2021 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан билээ. Хуулийн хэрэгжилтийн дагуу банкууд нээлттэй компани болох хугацааг 2022 оны зургадугаар сарын 30-наар тогтоосон байдаг.
Тэгвэл өнгөрсөн нэг жилийн хугацаанд банкууд бэлтгэлээ хангав уу? Тэд бэлэн үү? Уг хуулийн хүрээнд системийн банкууд буюу ХААН банк, Худалдаа Хөгжлийн Банк, Голомт банк, Төрийн банк болон Хас банк хувьцаагаа олон нийтэд нээлттэй арилжаалах үүрэгтэй юм.
Үүний тулд, Банкны тухай хуульд дараах 4 үндсэн зарчмыг баримтлан нэмэлт, өөрчлөлт орууллаа. Үүнд:
УИХ-ын чуулганаар хууль батлагдмагц хамгийн түрүүнд Голомт банк өөрийн вэб сайтаар дамжуулан мэдээлэл хүргэсэн байна.
Харин үүний дараа Хаан банк 2-р сарын 14-ны өдөр Ikon.mn-ээр дамжуулан хувьцаат компани болох ажлаа эхлүүлж буйгаа зарласан байдаг. Тэгвэл бусад гурван банкны хувьд ийм төрлийн мэдээллийг тухайн үед гаргаагүй юм.
Хуулийн хэрэгжилтийг хангахын тулд банкууд өөрсдийн хөрөнгө босгох төлөвлөгөөг Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хороогоор хянуулж батлуулах үүрэг хүлээсэн юм. ийнхүү батлуулах хугацаа нь 2021 оны 6-р сарын 30-ны өдөр байсан билээ. Тэгвэл тухайн үед дараах банкууд төлөвлөгөөгөө батлуулсан тухай мэдээллийг олон нийтэд хүргэсэн байна. Үүнд:
ХААН банк өөрсдийн төлөвлөгөөгөө Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хороонд хянуулахаар хүргэсэн тухай Монцамэ агентлаг 2021 оны 6-р сарын 30-ны өдөр өөрийн вэб сайтаар дамжуулан хүргэсэн байна.
Тэгвэл 2021 оны 7-р сарын 2-ны өдөр Голомт банк төлөвлөгөөгөө мөн адил Санхүүгийн зохицуулах хороо болон Монголбанканд хүргэсэн тухайгаа news.mn –ээр дамжуулан хүргэжээ.
Үүнтэй зэрэгцэн Хас банк мөн адил төлөвлөгөөгөө хянуулахаар хүргүүлсэн тухайгаа өөрийн вэб сайтаар дамжуулан хүргэсэн байна.
Мөн 2021 оны 7-р сарын 9-ны өдөр Төрийн банк мөн ижил утгатай мэдээллийг өөрийн сайтаар дамжуулан олон нийтэд хүргэсэн байдаг.
Ингээд төлөвлөгөө батлуулсан банкууд нэг хэсэг хүлээлгийн байдалд байсан бол 2021 оны эцсээр Голомт банкны дэд захирал Д.Бадрал “Шарк Танк” нэвтрүүлэгт оролцов. Энэ ч тохиолдлын хэрэг биш гэдэг тодорхой харагдаж байв.
Мөн 2021 оны шинэ жилийн мэндчилгээнд зөвхөн ХААН банкны гүцйэтгэх захирал Р.Мөнхтуяа олон нийтэд нээлттэй хувьцаат компани болохдоо итгэл төгс байгаагаа товч тодорхой хэлсэн байна. Тэрээр “Ирэх 2022 онд нээлттэй хувьцаат компани болсноор мянга мянган харилцагч иргэд ХААН банкны хувьцаа эзэмшигч болох цаг хаяанд ирлээ. Ийнхүү танд ойртож түмэнд итгэгдсэн хагас жарны түүхийг амжилт бүтээлээр дүүрэн жаргаад цахилах эриний дараагийн хуудлыг нээхэд бид бэлэн байна” гэв.
ДҮГНЭЛТ:
Хамгийн чухлыг
Хамгийн түрүүнд
Хамтдаа шинжье
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
5 СЭТГЭГДЭЛТЭЙ
|