Индэр    
Улаанбадрах суманд хүн биш, мал уранд “хорддог”-ийн учир…
Зураг
2022 оны 4 сарын 6
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий эрхлэгч.

Улаанбадрах суманд хүн биш, мал уранд “хорддог”-ийн учир…

Урин цаг ирж, мал төллөх үеэр ёс юм шиг гажиг төлийн асуудал Дорноговь аймгаас босох болоод удав. Энэ талаарх мэдээллийг элдэв нэртэй төрийн бус байгууллагынхан уламжлал ёсоор энэ жил ч мөн хамгийн түрүүнд олон нийтэд хүргэж, ураны уурхайг хаахыг шаардаж, цахимаар тэмцэл хийж байна. Харин газар дээрээ энэ бүхэн ямар байдалтай, ямар шалтгаантай болохыг нүдээр үзэх зорилгоор Дорноговь аймгийн алдарт Улаанбадрах сумыг зорилоо. 

зураг
 

Улаанбаатар хотоос 450 км зайд орших Дорноговь аймагт Хамрын хийд дотоодын аялал жуулчлалын нэг том цэг болжээ. Говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн босгосон тус хийдэд хүрч, энерги авахыг зорих иргэдэд зориулж тавьсан засмал замаар Улаанбадрах руу сум руу явдаг аж. Харин Тавантолгойн төмөр замын бүтээн байгуулалттай холбоотойгоор уг зам хүнд даацын автомашинуудын хөдөлгөөнд эвдэрч, энхэл донхол болжээ. Бүтээн байгуулалтын ажил дуусахаар замыг засаж өгнө гэсэн ч одоогоор бахь байдгаараа байгааг биднийг зорьсон газарт маань хүргэсэн нутгийн уугуул иргэн тайлбарласан юм. 

Нэг хэсэг тоо толгой нь эрс цөөрөөд байсан цагаан зээр, хар сүүлт сүүлийн жилүүдэд харьцангуй өсөж байгаа нь ажиглагдаж байгаа ч шинэ тавьсан төмөр замын гарц гарам зэрлэг амьтдад хангалтгүй байгааг энэ зуур мөн хуучилж амжлаа. Бидний замд ч цагаан зээр, хал сүүлт буюу бор зээр сүргээрээ давхиж яваа нь хэд хэд таарсан юм. 

зураг
 

Ийнхүү дөрвөн цаг орчим шороон замаар давхиад Улаанбадрах суманд хүрч ирлээ. Сумын Засаг даргын Тамгын газрын байрыг өргөтгөх ажил эхэлсэн тул төрийн албан хаагчид спорт заал болон бусад газарт тархан түр хугацаанд төвхнөжээ. Засаг дарга болон ИТХ-ын дарга нь хуралд суухаар аймгийн төв явсан бол сүүлийн хоёр жил орчим хугацаанд сумын Байгаль орчин хариуцсан мэргэжилтэн болон Мал аж ахуй хариуцсан мэргэжилтний орон тоо сул, ажиллах хүн олдохгүй байгаа тул Хүнс, хөдөө аж ахуй, Жижиг, дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн бэлчээрийн асуудлыг хавсран ажиллаж байгаагаа учирлалаа. Уг гурван ажлыг хавсран хариуцаж буй мэргэжилтэн П.Алтанчимэг гуравдугаар сарын 18-наас хойш гурван удаагийн гажиг төлийн асуудлыг бүртгэсний нэгийг нь цахим сүлжээнээс мэдсэнээ тайлбарласан юм. Эдгээр нь 

  • Гуравдугаар сарын 25-нд Зүүнбаянгийн айл болох Эрдэнэчулууныд тугал согогтой гарсан
  • Мөн өдөр Аргалант багийн малчин Г.Ариунболдынд гажиг төл гарсан.
  • Гуравдугаар сарын 18-нд Бямбасүх гэдэг айлд гажигтай ишиг гарсан нь цахим сүлжээнд гарсан гэх айлынх аж.  

Өмнөх жилүүдэд албан ёсоор ганц нэг л мэдээлэл ирж байсныг П.Алтанчимэг мөн хэлсэн юм.

Гажиг төл гарсан тохиолдолд тухайн малчин сумынхаа Мал эмнэлэгт мэдэгдэж, тус эмнэлэг дээж аван Аймгийн мал эмнэлгийн газарт хүргүүлэх, цаашлаад Улсын мал эмнэлгийн нэгдсэн төв лабораторид шинжлүүлэх замаар учир шалтгааныг тогтоох ёстой ч цахим орчинд бичлэг яваад байгаа тэр дуудлага, мэдээлэл тус сумын төвд үйл ажиллагаа явуулдаг Мал эмнэлэгт ирээгүй, малчин нь хандаагүй гэдгийг сумын Мал эмнэлгийн дарга Б.Мөнх-Эрдэнэ ярилаа.

2022 он гарснаас хойш гөж төл гарсан талаар албан ёсоор хоёр дуудлага ирсэн нь хоёулаа механик гэмтлийн шалтгаанаар төл гажигтай гарсныг урьдчилсан байдлаар тогтоожээ. "Баянбогд багийн малчныд ямаа бэрхэдлээ гэж дуудлага ирсэн. Аргалант багийн малчин Г.Ариунболд ингэ бэрхэдлээ гээд очиход өөрсдөө гаргачихсан байсан. Аймгийн Мал эмнэлгийн газраас Ажлын хэсэг ирээд аваад явсан. Очоод задлан хийхэд ямар нэгэн генийн өөрчлөлт байхгүй, бусад төрөлхийн нүх сүв, эд эрхтэн хэвийн, механик гэмтлийн улмаас үүссэн байна гэдгийг хэлсэн. Малын эмчийн хувьд таван цул эрхтэнд хүнд металлын шинжилгээг хийлгэх хүсэлтээ уламжилсан. Цааш нь улсын мал эмнэлгийн нэгдсэн төв лаборатори руу явуулаад шинжилгээ нь гарахаар мэдэгдэнэ гэсэн" гэдгийг Б.Мөнх-Эрдэнэ эмч тайлбарлалаа.

“Хоёр хачин төл гараад эндчихсэн, Мал эмнэлэгт дуудлага өгөхгүй” Vs “Манайд гажиг төл гарч байгаагүй”

Сумын төвөөс 40 орчим км яваад айлын бараа цайрав. Гэвч эзэд нь малдаа явсан бололтой, эзгүй байлаа. Цааш хэсэг давхиад адуугаа тууж яваа нэг малчинтай таарч, ойрхон айл байгаа эсэхийг сураглав. Адуу малаа мориор биш мотоциклоор ийн туух болсон нь өнөө цагийн малчдын нийтлэг дүр төрх

Говийн малчид хангайн айлууд шиг саахалтаараа буудаггүй, нэг нэгээрээ нэлээд зайтай нутагладаг онцлогтой аж. Улаанбадрах сумын Аргалант багийн нутагт үйл ажиллагаа явуулж буй “Бадрах Энержи” компанийн Зөөвч-Овоо ураны уурхайд хамгийн ойр нутаглаж байгаа хоёр ч айлаар орлоо. 

Нялх хурга, ишигний дуу малчны хотонд цангинаж, дөнгөж хөл дээрээ тэнцэж байгаа шинэ төрсөн ботго эхийгээ бараадан дэнжигнэж, урьд өмнө хараагүй гийчдээс жийрхэн торомгор нүдээ бүлтгэнүүлэх нь хавар цагийн хамгийн хөөрхөн дүр зураг ажээ. 

зураг
 

Улаан Эрэг хэмээх худгийг бараадан хаваржиж буй Жамбалсүрэн гуайнх энэ нутагт 20 гаруй жил мал маллан амьдарч байгаа талаар гэрийн эзэгтэй хуучиллаа. Энэ жил 200 гаруй төл авахаас мал төллөлт талдаа ч ороогүй, гурван ботго, 30 орчим хурга, ишиг аваад байгаа нь энэ аж.

Биднийг хотонд нь очиход хоёр хонож буй нэг хурга бусдаасаа давжаа, хөл нь майжиг, харваас хэвийн бус байсныг эс тооцвол бусад төл хэвийн, ус уух нь ууж, эхийгээ хайн майлцгааж, ийш тийш гүйлдэж байв. “Ийм хачин хурга гарчхаад байж байна. Ихрийн өрөөсөн юм. Нөгөө ихэр нь хэвийн байгаа. Энэ чааваас мал болох юм уу, үгүй юу мэдэхгүй. Үүний өмнө хоёр ч хачин ишиг гараад үхчихсэн. Ямар учиртай юм мэдэхгүй” гэж гэрээ сахин ганцаараа суугаа эзэгтэй ярилаа. Энэ талаараа Мал эмнэлэгтээ хандаж хэлсэн эсэхийг нь асуухад үгүй гэдгээ хэлээд одоо байгаа давжаа хурганы тухай ч мэдэгдэх бодолгүй байгаагаа эргэлзээгүй хариулав. 

Хоёр, гурван жилийн өмнө бас нэг гажиг төл хүлээж авсныг эс тооцвол ийм үзэгдэл тийм ч түгээмэл тохиолддоггүй гэдгийг мөн ярьсан юм. 

зураг
 

Тэднийхээс цааш 10 км хүрэхгүй зам туулаад О.Эрдэнэсумъяа гэх залуу малчныд саатлаа. Эднийх энэ хавар 30 орчим ботго хүлээн авчээ. Адуу, тэмээ гээд бод малаа өөрөө ганцаараа хариулж, бог малаа айлд тавьдаг гэнэ. Арга ч үгүй юм, 25 настай залуу малчин ганцаараа 100 гаруй тэмээ, 60 гаруй адуу маллах нь түүнд хангалттай ажээ. Дахиад 10 гаруй ингэ хээлтэй, ботголж амжаагүй байгаа юм байна. 

О.Эрдэнэсумъяагийн Зөөвч-Овоо ордтой хамгийн ойрхон буюу 20 орчим км зайтай хаварждаг бөгөөд Зөөвч гэх худгаас ундалж, малаа усалдаг аж. “Манайх олон жил энд нутаглаж байна. Гажиг төл гарсан тохиолдол байхгүй. Би сүүлийн тав зургаан жил ганцаараа малаа маллаж байгаа. Зүгээр л байдаг. Айлуудынх чухам юунаас болоод эрүүл бус төл гардгийг мэдэхгүй юм” хэмээн товчхон хуучиллаа. 

Ийнхүү нутгийн малчдын байр суурийг сонсоод бид цааш ураны үйлдвэрлэлийн явцтай танилцахаар Зөөвч-Овоо уурхайг зорьсон юм. Уурхайн үйл ажиллагааны талаарх мэдээллийг дараагийн сурвалжилгадаа хүргэх болно.

“Улаанбадрах сумын иргэдэд онцгойлж, анхаарал татах өвчлөл байхгүй. Бусад сумдаас харьцангуй өвчлөл багатай”

Дорноговь аймгийн Улаанбадрах суманд уран олборлож байгаагаас болоод малын өвчлөлөөр зогсохгүй ураг эндэх болсон талаар орон нутгийн зарим иргэн хэвлэлээр ярьж байв. Нутгийн иргэдийн хардлага, гомдлыг эцэслэх үүднээс Засгийн газраас гурван ч удаа ажлын хэсэг гаргаж, 2013, 2020 онд томоохон хэмжээний судалгаа хийж, 2021 онд Шинжлэх ухааны академийн эрдэмтэд мөн судалгаа хийснийхээ үр дүнг энэ оны эхээр танилцуулсан. Тэдгээр судалгааны үр дүнгээр бол уранаас болж мал өвчилсөн нь тогтоогдоогүй, ундны усны хатуулаг, зарим химийн элемент байх ёстой түвшнээс өндөр гарсан нь байгалийн өвөрмөц тогтцоос үүдэлтэй тул ундны усаа цэвэршүүлж хэрэглэхийг зөвлөжээ. ШУА-ийн судалгаагаар олборлолт хийхээр төлөвлөж буй талбайн ургамал, хөрс, малчдын хэрэглэж буй мах, сүүнд ямар нэгэн хортой нөлөө үзүүлэх элемент гараагүйг мэдээлсэн. 

Тэгвэл ямар шалтгаанаар мал гажигтай төрөөд байна вэ? Улаанбадрах сумын мал болон хүний өвчлөл нь бусад сум, бусад аймагтай харьцуулахад анхаарал татах хэмжээнд байгаа эсэхийг албаны хүмүүсээс тодрууллаа. 

зураг
 

Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтсийн дарга Д.Батцэцэг:

Дорноговь аймгийн Улаанбадрах суманд “Бадрах Энержи” компани үйл ажиллагаа явуулж байгаатай холбоотойгоор манай Эрүүл мэндийн газар(ЭМГ)-т янз бүрийн компани үйл ажиллагаа явуулаад ямар нэг зүйлийн хордлогоос болоод ураг гажиг гарлаа, дутуу төрлөө гэсэн гомдол санал ирж байгаагүй. 

Гэхдээ бид энэ талаар судалж, сугалж авч ажиглаж байдаг байна. Тухайлбал, 2014-2021 онд аймгийн хэмжээнд нийт төрөлхийн 64 гажгийн тохиолдол бүртгэгджээ.

График 1. 2014-2021 онд Дорноговь аймагт бүртгэгдсэн ургийн гажгийн тохиолдол, төрлөөр

Үүнээс Улаанбадрах сумыг аваад үзэхээр нийт бүртгэгдсэн гажгийн 4.9 хувь тус суманд хамааралтай байна. 

“Ерөнхий халдварт болон халдварт бус өвчлөлийн хувьд Улаанбадрах бусад сумын жишигт болон бага үзүүлэлттэй явдаг. Илүү онцгойроод байгаа давамгайлсан статистик үзүүлэлт гардаггүй” хэмээн Д.Батцэцэг ярилаа. 

Дорноговь аймгийн хэмжээнд хоол боловсруулах замын, зүрх судасны, хавдрын гэсэн өвчлөл зонхилдог бөгөөд Улаанбадрах суманд ч энэ жишиг ижил байгаагаас гадна олон жилийн дундаж нь өссөн үзүүлэлт ерөөсөө байхгүй гээд “2017 оноос хойших, Улаанбадрах сумтай ойролцоох Өргөн, Хатанбулаг, Хөвсгөл, Эрдэнэ, Зүүнбаян буюу нэг бүс дэх өвчлөлийг авч үзвэл өндөр гарсан үзүүлэлт байхгүй” гэдгийг мөн нэмж хэлэв. 

  • Тухайлбал, 2017-2021 онд Өргөн суманд зулбалт 24 бүртгэгдсэн байхад Улаанбадрах суманд 14 байжээ. Хатанбулагт 34, Хөвсгөлд 20, Эрдэнэд 26, Зүүнбаян 32 бүртгэгдсэн нь Улаанбадрах сумаас бүгд өндөр үзүүлэлттэй байна. 
  • Ураг өсөлтгүй болсон тохиолдлын тухайд Өргөн суманд 18, Хатанбулагт 37, Эрдэнэд 27 бүртгэгдсэн бол Улаанбадрах суманд 25 тохиолдол гарчээ. 

Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчлөл өндөр байгааг устай холбон тайлбарлах боломжтой ч Улаанбадрах сумаар тогтохгүй аймаг, улсын хэмжээнд усны буруу хадгалалт нь усыг нөөцөлж, ашигладаг бүх айлд байгаа гэдгийг Д.Батцэцэг онцолсон юм. “Усаа нөөцөлж байгаа иргэдийн хэрэглээ нь дандаа буруу, усаа удаан хадгалдаг, саваа цэвэрлэдэггүй. Энэ талаар зөвлөмж, таниулга хийдэг ч стандарт хангасан цэвэр, зориулалтын сав хэрэглэх нь ховор байдаг” гэдгийг хэллээ. 

Б.Мөнх-Эрдэнэ: Малаа дандаа техникээр хариулж байна. Машинууд нь тэр чигтээ химийн элементүүд ялгаруулж байгаа

зураг
 

2017 оноос хойш малын эмчээр ажилласан туршлагаас гадна тус нутгийн уугуул, малчны хотонд өссөн хүний хувьд малын гажиг төрөлтөд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байгааг Улаанбадрах сумын Мал эмнэлгийн дарга Б.Мөнх-Эрдэнэ тоочсон юм. Үүнд:

  1. Малын тоо толгой маш их өссөн. Зөв зохистой сэлгээ байхгүй учраас мал маш ихээр өсөж, бэлчээрийн даацаа хэтрүүлж байна. 
  2. Техник технологи маш их хөгжсөн. Айл болгон 2-3 машин, хоёр мотоциклтой болсон. 
    1. Малаа дандаа техникээр хариулж байна. Машинууд нь тэр чигтээ химийн элементүүд ялгаруулж байгаа. 
    2. Худгаа услахдаа хүртэл дизель мотор ашиглаж, тос нь худаг руугаа унаж байгаа тохиолдлууд ч байна. Тос нь усанд урвалд орно. 
  3. Дулаарал, хуурайшилт, цөлжилттэй холбоотойгоор хөрс ихээр суларч байна. Үүнийг дагаад маш их хэмжээний тоос босож байна. Тоосоор амьсгалж байгаа малын дотор эрхтэн тогтолцоонд эмгэг төрүүлнэ. 
  4. Уул уурхай нөлөөлж байгаа гэсэн хардлага байгаа гэдгийг тэрбээр хэллээ. 

Мал гаргахад уушги эмгэгтэй болсон тохиолдол нийтлэг байгааг мөн дурдсан юм. Шинжлээд явахаар энэ нь Адиномутац, Медиолесно гэсэн хоёр онош маш их зонхилох болсныг 1998 оноос хойш Улаанбадрах суманд малын эмчээр ажилласан Г.Баянцагаан гуай мөн ярив. Тэрбээр “Сүүлийн үед малын өвчлөлийг харвал зулбалт их байгаа. Гэвч малчид хэлэхгүй, тоохгүй байх хандлагатай. Мөн малын уушги их өвчилж, адиномутац, медиолесно гэсэн хоёр онош гардаг. Уушги учраас тоосжилтоос шалтгаалдаг гэж үздэг ч тоосжилт багатай газруудад ч гардаг юм билээ. Эдгээр нь халдварладаг тул эхээсээ халдвар авсан төл голдуу үхдэг. Эмчилгээ бараг байхгүй. Вакцин ч гэж байхгүй” хэмээн ярилаа. 

“Тухайн суурь үүгээр өвчилсөн бол хүнсэнд хэрэглэхэд зүгээр. Нэгэнт аденомутац оношлогдсон бол нядлаад сүргийн бүтцээ эрүүлжүүл гэж зөвлөж байгаа. Хүнсэнд хэрэглэхэд асуудалгүй” гэдгийг Б.Мөнх-Эрдэнэ нэмж тайлбарлав. 

У.Мөнгөнхүү: Сүүлийн жилүүдэд малын гажиг төрөлт өссөн юм байхгүй

зураг
 

Ер нь он гараад бүртгэгдсэн гажиг төлийн хоёр тохиолдол дээр урьдчилсан байдлаар малчин нь буруутай гэж үзэж байгааг Дорноговь аймгийн Мал эмнэлгийн газрын дарга У.Мөнгөнхүү хэллээ. “Хээлтэгч малаа солиогүй. Эргээд төл мал нь хээлтүүлэгт орсон. Энэ нөхцөлд ургийн гажигтай мал гарах магадлал маш өндөр байдаг. Ер нь малчид өөрсдөө анхаармаар байгаа. Манайх Хүнс, хөдөө аж ахуйн газартайгаа хээлтэгч, хээлтүүлэгч малыг бүртгэлжүүлэх талаар хамтарч, хээлтүүлэгч малыг дахиж сүрэг сэлбэж тавих, нэг аймгийн нэг сумаас биш хэд хэдэн аймгаас авах ажлыг зохион байгуулахаар ярилцаж байна. 

Судалгааны хувьд сүүлийн жилүүдэд малын гажиг төрөлт өссөн юм бол байхгүй. Малчид сэжиглээд хэлдэггүй гэх яриа ч байдаг. Иймд бид 1993 оноос хойших дата мэдээллийг дахин боловсруулж, томоохон судалгаа хийж байна. Мөн жилд нэг эсвэл, жил өнжөөд гажиг төл гараад байгаа найман айлыг тусад нь авч үзээд, аймгийн хэмжээнд архивыг мөн шалгаж байна. Урьдчилсан үр дүн зургаадугаар сард гарна” хэмээн У.Мөнгөнхүү ярив. Мөн цахим орчин гараад буй гажиг ишигний талаар дуудлага, мэдээлэл албан ёсоор ирээгүй тул хэзээний, ямар бичлэг, ямар шалтгаантай болохыг тайлбарлах боломжгүйгээ хэлсэн юм.

График 2. Орон даяар хийсэн малын гаж хөгжлийн судалгаа( 2019 оны 3.11-3.30)

20 аймаг болон Улаанбаатар хотын мал эмнэлгийн үйлчилгээний 819 нэгж буюу нийт мал эмнэлгийн нэгжүүдийн 81.4%-ийг хамарсан уг судалгаагаар малын гаж хөгжлийн бие даасан 12 төрлийн 304 тохиолдлыг бүртгэжээ. Ингэхэд нийт гажиг төлийн тохиолдлын 56% нь цус ойртолтын шалтгаантай байжээ. Харин Дорноговь аймгийн үзүүлэлтийг харвал дунджаас доогуур буюу 20 аймгаас 11-т бичигдсэн байна.
зураг
 

Ийнхүү малын өвчлөл өндөр, гажиг төл гарч байгаа талаар Дорноговь аймгийн зүгээс анхаарч, тусгайлан Ажлын хэсэг гаргасныг тус аймгийн ИТХ-ын дарга Б.Ганзориг танилцуулав. “Бид малчдын малын ургийн гажиг гараад байгаагийн үнэн мөнийг олох ёстой. Хоёрт, Засгийн шийдвэрийг бид орон нутагт хэрэгжүүлэх ёстой” хэмээн байр сууриа илэрхийлээд ундны усанд шууд ашиглаж болохгүй гэж зөвлөсөн долоон худгийг ус цэвэршүүлэгчтэй болоход анхаарч өгөх хүсэлтээ Засгийн газарт хүргүүлжээ. Мөн малын үржил селекц дээр цус сэлгэх асуудлыг орон нутгийн хэмжээнд ярьж байгааг дуулгалаа.

Дорноговь аймагт өнөөдрийн байдлаар 100 гаруй хайгуулын, 200 орчим ашиглалтын лиценз эзэмшигч байгаа бөгөөд 80 орчим уурхай үйл ажиллагаа явуулдаг аж. Цар тахалтай холбоотойгоор энэ тоо сүүлийн хоёр жил цөөрсөн байна. 

Ер нь ямар учраас мал гажигтай төрөөд байгаа шалтгааныг малчид өөрсдөө ч сайн ухаж ойлгохгүй байгаа бөгөөд уранаас боллоо гэдэг ганц хардалт хамгийн түрүүнд төрдгийг нь төрийн бус байгууллагынхан дэврээдэг болох нь албаны хүмүүсийн яриа, олон удаагийн Ажлын хэсгийн шалгалтын дүнгээр баталгаажаад байгаа нь энэ ажээ.

Зөөвч-Овоо ордод уран олборлох төслийг хэрэгжүүлэгч “Бадрах Энержи” компанийн 66 хувийг эзэмшигч, Францын "Орано Майнинг" компанийн Гүйцэтгэх захирал Никола Мас өнгөрсөн гуравдугаар сард Монголд ирэх үеэрээ манай сайтад өгсөн ярилцлагаараа ч энэ тухай дурдсан байдаг. Тэрбээр “Нэг тодорхой зүйл бол зарим ТББ худал цуу яриаг санаатай тарааж, малчдыг хуурч, Дорноговь аймгийн ард иргэдийг хүссэнээрээ удирдсан. 

Бидний хувьд анх удаа л ТББ-уудын зүгээс ийм их хэмжээний худал цуу яриаг тарааж байгаатай Монгол Улсад нүүр тулж байна. Ураны уурхайнууд Австрали, Канад, Казахстан, Узбекистан, Нигерт ажиллаж байна. АНУ, Францад ч байсан. Өөр аль ч улсад хоёр толгойтой ишиг төрлөө, зургаан хөлтэй ямаа гарлаа гэдэг асуудал таарч байгаагүй. Хэрэв үнэхээр ийм асуудлууд ураны уурхайгаас болж үүсдэг байсан бол эдгээр улсад ураны олборлолтоо аль хэдийн хориглоод, зогсоочих байсан болов уу…” гэсэн юм.

Үргэлжлэл хэсэгт Дорноговь аймгийн Улаанбадрах суманд үйл ажиллагаа явуулж, уран олборлож буй “Бадрах Энержи” компанийн уурхайн талаар хүргэх болно.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
57
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
50 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.177.142] 2025/2/1
Уран хортой. Хөрс рүү хүхрийн хүчил шахах бүр хортой. Тэр нутаг усыг сөнөөж байна гэсэн үг. Нэгэн цагт өвс ургамал нь бүгд хордоно.
0 | 0 Хариулах
Зочинг шүүмжлэе [202.126.91.173] 2025/3/18
Ав Оросуудын уурхай Мардайн тэр хавьд зүв зүгээр байсан санагдах юм. Тэгээд ч 1%-ийн хүхрийн хүчил нь хөрсөнд ороод хор хөнөөл болохгүй органик нэгдэл болно гэсэн дээ. Дашрамд дурдахад ГХО оруулахгүй бол хордохоосоо өмнө өлсөөд үхчих вий
0 | 0 Хариулах
Зочин [202.9.41.117] 2025/1/19
Тэр газарт урд нь ямар ч гажигтай төл гардаггүй байсан ураны уурхай нээгдсэн цагаас л гарч эхэлсэн. Онцлон хэлхэд манайд чадварлаг цацрагийн цөмийн судлаач бий юу? дэлхийн хэмжээний техник технологи бий юу байхгүйшдээ, яагаад нигер улс, бусад улсууд эднийг хөөж гаргасан юм бэ? Чадахгйү зүйлээрээ оролдож байж дараа нь хордож мөхцгөөвдөө яг ковидын вакцин шиг, вакцин аврал сайн гэж далжигналдаж очиж баахан хор шахуулсан хүмүүс одоо зөндөө үхэж өвдөж байна хохин үхвэл таарах т1үүдшдээ яг үнэндээ үлдсэнүүд нь мартамхай мангар болчихсон кккккк гохьчинээ цус ойртолттой юмнууд. Эцэст нь хэлхэд франц улс өөрийн ураны уурхайгаа яагаад хаачихаад ядуу буурай улсаас уран олборлох гээд байгааг ойлгох эрүүл ухаантан энэ сэтгэгдэлээ бичсэн хүмүүс дунд бараг алгаа бүгд л их мэдэгч нар цусаараа бөөн хор шахуулсан хүн дүрст мичнүүд кккккккк
2 | 1 Хариулах
Зочин [66.181.181.207] 2022/4/18
Хөршүүдээ хөгжилгүй ядуу байлгах сонирхолтой оросуудын найруулсан хуйвалдаан л яваад байна.
1 | 1 Хариулах
Батбаяр [192.82.82.116] 2022/4/10
Нийтлэл чинь сайн болсонд баярлалаа. Одоо Дорнодын Мардайд очоод тэр нутгийн иргэд, орон нутгийн удирдлагуудтай уулзаж ярилцаад харьцуулсан дүгнэлтийг бичих хэрэгтэй. Амжилт хүсье!
2 | 1 Хариулах
Zochin [202.21.108.198] 2022/4/9
Өндөр хөгжилтэй улсууд өөрсдөө бүгд атомын цахилгаан станцитай бдаг хэрнээ буурай хөгжилтэй орнууд атомын станци барихыг байнга эсэргүүцсээр ирсэн. Энэ бол геополитикийн бодлого
2 | 0 Хариулах
Зочин [103.26.195.224] 2022/4/7
orosiin gar holuudiig bariwchlah heregtei
7 | 2 Хариулах
Зочин [192.82.81.236] 2022/4/6
француудыг хөөх гэсэн хувхай оросуудын хийж байгаа ажил шдээ, манайхан яамар ч мэдлэггүй байж л цөмийн цацрагийн хор нтр гээд бүр дураараа хуцахын, мэргэжлийн хүмүүс нь хэлээд байхад тоохгүй, ураныг монголд баяжуулдаггүй тэхээр байгалийн шороон нунтагаар байхад тэгж хордох боломжгүй гээд байхад
17 | 4 Хариулах
Данхрушка ❗ [202.126.88.163] 2022/4/6
Эрчим хүчний төсөл явах ёстой! Яасан ийсэн мончонуудад хулхидуулдан цаг өнгөрсөөн.
6 | 1 Хариулах
Зочин [202.21.126.242] 2022/4/6
Монгол эрчим хүчний хараат бус болвол хэнд ашиггүй вэ. Орос пязнуудад тийм биз
16 | 2 Хариулах
Уншигч [192.82.75.178] 2022/4/6
Шантаажаар амьдардаг, галзуу солио туссан юмнууд их байгаа, тэднийг гар хөлөө болгосон ноёдууд ч байгаа, хийх ёстой ажлаа хийх л хэрэгтэй, эх оронд үйлдвэрлэл доллар хэрэгтэй байна.
12 | 1 Хариулах
эмгэнэл [202.9.46.85] 2022/4/6
Усны төлөө алтаар уйлаад ч олдохгүй өдөр ирвэл яах вэ?
3 | 11 Хариулах
Зочин [66.181.161.61] 2022/4/6
Сумын дарга нь татвар авчих санаатай үзээд л бнл да Угаасаа хаа ч тэгдэг шүдэ
4 | 1 Хариулах
Болд [103.229.122.124] 2022/4/6
Босоо хөхөө гэх мэтийн шантаачид оростой нийлж Монголоо хөгжүүлэхгүй гэж тэмцэж явдагийг монгол орон даяаараа мэднэ шдээ
15 | 1 Хариулах
Зочин [203.98.76.4] 2022/4/6
Яагаад хүн нь, эх мал нь хордохгүй байна вэ? Тэд ч ялгаагүй мах цуснаас бүтсэн, эрхтэн системийн бүтэцтэй байгаа шүү дээ. Ер нь Уран-д хордлоо гэхэд яагаад 3 нүдтэй, 6 хөлтэй, цэнхэр өнгөтэй төл гарах ёстой юм бэ? Хэн тэгдэг гэж итгүүлэв?
3 | 2 Хариулах
Зочин [107.126.28.41] 2022/4/6
Улаанбадрах ч яахав…..Дорнодын Мардайн ураны уурхайг тойрсон хэдэн сумдад яагаад гажиг төл төрлөө гэж сонсогдохгүй байна ? 1970-80 аад оны үед ураны хүдрийг вагон вагонаар нь өдөр шөнөгүй зөөдөг байсан газар биз дээ…..өдийд тэнд гамшиг болсон бамаар
21 | 2 Хариулах
Зочин [193.57.67.241] 2022/4/6
Манай ТББ-ууд ингэж ялгавартай хандаж болохгүй ээ. Улс орныхоо төлөө байж яг л хувийн ашиг сонирхолтой юм шиг хандах юм... ккк
5 | 1 Хариулах
Зочин [202.131.227.82] 2022/4/6
Манай сэтгүүлчидэд хэдэн төгрөгийг нь өгвөл амьд хүнийг ч үхсэн болгоод бичиж чадах хүмүүсдээ.
5 | 7 Хариулах
Зочин [66.181.161.68] 2022/4/6
Ураан олборлох, улмаар Атомын цахилгаан станц байгуулах нь ойрын ирээдүйн онц чухал асуудал учраас Төр засаг онцгой анхаарах ёстой!! Гэтэл төрд гарсан хувийн нээнтэгтэй, хульчгар доожоогүй юмнууд улс орны хэмжээний ач холбогдолтой асуудалд хатуу байр суурьтай байж чадахгүй, элдэв шантажчин элий балай юмнуудыг дэвэргээд сууж байгаа нь гол буруутан шүү!!!
18 | 4 Хариулах
Зочин [66.181.161.68] 2022/4/6
Гажиг төлийн тухайд: 1980-аад онд Өмнөговь аймгийн сумдад бие эрхтний гажигтай төл гардаг л байсан, тоо хэмжээний хувьд дээрх нийтлэлд дурдсан хувь хэмжээтэй ойролцоо л байсан байх?!! Аливаа юмыг эсэргүүцье гэвэл ялааг тэмээ болтол томруулан сүржигнэх нь хамгийн наад захын больхи арга шүү дээ!!
7 | 1 Хариулах
Нам бус [103.212.119.109] 2022/4/6
Bagajaar tsatsragiin hemjeeg uzdeg bizdee. Hemjilt hiij batalgaajuulalgui zovhon tol haraad uraanaas bolson gehed hetsu shuu. Ukrainii chernobild irsen juulchdad hemjigch zugeed ayluuldag. Manaid ter bagajaas gants ch oldohgui bnuu?
4 | 2 Хариулах
Зочин [202.55.188.123] 2022/4/6
ЭНЭ СЭТГҮҮЛЧ АНГЛО-САКСУУДАД ХУДАЛДАГДСАН БАЙНА! АФРИКЫГ ЯГ ИНГЭЖ ЦӨМИЙН ТАМ БОЛГОСОН!!
4 | 23 Хариулах
Монгол [66.181.161.98] 2022/4/6
Африкийн аль улсад цөмийн там болчихсон юм бэ мэдээллийнхээ линкийг өгдөө. Манай ТББууд шантааж хийгчид шүү. Одоо ураныг олборлох биш цөмийн станцуудын хаягдлыг ч дахин түлш болгоод ашигладаг үүний дараах хаягдал нь ямар ч радиацгүй болдог технологи гарсан. Дэлхий даяар урантай улс болгон түүнийгээ олборлоод бизнес хийж байна. Цөмийн цах станцуудыг нар сархины станцууд шиг хамгийн эко байгаль бохирдуулдаггүй цах станцууд гээд байхад монголд л болохгүй болчих юм. Хүмүүсийн тархи угаахаа болио
10 | 1 Хариулах
Зочин [202.55.180.58] 2022/4/6
англосакс гэж гачин орос үгээр бичиж бгаа бол тэдний тороол гэдэгт одоо би 100 хувь итгэлтэй боллоо
7 | 0 Хариулах
Зочин [194.167.133.2] 2022/4/9
bi bol ivan baina anglosags
0 | 0 Хариулах
Зочин [103.57.93.132] 2022/4/6
Ураанаас болдиймуу яадын, хөдөө хавар зун явч байхад адуу, тэмээ, үхрийн хөөвөр ноос салаад уначих үзлийн муухай юмнууд харагдах юм. Намар дахиад хөдөө явахаа зүгээр болцон байхын ямарч учиртай юм.
0 | 10 Хариулах
уншигч [66.181.161.102] 2022/4/6
Ноос, ноолуурыг нь цаг тухайд нь авахгүй бол угаасаа хөндийрөөд уначихдаг юм.Муухай нь ч юу байх вэ дээ.Амьтаны байгалийн зохилдлогоо иймээс хойш
7 | 0 Хариулах
Зочин [66.181.161.68] 2022/4/6
Мэдэхгүй хүн хардамтгай!!!
6 | 0 Хариулах
Зочин [107.126.28.41] 2022/4/6
Монголоо алдмар уу….эсвэл урд зүгийн хужаа юу….
3 | 0 Хариулах
Зочин [64.119.29.143] 2022/4/6
Хөгшөөн чи шүү ха ха
1 | 0 Хариулах
Зочин [103.229.122.150] 2022/4/6
Хотод явж байгаа нохой муур хараагүй юу, ядаж уншиж сурсан бол яагаад гээд гүүглдэж сурах хэрэгтэйдээ, юун ураансаг юм ккк
1 | 0 Хариулах
Зочин [202.126.89.71] 2022/4/6
Уран олборлох хортой юу гэдгийг хайгаад үзэхэд л захаасаа гараад ирнэ дээ. Юуг нь ч мэдэхгүй байж худлаа цуурхалд итгэж ийм тийм гэж тархиа угаалгаж байгаа бол хохино. Уул уурхай гэхээр дандаа нэг мал юм ярьсан поп гарууд байнга л байдаг 🤮🤮🤮
3 | 4 Хариулах
Зочин [103.229.122.150] 2022/4/6
хүн малгүй цус ойртоод баларсымдээ
6 | 5 Хариулах
Зочин [119.40.98.177] 2022/4/6
ТББ-ууд мөнгөөр харлуулах ажлыг их хийж байна. Малд нөлөөлдөг, хүнд нөлөөлдөггүй уран гэж юу байхав дээ. Малчид нь боловсролгүйн хар гайгаар ТББ-дын ухуулгад автаад байгаа даа.
18 | 2 Хариулах
Монгол [66.181.161.98] 2022/4/6
Манай ТББууд дэндэж байна аа хаана л үйлдвэр барья ажлын байр бий болгоё гэхээр ингэлээ тэглээ үхлээ хатлаа гээд л эх орончид гараад ирэх юм. Нээрээ л малд нөлөөлөөд хүнд нөлөөлдөггүй уран эсхүл радиац гэж хаа байдаг юм бэ худлаа мэдээлэл тарааж нийгмийг цочирдуулж тархи угааж тоглодогийг болиулах хэрэгтэй. Цахилгаан станц баруун аймагт барья гэсэн чинь сумын ИТХын дарга нь хятдын элчин рүү бичиг өгөөд гацаах гээд явж байна гэсэн. Эгийн гол дээр станц барья гэхээр Путин боль байгаль нуур минь бохирдоно гэх ер нь монголд ямар нэг зүйл хийе гэхээр ямар нэг саад тавиад тамын тогооны үлгэр болох юм. Өөрсдөө хийж чадахгүй бол чаддаг нь хийг л дээ гэтэл дандаа саадаа болох юм
2 | 0 Хариулах
Уншигч [192.82.66.139] 2022/4/6
ХААИС- овгорууд бол шууд судлаад дүгнэлт өгнө байхдаа Байгалийн зүй тогтол, хүний шуналт үйл ажиллагааны шууд сөрөг нөлөөтэй гэсэн дүгнэлт гарна шүү дээ ! Хөөрхий сэтгүүлчид бол бичих л байхдаа
1 | 3 Хариулах
Монгол [66.181.161.98] 2022/4/6
Чи далдыг харагч уу мэргэжлийн байгууллагууд нь зүгээр гээд байна хордсон радиац гэрлийн өвчтэй хүн нэг ч алга байна үүнээс өөрөөр яах юм чам шиг хаа нэгтээ муу юм бхйж л таараа гээд л бусдыг турхираад бх уу
0 | 0 Хариулах
зочин [43.242.243.127] 2022/4/6
Энэ улсын эрчим хүчний хөгжилд гай болсон ояа хар массын тархийг угаасан т1 нийтлэл байна
2 | 5 Хариулах
Зочин [66.181.191.139] 2022/4/6
оркууд дэлхийгээс зайлцгаа
1 | 0 Хариулах
уншигч [66.181.161.102] 2022/4/6
Хордсон малынхаа мах сүүг хэрэглэсэн малчин нь зүгээр байгаа нь гайхмаар
7 | 1 Хариулах
Зочин [195.181.168.33] 2022/4/6
Энэ оросын талын троллуудыг бүү тоо. Огт урангүй газар ч согогтой төл гарч л байдаг.
12 | 2 Хариулах
Зочин [202.179.2.18] 2022/4/6
Юм хум уншиж чаддаг бол сайн унш, судалгаа хий. Бусад улсад маш өндөр хатуу хяналтанд хийгддэг ажлыг Монголд захын нэг муу дарга, чам мэтийн хөлсний гуйлгачин сэтгүүлч ашиглаад хийх гэж байгаад бид бухимдаад байгаа юм. Үр хүүхдийнхээ ирээдүйд эрсдэл гаргаж хэдэн төгрөг олохоосоо түрүүлээд интернетээр сайн судла. Чи удахгүй хордсон хүмүүсийн зовлон шаналлаар хараал идээд сууж байх вий дээ.
6 | 11 Хариулах
Зочин [150.129.143.89] 2022/4/6
Чи яаж хордчихоод байгаа юм бэ? Уранаас болоод асуудал үүсээд байгаа юм бол өмнөх оросуудын хаягдсан өрмийн цэгээс яагаад хордохгүй байсан юм бэ?
5 | 2 Хариулах
Зочин [66.181.161.98] 2022/4/6
Хэн хаана хордоод радиацын өвчин тусчихав аа. Нээрээ л малынхаа сүү махыг идэж байгаа малчид нь зүгээр л байна. Соц үед дорнодод Мардайн ордыг оросууд олборлож байсан тэндээс хэн хордчихов хаана байна. Худлаа хадны мангаа яригч их мэдэгч нар их олон болжээ ялангуяа хулхи тбб ууд
1 | 1 Хариулах
lola [1.145.70.13] 2022/4/6
ураны эсрэг гэсэн дандаа оросын троллууд штээ. монгол эрчим хүчээр бие даачих вий гэж шээс нь гоожиж байгаа.
21 | 1 Хариулах
Зочин [202.179.2.18] 2022/4/6
энийг бичсэн яаашканы орхидос минь, үр хүүхэд чинь хордоод ирэхлээр энийг бичээд авсан мөнгөөрөө цусаар уйлаад үхээрэй.
5 | 19 Хариулах
Саруул ухаант монгол [66.181.161.27] 2022/4/6
Физик химийн мэдлэггүй малнаас дор амьтан минь чи зүгээр далд ор, эргүү орк [хориотой үг]
14 | 1 Хариулах
Зочин [103.229.122.150] 2022/4/6
ийм заваан үг хэллэгээр бичдэг чи бол хүн биш, чи өөрийгөө тролл, цалингаар ажиллаж байна гэж бодож байгаа ч бурхан бун чөтгөр аль нь ч чамаас гарсан үг бүрийг шүүж байдаг юмшдээ, өөрийгөө нуучихсан гэж бодож байвал алдаа шүү, зөв хүн нүднээс далд ч зөв л байдаг
6 | 0 Хариулах
ДАНРАВ [192.82.92.237] 2022/4/6
Сайн сурвалжлага болж. Дүгнэлтээ илүү тодоор бичих нь зүйтэй байсан мэт. Энэ худлаа хийрхэлийг дарах хэрэгтэй. Улс орноо хөгжүүлэх нь чухал. Амжилт!
18 | 4 Хариулах
Саруул ухаант монгол [66.181.161.27] 2022/4/6
Худал батлагдаагүй мэдээлэл тарааж ард иргэдийг турхирдаг ТББуудын удирдах нөхдүүдийг 1-3 жил шоронд нь явуулдаг хууль хэрэгтэй байна!
17 | 3 Хариулах