Сүүлийн үед бүсгүйчүүдийн дунд түгээмэл тулгамдаж буй асуудал бол өсөлтгүй жирэмслэлт буюу зулбалт юм.
Ойролцоогоор 8 жирэмслэлт тутмын 1 нь зулбалтаар төгсдөг байна. Нас ахих тусам зулбалт тохиолдох магадлал нэмэгдэх бөгөөд
Өсөлтгүй жирэмслэлтэд хүргэж болох олон төрлийн шалтгаан байж болох ч дийлэнх тохиолдолд үр хөврөлийн (хүүхдийн) хромосомын хэвийн бус өгөгдлөөс хамаарсан байх магадлалтай гэж үздэг. Иймд бүрэн урьдчилан сэргийлэх боломж байдаггүй. Гэвч өсөлтгүй жирэмслэлтийн дараа дахин жирэмсэлсэн хүмүүсийн 90% хэвийн жирэмсэлж, хүүхдээ төрүүлдэг байна.
Улаанбаатар хотын оршин суугчдын хувьд хүйтний улиралд, агаарын бохирдол хэт өндөртэй орчинд ажиллаж амьдардаг. Гэтэл Lancet, Nature зэрэг дэлхийн нэр хүнд бүхий шинжлэх ухааны сэтгүүлүүд агаарын бохирдол нь жирэмсний эрт үеийн хүндрэл, зулбалт үүсэхэд нөлөөлж байгаа талаарх судалгааны ажлуудыг нийтэлсэн байна. (Tao Xue, 2021; Liqiang Zhang, 2019).
Жирэмслэхээр төлөвлөж буй хосууд, бүсгүйчүүд өөрт учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд хорт зуршлаас татгалзах хэрэгтэй. Мөн эмчийн зааврын дагуу фолийн хүчил ууж, Д амин дэм болон бусад төрлийн аминдэмийн дутагдлаас сэргийлэх нь зүйтэй.