусдаар л юмаа хийлгээд байх санаатай бодолтой. Ингэх тэгэх тусмаа хүн ардаа, гутгаа, орноо, улсаа, Монголыгоо алдаад гээгээд урсгаад сүйрүүлээд хөнөөгөөд сөнөөгөөд бий буй байгаадаа асар их хувь нэмэр оруулж буй байгаагаа ойлгодог ч үгүй, ойлгохыг ч хүсдэггүй. Учир нь ийм тийм хувь/иуд/, хувь этгэд/үүд/ нарт ТОЛГОЙ ГЭЖ ОР ТАС БАЙДАГГҮЙ. ТОЛГОЙГҮЙД ЯМАР ЮМНЫХ НЬ ТАРХИ УХААН ОЮУ БАЙХАВДЭЭ.
1 | 5 Хариулах
Basca Feiza [216.240.71.227] 2022/5/26
Улс Орноо гэсэн эдийн засгийн хөгжлийнхөө улыг углуургат уллаж суурилж тулсан ЭЗХөгжлийн Бодлого боловсруулж хэрэгжүүлэх ТӨРД Ч, ЗАСГИЙН ГАЗАРТ Ч тийм хүмүүс нь ор тас байдаггүй, тийм хүмүүсийг тийш хавьтуулдаг ч үгүй тогтолцоотой, хуультай. ЯГ ҮҮНД НЬ ТААРСАН ЭНЭ МЭТЧЛЭНГИЙН ХУВИУД ХУВЬ ЭТГЭЭДҮҮД Л ТАРВАЛЗАЖ БАЙДАГ ГАЗАР БОЛ МОНГОЛ МИНЬ БОЛООД УДАЖ БАЙНАДАА.
0 | 0 Хариулах
Basca Feiza [216.240.71.227] 2022/5/26
Устөрөгч ахуйд амьралд жин тан ян хэрэглэгддэг эдлэгддэг болтол маш их урт удаан цаг нар хугацаа шаардагданадаа. Болх боломжтой байсан бол ухаант оюут хүмүүн төрөлхтөн аль хэдийнэ хэрэгжүүлээд боловсруулаад бодь биет жинхэнэ утгаар нь учраар нь ашиглаад хэрэглээд ирчихсэн л байх байсан. Өдийг өнөөг болтол Үгүй л байна, Алга л байна.
1 | 0 Хариулах
Зочин [202.9.40.71] 2022/5/26
Дэлхий үүнд шилжээд байхад манайх л байхгүй?
0 | 4 Хариулах
Зочин [202.126.92.178] 2022/6/24
Дэлхий бие даасан ЭХ-ний бодлогод шилжиж байна. Харин манайх хятадаас хамааралтай байя гэж байх ч гэж дээ.
2 | 0 Хариулах
Зочин [192.82.69.86] 2022/5/26
Хятдын харьяанд оръё оо гээд шууд хэлчихгүй яасан юм бэ дээ!
10 | 11 Хариулах
Зочин [217.138.222.110] 2022/5/26
Yag unen
4 | 3 Хариулах
Зочин [124.158.126.53] 2022/5/26
Хятадын харьяанд орох гээд байгаа юм биш, Дэлхийн чиг хандлагыг дагах тухай л ярьж байна шдээ. Хятад улс Дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлж байхад бид ядаж дагаад хөгжих хэрэгтэй. Тэнэг царайлаад Хятад гэсэн болгоныг үгүйсгээд хоцроод доройтоод байж болохгүй. Хятад улс Дэлхийн хөгжлийн эсрэг зүгт явж байсан бол бид сөрөх нь зөв, гэтэл тэд Дэлхийн ирээдүйн чиг хандлагатай нийцүүлж яваад байна шүү дээ.
13 | 6 Хариулах
Зочин [66.181.161.30] 2022/5/26
Монголд нүүрснээс их юм байхгүй. Өөрийгөө хангаад экспортлох боломжтой. Хятдад дагаар орох биш!!!
5 | 0 Хариулах
Зэээ [66.181.160.55] 2022/5/26
Хөгжил гээд Хятадын системд нэгдэхээсээ илүү Улс орон бие даасан ЭХ -ний системтэй болохын төлөө л ухаантай улстөр,төрийн бодлого боловсруулж Засаг нь хэрэгжүүлэхийн төлөө тэмцэх ёстой бус уу?! Гэтэл том гүрнүүдийн ЭХ-ний системд Алхам алхмаар нэгдэх нь тийм ч оновчтой ирээдүйтэй бус уу? Саяхан Одхүү гэгчээс ...Тусгаар Улс болбоос ЭГ-нУЦС -тай болмоор бна гэсэн нийтлэл хэвлүүлсэн бсн тэгэхээр Бие даасан ЭХ-ний систем бий болохын төлөө Салбрын мэргэжилтнүүд байгуулгууд Ажиллаж Засаг нь дэмжээд Ирээдүйн хөгжлийг хангавал зүйтэй бус уу?!
4 | 0 Хариулах
Зочин [192.82.75.117] 2022/6/24
Монголд хэрэгтэй юм бүрийг хятад гэж зогсоохоо болиоч муу орос тэжээвэрүүдээ
2 | 4 Хариулах
Зочин [192.82.83.21] 2022/5/26
Ээ дээ энэ салбарыг эртхэн барьж аваад үзэх хэрэгтэйдээ
3 | 0 Хариулах
Зочин [103.80.210.194] 2022/5/26
Ус төрөгчийн машин манай өвлийн нөхцөлд хэр бол. Бичлэгийг нь үзэж байхад яндангаас ус гараад тэрийг уугаад байх юм. Систем тэр чигээрээ ус юм бол хүйтэн нөхцөлд яадаг бол.
2 | 1 Хариулах
Зочин [192.82.83.21] 2022/5/26
шийдэл олдож л таарах байхаа хө. Ус өвөл хөлддөгийг хүн төрөлхтөн мэдээд овоо хэдэн жил болж байгаа юм чинь.
1 | 0 Хариулах
хүн төрөлхтөн [202.21.107.76] 2022/5/26
овоо хэдэн жил = 700,000 жил
1 | 0 Хариулах
Хариулт [103.229.121.177] 2022/5/26
УСТӨРӨГЧИЙГ ГАРГАХАД ХИМИЙН ЭНГИЙН УРВАЛУУДЫГ ОЙЛГОДОГ ХҮН УСТӨРӨГЧ ГАРГАЖ ЧАДНА .ХАРИН ИҮҮНИЙГ ПРАКТИКТ ХЭРХЭН ХЭРЭГЛЭХ ТАЛААР ДЭЛХИЙН УЛСУУД ОНЦГОЙ ХӨГЖҮҮЛСЭН ТЕКНИК ТЕКНОЛОГИ АЛГА БАЙНА .ТҮҮНИЙГ ХАДГАЛАХ , ХЭРХЭН ТҮЛШ БОЛГОХ ТАЛААР ОДООХОНДОО СУДАЛГААНЫ АЖЛУУД ЯВАГДАЖ БАЙНА. ШАТАХДАА МАШ ХҮЧТЭЙ ТЭСРЭЛТ ҮҮСГЭДЭГ ЮМ БАЙНА
4 | 1 Хариулах
Хийн инженер [202.131.244.6] 2022/5/27
Гаргаж авах бол хэцүү биш. Хадгалалт, тээвэрлэлт нь маш өртөг өндөртэй. Ашиглалтын тухайд Монголын зах зээл бэлэн биш байна. Зах зээлээ бэлдэхийн тулд хичнээн их хөдөлмөр шаарддагыг нефтийн шингэрүүлсэн хий, байгалийн шингэрүүлсэн хийг нэвтрүүлж буй 25 жилийн туршлагаас харж болно. Бид хийж чадна. Харин зах зээл бэлэн үү гэдэг нь л
0 | 0 Хариулах
005 [64.119.22.248] 2022/5/26
Тавантолгойн цахилгаан станцыг 1 жил хойшлуулахад 240 сая $, 1 сард 20 сая $ буюу 60 тэрбум төгрөг өдөрт 2 тэрбум төгрөг алдахаар эдийн засгийн тооцоолол байна цаана чинь в...
4 | 0 Хариулах
Зочин [202.126.93.126] 2022/5/26
Ухайс даа, ийм мэдээ тавь л даа та нар. дан луйвар, хулгай, зарга зайлхай уншмааргүй байна.
15 | 2 Хариулах
Зочин [192.82.83.21] 2022/5/26
ёстой ёстой
5 | 0 Хариулах