Зураг
Зураг
Индэр    
2019 оны 12 сарын 6
Зураг
Хөрөнгийн зах зээл бол баялгийг тэгш хуваарилах, улстөрийг цэвэрлэх хамгийн үр ашигтай систем юм.

Арванхоёрдугаар сарын 15-ны өдөр унтаж болохгүй

Зураг

Энэ өдөр бол АНУ-ын БНХАУ-ын 160 тэрбум ам.долларын бүтээгдэхүүнд ногдуулах тарифаа 15 хувь болгож өсгөх эсэхийг шийдвэрлэх өдөр.

Хэрэв АНУ энэ өдөр тарифаа өсгөвөл 1.5 жил үргэлжилж буй гадаад худалдааны дайн ирэх оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль хүртэл үргэлжлэх нь тодорхой болох юм.

Учир нь талууд аравдугаар сарын 11-ны өдөр уулзалт хийж гадаад худалдааны дайныг намжаагаад байгаа юм. Талууд энэ өдөр “ФАЗ1” хэмээх тохиролцоог хийж харилцан буулт хийхээр болсон.

Энэхүү тохиролцоонд дараах зүйлс багтсан.

Үүнд: 

  • Ирэх хоёр жилийн дотор Хятад улс АНУ-аас импортлодог хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ өмнөх үеийн хамгийн их болох 16 тэрбум ам.доллараас 40-50 тэрбум ам.доллар хүртэл нэмэгдүүлэхээр боллоо.
  • Хятад улс санхүүгийн салбараа нээлттэй болгох үйл явцыг хурдлуулахаар болов. Тухайлбал ирэх оны 1-р сарын нэгнээс фьючерсийн компаниуд, 4-р сарын нэгнээс хамтын сангууд, 12-р сарын нэгнээс үнэт цаасны компаниуд эзэмшлийн/өмчлөлийн хязгаараа цуцлахаар шийджээ. 
  • Зах зээлд суурилсан валютын пакт болон юаний ханшийн ил тод байдлын дэглэмийг баримтлахаар тохиролцсон ч тодорохой мэдээлэл өгөөгүй байна.
  • Технологийн солилцоо болон оюуны өмчийн тухай эхний ээлжийн зөвшилцөлд хүрчээ. Гэвч Хятадын зүгээс тодорхой амлалт өгөөгүй байгаа учраас цааш хэлэлцээрийг "Хоёр дугаар шатны" уулзалт дээр ярилцахаар болжээ.
  • Хоёр талаас зөвлөлдөx болон худалдааг өргөжүүлэх журмаар өөрсдийн хүмүүсийг томилов.
  • АНУ-ын зүгээс 10-р сарын 15-аас хэрэгжих байсан тарифын нэмэлтээ хойшлуулав. (Хятадын 250 тэрбум ам.долларын бүтээгдэхүүн дээр 25%-аас 30%-ийн тариф
 

Талууд дээрх тохиролцоогоо баталгаажуулах зорилгоор арван нэгдүгээр сард Чилид уулзалт хийхээр төлөвлөж байсан ч тухайн улсын дотоод тогтворгүй байдлаас үүдэн цуцлагдсан билээ.

Өнөөдрийг хүртэл хэлэлцээр үргэлжилж байгаа бөгөөд ямар шийдвэр гарахыг урьдчилж хэлэхэд маш хүндрэлтэй байгаа юм. Учир нь Трампын мэдэгдлүүд яг хаврын тэнгэр шиг хурдан хувьсамтгай байна.

Ямартай ч хамгийн сүүлийн үеийн мэдээллээр гэрээнд гарын үсэг зурахад ойртлоо гэв. 

Хэрэв талуудын хэлэлцээр бодит байдалд тохиролцоонд хүрч чадахгүй бол арванхоёрдугаар сарын 15-ны өдөр АНУ нь БНХАУ-д ногдуулах тарифаа өсгөнө.

Энэ нь ФАЗ1 хэлэлцээр бүтэлгүйтлээ гэсэн үг. Ингээд гадаад худалдааны дайн мөддөө шийдэгдэхгүй гэсэн сигналыг зах зээл авах ба цаашдаа дэлхийн санхүүгийн зах зээл маш эмзэг болно.

Тодруулбал, алтны ханш өсч, хөрөнгийн зах зээл унах бол газрын тос буурах, зэсийн үнэ буурах эрсдэлийг араасаа дагуулна. 

Магадгүй энэ өдөр ирэх жилүүдэд дэлхийн эдийн засаг хямрах уу? эсвэл өсөлт үргэлжлэх үү? гэдийг шийдвэрлэх түүхэн өдөр байж мэднэ. 10 жил тасралтгүй өссөн дэлхийн хөрөнгийн зах зээл ирэх 3-4 жилийн хугацаанд уналттай байх эсэхийг шийдэж магадгүй.

 

“Иймээс гадаад зах зээлд оролцогчид арилжаа, хөрөнгө оруулалттай болгоомжтой хийж, аль болох урт хугацааны шийдвэрээс татгалзан, зөв санхүүгийн хэрэгслээ сонгох нь чухал болохыг анхааруулж байна” гэж Голомт банкны Гадаад арилжааны албанаас мэдээллээ.

Нэмж дурьдахад хэрэв та тогтмол мэдээлэл, судалгаа авч зах зээлтэй хөл нийлүүлэн алхахыг хүсвэл 99664477 дугаарт холбогдон Голомт банкны Гадаад арилжааны албанаас бэлтгэж буй бүтээлүүдийг хүлээн авч уншаарай.