Индэр    
2022 оны 3 сарын 23
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий эрхлэгч.

Никола Мас: Уран олборлоод гаргаж байгаа улс оронд ашигласан цөмийн түлшний хаягдал хэзээ ч эргэж ирэхгүй 

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг дахь Зөөвч-Овоо орд нөөцөөрөө сүүлийн 10 жилд нээгдсэн хамгийн том ураны ордын нэгд тооцогдож байна. Тус ордын үйлдвэрлэлийн туршилт эхэлсэн бөгөөд төслийг хэрэгжүүлэгч “Бадрах Энержи” компанийн 66 хувийг эзэмшигч, Францын "Орано Майнинг" компанийн Гүйцэтгэх захирал Никола Мас өнгөрсөн долоо хоногт Монголд хүрэлцэн ирсэн юм.

Энэ үеэр түүнтэй “Зөөвч-Овоо” төсөл болон уран, цөмийн эрчим хүчний салбарын талаар ярилцлаа. Тэрбээр уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхий нийтээрээ тэмцэж байгаа энэ үед Монгол Улс ногоон эрчим хүчний түүхий эд экспортлохын зэрэгцээ хэрэглэгч болох ч боломж байгааг онцолсон юм.



-Зөөвч-Овоо ордын үйлдвэрлэлийн туршилт өнгөрсөн долдугаар сард эхэлсэнтэй холбоотой таныг Монголд ирж байгаа гэж ойлгож байна. Уран олборлолтоор дэлхийд тэргүүлэгчдийн нэг ”Орано Майнинг” компанийн хувьд Монгол дахь төслийн ач холбогдлыг та хэрхэн харж байгаа вэ?

-"Зөөвч-Овоо" бол “Орано Майнинг” компанийн хувьд маш чухал төсөл. Ойролцоогоор 30-35 жилийн хугацаанд хэрэгжих томоохон төсөл байгаа. Нөгөө талаас Монгол-Францын стратегийн ач холбогдол бүхий салбар дахь хамтын ажиллагаа бодитоор биеллээ олж байна гэж хэлж болно. 

Францын тал 66 хувь эзэмшдэг бол Монголын тал 34 хувийг эзэмшиж байгаа. 

Манай төсөл 20 гаруй жилийн өмнө эхэлж байсан. Таны хэлсэнчлэн одоо бол үйлдвэрлэлийн туршилтын шатанд явж байна. Үйлдвэрлэлийн туршилт ирэх жилийн эхэн үе хүртэл үргэлжлэх ёстой. 

“Орано Майнинг” компанийн хувьд энэхүү үйлдвэрлэлийн туршилт газар доор уусган олборлох технологиор уран олборлох боломжтойг батлан харуулах нөхцөл бүрдүүлж байгаагаараа ихээхэн ач холбогдолтой. Монгол Улсын хувьд анх удаа уг арга техникийг ашиглаж байгаа тул мөн энэ аргаар уран олборлох боломжтой гэдгийг хүн бүр нүдээрээ харж, үүнд итгэх боломж бүрдүүлж байгаагаараа чухал төсөл юм. 

-Монголд ирээд хийсэн уулзалтуудынхаа үр дүнгээс хуваалцахгүй юу, таны хүлээлтэд хүрсэн үү?

-Би дөрөв дэх удаагаа Монгол Улсад ирж байна. Энэ дөрвөн удаагийн айлчлалыг харвал энэ удаагийнх хамгийн үр дүнтэй нь гэж хэлнэ.

Миний бодлоор үйлдвэрлэлийн туршилт эхлээд амжилттай, хэвийн явж байгаагаас гадна хэрхэн яаж уран олборлож байгаа нь  олон хүнд итгэл төрүүлсэн болов уу гэж харж байна. Өнөөдөр урьд урьдынхаасаа олон хүн энэ төслөөс Монгол Улсад бий болгож буй боломжийн талаар ярьж байна. 

-Хэтийн төлөв, боломжийн талаар илүү тодруулахгүй юу? Монгол Улсад ямар боломжууд энэ төслөөс бий болох вэ?

-Улс төрийн түвшинд яривал энэ төсөл нь Монгол, Франц хоёр улсын түншлэлийг бодитой хэрэгжүүлж байгаа төсөл. Франц улстай холбогдож, Франц улстай хийж байгаа хамтын ажиллагааны том илэрхийлэл юм. 

Нөгөө талаар, энэ төсөл нь шинэ ашигт малтмалыг олборлож эхэлж байгаа гэдгээрээ Монгол Улсын экспортыг төрөлжүүлэх боломжийг олгож байна. 

Гуравдугаарт, уран нь нүүрсхүчлийн хий ялгаруулахгүйгээр цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх боломжийг олгож байгаа. Өнөөдрийн байдлаар Монгол Улс их хэмжээний шатах ашигт малтмал буюу нүүрс экспортолж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн үед нүүрсний хэрэглээ улам бүр багасна. Ийм үед ураныг экспортод гаргаснаар нүүрсхүчлийн хий ялгаруулахгүйгээр эрчим хүч үйлдвэрлэх үйлсэд том хувь нэмэр оруулна. 

Илүү бодит боломжийн тухайд, төсөл хэрэгжсэнээр ирээдүйд 1,000 орчим ажлын байр бий болгож байгааг дурдаж болно. Үүнд шууд болон шууд бус ажлын байр багтаж байгаа ба 98 хувь нь монгол ажилтнууд байх юм. 

Төсөл хэрэгжих нийт хугацаандаа татвар, хураамж хэлбэрээр Монгол Улсын төсөвт 1 тэрбум ам.доллар төвлөрүүлнэ. Дорноговь аймгийн хэмжээнд мэдэгдэхүйц хэмжээний хөрөнгө оруулалтыг нийгмийн төсөл хөтөлбөрт оруулна. 

-Нэг тэрбум долларын татвар төлнө гэж байна. Монгол Улс ураны нөөцөөр дэлхийд эхний 10-т бичигдэж байгаа. Ийм нөөцтэй улсын хувьд тэрбум долларын өгөөж бусад улстай харьцуулахад хэр зэрэг өгөөж вэ?

-Зөөвч-Овоогийн ураны уурхай нь дунд хэмжээний ураны уурхай болно л доо. Хамгийн жижиг ураны уурхайнууд жишээ нь жилд 1,000 хүрэхгүй тонн буюу цөөн хэдэн зуун тонн уран үйлдвэрлэдэг бол хамгийн том уурхайнууд нь жилд 7,000 орчмыг үйлдвэрлэн гаргадаг. Зөөвч-Овоогийн хувьд жилд ойролцоогоор 3,000 тонн уран үйлдвэрлэн гаргана

Татвар хураамжийн хувьд Монгол Улсад өөр бусад улс орнуудын жишигт байх хэмжээний татвар, хураамж авахыг зорих болов уу гэж бодож байна. 

Эх сурвалж: Statista

Бидний хувьд уурхай ажиллах нийт хугацаанд 1 тэрбум ам.долларын татвар хураамж нь төлнө гэдэг нь мэдээж жилдээ 7,000 тонныг олборлож байгаа уурхайгаас бага ч 1,000 хүрэхгүй тонн уран олборлож байгаа уурхайтай харьцуулахад илүү өндөр хэмжээний татвар хураамж төлнө гэсэн үг. Тэгэхээр 1 тэрбум доллар бол нэлээд сайн орлого бүрдүүлэлт гэж харж байна. 

Үүнээс гадна Монгол Улсын хувьд ямар төрлөөр орлого төвлөрүүлэх вэ гэдэг шийдвэрээ гаргах болов уу. Татвар хураамжуудаараа дамжуулан энэ төслөөс илүү орлого бүрдүүлэх эсвэл, орон нутагт хэрэгжих нийгмийн төсөл хөтөлбөрүүдэд илүүтэй хөрөнгө оруулалт татах уу гэдэг дээр хөрөнгө оруулагч биш, харин Монгол Улс өөрөө шийдвэрээ гаргана гэж бодож байна. 

Цөмийн эрчим хүчний гол давуу тал нь жилийн 365 хоногт, өдөр, шөнийн аль ч цагт, салхи байгаа үгүйгээс үл хамааран нүүрстөрөгчийн хий ялгаруулалгүйгээр цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх боломж

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

-Олборлох технологийн талаар та түрүүн дурдсан. Орон нутгийн иргэдийн хувьд ч тэр, монголчуудын хувьд ч тэр байгаль орчны асуудал хамгийн их анхаарал татаж байгаа. Тэгэхээр энэ төслийн технологи үнэхээр байгаль орчинд ээлтэй байж чадах уу?

-Юуны өмнө байгаль орчны хамгаалал зөвхөн Монголын талд бус мөн Францын талд ч гэсэн эн тэргүүнд тавигддаг чухал асуудал гэдгийг хэлмээр байна. Дээрээс нь энэ төсөлд хэрэглэх технологи маань байгаль орчинд хамгийн бага нөлөөлөл үзүүлдэг.

Энэ технологийн онцлог нь уурхайн нүх үүсгэдэггүй, газар доор уурхай байгуулах шаардлагагүй, уран олборлох хүдрээ газрын гадарга дээр ил гаргаж ирдэггүй тул хүдрийн хаягдлын менежментийн асуудал үүсдэггүй. Уурхайн олборлолт дуусаад нөхөн сэргээлт хийхэд тухайн газрыг уурхайн өмнөх байгалийн унаган төлөвт буцаагаад аваачих бүрэн боломжтой. 

Уг технологиос байгальд үлдэх ул мөр хамгийн бага, хамгийн бага эрчим хүч, хамгийн бага хэмжээний ус ашигладаг. Үүний зэрэгцээ  энэ технологи нь дэлхий нийтэд маш сайн танигдсан технологи.

Ирээдүйд Монгол Улс магадгүй сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн зэрэгцээ цөмийн эрчим хүчийг ч ашиглаж болох юм. Энэ бол Монгол Улсын гаргах шийдвэр

Учир нь өнөөдөр дэлхийд олборлож байгаа нийт ураны 50 хувийг газар доор уусган олборлох энэ технологиор олборлож байна

Өнөөдрийн байдлаар олборлолтын энэ техникийг Төв Азид маш их хэрэглэж байна. АНУ хэрэглэж байсан, цаашид хэрэглэх төлөвлөгөөтэй байгаа. Мөн Канад, Африкт ашиглах судалгаанууд хийгдэж байгаа. 

Энэ технологийг Монгол Улсад анх удаа ашиглах гэж байгаа нь үнэн. Тиймдээ ч энэ технологийг бүрэн хянах боломжтой гэдгийг Монгол Улсын эрх бүхий байгууллагын мэргэжилтнүүд, нутгийн иргэд, малчдад батлан харуулж, тэдний итгэлийг олох нь чухал юм. 

-Сая хаягдлын талаар ярилаа. Манайх шар нунтаг экспортлогч улс болж байгаа. Тэгэхээр олон улсад цөмийн хаягдлын асуудал яригддаг. Монгол Улс хаягдлын тал дээр экспортлогч орны хувьд ямар нэгэн үүрэг хүлээх үү. Эсвэл түүхий эд учраас хамаарахгүй юу?

-Их сайхан асуулт тавилаа. Цөмийн хаягдал нь шар нунтаг экспортолж байгаа улстай ямар ч хамаагүй. Ураныг экспортлоод цахилгаан үйлдвэрлэгч компаниудад зардаг. Цахилгаан үйлдвэрлэгч компаниуд тухайн ураныг цахилган эрчим хүч гарган авахдаа ашиглана. Тийм учраас цахилгаан үйлдвэрлэгч компаниуд ашиглаж байгаа ураны бүтээгдэхүүн болон цөмийн цахилгаан станцын хаягдлаа хариуцдаг. Олон улсын эрх зүйн зохицуулалтаар цөмийн түлшний хаягдлыг уран экспортолж байгаа улс руу буцааж илгээхийг хориглодог.  

Түүнээс гадна Монгол Улсын хувьд байгалийн уран буюу ашигт малтмалыг гадагшаа экспортолно. Монгол Улс ураныг цөмийн цахилгаан станцад ашиглаагүй байна. 

Энэ талаарх олон улсын хууль эрх зүйн зохицуулалт маш тодорхой байдаг. Ямар нэгэн давхардсан санаа агуулдаггүй учраас эргэлзээ төрүүлэх зүйл байдаггүй.

-Ер нь ураныг цөмийн эрчим хүчний салбарт цөмийн эрчим хүч гарган авах тал дээр болон хаягдал боловсруулах, дахин ашиглах тал дээр ямар шинэ дэвшилт технологи олон улсад нэвтэрч байна вэ. Хаягдлаа дахин ашиглах боломж болон жижиг станцын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Таны асуултад хариулахаасаа өмнө нэг зүйлийг тодруулж хэлэхийг зөвшөөрнө үү. Ураны уурхай гэдэг бол зүгээр л уурхай,  цацраг идэвхт ашигт малтмалын уурхай. Энэ бол цөмийн байгууламж биш юм. 

Ураны уурхай биш, цөмийн салбарын тухай яривал, сүүлийн үед цөмийн салбар дахь судалгаа, хөгжүүлэлтийн ажлууд хоёр чиглэлд төвлөрч байгаа.

  • Нэг нь илүү бага оврын реактор үйлдвэрлэх
  • нөгөө нь цөмийн реакторт ашигласан түлшийг дахин боловсруулах тал дээр төвлөрч байгаа.   

Том реактор ашиглах шаардлагагүй улс орон, хотуудад жижиг оврын цөмийн реактор ашиглах чиглэлд судалгаа, хөгжүүлэлтийн ажил явагдаж байна. 

Нөгөө талаас, ашигласан цөмийн түлшний судалгаа, хөгжүүлэлтийн ажил нь ашигласан цөмийн түлшний дахин боловсруулалтыг сайжруулах, дээрээс нь тэндээс гарч байгаа эцсийн хаягдлын сөрөг нөлөөллийн хугацааг багасгах, амьдралын хугацааг богиносгох тал дээр төвлөрч байгаа. 

Цөмийн салбар дахь бүх хаягдал буюу бүх ашигласан түлшийг нэг бүрчлэн бүртгэж, бүрэн хянахын зэрэгцээ нэг ч хаягдал байгаль орчинтой шууд харилцан үйлчлэл буюу шууд контактад ордоггүй. Ганц цөмийн салбарт л ийм зохицуулалт байдаг буюу өөр бусад аж үйлдвэрийн нэгэнд нь ч ийм нарийн чанд зохицуулалт байдаггүй.

Тэгэхээр таны асуултад өгч байгаа хариултаа нэг зүйлээр дуусгамаар байна. Ураны уурхай болон ашигласан цөмийн түлш хоёрын хооронд ямар ч холбоо байхгүй. Уран олборлоод гаргаж байгаа улс оронд ашигласан цөмийн түлшний хаягдал хэзээ ч эргэж ирэхгүй гэдгийг дахин хэлье. 

""Зөөвч-Овоо" ураны төсөл нь Монгол Улсын хувьд экспортын ашигт малтмалаа төрөлжүүлэх боломж болохоос ашигласан цөмийн түлштэй холбоотой асуудал огтоос үүсгэхгүй юм.

-Монгол Улсын Цөмийн эрчим хүчний талаар баримтлах бодлого дээр алсдаа цөмийн эрчим хүч ашиглах тухай өгүүлбэр орсон байдаг. Хэрэв манай улс жижиг оврын цөмийн эрчим хүчний станц ашиглавал боломжтой гэж та харж байна уу?

-Тийм ээ. Яагаад болохгүй гэж?

Аливаа нэг улсад цөмийн эрчим хүч ашиглахад нь саад болох зүйл гэж байх ёсгүй. Өнөөдөр Хойд Америк, Латин Америк, Африк, Европ, Ази гээд бүх л тивд цөмийн реактор ажиллаж байна. Өнөөдөр Монгол Улс эрчим хүчний хэрэгцээний ихээхэн хувийг шатах ашигт малтмалаар үйлдвэрлэн гаргаж байна. Ингэж эрчим хүч үйлдвэрлэх нь нүүрстөрөгчийн хий ихээр ялгаруулдаг. 

Ирээдүйд Монгол Улс үйлдвэрлэн гаргаж байгаа нүүрстөрөгчийн хийгээ багасгах шаардлагатай тулгарна. Тэгэхэд эрчим хүчээ шатах ашигт малтмалаар биш өөр бусад эрчим хүчний эх үүсвэрээр орлуулах хэрэгтэй болох болов уу. Магадгүй сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн зэрэгцээ цөмийн эрчмийг ч ашиглаж болох юм. 

Монгол Улс шийдвэр гаргана, ингэхдээ бага оврын цөмийн реактортой болох уу, эсвэл том реактор барих уу гэдгээ өөрөө шийднэ. Гурав дахь хувилбар нь, хөрш улсууддаа байгаа цөмийн станцад хувь эзэмшилтэй болоод тэндээсээ цөмийн эрчим хүч авах байж болно. Тухайлбал, Европт Швейцар улс Франц дахь цөмийн реакторуудад хувь эзэмшилтэй явж ирсэн.  

Энэ бол Монгол Улсын гаргах шийдвэр. Монгол Улсын бодлого тодорхойлогч, цаашлаад Монгол Улс нь ардчилсан улс тул Монголын ард түмний шийдвэрээс хамаарах болов уу.

-Франц улс цөмийн эрчим хүчний салбартаа эргэлт хийж, ногоон эрчим хүч болохыг Европын холбоогоор баталгаажуулчихлаа. Үнэхээр ногоон эрчим хүч болон аюулгүй байдлын тал дээр санаа зоволтгүй юу? Манай улс энэ төрлийн эрчим хүч ашиглах сонголт хийлээ гэхэд итгэлтэй байж болох уу? 

-Цөмийн эрчим хүчний гол давуу тал нь жилийн 365 хоногт, өдөр, шөнийн аль ч цагт, салхи байгаа үгүйгээс үл хамааран нүүрстөрөгчийн хий ялгаруулалгүйгээр цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх боломж юм. 

Ийм давуу талтай  эрчим хүч үйлдвэрлэх гурван арга л байдаг. Үүнд:

  • Боломжтой бүс нутагт газрын гүний дулаан ашиглаж эрчим хүч гаргах (геотерм),
  • Гол, мөрөн нь хөлддөггүй бүс нутагт  усан цахилгаан станцаар эрчим хүч үйлдвэрлэх,
  • Гурав дахь нь цөмийн эрчим хүч. 

Тийм ч учраас хүн төрөлхтний өмнө тулгараад байгаа хамгийн том сорилт болох уур амьсгалын дулаарлыг шийдвэрлэхэд цөмийн эрчим хүчний оруулах хувь нэмрийг Франц улс төдийгүй Европын холбоо хүлээн зөвшөөрлөө. 

Яг л ийм шалтгаанаар өдөр бүр олон улс орон цөмийн эрчим хүчийг ашиглах шийдвэр гаргаж байна. Тэдгээрийн тоонд Орос, Канад, Хятад, Англи, АНУ, Пакистан, Египет улсыг дурдаж болж байна. 

Зөөвч-Овоо уурхайн ажилтнуудын жилд авах цацрагийн тунгийн дээд хэмжээ нь боржин чулуу ихтэй бүс нутагт амьдардаг энгийн иргэдийн авах шарлагын тунгаас ч бага

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

-Монгол Улсын талаарх асуудалдаа эргээд оръё. Үйлдвэрлэлийн туршилт 1.5 жил үргэлжилнэ гэсэн. Тэгвэл хөрөнгө оруулалтын гэрээ хэзээ хийгдэж, үндсэн үйл ажиллагаа хэдийд эхэлнэ гэж төлөвлөж байгаа вэ?

-Энэ бол зөвхөн манай төсөл биш, "Зөөвч-Овоо" бол Монгол, Францын хамтарсан төсөл гэдгийг дахин тодотгомоор байна. 

Таны асуулт руу эргээд ороход, хөрөнгө оруулалтын гэрээний яриа хэлэлцээ энэ жилдээ багтаад эхэлнэ. Гэрээг бол ирэх хоёр жилдээ багтаад байгуулна гэж төлөвлөж байна

Үүний дараа хөрөнгө оруулах шийдвэр гарна. Араас нь үндсэн үйлдвэрлэл эхэлнэ. 

Хөрөнгө оруулалтын гэрээний яриа хэлэлцээг эхлүүлэхэд тохиромжтой мөч ирээд байна гэж харж байна. Нэг талаас, үйлдвэрлэлийн туршилт амжилттай явагдаж, бид олборлолтын технологио бүрэн эзэмшсэн болохыг хүн бүр харж байна. Нөгөө талаас, уур амьсгалын өөрчлөлт дэлхийн улс орнуудын хувьд улам хурцаар тавигдаж, уран, цөмийн эрчим хүчний гүйцэтгэх үүргийг хэзээ хэзээнээс илүү хүлээн зөвшөөрч байна. Мөн Монгол Улсын Засгийн газрын зүгээс Шинэ сэргэлтийн бодлогоор шинэ шинэ хөрөнгө оруулалт дээр тулгуурлах,  олборлож буй ашигт малтмалаа төрөлжүүлэх төлөвлөгөөтэй байгаа билээ. 

Энэ долоо хоногт “Мон-Атом” ХХК, “Эрдэнэс Монгол” ХХК болон Засгийн газрын төлөөлөл болсон байгууллага, хүмүүстэй уулзаж ярилцаж байхад Монголын талаас бидний нэгэн адил "Зөөвч-Овоо" төслийг урагшлуулах, амжилттай явуулах хүсэл эрмэлзэлтэй байна. 

-Зөөвч-Овоо ордоос гадна цаашдаа нөөцөө нэмэгдүүлэх, хайгуул хийх сонирхол, төлөвлөгөө байгаа юу?

-Тийм ээ. Гэхдээ хугацааны хувьд хараахан болоогүй байна. Өнөөдрийн хувьд бид өөрсдийн болоод “Мон-Атом” компани, Монголын Засгийн газрын анхаарал болон хүчин чармайлтыг Зөөвч-Овоо ураны ордын үндсэн үйлдвэрлэлийг эхлүүлэхэд төвлөрүүлэхийг хүсэж байна.  

Монгол Улс ураны арвин нөөцтэй гэж боддог. Монгол Улсын хувьд ураны хайгуул хийгдээгүй бүс нутаг олон байгаа. Гэхдээ төсөлд оролцож байгаа бүх талууд төслийн амжилтад бүрэн дүүрэн итгэлтэй байх тохиолдолд уг ураны арвин нөөцийг амжилттай хөгжүүлэх боломж бүрдэнэ. Үүний тулд эхлээд "Зөөвч-Овоо" төсөл бодит жишээ болох ёстой юм. 

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын Ашигт малтмалын тухай хууль болон Цөмийн энергийн тухай хуулийн хооронд  зөрчилдөөн байна. Өнөөдөр, хууль эрх зүйн зохицуулалтын хувьд хайгуулаа амжилттай хийгээд төслийн хөгжүүлэлтийн шат руу шилжихэд асар хүндрэлтэй учирч байна. Манай төсөл Цөмийн энергийн тухай хууль батлагдахаас өмнө эхэлж байсан. Ашигт малтмалын тухай хуулиар хайгуулаа хийгээд төслийн хөгжүүлэлтээ хийгээд явах боломжтой байсан бол Цөмийн энергийн тухай хууль батлагдсанаар хоёр хуулийн хооронд зөрчилдөөн үүсэж, бүх зүйл амаргүй болсон. 

Эрх бүхий байгууллагууд энэ хуулиуд зөрчилдөж байгааг сайтар ойлгож байгаа тул эдгээр хуулиудаа илүү боловсронгуй болгож, дээрх боломжийг аж ахуйн нэгжүүдэд олгох тал дээр анхааран ажиллаж байгаа. 

-Монгол Улс хөрөнгө оруулаад ажиллахад үүнээс өөр ямар хүндрэл бэрхшээл тулгарч байна вэ? 

-Бидэнд таарсан томоохон саад бэрхшээлийн нэг нь зарим нэг ТББ-уудын зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан явдал юм. Бидний харж байгаагаар зарим ТББ худал цуу яриаг санаатай тарааж, Дорноговь аймгийн ард иргэдийг хүссэнээрээ удирдсан. 

Ойлгоход хүндрэлтэй байгаа л даа. Эдгээр ТББ нь үнэхээр өөрсдөө санаа  зовсондоо ингэж эсэргүүцээд байна уу, эсвэл эргээд өөрсдөө гаднын нөлөөнд орсны улмаас ийм зүйл хийсэн үү гэдгийг ойлгоход хүндрэлтэй байна. Гэхдээ нэг л зүйл тодорхой байна. Энэ нь юу вэ гэвэл, эдгээр ТББ-ууд Дорноговь аймагт ажиллаж, амьдарч байгаа иргэд, малчдыг хуурсан. Тэд ард иргэдийн дунд худал, цуу яриа тараасан. 

Бидний хувьд анх удаа л ТББ-уудын зүгээс ийм их хэмжээний худал цуу яриаг тарааж байгаатай Монгол Улсад нүүр тулж байна. Ард иргэд, малчид худал ярьж байгаа зүйл огтхон биш, харин  ТББ-ын зүгээс ард иргэд, малчид руу чиглэсэн худал яриа, ухуулгыг хийж, төөрөгдүүлж байна. 

Өөр хаана ч хоёр толгойтой ишиг төрлөө, зургаан хөлтэй ямаа гарлаа гэдэг асуудал таарч байгаагүй

Ураны уурхайнууд Австрали, Канад, Казахстан, Узбекистан, Нигерт ажиллаж байна. АНУ, Францад ч байсан. Ураны уурхайгаас болоод мал элдэв гажигтай төрж, тэр нь хүнд хүртэл элдэв гажиг болон үргүйдлээр илэрч байна гээд байна. Хэрэв үнэхээр ийм асуудлууд ураны уурхайгаас болж үүсдэг байсан бол эдгээр улсад ураны олборлолтоо аль хэдийн хориглоод, зогсоочих байсан болов уу. Уран олборлогч улсуудын дунд ардчилсан, авторитар засаглалтай, баян чинээлэг, хөгжиж буй гээд олон улс бий.

Мэдээж Монгол Улсад өөрийн онцлог байгаа. Гэхдээ нүүдлийн аж ахуй бол Казахстанд байна, Нигерт байна. Канадын хойд нутгуудад ч гэсэн уламжлалт нүүдлийн аж ахуй байдаг. Ганц Монгол улсаас гадна өөр олон улсад уламжлалт нүүдлийн аж ахуй байгаа. Тэдгээр бусад улсад ураны уурхай, уламжлалт нүүдлийн аж ахуйн хамт амжилттай зэрэгцэн оршиж байна. 

-”Орано Майнинг”-ийн үйл ажиллагаа явуулж байгаа улсуудад ийм тохиолдол гарч байгаагүй юм байна, тийм үү?

-Үйл ажиллагаа явуулж байгаа улсын ард иргэдийг худал мэдээллээр төөрөгдүүлж байсан тохиолдол гарч байгаагүй. Ямар ч аж үйлдвэрийн хувьд, уул уурхайн хувьд ч тэр ойр орчмын ард иргэдтэй ярилцаж, хэлэлцэх, зүйл байдаг. Энэ бол хаа ч байдаг зүйл. Ураны уурхайн хувьд ашигт малтмалынх нь цацраг идэвхт шинж чанарыг нь тайлбарлан таниулж, ойлгуулах тийм амар хялбар ажил биш байдаг. Гэхдээ өөр хаана ч хоёр толгойтой ишиг төрлөө, зургаан хөлтэй ямаа гарлаа гэдэг асуудал таарч байгаагүй

-Цацрагийн талаар сонирхмоор байна. Газрын гүнээс олборлож байгаа ураны цацрагийн нөлөө ойр орчимд нь нөлөөлөхгүй гэж ойлгож байгаа. Монгол байгаа уран бусад улсад байгаа урантай харьцуулахад цацрагийн хэмжээ нь ижил үү?

-Ураны уурхайн эргэн тойронд амьдарч байгаа ард иргэдэд цацрагийн ямар ч нөлөөлөл байхгүй.

  • Нэгдүгээрт, манай ашиглаж байгаа технологийн үед ил цацраг идэвхт тоос тоосонцор босохгүй, хүдрийн хаягдал үүсдэггүй.
  • Хоёрдугаарт, цацраг идэвхт элемент ил байлаа ч ураны салбарын хууль эрх зүйн зохицуулалт маш чанга байдаг. Уурхайн эргэн тойрны цацрагийн түвшнийг хатуу хязгаарладаг. 

Бидний олборлох байгалийн уранаас ялгарах цацраг идэвхийн хэмжээ дэлхийн өнцөг булан бүрд ижилхэн.

Гэхдээ Монгол Улсын газрын хэвлий дэх ураны агуулга нь Казахстан улсынхтай ойролцоо ч Канадынхаас хавьгүй бага. Үүний зэрэгцээ уурхайд ажиллах ажилтнуудын цацрагийн хяналтыг хүн нэг бүр дээр хийдэг. Ажилтнуудын жилд авах цацрагийн тунгийн дээд хэмжээ нь боржин чулуу ихтэй бүс нутагт амьдардаг энгийн иргэдийн авах шарлагын тунгаас ч бага байдаг.

-Монголын уншигчдад хандаж танд нэмж хэлэх зүйл байгаа болов уу?

-Монголын уншигчдад хүргэх нэг зүйл байна. Манай төсөл амжилттай урагшилбал  ирэх хоёр жилд хөрөнгө оруулалтын гэрээгээ байгуулаад, ирэх 3-4 жилд уурхайн бүтээн байгуулалтын ажлаа хийж, олборлолтоо эхлүүлнэ. Тухайн үед  1,000 орчим ажлын байр бий болох юм. Манайд ажилд орох хүсэлтэй хүн байвал бид багтаа авч ажиллахдаа баяртай байх болно. 

Тэр хүмүүсийг дуртайяа ажилд авч, Монгол-Францын хамтарсан ураны төслийг амжилттай бүтээлцэхэд гар бие оролцохыг урьж байна. 

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
54
Зураг
ЗӨВ, ГОЁ
25
Зураг
ТЭНЭГЛЭЛ
4
Зураг
БУРУУ
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
110 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [139.5.216.31] 2022/4/7
Француудын төр энэ төслийн тодорхой хэмжээний эзэмшигч гэдгийг санах хэрэгтэй. Энэ ажил явах үгүйг зөвхөн Хятад, Орос шийдээд байхгүй. "Баруун" гэж байна. Цаг дээрээ тулуул тэр хоёр Францтай ярина. Хятад, Орос хоёрын балансыг барих гэж их олон Монгол хүн үхсэн дээ. Сүхбаатар, Цэдэнбал, манай халимаг, өвөр Монгол хамаатнууд. Гуравдагч хөрш бидэнд хэрэгтэй, урантай, урангүй.
1 | 0 Хариулах
Зочин [124.158.107.34] 2022/4/1
"өөр хаана ч хоёр толгойтой ишиг төрлөө, зургаан хөлтэй ямаа гарлаа гэдэг асуудал таарч байгаагүй" genee 2 togloitoi ishig, zurgaan hultei yamaa chin tegeed turtsun l ym daa
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.78] 2022/3/31
Хүмүүсийн мэдлэг нимгэн байна. Дэлхий даяар ногоон эрчим хүч гэж цөмийн эрчим хүчийг нэрлэчихсэн. Хаа сайгүй маш хариуцлагатайгаар ашиглаж өөрийн орны эрчим хүчний хэрэглээг найдвартай хангаж байна. Монгол улс уран олборлоод дараа нь технологийг нь сайн судалж мэргэжилтэнүүдээ бэлдээд цөмийн станцтай болох ёстой. Хадны мангаагаар олон жил айлгалаа. Одоо шинжлэх ухаан, технологи өндөр хөгжсөн цаг үед амьдарч байж харанхуй бүдүүлэг байж боломгүй ээ. Монгол улсын ҮАБ-д ч чухал нөлөөтэй байх болно.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.161.66] 2022/3/31
Элэг дэлүүнд чинь хор шахчихаад зүгээр зүгээр тэгж хурдан үхэхгүй гэж хэлээд бна
1 | 0 Хариулах
21 [192.82.67.113] 2022/3/31
Uleej ugch baina mangar tom [хориотой үг] umhuuleh n
0 | 0 Хариулах
Зочин [112.72.8.46] 2022/3/31
Биеийн дулаанаар ажилдаг цаг мэт ухаалаг төхөөрөмжүүд гараад цөмийн дулаан үүсэгдэг хог хүртэл үнэ орсон цаг ирждээ...
0 | 0 Хариулах
Монгол залуу [202.9.40.235] 2022/3/31
Ядаж ганц уран баяжуулах үйлдвэр, бас ганц станц барьж өгөхөөр гэрээлэх хэрэгтэй, үгүй гэвэл гэдий хөөж явуул дарамтал
2 | 1 Хариулах
Зочин [103.57.95.218] 2022/3/31
Төсөл амжилттай хэрэгжих болтугай!
0 | 1 Хариулах
B.zochin [202.55.188.123] 2022/3/30
Mongoliin baigaliin ih bayalagiig dund hemjeenii gej heleed urand shunasan gadaadiin negen shunaltanii yaria shig sanagdlaa.Uran olborloh ni yamar ch horgui gej yu bh bilee.Tsatsrag idevhit atomiin bumbug hiideg buteegdhuun shuu.Gadniihan ashig olj l baival tedend Mongolchuud, malchid yah ni ogt hamaagui.Yariltslaga ni ogt unemshil turuulehgui bna daa.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.181.196] 2022/3/27
Уранаа өг тэгэхгүй бол монгол орон хаягдал булшлах газар болно гэж гарчиг өгмөөр юм бн
2 | 0 Хариулах
Зочин [103.161.242.21] 2022/3/27
Шинжлэх ухааны ололттой хөл нийлүүлэх цаг нь болсон алийн болгон хөдсөн дээлтэй хөл нүцгэн явах вэ..
0 | 2 Хариулах
Зочин [77.205.19.91] 2022/3/27
Их мэдэгчид ээ. Шинжлэх ухаан талаас нь ярьж хэлэх хүн алга уу? Дэлхийн олон оронд энэ олборлолт явуулж байгаа. Ядахнаа тэднээс жишээ авч юм бичээч. Галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг юм бичицгээе юм.
3 | 2 Хариулах
Зочин [103.26.194.214] 2022/3/26
Ийм новшийн Француудыг хөөгөөд явуулах хэрэгтэй. Байгаль эх хэвээрээ байх нь чухал болохоос мөнгө хэрэггүй ээ. Хутагтын нутгаас хөөж гаргах хэрэгтэй
2 | 2 Хариулах
mglhuu [91.167.184.196] 2022/3/24
ayultai , jinhene ayul
3 | 2 Хариулах
Цолмон [192.82.83.151] 2022/3/24
Зайлуулаач энэ луйварчидыг монгол дахь луйварчидтай хамт
2 | 1 Хариулах
Зочин [202.126.88.199] 2022/3/24
Дэлхий даяар л цөмийн энерги ашиглаж байна, жижиг реактортой болж эрчим хүчний гачаал, хараат байдлаасаа салахсан.
4 | 2 Хариулах
Зочин [202.131.242.110] 2022/3/24
Ээ мэдэхгүй дээ. Сайн ч муу ч эцсийн үр дүнг нь манай улс л үүрээд үлдэнэ. Эд ч яахав юмаа хийчихээд ашгаа аваад л яваад өгнө. Уран ашигладаг япон, европын улсууд хүртэл ойрын жилүүдэд ураны цахилгаан станцуудаас бүрмөсөн татгалзах шийдвэр гаргачихаад байна. Муугаар бодоход газар хөдлөөд уран гадагш задарвал яана.
3 | 2 Хариулах
Зочин [103.10.23.136] 2022/3/24
Мань мэтийгээ сүүлд нь унгах юмаа сайн мэдэж байгаа даа. Ийм хөгжсөн, дарангуйлж амьдарсан капитлистуудад итгэхэд хэцүү дээ
2 | 0 Хариулах
Зочин [46.223.163.213] 2022/3/24
хийн хоолойноос л дээр
5 | 2 Хариулах
хмм [193.176.84.218] 2022/3/23
Хичнээн тонн Ураны нөөцтэй уурхай вэ? Алиу хэлээч
0 | 1 Хариулах
zochin [199.197.5.1, 165.225.231.100] 2022/3/24
uuchlaarai comment unshaad suudaggui bga shu hariulah bolomjgui. uuruu joohn ym hum unshij sudlarai bayarlalaa
0 | 1 Хариулах
хмм [193.176.84.218] 2022/3/23
Хичнээн тонн Ураны нөөцтэй уурхай вэ? Алиу хэлээч
0 | 1 Хариулах
Зочин [89.85.253.211] 2022/3/23
Жижиг ч болтугай цөмийн станцтай болмоор юм монголчууд мэдэхгүй юмаа цуураад байхаар
3 | 1 Хариулах
зочин [64.119.17.116] 2022/3/31
Том нь дээрээ ирээдүйгээ бодсон дээр одоо байгаа цахилгаан станцуудын чадал нь тулчаад байгаа.Хүнд үйлдвэр хөгжихөд хямд найдвартай эрчим хүч хэрэгтэй
0 | 0 Хариулах
зочин [103.26.194.173] 2022/3/23
чоно борооноор монголын ураныг олон улсыг дамнан мафийн зарчимаар ажиладаг францууд монголд химийн хор хүхэр их хэмжээгээр гүн лүү шахан бохирдуулж байна монголд энэ олборлолтыг хориглох хэрэгтэй жилдээ 40 сая евро монголд төлнө гэнэ энэ доромжлол шүү 1900 онд монголор гээд 20 тонн алтыг монголоос францууд ямар зөвшөөрөл төлбөргүй цөлмөөд колони улс шигээ ашигласан
2 | 6 Хариулах
Зочин [202.55.188.41] 2022/3/23
20тн хахаха
1 | 0 Хариулах
Зочин [202.9.47.152] 2022/3/23
Уран олборлоод экспортлох юм байна. 1000 орчим ажлын байр, бас уурхай ажиллах нийт хугацаанд 1тэрбум ам.долларын хураамж төлөх юм байна. Түүнээс биш атомын цахилгаан станц барьж эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болгохгүй юм байна. Яаран зөвшөөрөх хэрэг байна уу. Уул уурхайг төрөлжүүлнэ гээд ярайтал инээгээд байна ш дээ
2 | 2 Хариулах
Зочин [150.129.141.44] 2022/3/23
oyu tlgoi buteehn baigulah ajials manai buleglel gruoppe gajrina. hubin olon kompani niildeg oyu tolgoi mongo zos nilulehgui shu. bid tusdaa ih han ulsin irgen tan ulsin uurhai neej ashigala.
0 | 0 Хариулах
Зочин [150.129.141.44] 2022/3/23
zalah medee. bid oy tolgoi butehed orohgui garlaa. oorsdo erel tolgoi chulun tolgoi gee dshien ord baigulan.ugasan ene muuhai abgai hamtrahgui
0 | 0 Хариулах
Хүн [202.55.188.45] 2022/3/23
Маш хурдан ашиглах хэрэгтэй орос хятдын троллуудаас айлгүй
6 | 1 Хариулах
Z [156.146.59.43] 2022/3/23
Монголын баялаг шүү бэзда нар минь. Та нар оргүй хоосноос матер бүтээгээгүй байх шүү.
2 | 2 Хариулах
zochin [202.131.237.137, 147.161.195.92] 2022/3/24
Mongoliin baylag geed yahiin pzda mini shoroogoo uhaj idhiimuu ymarch technology medehgui bj hudlaa tomorson sdakuud, shoroon dr suusan guilgachin bolloo. naad hudlaa yuch bolowsrolgui medleggui bj peedger zangaas chini bolj ene yls oron suirlee. zohioliin duu mori buhuus uur ym sonirhoj medku maluud UIH-d songoj bga naad buh duuchdaa hardaa [хориотой үг]
1 | 1 Хариулах
[192.82.76.81] 2022/3/23
барь яадаг юм, би эхлээд атомын цахилгаан станц ёстой байгаль орчинд хэцүү гэж бодож эсэргүүцдэг байлаа, орос хятадууд л биш бол франц, япончуудтай нийлээд барих хэрэгтэй, эхлээд ямарч байсан уран гэдэг юмаа ойлгоод авах хэрэгтэй монголчууд их сэргэлэн хүмүүс дорно юмаа сураад хөгжүүлээд явна, тэртээ тэргүй орос хятад хоёр ямар байгаль хайрлах сэтгэхүйтэй улсууд биш юм чинь, эргэн тойрон хил дагаад орос хятадууд ураны байгууламжууд барьцан ч байхыг үгүйсгэхгүй, ийм болохоор шууд барих л хэрэгтэй, алийн болгон орос хятадаас хулчийж амьдарч хэдэн үеэрээ амын харж боолын хийх гээгүй юм бол, сайхн атомын станцаа барь, яадаг юм,
2 | 1 Хариулах
Зочин [217.138.254.9] 2022/3/23
НАРНЫ СОРОНЗОН ШУУРГА ОЙРХОН ОЙРХОН ГАРАХ БОЛЖ ХОРТОЙ ЦАЦРАГ ДОЛГИОН ЯЛГАРУУЛАХ БОЛЛОО. ШАЛТГААН НЬ ТОДОРХОЙГҮЙ ЦАХИЛГААН СТАНЦЫН ДОГОЛДОЛ, ХИЙМЭЛ ДАГУУЛЫН СҮЛЖЭЭНИЙ ТАСАЛДАЛ ОЙРХОН ОЙРХОН ГАРАХ БОЛЛОО. ДЭЛХИЙ ТЭНХЛЭГЭЭРЭЭ ХАЗАЙЖ УЛИРАЛЫН ХУГАЦАА СУНЖИРЧ, ЭЛДЭВ ХАЛДВАРТ ТАХАЛ УДАА ДАРАА ГАРАХ БОЛЛОО. НАРНЫ АЙМАГ, СҮҮЛТ ОД, ГАРАГ, ДЭЛХИЙ ХООРОНД МӨРГӨЛДЧИЛГҮЙ БАРИХ СОРОНЗОН ТҮЛХЭЛЦЛЭЛИЙН ҮҮРЭГТЭЙ ШАР НУНТАГИЙГ САЙН ЗӨӨГӨӨД БАЙВАЛ БҮГДЭЭРЭЭ ХУРДАН СӨНӨЖ ХОЙД НАСАНДАА ХАЛУУН ТАМД УУЛЗАЦГААЯ БУШУУЛЦГААЯ!!!
1 | 1 Хариулах
Зочин [202.55.188.37] 2022/3/30
солиараад байлдаа
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.3] 2022/3/23
Хятадын хаяанд Том цөмын цахилгаанд станц барих хэрэгтэй. Хятадууд хэзээ нэгэн цагт дайраад ороод ирвэл дэлбэлчин тэгээл болоо.
0 | 1 Хариулах
Зочин [202.9.46.186] 2022/3/23
Биднийг тэнэг гэж бодоод байгаа юм байх даа муу мэлхий идэштэн чинь..
5 | 3 Хариулах
zochin [202.131.237.137, 147.161.195.92] 2022/3/24
teneg tsaasheeshde chi, bolowsrolgui buduuleg ork, ymar uhaantaidaa end medeenii door ene shar nuhurt zoriulj ug heleed suuj bhude kkk
1 | 1 Хариулах
МОНГОЛ [202.55.188.81] 2022/3/23
ЭДИЙН ЗАСГИЙН АЛУУРЧИН АНГЛО-САКСУУД ЛИБЕРАЛУУД БАРУУНЫХАН МОНГОЛД ДАВРААД УДЛАА! ХӨӨГӨӨД БАЙХАД Л ДАХИАД ГАРААД ИРЭХ ЮМ! ГАЗАР МУНДСАН БИШ ЗААВАЛ МОНГОЛД УРАН ОЛБОРЛОХ ГЭЭД БАЙГАА НЬ МАШ СЭЖИГТЭЙ!!! ЭРҮҮЛ БҮТЭН БАЙГАА ДЭЭРЭЭ НОВШИЙН ФРАНЦЫГ ХӨӨЖ ЯВУУЛАХ ХЭРЭГТЭЙ!!!
7 | 9 Хариулах
Зочин [202.55.180.58] 2022/3/23
орос тороолд падлийгүй асуудал
4 | 1 Хариулах
Зочин [202.55.180.58] 2022/3/23
ккк, монголчууд АНГЛО-САКС, ЛИБЕРАЛ барууныхан гэж ярьж бичдэггүй. орос орчуулга биш бээз?
5 | 0 Хариулах
Зочин [66.181.161.59] 2022/3/23
орос тролл гичии л байна, битгий тоо.
3 | 0 Хариулах
Зочин [150.129.140.221] 2022/3/23
Монголд анхны ковидын шинж илэрч байсан Франц баачка харин яг ийм ураны чиглэлээр судалгаа хийх гэж ковид өвчин тээгээд ирсэн байсан. Монголчууд тулдаа эмнэлэг урт хугацаанд эмчлээд буцаасан. Энэ гэж тэрний үргэлжлэл болсон нөхөр бна даа
5 | 3 Хариулах
Зочин [202.126.89.91] 2022/3/23
Гарчигийг нь ойлгодоггүй ээ. Яг юу гэсэн үг вээ
0 | 0 Хариулах
Баяр хүргэе [202.9.46.112] 2022/3/23
Ойрд сонсоогүй сайхан мэдээ байна. Баярлалаа. Амжилт хүсье. Оросын санхүүжилттай гацаагчидыг монголчууд мэддэг болсон. Украйн дайнд ялахаар тэд хэн ч биш болно. Тун удахгүй.
5 | 3 Хариулах
Зочин [194.233.80.102] 2022/3/23
АХАХААХАХА. ХЭЗЭЭ Ч ИРГЭЖ ИРЭХГҮЙГЭЭР МОНГОЛД БУЛДАГ.
4 | 3 Хариулах
Paвcaл [73.42.213.129] 2022/3/23
Уранаа биш ухаанаа олборлоё. Гадныхан биш монголчууд нь эзэн байг. Бид эхлээд төрөө цэвэрлэх хэрэгтэй. Одоогийн бүх улс төрийн нам, улс төрд байгаа хүмүүсийг төрөөс зайлуулах хэрэгтэй.
3 | 2 Хариулах
Зочин [66.181.185.230] 2022/3/23
Орос троолуудын яриа яг мөн дөө. Оюу толгойгоо ухахгүй оюун ухаанаа ухая. Таван толгойгоо ухахгүй тархи толгойгоо ухна гэх мэт. Ядуу гуйлгачин хэвээрээ үлд гэсэн л үг. Өөр юу ч биш.
5 | 2 Хариулах
Зочин [66.181.161.8] 2022/3/23
Уранаа ч олдворлоод усан цахилгаан станцаа ч барих хэрэгтэй. Алийн болгон Оросуудын эрх ашгийг хангаж явах вэ? Албатай юм шиг Украйнруу дайрч, ОУ-ын хоригт орчоод Монголд нийлүүлдэг эрчим хүчнийхээ үнийг нэмнэ гээд л. Монгол улс уран олдворлохоос гадна цөмийн эрчим хүчийг ашиглаж, цөмийн эрчим хүчний цахилгаан станц барих хэрэгтэй.
5 | 2 Хариулах
зочин [202.179.27.216] 2022/3/23
Хоолойноосоо дүүжлүүрийн олс шиг юм зүүсэн ийм адгууснууд дэлхийг сүйрүүлж ирлээ. Одоо хугацаа чинь дууссан .
3 | 4 Хариулах
зочин [202.179.27.216] 2022/3/23
ДАЛД ОР . МОНГОЛД УРАН УХУУЛАХГҮЙ!
6 | 5 Хариулах
Зочин [202.131.243.186] 2022/3/23
odoo TBB trolluudad itgehee bolison Demjeed mongol uls jijig atomiin stantstai bolood Tsahilgaanii tusgaar togtnoloo olj abah heregtei Nuurs tuleed zalhaj bna
4 | 1 Хариулах
Зочин [59.153.113.228] 2022/3/23
Оросуудын хөлсний троллууд л ийм ураны ордыг саатуулах, төмөр замыг гацаах, УЦС-ыг бариулахгүй байх, нүүрсний экспортыг саатуулах зэргээр ажиллаж байгаа штээ. Тэд яг энэ маягаар Украинд хорлож саатуулаад дийлэхгүй болохоор ингээд дайрч байна.
10 | 4 Хариулах
Зочин [59.153.84.70] 2022/3/23
уран олборлолоо гээд Монголд яг ямар ашиг авчрахын, ашиг авчирлаа гэж бодоход тэр нь сүйтгэсэн байгалынхаа зардлыг нөхөж чадах уу? тэр судалгаанууд нь хаа байнаа эхлээд тэрийг олон нийтэд ил болгодоггүй юмуу эсвэл олон мянган хувьсагчаа яриад оюу толгой шиг цөлмүүлээд байж байх юмуу
7 | 6 Хариулах
Зочин [66.181.161.52] 2022/3/23
1 terbumiin ashig awchirna lalr mine.
7 | 1 Хариулах
Зочин [124.158.68.19] 2022/3/23
ХАХАХАХА Гэнэн л байна даа чи минь. Өдийг хүртэл 1 тэрбумын ашиг авчирсан гадны гэрээ гэж байхгүй.
4 | 4
Зочин [202.126.90.154] 2022/3/23
Manai ulsiin batalsan huuli. Olon ulsiin tsomiin energyiin huulid zarsan gazar in butsaaj awdag geed zaasan bhad. Gadna dotno geltgui uran uhah bulah zuil sonsmoorgui bna. Ger buleeree ter uranaa ideed horguigee batalchihaad hursaarai
1 | 3 Хариулах
Зочин [122.201.22.199] 2022/3/23
SHAANA BIZ
2 | 4 Хариулах
Зочин [202.126.89.23] 2022/3/23
Яаж ч хэлээд нэмэргүй.Босоо хөхүүд,жагсагчид гэсэн эргүүнүүдийн амаар нь шар нунтаг чихэж албал таарна.
3 | 1 Хариулах
Зочин [202.55.180.58] 2022/3/23
наадуул чинь шар нунтаганд үхэхгүй ээ, тийм аймаар хортой эд биш
1 | 1 Хариулах
Зочин [124.158.107.34] 2022/4/1
худалч, харанхуй
0 | 1 Хариулах
Зочин [124.158.68.19] 2022/3/23
Европын өндөр хөгжилтэй ХБНГУ 2015 оноос хойш бүх цөмйн гэсэн юмнуудаа хориглосон. Түүнийг дагаад Европын хамаг л гоё нэртэй орнууд цөмийн станцуудаас татгалзсан. Европын газар нутагт цөмийн реакторууд маш бага байдаг. Европчууд өөрсдөө ураны олборлотыг маш их эсэргүүцдэг. Уран бол хэнд ч хэрэггүй. Үр гамшиг нь хэзээ ч дуусахгүй.
4 | 11 Хариулах
zochin [202.131.237.137, 147.161.195.92] 2022/3/24
zaa uhsen yuuch medehguim bj chi bid 2 dut [хориотой үг] tegeel neeh tom tom ym shaadiin [хориотой үг] gants mod tarichij chadahgui archaagui tsarailj bj uhsenii chini tsumiin reactor enee teree uhsen balduusaa meddin chi
0 | 0 Хариулах
21 [192.82.67.38] 2022/3/23
HUDLAA SHAAJ UGCH BAINAA
3 | 5 Хариулах
зочин [64.119.18.226] 2022/3/23
Уран бол олборлох бол дэлхийтэй нийлэх бидний хөгжил шүү бүү эсэргүүцээч юманд ул суурьтай хандаач гэж гуйя судалдаггүй худлаа сэвдэг мояачуудаа
9 | 6 Хариулах
Зочин [59.153.84.70] 2022/3/23
битгий бүлтрээд бай гангаа ч хийж чадахгүй сууж байж
3 | 2 Хариулах
Зочин [150.129.140.221] 2022/3/23
Тоглоом тоотой нь дээр шүү! Чадахгүй зүйлээсээ татгалзаж сурах хэрэгтэй. Зүгээр амны зоргоор болоод байдаг байсан бол өнөөдөр 3 сая гару хүн амьдрал шал ондоо байх байлаа
3 | 2 Хариулах
зочин [202.179.27.216] 2022/3/23
Сүйрч байгаа мөхөөх бодлоготой чи хөлөө нийлүүл. Монгол улс мөнхөд эрүүл саруул ухааны төв байг
3 | 0 Хариулах
Зочин [203.91.115.48] 2022/3/23
Монгол шиг 3 сая хүнтэй улс орон уран олборлохыг бүр хорих хэрэгтэй Уранаас өөр баялаг зөндөө байгаа
8 | 8 Хариулах
Зочин [124.158.68.19] 2022/3/23
Өмхий Францчууд Монголыг ураны олборлолт руу түлхэж оруулах гээд байна. Чернобил шиг болгохыг хүсээд байгаа юм байхдаа.
6 | 13 Хариулах
Зочин [59.153.113.228] 2022/3/23
Бүгдийг өмхий гэх юм. Өөрөө бол гэртээ усанд ч орохгүй гэдсээ илээд заваараад хэвтэж байгаа биз
9 | 2 Хариулах
Зочин [124.158.68.19] 2022/3/23
Олон хүмүүс Франц хүмүүсийг өмхий дотортой улс гэдэг юм шүү. Франц хүмүүс бол арилцан дотортой хүмүүс. Тэд бол өмхий дотортой.
4 | 7 Хариулах
Зочин [203.91.116.147] 2022/3/23
усан тэнэг минь, Монголд зөвхөн шар нутаг үйлдвэрлэх гэж байна. Атомын цахилгаан станц барих гээгүй.
4 | 2 Хариулах
Зочин [192.82.64.197] 2022/3/23
НЕФТИйн үйлвэрээ ашигллалтад оруулаачээ гуцаж байхын оронд
8 | 0 Хариулах
Зочин [192.82.64.197] 2022/3/23
НУСАКУУД АА ГАДНЫХАНД ТАРХИА БАРИУЛЖ ГАЛААР ТОГЛОХ ХЭРЭГ БАЙНА УУ ?!
4 | 7 Хариулах
Зочин [103.161.242.21] 2022/3/23
Уранаас юундаа айсан юм бэ. Дэлхийн дэвшилтэд улс орнууд цөмийн эрчим хүч ашиглаж байна. Өөрсдийн газры баялаг бараг байхгүй гэж болохоор япон солонгосууд цөмийн эрчим хүч ашиглаад улс орноо өнөөгийн төвшинд авчраад байна. Цаашилбал улс орныхоо аюулгүй байдлыг ч хангаад байна. Монголчуудыг олон жил түүхий эдийн баз болгож байсан оёо нар өөрсдөө одоо юугаар бүх дэлхийг айлгаж дураараа аашилж олон хүний амийг нохойн чинээ үзэж байна шүү дээ...
20 | 4 Хариулах
Зочин [59.153.84.70] 2022/3/23
Чи франц монголд цөмийн цахилгаан станц барьж өгнө гэж бодож байна уу горьдвоо үнэгүй өгдөг цаг чинь социализмийн үед өнгөрсөн хорвоо, тэгээд ч францууд өөрсдийн цөмийн цахилгаан станцаа түлшээр хангах гэж байж манайх дотооддоо бас хэрэглэхийг дэмжиж харагдах байхдаа
5 | 6 Хариулах
Зочин [43.228.129.199] 2022/3/23
Уранаас илүү агаар, ус, хөрсний бохирдол аймшигтай гамшиг болчихоод байна
10 | 0 Хариулах
Зочин [202.131.243.186] 2022/3/23
Украйн-Оросын дайныг санхүүжүүлэгч Франц, ЕХ бидэнд хэрэггүй
5 | 12 Хариулах
Зочин [202.21.109.55] 2022/3/23
Монголд атомын цахилгаан станц барина гэж хэзээ ч бүтэхгүй үлгэр. Монгол байтугай баруунд АЦС барина гээд хэдэн арван тэрбүм доллар зарцуулаад 10, 20 жил болоод барьж чадахгүй л бна. Аюулгуй байдал, осол аваар, терроризм, хаягдал түлш энэ тэр том асуудлууд шийдэгдээгүй. Манайх шиг жижиг зах зээлд тохиромжгуй. Мөн сайхан хошгоруулж байнаа? Ураны хүдрийг нь ухаж баяжуулаад, байгаль орчин хэзээ ч сэргэхгүйгээр бохирдуулаад алга болоод өгнө. Монголчууд өрөнд ороод үлдэнэ. Шууд эсэргүүцэх хэрэгтэй.
6 | 12 Хариулах
Зочин [66.181.182.226] 2022/3/23
Монголд эрчим хүч зардаг оросын олигарх лалруудын утсан хүүхэлдэй. Хэдэн төгрөг олж байвал Монголын хувь заяа бол түй ч хамаагүйлдээ, чамд
10 | 1 Хариулах
Зочин [202.126.89.1] 2022/3/23
Газрын гүний олборлолт маш хортой зөвхөн азид рэрэглэж байна. Америкт судалж байгаа гэчихжээ. Тийм сүрхий юм Америктаа очиж технологоо хэрэглээч. Ядруугаар нь монголыг л дээрэлхэж байгаа юм.
4 | 5 Хариулах
Данхрушка ❗ [103.229.120.70] 2022/3/23
Зөвөө зөв! эрчим хүчний төслүүд урагшлах хэрэгтэй.
15 | 3 Хариулах
Зочин [64.119.21.183] 2022/3/23
одоо оросын тролл шаарууд уурхай руу дайрнаа, яадгийн бгаам
15 | 2 Хариулах
зочин [202.179.22.163] 2022/3/23
харин уранаас айх юм огт байхгүй. айлгаад байгаа улсууд чинь монгол биш
12 | 5 Хариулах
зочин [202.179.22.163] 2022/3/23
шууд гадны хөрөнгө оруулалт байх хэрэгтэй. Тэгээд татвараа сайн аваад болно. Оюутолгой шиг юм хийх гээд байна. Яасан юм ойлгодоггүй юм бэ . Нөгөө сургамж яасан Оюутолгойн. Гадныхан баярлаад л манай талын хөрөнгө оруулалтыг зөвшөөрнө. тэгдэггүй байхгүй юу. Хэлэх муу үг алга
2 | 4 Хариулах
Зочин [150.129.140.221] 2022/3/23
Тэр оюу толгой байгаад 3 сая хүний амьдрал яаж өөрчлөлт оров? Хашаа байшин хэвээрэй
2 | 0 Хариулах
Bod [66.181.161.104] 2022/3/24
ОТ байгаагүй бол бид хир илүү хүндрэх байсныг бодоо.
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.115] 2022/3/23
Шууд хэлье уран гэдэг маш аюултай химийн элемент монголчууд минь дорнодын МАРДАЙ г мартаагүй биздээ мартаж болохгүй ш дээ байнга сануулцгааж баймаар байна шүү
8 | 23 Хариулах
Зочин [202.173.27.99] 2022/3/23
Орос тролл 👆🏻
18 | 4 Хариулах
Зочин [59.153.84.70] 2022/3/23
Захиалгаар коммент бичдэг тролл өөрөө байж юу гээд л байгаа юм бэ дээ дандаа 34 хувь эзэмшинэ ямар ч саналын хүчгүй балай гэрээ байгуулж байж солиороод байгаарай, нэг мөсөн өндөр рояалти аваад ашигтай ашиггүй ажиллах нь хамаагүй гээд сууж байх байсан юм
2 | 5 Хариулах
Зочин [202.55.180.58] 2022/3/23
баяжуулаагүй хүдэр штээ тийм аймаар хортой бодис биш. цацраг идэвх нь 4-р цахилгаан станцын үнснээс нэхх ялгаагүй. наад тороолууд чинь биднүүдийг мал гэж боддог юм
1 | 0 Хариулах
Зочин [202.21.124.133] 2022/3/23
Наад үлгэр чинь хуучирсаан ОРОС-н тавиул тэжээвэр гөлөг минь. ЖОНХУУ БАТТУЛГА-тайгаа хамт чөтгөрлүүгээ тонилцгоо та нар.
14 | 1 Хариулах
man [202.9.46.135] 2022/3/23
ажлаа хурдан эхлүүл, ажил хиймээр байна
14 | 6 Хариулах
зочин [202.179.22.163] 2022/3/23
маш зөв
2 | 2 Хариулах
Зочин [202.55.188.42] 2022/3/23
Оросууд УЦС бариулахгүй тохиолдолд бидэнд цөмийн эрчим хүчнээс өөр сонголт байхгүй. Өнөө үед цөмийн реактор маш найдвартай ажиллагаатай, өртөг зардал ч хямд болчихсон. Тэр ч байтугай ашигласан түлшийг дахин ашиглаж, плутони болон эмнэлэгт ашигладаг цацрагийн үүсгүүрүүд, хэт ховор металлуудыг ялган авдаг болчихсон. Тэр ТББ-уудын цаана оросууд байгаа. Яг нарийвчилбал монголд эрчим хүч нийлүүлдэг оросын олигархууд байгаа. Бидний дараагийн алхам бол шар нунтгийг баяжуулж цэвэр уран гаргах явдал юм. Ингэж чадвал улс орнууд монголын дуу хоолойг сонсдог, монголд хүндэтгэлтэй ханддаг болно.
29 | 4 Хариулах
зочин [202.179.22.163] 2022/3/23
яг зөв
5 | 0 Хариулах
Зочин [202.72.240.54] 2022/3/23
Хамгийн наад зах нь гадныхан 66%, манайх 34% гэх юм.Үндсэн хөрөнгө нь биднийх шүү дээ энийг 50,50% болгож болдоггүй юмуу
3 | 5 Хариулах
Зочин [202.55.188.42] 2022/3/23
Монголын хуулинд л ингэж заагдсан байгаа. Хуулийн энэ заалтыг солиулъя гэвэл сонгосон гишүүддээ ханд, эсвэл гишүүдээ соль.
10 | 0 Хариулах
зочин [202.179.22.163] 2022/3/23
шууд гадны хөрөнгө оруулалт байлгаад татвараа л сайн авчих. яасан юм ойлгодоггүй малууд вэ та нар чинь
3 | 3 Хариулах
Зочин [202.21.124.133] 2022/3/23
ОТ-с нилээд сургамж авсан байлгүй дээ. ОТ бол гүний уурхай учраас маш их хөрөнгө оруулалт шаардсан ажил байсан тул манай талаас өөрийн хувьд тохирсон анхны хөрөнгө оруулалт хийх боломжгүй учраас л 34% авсан гэж бодож байгаа. Ураны хувьд анхны хөрөнгө оруулалт ОТ шиг их биш байх. Иймд хувь эзэмшлээ ядаж 50% хийх байлгүй дээ.
7 | 0 Хариулах
Зочин [59.153.84.70] 2022/3/23
Наадах чинь манай өрөвдөлтэй Монгол улсад хөрөнгө оруулаач гээд гуйлга гуйж байгаа нэг хэлбэр шүү дээ
3 | 0 Хариулах
Зочин [202.21.113.238] 2022/3/23
худалч гар байна даа
5 | 5 Хариулах
Зочин [202.72.240.54] 2022/3/23
Хамгийн наад зах нь гадныхан 66%; манайх 34% яахаараа үндсэн хөрөнгө, баялагийн эзэн ийм бага % эзэмших ёстой юм бэ 50%,50% байж болдоггүй юмуу.
5 | 5 Хариулах
Зочин [59.153.84.70] 2022/3/23
Наадах чинь манай өрөвдөлтэй Монгол улсад хөрөнгө оруулаач гээд гуйлга гуйж байгаа нэг хэлбэр шүү дээ
1 | 0 Хариулах
Зочин [202.9.41.137] 2022/3/23
Аа бас, Айконд Нармай Азийг дорд үздэг Франц гээд айпигаа солиод троллдоод байдаг гар сэтгэгдлээ бичнэ гэж найдаж байна шүү:))
5 | 0 Хариулах
Зочин [202.9.41.137] 2022/3/23
Африкийн орнуудаас уран авдаг ч хэзээ ч атомын цахилгаан станц барьж өгөөгүй францчуудын үгэнд итгэлээ юу. Авсан уранаа боловсруулаад Африкийн орнуудад дэлбэлж туршиж байсан аймшигтай хүмүүс л дээ.
10 | 10 Хариулах
зочин [202.9.47.39] 2022/3/23
Тэр африкийн ядуу орнуудын эрх баригчид чинь авилгачид урвагчид. Африкийн ядуу орнуудын эрх баригчид барууны хөрөнгө оруулагчдаас авилгалын мөнгө нэхдэг, авилгалын мөнгө өгөхгүй бол газар доор баялагаа өгөхгүй гэдэг юм. Тэгээд барууныхан авилгалын мөнгийн өгөөд баялгийн авчихдаг. Монгол африкийн орнуудын ядарсан иргэд зайлуул номхон хонин сүрэг амьтад байдаг болохоороо яаж ч чадахгүй дарлуулаад боолчлогдоод амьдарч байна.
3 | 2 Хариулах
Зочин [66.181.161.58] 2022/3/23
Маш хортой зүйлээр бид наадаж байна. Урангүйгээр хөгжиж болох байх. Уран хэрэггүй.
6 | 16 Хариулах
zochin [202.131.237.137, 147.161.195.92] 2022/3/24
uranguigeer hugjij boloh l bh gehdee uhaanguigeer yagad ch hugjkushdee andaa. ene UIH parlamentad songodog duuchid bohchuude gishude hardaa sdak uursud shigee ym songoo shaasn haana bn ter medleg bolowsroltoi zaluus ni bugd gaadaad gartsan
0 | 0 Хариулах